Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00478

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/07760 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* хотод 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн нас барсан *******ын гэрээслэл хүчин төгөлдөр гэж тооцох, өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах, ХХК-ийн 80 хувийн 13,351 ширхэг нийт 13,351,200 төгрөгийг үнэ бүхий хувьцаа эзэмших эрх, ,,, хаягт байрлах 51 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөх эрх, ,,,, зуслангийн зориулалтаар 700 м.кв газар эзэмших эрх, ,,, ******* ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-тэй, 108.3 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрх, ,,д байрлах, дугаартай ******* ХХК-тай байгуулсан Авто зогсоолын захиалгын гэрээтэй, А-65 дугаартай авто зогсоолын өмчлөх эрх, ,,д байрлах № дугаартай ******* ХХК-тай байгуулсан туслах талбайн захиалгын гэрээтэй, 3.45 м.кв талбайтай туслах талбайн өмчлөх эрх, Төрийн банк тоот данс дахь мөнгөн хөрөнгө 457,750 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны тоот тэтгэврийн данс дахь мөнгөн хөрөнгө 1,007,992.22 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны тоот төгрөгийн харилцах данс дахь мөнгөн хөрөнгө 7,724,583.55 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны тоот /CNY/ юанийн хадгаламжийн данс дахь 437,662 юань буюу 218,922,909 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны тоот ам.долларын данс дахь 7,946.55 ам.доллар буюу 28,477,274.49 төгрөг зэрэг эд хөрөнгүүдийг өвлүүлсэн Канад улсад 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн гэрээслэл хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, гэрээслэл хүчин төгөлдөр болохыг тогтоосон үр дагавар болох өв хөрөнгийг өмчлөх эрхийн бүртгэлд *******ыг Улсын бүртгэлд бүртгүүлэхийг тус тус даалгах, хариуцагч *******аас 247,400,183 төгрөг гаргуулах тухай үндсэн,

талийгаач эцэг *******ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, ХХК-ийн 26.6 хувийн энгийн хувьцаа болох 4439 ширхэг энгийн хувьцаа эзэмших эрхийг гаргуулах, мөнгөн хөрөнгийн өөрт ногдох хэсэг 225,600,566 төгрөг тус тус гаргуулах хариуцагч *******ын сөрөг шаардлага,

талийгаач эцэг *******ад ногдох хэсэг 295,777,707 төгрөгөөс хууль ёсны өвлөгч нар адил хэмжээгээр өвлөх зохицуулалтыг үндэслэн ногдох хэсэг 59,155,542 төгрөг гаргуулах хариуцагч *******ий сөрөг шаардлага,

талийгаач эцэг *******ын өвлөгдөх эд хөрөнгийг 3 хувааж, ХХК-ийн 80 хувийн хувьцаа болох 13,351 ширхэг энгийн хувьцааны 26,6 хувь болох 4439 ширхэг энгийн хувьцаа гаргуулах, нийт 62,819,286.52 төгрөгөөс өөрт ногдох хэсэг 20,939,762 төгрөг гаргуулах, үл хөдлөх хөрөнгө нийт 558,238,000 төгрөгөөс ногдох хэсэг 186,079,333 төгрөг, валютын данснаас ногдох хувь 72,894,065 төгрөг тус тус гаргуулах хариуцагч *******гийн сөрөг шаардлага,

талийгаач эцэг *******ад ногдох хэсэг 295,777,707 төгрөгөөс хууль ёсны өвлөгч нар адил хэмжээгээр өвлөх зохицуулалтыг үндэслэн ногдох хэсэг 59,155,542 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* сөрөг шаардлагатай иргэний хэргийг хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , , хариуцагч *******ий итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнгөнтуул, түүний өмгөөлөгч , хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие нөхөр *******тай 1987 онд гэр бүл болж, түүнийг насан өөд болох хүртэл хоёр хүүхдийн хамт амьдарсан. Бид 2011 оны 12 дугаар сараас Канад улсад байнга оршин суусан бөгөөд нөхөр минь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зүрхний шигдээс өвчний улмаас тус улсын Ванкувер хотод нас барсан. Тэрээр 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Канад улсад өөрийн эд хөрөнгөндөө гэрээслэл үйлдэн үлдээсэн. Тус гэрээслэлийг нөхөр өөрийн биеэр үйлдэж, гарын үсгээ зурж нотариатчаар баталгаажуулсан. Түүний гэрээслэлд өөрийн өв хөрөнгийг удирдан захирах эрх мэдэл, өв хөрөнгийг хуваах эсхүл хуваарилах, өв хөрөнгийг захиран зарцуулах, өв хөрөнгөөс төлж барагдуулах өр, үлдэгдэл өв хөрөнгийн хувьд миний өв хөрөнгөөс төлөх ёстой өр төлбөрийг төлөөд үлдсэн хэсгийг намайг нас барсан өдрөөс хойш 30 хоногоос миний эхнэр *******т өгөхөөр гэж гэрээслэл үлдээсэн. Уг гэрээслэлийг үндэслэн Монгол Улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч өвлөх эрхийн гэрчилгээ шаардсан. Канад улсад өвлөх эрхийн гэрчилгээ шаардахгүйгээр гэрээслэлийг үндэслэн Канад улс дахь хөрөнгийг шууд шилжүүлсэн. Харин нотариатчид хандсан боловч надад өвлөх эрхийн гэрчилгээ бичиж өгөхөөс татгалзсан тул 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нөхөр *******ын бичсэн гэрээслэлийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулна.

1.2. Тус хэргийг шийдвэрлэх явцад хариуцагч нар сөрөг нэхэмжлэл гарган өвийн асуудлаар маргасан. Өвлүүлэгч нөхөр *******ын Бритиш Колумби мужийн Ванкувер хотноо 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн эцсийн гэрээслэлийн миний өв хөрөнгийг захиран зарцуулах тухай хэсгийн миний бие өөрийн итгэмжлэгдсэн этгээдэд өөрийн бүхий л эд хөрөнгөө уг эд хөрөнгө хаана байгаагаас үл хамааран дараах байдлаар захиран зарцуулуулахаар өгч байна гэсэн заалтыг үндэслэн бүхий л эд хөрөнгөнд дор дурдсан эд хөрөнгүүдийг багтаан гэрээслэлээр өвлөн авахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж байна.

Үүнд: ХХК-ийн 80 хувийн 13,351 ширхэг буюу нэг бүр нь 1000 төгрөгийн үнэтэй, нийт 13,351,200 төгрөгийн үнэ бүхий хувьцаа эзэмших эрх, ,,,, 51 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрх, ,, Сэлхийн зуслангийн 700 м.кв талбайтай газар эзэмших эрх, ,,д байрлах, №XYC 0072102504 дугаартай ******* ХХК-тай байгуулсан захиалгын гэрээтэй, 108.80 м.кв талбайтай 462,914,000 төгрөгөөр худалдан авсан орон сууцны өмчлөх эрх, мөн №VCG-А65 дугаартай захиалгын гэрээтэй 43,708,000 төгрөгийн үнэ бүхий А-65 авто зогсоолын өмчлөх эрх болон № дугаартай захиалгын гэрээтэй 3.45 м.кв талбайтай, 11,400,000 төгрөгийн үнэ бүхий туслах талбайн өмчлөх эрх, мөн Төрийн банк   тоот данс дахь мөнгөн хөрөнгө 457,750 төгрөг, Худалдаа Хөгжлийн банкны тоот тэтгэврийн данс дахь мөнгөн хөрөнгө 1,007,992.22 төгрөг, тоот төгрөгийн харилцах данс дахь мөнгөн хөрөнгө 7,724,583.55 төгрөг, тоот /CNY/ юанийн хадгаламжийн данс дахь /*******тай хамтран эзэмшдэг/ 875,324 юанийн өвлөгдөх 50 хувь буюу 437,662 юань буюу 218,922,909 төгрөг, тоот *******тай хамтран эзэмшиж байсан ам.долларын хугацаагүй хадгаламжийн данс дахь 15,893.11 ам.долларын өвлөгдөх 50 хувь болох 7,946.55 ам.доллар буюу 28,477,274.49 төгрөг зэрэг эд хөрөнгүүдийг өвлүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн гэрээслэл хүчин төгөлдөр болохыг тогтоолгоно.

Гэрээслэл хүчин төгөлдөр болохыг тогтоосон үр дагавар болох дээрх хөрөнгүүдийн эзэмшигч, өмчлөгчөөр ******* намайг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгана. Мөн талийгаач нөхөр *******ын дээр дурдсан юаны болон ам.долларын банк дах дансанд байсан 50 хувь болох нийт 247,400,183 төгрөгийн мөнгөн хөрөнгийг гэрээслэлээр надад өвлүүлсэн. Тус мөнгөн хөрөнгийг хариуцагч ******* хууль бусаар захиран зарцуулсан учраас гэрээслэлээр өвлүүлсэн 437,662 юань буюу  218,922,909.02 төгрөг, 7,946.555 ам.доллар буюу 28,477,274.49 төгрөг, нийт 247,400,183 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

Нотариатын үйлдэл хийх зааврын 6 дугаар зүйлийн 6.15-д ...гэрээслэгчийг нас барснаас хойш гэрээслэлээр өв залгамжлагч гэрээслэл задлуулах тухай хүсэлтийг гэрээслэлийг гэрчилсэн нотариатч, түүний эзгүйд Нотариатчдын танхимд гаргана гэж зааснаар Нотариатчдын танхимд хүсэлтээ бүртгүүлж, гэрээслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг хүлээн авах журамтай. Нэхэмжлэгчийн гаргаж буй гэрээслэл гэх баримт Канад улсад үйлдэгдсэн байсан тул миний бие гэрчлээгүй. Нэхэмжлэгч гэрээслэл гэх баримтыг шалгуулан өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн учраас холбогдох бичиг баримтыг шалган нотариатын цахим бүртгэлийн сангаас гэрээслэл, өвийн нэгдсэн бүртгэлд шүүлт хийхэд цахим санд бусад өвлөгчид буюу *******, *******, *******, ******* нарын хуулийн хугацаанд гаргасан өв хүлээн авах тухай хүсэлт бүртгэлтэй байсан.

Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт ...өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрд оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар хүсэлт гаргагч *******ыг бусад өвлөгчдийн хамт ирж хэлцэл хийх тухай зөвлөгөөг өгөхөд тэрээр татгалзсан.

Иймд өвлөгчдийн хооронд маргаантай байж болзошгүй гэж дүгнэн үйлдэл хийхээс татгалзсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******, ******* нарын татгалзал, тайлбарын агуулга:

Бид аав *******, ээж ******* нарын хамт Монгол улсад болон Канад Улсын Бритиш Колумби мужийн Ванкувер хотноо оршин сууж амьдарч байсан. Аав ******* нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Бритиш Колумби мужийн Ванкувер хотноо тус улсын хуулийн дагуу гэрээслэл үйлдсэн бөгөөд энэ тухайгаа хэлж байсныг энэхүү тайлбараар баталгаажуулж байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.

 

4. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Миний бие *******ын ууган хүү болж төрсөн. Аавтайгаа ойр дотно өссөн бөгөөд нас барах хүртэл харилцаатай байсан. Тэрээр ашигт малтмал, газар тариалангийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж хөрөнгө бий болгож чадсан. Эдгээр хөрөнгүүдийнхээ талаар надад хэлдэг байсан ч түүнийг нас барах үед би хамт амьдарч байгаагүй учраас бүх хөрөнгүүдийн талаар бүрэн мэдээлэл байхгүй. Би өөрийн мэдэж байсан хөрөнгүүдээс хуулийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ХХК-ийн 80 хувийн хувьцаанаас оногдох хувь, ХХК, ХХК-ийн хувьцаанаас оногдох хувь, иргэний хувь эзэмшиж өмчилж байсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, оюуны өмч, банк болон бусад санхүүгийн байгууллага дахь мөнгөн хөрөнгө, авлага зэрэг аливаа өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг өвлөх хүсэлт гаргасныг Нийслэлийн тойргийн нотариатч 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэлийн 215 дугаарт бүртгэж гэрчилсэн. Ингэснээр хуульд заасан хугацаа болох 1 жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хандсан боловч бусад өвлөгчид мөн хүсэлт өгсөн тул зөвшилцөх эсхүл шүүхээр шийдүүлэхийг зөвлөсөн.

4.2. Нэхэмжлэгч *******ын Канад улсын нотариатаар батлуулсан гэх гэрээслэлийг авчирч Монгол улсын нотариатад хандан өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг шаардсан. Иргэний хуульд гэрээслэлийг бичгээр үйлдэж нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр байхаар зохицуулсан. Иргэний хууль болон Нотариатын тухай хуульд зааснаар миний аав Монгол Улсын нотариатаар эсхүл Канад Улсад байгаа Монгол Улсын консулын газрын нотариатын үүрэг гүйцэтгэгчээр гэрээслэлийг гэрчлүүлэх ёстой байсан. Гэвч нэхэмжлэгч нь Канад улсын нотариатаар гэрчлүүлсэн гэрээслэлээр Монгол улсад энэ гэрээслэл хүчин төгөлдөр тул өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй, энэ нь Монгол Улсад хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Харин Канад Улсын нотариатаар гэрчлүүлсэн гэрээслэл нь Канад Улсад хүчин төгөлдөр эсэх дээр маргахгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

5.1. Би *******ын охин болж 2005 оны 5 дугаар сарын 11-ний өдөр мэндэлсэн. Аав *******тай нас барах хүртэл харилцаа холбоотой амьдарч байсан бөгөөд аав минь амьд сэрүүн байхдаа охиндоо байнга 16 нас хүрмэгц хүүхдийнхээ эрүүл мэнд, сургууль соёл, аж амьдралын асуудлыг бүрэн шийдвэрлэж амьдралын баталгааг бий болгохоо хэлдэг байсан. Мөн амьд сэрүүн байхдаа гэрээслэл болон өвийн асуудлыг байнга хөнддөг ба намайг нас барвал том хүү, эхнэр ******* нар юу ч өгөхгүй гэж ярьдаг байсан. Гэрээслэл бичих асуудлаар өөрийн дотны найз нөхдөд хэлдэг байсан ч харамсалтай бичиж амжаагүй, өнгөрсний дараа Монгол Улсад бичигдсэн гэрээслэл гарч ирээгүй.

5.2. Нэхэмжлэгч нь *******ын Канад Улсын нотариатаар батлуулсан гэх гэрээслэлийг үндэслэн нотариатч *******т хандан гэрээслэлийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай шаардлага гаргасан. Иргэний хуульд гэрээслэлийг бичгээр үйлдэж нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр байхаар зохицуулсан. Түүнчлэн, Нотариатын тухай хуульд хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь нотариатын үйлдэл, баримт бичгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулан өгч болно гэж зохицуулсан. Тиймээс миний аав Монгол улсын нотариатаар эсхүл Канад улсад байгаа Монгол Улсын элчин сайдын консулын газрын нотариатын үүрэг гүйцэтгэгчээр гэрээслэлийг гэрчлүүлэх ёстой байсан. Тус гэрээслэлийг Канад улсын нотариатаар гэрчлүүлсэн тухайн улсад хүчин төгөлдөр эсэхэд маргахгүй, харин тус гэрээслэл Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний хууль, Нотариатын тухай хуульд заасан шаардлагуудыг хангахгүй.

Иймд Монгол улсад тус гэрээслэл хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Д.Буянбаттай 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дугаартай орон сууц захиалгын гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дугаартай авто зогсоол захиалгын гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дугаартай туслах талбай захиалгын гэрээг тус тус байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэгч ******* ХХК нь тухайн орон сууц, автозогсоол, туслах талбайг барьж ашиглалтад оруулж гэрээний үүргээ биелүүлсэн, захиалагч ******* нь тус гэрээнүүдийн үнийг бүрэн төлсөн.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.5-д заасны дагуу гэрээний эрх, үүргээ бусдад шилжүүлэхийг хүссэн нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтийг захиалагчийн зүгээс манай компанид ирүүлээгүй, гэрээний 4.6-д зааснаар орон сууцыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх болон түүнтэй холбогдох ажиллагаа, зардлыг өөрөө хариуцна гэж заасан. Шүүхээс тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг өвлүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн өвлөгчид ******* ХХК-ийн зүгээс гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гарган өгөх болно гэжээ.

