| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0824/Э |
| Дугаар | 836 |
| Огноо | 2019-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 836
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Т.Жавхлантөгс,
хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх,
шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Л Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909025030942 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 36 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, "БАМХ" ХХК-ны менежер ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй Боржигон овогт Л А, /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Л.А нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 77 дугаар байрны 25 тоотод байрлах өөрийн гэртээ 2019 оны 6 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө нөхөр Р.Мөнхбатыг “тоглолтод дагуулж явсангүй, гар утсаа салгаж алга боллоо” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Р.Мөнхбатын цээжний баруун ар хэсэгт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Л.Аг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 77 дугаар байрны 25 тоотод байрлах өөрийн гэртээ 2019 оны 6 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө нөхөр Р.Мөнхбатыг “тоглолтод дагуулж явсангүй, гар утсаа салгаж алга боллоо” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Р.Мөнхбатын цээжний баруун ар хэсэгт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Л.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Л.А нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 77 дугаар байрны 25 тоотод байрлах өөрийн гэртээ 2019 оны 6 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө нөхөр Р.Мөнхбатыг “тоглолтод дагуулж явсангүй, гар утсаа салгаж алга боллоо” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Р.Мөнхбатын цээжний баруун ар хэсэгт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Р.Мөнхбатын “...2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Никитон хамтлагийн тогтолтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд найз нартайгаа үзсэн юм. Би тухайн тоглолтыг эхнэртэйгээ үзэх ёстой байсан боловч эхнэрийн ажлыг амжихгүй байх гэж бодоод утсаа салгаад найз нартайгаа тухайн тоглолтыг үзчихсэн. Ингээд тоглолт дуусахаас өмнө шөнө 01 цагийн үед гэртээ хариад шууд өрөөндөө орж унтсан. Тэгтэл шөнө 02 цагийн үед хаалга тогшихоор нь хаалгаа тайлсан. Хаалганы цаана манай эхнэр байсан. Би хаалгаа тайлчхаад шууд өрөөндөө орж хэвтэхээр алхаж явтал эхнэр араас "чи надтай хамт тоглолт үзнэ гэж хэлчхээд худлаа ярилаа" гэж уурлаж над руу дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би эргэж хараад мөрөн тус газар нь гараараа нэг удаа цохиод өрөөндөө ороод буруу хараад хэвтсэн. Гэтэл араас хөлийн чимээ гарах шиг болоод нуруун тус газар халуун зүйл төөнөх шиг болохоор нь гараараа дарж үзэхэд цус болсон байсан. Энэ үед эхнэр "Бүрээ би Р.Мөнхбатыг хутгалчихлаа" гэхэд хүргэн Бүрэнмэнд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх- 11/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 8167 дугаартай “...Р.Мөнхбатын биед цээжний баруун ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. ...Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-42/,
Гэрч Ч.Бүрэнмэндийн “...Агийн нөхөр буюу манай баз болох Мөнхбат гэрийнхээ том өрөөний орон дээр толгойгоо хойшоо харуулчихсан хөндлөн доошоо хараад хэвтэж байсан А ч гэр рүүгээ орсноосоо эхлээд тачигнаад унасан тэгээд шууд Мөнхбат руу очоод Мөнхбатын толгой гараараа цохиод авсан тэгээд "чи муу хаагуур аа банзалдаад яваад байгаа юм бэ, хэнтэйгээ тоглолт үзээд байгаа юм" гээд л чанга чанга орилоод байсан чинь Мөнхбат орон дээрээ дээшээ өндийж босож ирээд Агийн үснээс татаад гараараа нэг удаа цохиод авсан тэгэхээр нь би Аг хойш нь татаад "та хоёр болилдоо" гээд тэр хоёрыг салгасан тэгэхэд Мөнхбат буцаад доошоо хараад хэвтэх гээд тонгойгоод байж байсан чинь л А гэнэтхэн миний хажуугаар дайрч орж ирээд Мөнхбатын нуруу руу цохиод авах шиг болсон тэгээд би Аг ахиад татаад хойш нь болготол А "би Мөнхбатыг хутгалчихлаа" гэсэн тэгсэн чинь Мөнхбат ёолоод миний нуруу юм шаачлаа гээд орилсон. Тэгээд би гайхаад харсан чинь орон дээр нэг ягаан өнгийн хутганы иш шиг юм хэвтэж байсан тэгээд Мөнхбатын нуруунаас цус гараад эхэлсэн. Тэгсэн харин хутганы төмөр нь Мөнхбатын нуруунд зоогдоод үлдчихсэн байсан иш хугарсан байсан нэлээн гүн орсон бололтой төмөр үл ялиг цухуйж байсан...” гэх мэдүүлэг /хх-18/,
Яллагдагч Л.Агийн “... Тэгээд Бүрэнмэнд манайх руу явж очоод Мөнхбатад "эхнэр чинь нилээд муудчихсан байна, эхнэрээ очиж аваач ээ" гэхэд Мөнхбат өөдөөс нь би найзуудтайгаа Никитон хамтлагийн тоглолт үзээд хоол идэнгээ архи уусан, Аг согтуу байвал цаанаа хонуулчих, наашаа авч ирээд хэрэггүй гэж хэллээ гэсээр ирсэн. Тэгэхээр нь би Бүрэнмэндийг дагуулаад гэртээ харих үед Мөнхбат хаалгаа онгойлгож өгөхөөр нь "чи надад яагаад ингэж хандаж байгаа юм бэ" гэж хэлэх үед намайг тоолгүй өрөөндөө ороод зүүн гараа нүдэн дээрээ тавиад нүдээ аниад хэвтсэн. Тэгэхээр нь би нүдэн дээрээс нь гарыг нь холдуулаад дахиад чи надад яагаад ингэж хандаж байгаа юм бэ гэхэд Мөнхбат босож ирээд "ална шүү" гээд үстэж аваад гараараа толгойн тус газар хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл хажуу талаас Бүрэнмэнд болиоч гээд Мөнхбат бид хоёрыг хоёр тийш салгасан. Би Бүрэнмэндийг салгах үед халаасанд байсан уу гарт нь байсан уу мэдэхгүй ямар ч байсан хутгатай гараараа Мөнхбатын биед хүрэг болсон. Итгээд ямар ч байсан Мөнхбатыг гэмтээчихлээ гэдгээ мэдээд хүүхдүүддээ харуулахгүй юм сан гэж бодоод хувцсыг нь өмсгөөд гэрээс аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-78/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Л.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Л.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Л.Ад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Л.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Л.Ад 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газраас маралд шингээж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс авсан дээж 1 ширхэг, 9 см урттай ягаан өнгийн хуванцар хутганы иш 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст даалгаж, “Од” караокегоос хурааж авсан камерын дүрс бичлэг хураах төхөөрөмж 2 ширхэг КШГ/2019 3775/-ийг хууль ёсны эзэмшигч Л.Ад буцаан олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Л Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Л.А нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэргийн газраас маралд шингээж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс авсан дээж 1 ширхэг, 9 см урттай ягаан өнгийн хуванцар хутганы иш 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, Од караокегоос хурааж авсан камерын дүрс бичлэг хураах төхөөрөмж 2 ширхэг КШГ/2019 3775/-ийг хууль ёсны эзэмшигч Л.Ад буцаан олгосугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР