Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2016/00435

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2016/00435

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбар,

Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* 16 дугаар гудамжны 39 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.959.404 төгрөг, хуримтлагдсан хүү 1.533.475 төгрөг, нотариатын зардал 2.000 төгрөг нийт 6.494.879 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******, ******* нар нь 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэмэлтээр 362.400 төгрөг нийт 7.397.362 төгрөгийн тэтгэврийн зээлийг 18 сарын хугацаатай, жилийн 1.8 хувийн хүүтэй ******* тоот зээлийн гэрээг байгуулан авсан. Зээлдэгч нь нийт 2.954.172 төгрөг төлснөөс үндсэн зээлд 2.437.958 төгрөг, зээлийн хүүнд 516.214 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч ******* нь 2014 оны 8 дугаар сард нас барсан тул хамтран зээлдэгч *******ас үндсэн зээл 4.959.404 төгрөг, хуримтлагдсан хүү 1.533.475 төгрөг, нотариатын зардал 2.000 төгрөг нийт 6.494.879 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие ******* банкнаас нэхэмжилсэн тэтгэврийн зээлийн үлдэгдэл 6.494.879 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч *******ас зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.959.404 төгрөг, хуримтлагдсан хүү 1.533.475 төгрөг, нотариатын зардал 2.000 төгрөг нийт 6.494.879 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: Хариуцагч ******* нь ******* банкнаас нэхэмжилсэн тэтгэврийн зээлийн үлдэгдэл 6.494.879 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.959.404 төгрөг, хуримтлагдсан хүү 1.533.475 төгрөг, нотариатын зардал 2.000 төгрөг нийт 6.494.879 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 118.866 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 59.433 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч *******ас тэмдэгтийн хураамжид 59.433 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