 

7. Хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Тус хэргийг шийдвэрлэх явцад талийгаач эцэг *******ын нэр дээрх өвлөгдвөл зохих өвийн хөрөнгө нь тодорхой болсон. Талийгаач эцэг ******* нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Канад Улсын Бритиш Колумби мужийн Ванкувер хотод үйлдсэн гэрээслэлээр өөрийн бүхий л хөрөнгийг эх *******т гэрээслэн үлдээхээр өөрийн хүсэл зоригийг хангалттай тодорхой илэрхийлсэн. Талийгаач эцэг ******* нь Канад Улсын Бритиш Колумби мужийн Ванкувер хотноо байнга оршин сууж, амьдарч байсан ба тус улсад байхдаа нас эцэслэсэн. Эцэг ******* нь өөрийн байнга амьдарч байсан нутаг дэвсгэрийн хууль болох Бритиш Колумби мужийн хуулийн дагуу гэрээслэл үйлдсэнийг Иргэний хуулийн 552 дугаар зүйлийн 552.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэж байна.

Эцэг *******, эх *******, хүүхдүүд болох *******, ******* нарын хамт ,, 14 дүгээр байр, 13 тоот хаягт бүртгэлтэй, өнөөдрийг хүртэл өрх тусгаарлан тусдаа гэр бүл үүсгэж, гэр бүлийн гишүүний бүрэлдэхүүнээс гараагүй. Тиймээс эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдарснаас хойш хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын үл хөдлөх эд хөрөнгүүдийн талийгаач эцэг *******ад ногдох хэсгээс өөрт ногдох өв хөрөнгийг гаргуулахаар шаардаж байна. Үүнд: ,,,, 51 м.кв талбайтай орон сууц, ,, Сэлхийн зуслангийн 700 м.кв талбайтай газар, ,,д байрлах, №XYC 0072102504 дугаартай ******* ХХК-тай байгуулсан захиалгын гэрээтэй, 108.80 м.кв талбайтай орон сууц, мөн №VCG-А65 дугаартай захиалгын гэрээтэй авто зогсоол, мөн № дугаартай захиалгын гэрээтэй 3.45 м.кв талбайтай туслах талбай байх бөгөөд эдгээр хөрөнгүүдийн нийт үнэ 1,183,110,831 төгрөг, гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг 295,777,707 төгрөг болно.

Иймд  талийгаач эцэг *******ад ногдох хэсэг болох 295,777,707 төгрөгөөс хууль ёсны өвлөгч нар адил хэмжээгээр өвлөх зохицуулалтыг үндэслэн ногдох хэсэг 59,155,542 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

8.1. Миний аав ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Канад Улсад нас барсан. Тэрээр миний ээжтэй Зөвлөлт Холбоот Улсад сургуульд хамт сурч байхдаа танилцан, тэдний дундаас би 1977 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ууган хүү болон төрсөн. Аав ээж хоёр 10 гаруй жил хамт амьдарсны дараа салж, аав маань *******той гэр бүл болсон. Би аавтайгаа ойр дотно өссөн, түүнийг нас барах үед хамт амьдарч байгаагүй учраас бүх хөрөнгийн талаарх бүрэн мэдээлэл байхгүй. Аавын нэр дээр өв хүлээн авах хүсэлт гаргасныг тодруулахаар 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Монголын Нотариатчдын танхимд хандсан. Үүний хариуд 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ******* болон надаас өөр хүн хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлт гаргаагүй. Миний эцгийг нас барах хүртэл хамт амьдардаггүй байсан *******, ******* нар зохих журмын дагуу хүсэлт гаргаагүй тул *******, *******, би гэсэн 3 хүнд хуваан өвлөх эд хөрөнгөнөөс өөрт ногдох хувийг тооцоолсон. Иймээс *******ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, ХХК-ийн 26.6 хувийн энгийн хувьцаа болох нэг бүр нь 1000 төгрөгийн үнэтэй 4439 ширхэг энгийн хувьцаа эзэмших эрхийг  хууль ёсны өвлөгч  *******оос гаргуулна.

8.2. Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа ,,д байрлах, №XYC 0072102504 дугаартай ******* ХХК-тай байгуулсан захиалгын гэрээтэй, 108.80 м.кв талбайтай орон сууц, мөн хаягт байрлах №VCG-А65 дугаартай захиалгын гэрээтэй авто зогсоол, мөн хаягт байрлах № дугаартай захиалгын гэрээтэй 3.45 м.кв талбайтай туслах талбай, ,, 58 дугаар байр,, 51 м.кв талбайтай орон сууц, ,, Сэлхийн зуслангийн 700 м.кв талбайтай газар зэрэг хөрөнгүүдийг үнэлгээний тайланд нийт 1,128,002,831 төгрөг байх бөгөөд хөрөнгөөс адил хэмжээгээр өвлөх зохицуулалтыг үндэслэн өөрт ногдох хэсэг 225,600,566 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

9.1. Миний ээж нь талийгаач аав *******тай 1997 онд танилцсан. Ээж нь 1997-2009 оны хооронд аав *******ын үүсгэн байгуулсан   ХХК-д уулын ашиглалтын геологич инженер, уурхайн дарга зэрэг ажлыг тус тус хийж байсан. Талийгаач аав *******, ээж нарын ажил хэргийн харилцаа гүнзгийрч 2005 онд охин ******* би төрсөн. Талийгаач *******ын төрсөн охины хувьд хууль ёсны өвлөгч тул хуулийн хугацаанд Нийслэлийн тойргийн нотариатч нарт өв хүлээн авах тухай хүсэлт гаргасан боловч өв залгамжлагч нар маргаантай үндэслэлээр өв залгамжлалын гэрчилгээ бичгээр өгөх боломжгүйг амаар хариу өгсөн. Би бусад хууль ёсны өвлөгч нартай уулзалт хийх, зөвшилцөх санал гаргахад надтай уулзаагүй.

Талийгаач эцгийн хууль ёсны өвлөгч нар нь түүний эхнэр *******, хүү *******, охин *******, хүү *******, миний бие болно. Охин *******, хүү ******* нар талийгаач эцэгтэй хамт амьдарч байгаагүй, түүнийг нас барснаас хойш хуульд заасан нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлт нотариатчид гаргаагүй. Миний бие өвлөгдөх эд хөрөнгийг 3 хувааж өвлөхөөр сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд ,, 8 дугаар байрны орон сууц, ХХК-ийн 80 хувийн хувьцаа болох 13,351 ширхэг энгийн хувьцааны 26,6 хувь болох 4439 ширхэг энгийн хувьцаа гаргуулах, Худалдаа хөгжлийн банкны 498016820 тоот төгрөгийн данс дах мөнгөн хөрөнгө 7,724,583.55 төгрөг, тоот төгрөгийн данс дахь мөнгөн хөрөнгө 1,007,992.22 төгрөг, 498020291 тоот төгрөгийн данс дах мөнгөн хөрөнгө 5,677.75 төгрөг, тоот долларын данс дах мөнгөн хөрөнгө 15,983.11 ам.доллар /1 ам.доллар  3374 төгрөг/ буюу 53,623,353 төгрөг, Төрийн банкны тоот төгрөгийн данс дах мөнгөн хөрөнгө 457,750 төгрөг, нийт 62,819,286.52 төгрөгөөс өөрт ногдох хэсэг 20,939,762 төгрөгийг гаргуулна.

9.2. Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний аав *******ын захиалсан хөрөнгүүдийн захиалгын гэрээг шүүхэд ирүүлсэн. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийн төлбөрийг гүйцэтгэгч байгууллага ******* ХХК-д бүрэн төлсөн. Иймээс ,, Вега Сити хотхонд байрлах №XYC0072102504 тоот ******* ХХК-тай байгуулсан 108.80 м.кв талбайтай орон сууц, мөн хотхонд байрлах дугаартай захиалгын гэрээтэй авто зогсоол, мөн хотхонд байрлах № дугаартай захиалгын гэрээтэй 3.45 м.кв талбай, ,, Сэлхийн зусланд байрлах 700 м.кв эзэмших эрхтэй газар зэргээс орон сууцны төлбөрийн үнэ 467,856,000 төгрөг, авто зогсоолын үнэ 49,000,000 төгрөг, туслах талбайн үнэ 11,385,000 төгрөг, зуслангийн газрын үнэ 29,997,000 төгрөг, нийт 558,238,000 төгрөгөөс ногдох хэсэг 186,079,333 төгрөгийг гаргуулна.

9.3. Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний аав *******ын хамтран эзэмшиж байсан банк дахь эзэмшлийн харилцах энгийн, хугацаатай болон хугацаагүй төгрөг, юань, ам.доллар, Канад долларын хадгаламжийн дансны дэлгэрэнгүй лавлагаа шүүхэд ирсэнтэй холбоотойгоор аавын минь хамтран эзэмшдэг данс болох Худалдаа хөгжлийн банкны тоот юаний данс дахь мөнгөн хөрөнгө 875,324 юаний өвлөгдөх 50 хувь 437,662 юань /2015.07.07-ны өдөр Монгол банкны ханш 499,66 төгрөг/ буюу 218,682,195 төгрөгөөс өөрт ногдох хэсгийг  гаргуулна.

 

10. Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:  

10.1. Миний нөхөр ******* нь Канад Улсад байнгын оршин суугч статустай хууль ёсны дагуу амьдарч байхдаа зүрхний өвчний улмаас Канад Улсын Ванкувер хотод нас нөхцөж манай гэр бүл, бидний амьдралд хүнд гарз тохиолдсон нь өнөөдрийг хүртэл биднийг амьдралын энэ зовлонгоос ангижруулж чадахгүй байна. Нөхөр ******* нь амьд сэрүүн байхдаа өөрийн хүсэл зоригийн дагуу өмч хөрөнгөө өвлүүлэхээр Канад Улсын Ванкувер хотод гэрээслэл үйлдсэн талаар миний бие нэхэмжлэлдээ тодорхой дурдсан. Миний нөхөр иргэний эрх зүйн эрхийн чадвар, чадамжтай байхдаа тухайн гэрээслэлийг үйлдсэн, тухайн улсын гэрээслэл үйлдэх журмын дагуу зохих агуулга, хэлбэрийн шаардлага хангаж үйлдсэн. Иймд гадаад улсад үйлдсэн гэрээслэл нь тухайн улсын хууль болон Монгол Улсын хуулийг зөрчөөгүй учраас Монгол Улсад ч хүчин төгөлдөр гэж тооцох хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хуульд зааснаар өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэх, улмаар гэрээслэлийг бичгээр үйлдэх, нотариатаар гэрчлүүлэх зэрэг хуулийн бүхий л шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээслэлийн дагуу миний бие өвлүүлэгчийн бүхий л хөрөнгийг өвлөх эрх зүйн үр дагавартай тул хуульд зааснаар өвлөх эрхтэй. ХХК-ийн 4439 ширхэг энгийн хувьцааг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагч *******ын нэхэмжлэлийг хангах шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн ХХК-ийн 4439 ширхэг энгийн хувьцааг гаргуулах шаардлага нь тодорхойгүй байна.

10.2. Би өөрийн халамжит хань болох *******тай 1987 оноос хойш 34 жилийн хугацаанд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж амьдарсан. Миний хань ******* нь насан эцэслэхээсээ өмнө буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өөрийн шийдвэр, хүсэл зоригийн үндсэн дээр эцсийн гэрээслэл үйлдсэн бөгөөд тус гэрээслэл нь холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрчлэгдсэн хүчин төгөлдөр гэрээслэл юм. Хариуцагч ******* нь миний хань *******ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот юанийн харилцах дансанд байсан 877,600 юанийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5212026013 тоот дансанд шилжүүлэн авсан болох нь хэргийн материалд авагдсан Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар тогтоогддог. Дээр дурьдсанлчан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэрчлэгдсэн эцсийн гэрээслэл хүчин төгөлдөр тул хариуцагчаас гаргаж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон ихэсгэж буй шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд *******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн ихэсгэж буй шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

11. Хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

*******гаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байхын зэрэгцээ ихэсгэж буй шаардлагыг ******* би хариуцах учиргүй байна. Тухайлбал, миний хань *******ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот юанийн харилцах дансанд байсан 877,600 юанийг хариуцагч ******* өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5212026013 тоот дансанд шилжүүлэн авсан болох нь хэргийн материалд авагдсан баримтаар тогтоогддог.

Өөрөөр хэлбэл, ******* миний бие *******гаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад дурьдагдаад буй мөнгөн хөрөнгийг гэрээслэлээр өвлөн авч чадаагүй байх тул тус мөнгөн хөрөнгийг ******* надаас сөрөг нэхэмжлэлийн хүрээнд шаардах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д нийцэхгүй. Дээр дурьдсанлчан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэрчлэгдсэн эцсийн гэрээслэл хүчин төгөлдөр тул хариуцагчаас гаргаж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй.

Иймд *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн ихэсгэж буй шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******т холбогдох нас барсан *******ын ******* хот, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн үл хөдлөх хөрөнгөд холбогдох гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцож, *******ыг нас барсан *******ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох хариуцагч *******ын сөрөг шаардлагыг хангаж, түүний үлдэх Дацан Трейд ХХК-ийн 26.6 хувь болох 4439 ширхэг энгийн хувьцаа гаргуулах, 184,391,544 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******оос 41,209,022 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгож, түүний үлдэх 17,946,520 төгрөгийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******оос 41,209,022 төгрөг гаргуулж хариуцагч *******т олгож, түүний үлдэх 17,946,520 төгрөгийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******оос 41,209,022 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгож, түүний үлдэх ХХК-ийн 80 хувийн хувьцааны 26,6 хувь болох 4439 ширхэг энгийн хувьцаа эзэмших эрхийг гаргуулах, нийт 238,704,138 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, өвлөгдөх эд хөрөнгө ,,,, 51 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөх эрх, ,,,, зуслангийн зориулалтаар 700 м.кв газар эзэмших эрх, ,,, Таймскүэр Девелопмент ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-тэй, 108.3 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрх, ,, Вега Сити хотхонд байрлах, дугаартай Таймскүэр Девелопмент ХХК-тай байгуулсан Авто зогсоолын захиалгын гэрээтэй, А-65 дугаартай авто зогсоолын өмчлөх эрх, ,, Вега Сити хотхонд байрлах № дугаартай Таймскүэр Девелопмент ХХК-тай байгуулсан, туслах талбайн захиалгын гэрээтэй, 3.45 м.кв талбайтай туслах талбай, түүнтэй холбогдох өмчлөх эрхийг тус тус хууль ёсны өвлөгч *******т шилжүүлж, үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр *******ыг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,

Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.1, 532 дугаар зүйлийн 532.1 дугаар зүйлийг тус тус баримтлан нас барсан Буга овогт Дэжидийн Баянбатын ******* хот, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хөдлөх хөрөнгө гэрээсэлсэн гэрээслэлийг хүчин төгөлдөр гэж тооцож, гэрээслэлийн дагуу Буга овогт Дэжидийн Баянбатын өмчлөлийн ХХК-ийн 80 хувийн 13,351 ширхэг хувьцаа эзэмших эрх, Төрийн банк тоот данс дахь мөнгөн хөрөнгө 457,750 төгрөг, Худалдаа Хөгжлийн банкны тоот тэтгэврийн данс дахь мөнгөн хөрөнгө 1,007,992.22 төгрөг, Худалдаа Хөгжлийн банкны тоот төгрөгийн харилцах данс дахь мөнгөн хөрөнгө 7,724,583.55 төгрөг, Худалдаа Хөгжлийн банкны тоот /CNY/ юанийн хадгаламжийн данс дахь 437,662 юань буюу 218,922,909 төгрөг, Худалдаа Хөгжлийн банкны тоот ам.долларын данс дахь 7,946.55 ам.доллар буюу 28,477,274.49 төгрөг зэрэг хөдлөх хөрөнгө, түүнтэй холбогдох өмчлөх эрхийг *******т шилжүүлж, хариуцагч *******аас 206,261,161 төгрөгийг гаргуулж *******т олгож, ХХК-ийн 80 хувийн 13,351 ширхэг хувьцаа эзэмшигчээр *******ыг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч *******т холбогдох ******* хот, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн нас барсан *******ын гэрээслэлийг хүчин төгөлдөр болохыг тооцох, өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* татгалзсан татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,442,131 төгрөг, хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,584,163 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,728 төгрөг, хариуцагч *******ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,728 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******оос 206,046 төгрөг гаргуулж хариуцагч *******д, нэхэмжлэгч *******оос 206,046 төгрөг гаргуулж хариуцагч *******т, нэхэмжлэгч *******оос 500,189 төгрөг гаргуулж хариуцагч *******д тус тус олгож, улсын төсвөөс 99,686 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгож, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид 542,157 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

13. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

13.1. Шүүхийн шийдвэрт гэрээслэлийг хүчин төгөлдөр гэж тооцсон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 552 дугаар зүйлийн 552.3 дахь хэсэгт заасныг үндэслэн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бус гэж зөв дүгнэсэн атлаа хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчин төгөлдөр гэж үзсэн. Нотариатын тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэрээслэлийг гэрчлэхэд тавих үндсэн шалгуур хэлбэрийг тогтоосон. Харин тус хэргийн хувьд Канад Улсад үйлдсэн гэрээслэл гэх баримтад гэрээслэлээр өвлүүлж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрх нь гэрээслэгчийн өмч болохыг нотолсон баримтыг шалгаагүй, түүнчлэн нотариат гэрчлэхгүйгээр 2 гэрчийг байлцуулан үйлдсэн. Эндээс гэрээслэлд хамаарах эрх зүйн зохицуулалт ялгаатай юм. Өөрөөр хэлбэл, гэрээслэлийн хэлбэрт тавигдах шаардлага болон гэрээслэлийг хүчин төгөлдөр үйлдэхэд шаардах баримт бичгийн бүрдүүлбэрт тавих шаардлага нь өөр байна.

Иргэний хуулийн 552 дугаар зүйлийн 552.3 дахь хэсэгт Гэрээслэл хийх, өөрчлөх нь түүний хийгдсэн улсын хууль болон Монгол Улсын хуулийн шаардлагад тохирч байвал зөвхөн хэлбэрийг баримтлаагүй гэх үндэслэлээр гэрээслэл болон түүнийг өөрчилснийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй гэж заасан бөгөөд дараахь нөхцөлийг шалгах ёстой. Үүнд: гэрээслэл хийх, өөрчлөх нь түүнийг хийгдсэн улсын хуульд тохирч байх, гэрээслэл хийх, өөрчлөх нь Монгол Улсын хуулийн шаардлагад тохирч байх, зөвхөн хэлбэрийг баримтлаагүй гэх үндэслэл байх ба эдгээр урьдчилсан нөхцөлийг шалгаж үзэхэд гэрээслэлийг хийх өөрчлөх нь түүнийг хийгдсэн улсын хуульд тохирч байгаа, гэрээслэл хийх өөрчлөх нь Иргэний хуулийн 523 дугаар зүйл, Нотариатын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагад тохироогүй. Өөрөөр хэлбэл, нотариатаар гэрчлүүлээгүй, мөн гэрээсэлж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрх нь гэрээслэгчийн өмч болохыг нотолсон баримтыг шалгаагүй. Канад улсад компьютероор бичиж, 2 гэрч болон гэрээслэгч гарын үсэг зурж хийсэн хэлбэрийг хүлээн зөвшөөрч болох ч Монгол Улсад биелүүлж болох эсэхтэй холбоотойгоор шалгаж үзэхэд тухайн гэрээслэлийг хийхэд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй. Мөн гэрээслэл үйлдэгч гэрээслэл үйлдэх үедээ өөрийн үйлдлийг бүрэн ойлгох чадвартай гэдгийг баталсан эмчийн магадлагааг шалгасан эсэх нь тодорхойгүй, гэрээслэлд хавсаргасан өмч хөрөнгийг гэрээслэгчийн өмч болохыг нотолсон баримтыг шалгаагүй буюу хавсаргаагүй. Иймд уг гэрээслэлийг Иргэний хуулийн 552 дугаар зүйлийн 552.3 дахь хэсэгт заасныг баримлан хүлээн зөвшөөрөх боломжгүй.

13.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 21, 40, 49, 53-д гэрээслэлийг нотариатаар баталгаажуулсан, нотариатын тамга дарагдсан тул Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан гэж үзсэн. Гэрээслэлийн орчуулга болон эх хувийг харвал Канад улсын Бритиш Колумб мужид үйлдэгдсэн байх ба харин нотариатаар гэрчлээгүй гагцхүү 2 гэрчийн хамтаар үйлдэж, гэрчийн нэр, хаяг гэдэг дээр дардас дарагдсан. Уг дардаст гэрчүүдийн нэр болон дэлгэрэнгүй хаяг тусгагдсан. Монгол Улсад хүчин төгөлдөр гэрээслэл нь гэрээслэлийн хэлбэрийн хувьд заавал биелүүлэх шаардлагыг хангасан байх ёстой. Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, нотариатаар гэрчлүүлээгүй гэрээслэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцно. Түүнчлэн, нэхэмжлэгч талын гаргаж өгсөн орчуулга болох нэгдүгээр хавтаст хэргийн 141 дүгээр талд хавсралт бүхий энэхүү баримтыг Канад улсын нотариатаар баталгаажуулсан нөхцөлд хүчин төгөлдөрт тооцно гэж бичсэн байгааг шүүгч анхаарч үзэлгүйгээр хэтэрхий нэг талыг барьж, нотлох баримтыг тал бүрээс нь судлаагүй.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 27-д Консулын харилцааны тухай Венийн конвенцийн 5 дугаар зүйл Консулын чиг үүрэг, 5(1)-т нотариатын үйлчилгээ хийх гэж заасны дагуу... гэрээслэлд... уг баталгаажуулалт хийгдсэн нь хуульд нийцсэн ... гэж үзсэн талаар нэгдүгээр хавтаст хэргийн 167-170 дугаар талуудад англи хэл дээрх гэрээслэл авагдсан байх ба Монгол Улсын Гадаад харилцааны яамны консулын газар болон Канад Улсын гадаад харилцаа, худалдаа хөгжлийн яамны тамга тус тус байна. Шийдвэрийн үндэслэл болсон энэхүү нотлох баримтын зарим тамга тэмдэг орчуулагдаагүй. Тодруулбал, хэрэв дээр дурдсан баримтны орчуулга нэгдүгээр хавтаст хэргийн 134-141 дугаар талд талуудад авагдсан байна гэж үзвэл зарим тамга тэмдгийн орчуулга байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэж заасны дагуу дутуу орчуулсан баримт бичгийг шүүгч шийдвэрийн үндэслэл болгосон нь учир дутагдалтай. Түүнчлэн, эдгээр тамга эх хувь баримтын хуулбар үнэнг баталгаажуулж байгаа болохоос биш гэрээслэлийг Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1, Нотариатын тухай хуулийн 40 дүгээр зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 тоот тушаалаар батлагдсан нотариатын үйлдэл хийх зааврыг тус тус баримтлан гэрээслэлийг гэрчилсэн гэж үзэхгүй.

