Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 846

 

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          улсын яллагч О.Доржмаа,

          шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Арлан овогт Б Бд холбогдох эрүүгийн 1909026940862 дугаартай хэргийг 2019 оны 8 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн их сургуулийн 3-р курсийн оюутан, ам бүл-4, эцэг, эх, эгчийн хамт оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Арлан овогт Б Б, /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Б нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лакс" нэртэй баарны хамгаалагчаар ажиллаж байхдаа тухайн бааранд үйлчлүүлэхээр ирсэн Б.Даваатай дотогш нэвтрэх таксын асуудлаар маргалдаж, улмаар Б.Даваагийн зүүн чих орчимд нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг хальс цоорол бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…2019 оны 6 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө би талбайн урд Лакс клубт такс тараах хэсэг дээр зогсож байхад нэг залуу таксгүй орсон. Би араас нь такс төлж орох ажлын шаардлага тавьсан боловч биелүүлээгүй. Тэгээд миний цээж рүү нэг удаа цохисон. Би зөрүүлээд нэг удаа зүүн чих хавьд нь цохисон..”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үл таних залуу Лакс гэх нэртэй бааранд такс авахгүй шууд яваад орчих  гэсэн чинь такстай гэсэн тэгээд би гараад шалгуулчих гээд үүд хэсэг рүү явсан. Тэгээд үүдэнд очоод баарнаасаа гаргах гэж байсан чинь эргэж хараад миний цээж хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд баруун гараараа зүүн чих хэсэг рүү нэг алагдсан өөр асуудал болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-28-29/,

 

Хохирогч  Б.Даваагийн “...та 2-н такс хуурамч байна, та 2 одоо гар гээд түлхсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь түлхэж эсэргүүцэл үзүүлсэн. Тэгээд намайг түлхээд үүд хэсэг рүү аваачсан. Тэгээд өөдөөс гар гээд зандраад байсан. Тэгэхээр нь би гараа зангидаж байгаад цээж хэсэг рүү нь цохисон. Тэгсэн чинь баруун гараараа толгойн зүүн хэсэг рүү нэг удаа цохисон чинь би манараад доошоо тонгойсон. Тэгээд гадаа үүд хэсэг рүү хамраа чимхэж байгаад үлээж үзсэн чинь зүүн талын чих хэсгээс агаар гараад байсан. Тэгээд хэнгэрэг хагарсан гэдгийг нь мэдээд цагдаа дуудсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹983 тоот актын “…Б.Даваагийн биед зүүн чихний хэнгэрэг хальс цоорол бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-15-16/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-31, 33/, хохирлын баримт /хх-39-41/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-49-50/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лакс" нэртэй баарны хамгаалагчаар ажиллаж байхдаа тухайн бааранд үйлчлүүлэхээр ирсэн Б.Даваатай дотогш нэвтрэх таксын асуудлаар маргалдаж, улмаар Б.Даваагийн зүүн чих орчимд нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг хальс цоорол бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Даваагийн мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹983 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Б.Бий сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Бий хохирогч Б.Даваагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Бийг дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Даваагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 354.200 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс 354.200 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

Харин хохирогч Б.Даваа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Бий дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   

1.Шүүгдэгч Арлан овогт Б Бийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

4.Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс 354.200 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Даваа (РД:)-д олгосугай.

 

6.Хохирогч Б.Даваа нь цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР