Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2016/00434

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2016/00434

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* 2 дугаар байрны 16 тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* хэсэгт оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 5.980.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 онд өөрийн 608 толгой малаа маллуулсан бөгөөд малаа буцаан авахад 60 толгой мал дутсан болно. аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гарган шалгуулахад 2 шатны үнэлгээгээр надад 5.980.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон тул 60 толгой малын үнэ болох 5.980.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие иргэн ******* малыг 2014 оны 7 дугаар сард хүлээн авч маллаж байгаад 2015 оны 9 сард буцаан өгөхдөө 60 толгой мал хорогдуулсан нь үнэн тул түүний нэхэмжилсэн 5.980.000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 5.980.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Гомбодорж нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь: Хариуцагчийн зөвшөөрлийн үндэслэл болсон Иргэн ******* малыг 2014 оны 7 дугаар сард хүлээн авч маллаж байгаад 2015 оны 9 сард буцаан өгөхдөө 60 толгой мал хорогдуулсан нь үнэн тул түүний нэхэмжилсэн 5.980.000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 5.980.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 110.630 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 55.315 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч тэмдэгтийн хураамж 55.315 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