13.3. Хэргийн тухайд гэрээслэл нь шүүхийн шийдвэр гаргах гол үндэслэл болсон нотлох баримт бөгөөд гэрээслэл Монгол хэл дээр бус англи хэл дээр үйлдэгдсэн. Хэргийн оролцогчдоос гэрээслэлийг орчуулуулах хүсэлт гаргасны дагуу шүүгч өөрөө орчуулагч ийг томилсон. Гэтэл орчуулагч нь гэрээслэлийн орчуулгыг илгээхдээ хэд хэдэн алдаа гаргасан. Үүнд нэгдүгээрт дугаарлалт буруу, хоёрдугаарт үгийг буруу орчуулсан байдаг. Тодруулбал, орчуулагч ийн шүүхэд ирүүлсэн гэрээслэлийн орчуулгын дугаарлалт эх хувь баримтаас зөрүүтэйгээс гадна гэрээслэлийн сүүлийн бүлгийн эхний өгүүлбэрт give гэх үгийг шилжүүлэх /өвлүүлэх/ гэж орчуулсан. Манай талын зүгээс Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хангаагүй. Гэвч шүүгч шийдвэрийн үндэслэх хэсгийн 107-д ...хүсэл зоригоо гэрээслэлдээ ойлгомжтой илэрхийлсэн нь түүний гэрээслэлийн үгийг шууд утгаар тайлбарлаж байна... гэсэн байна.

Хэрэв шүүгч дээрх байдлаар гэрээслэлийг тайлбарлаж байгаа бол гэрээслэлийн бусад бүлэгт тусгагдсан агуулгуудыг харгалзан үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, гэрээслэлийн 3 болон 4 дүгээр бүлэгт нэхэмжлэгч *******ыг итгэмжлэгдсэн этгээд буюу Trustee гэж тодорхойлсон байдаг. Харин Trustee гэдэг нь гэрээслэлээр өвлүүлсэн хөрөнгийг удирдаж, хамгаалах, гэрээслэлд нийцсэн байдлаар хөрөнгийг өвлөгчдөд хуваарилах, хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаагаа ил тод байлгаж, бусад өвлөгчдөд тайлагнах үүрэгтэй этгээдийг хэлнэ хэмээн онолын болон практикийн хувьд авч үздэг. Өөрөөр хэлбэл Trustee нь Иргэний хууль дахь гэрээслэл гүйцэтгэгчтэй төстэй үүрэг бүхий этгээдийг хэлнэ. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэж заасан. Харин шүүхээс томилсон орчуулагч нь ямар нэгэн албан ёсны зөвшөөрөлтэй талаар баримт хэрэгт байхгүй. Хэрэгт зөвхөн Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн бакалаврын диплом авагдсан байна. Энэ баримт нь орчуулагч ийг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч гэдгийг нотлохгүй. Иймд хариуцагч нараас гэрээслэлийн орчуулга эргэлзээтэй байна гэж марган хүсэлт гаргаж байхад шүүгч хүсэлтийг хүлээн аваагүй нь хэргийн шийдвэрийн үндэслэлд нөлөөлсөн.

13.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 74-т гэрээслэгч ******* нь оюун ухааны хувьд эрүүл биш, өөрийн үйлдлийг бүрэн ойлгох боломжгүй, хүсэл зоригоо илэрхийлэх бүрэн чадамжгүй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ талаарх татгалзлаа хариуцагч *******, ******* нар нотлох үүргээ биелүүлээгүй гэжээ. Гэтэл гэрээслэл үйлдэгч нь гэрээслэл үйлдэх үедээ хийж буй үйлдлийнхээ эрх зүйн үр дагаврыг мэдэж ойлгож байх, сэтгэцийн эрүүл мэндийн байдал болон сэтгэцийн хэвийн бус байдалтай байж болохгүй, Канадын гэрээслэл, эд хөрөнгө, өв залгамжлалын тухай хуулийн 2 дугаар бүлэгт зааснаар гэрээслэл үйлдэгч нь гэрээслэл үйлдэхийн учир холбогдол болон өөрийн хөрөнгийг бусдад шилжүүлэх нь түүнийг нас барснаар хүчинтэй үйлчилнэ гэдгийг ойлгосон байх, мөн гэрээслэл үйлдэгч нь сэтгэцийн хэвийн бус байдлаас ангид байх ёстой. Гэрээслэлийг үйлдэх үед заавал шалгаж тогтоосон байх шаардлагатай бичиг баримт хэрэгт байхгүй байгаа нь хариуцагч нарын нотлох үүрэг биш бөгөөд нэхэмжлэгч нь хэрэв уг гэрээслэлийг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол Канад болон Монгол улсын хуульд тус тус заасан шаардлагатай материалыг нотлох баримтаар гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэв дээр дурдсан баримт хэрэгт байхгүй бол тус гэрээслэл нь хүчин төгөлдөр бус болно.

Түүнчлэн шийдвэрийн уг хэсэгт гэрээслэлийг нотариатчаар гэрчлүүлээгүй боловч гэрээслэгч нь гэрээслэлийг өөрийн гараар бичиж үлдээсэн нь тогтоогдвол түүний хүсэл зоригийн илэрхийлэл эцсийн шийдвэрээр хүчин төгөлдөрт тооцох боломжтой байдаг гэсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан боловч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар ...бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн... бол хэлцэл хийсэн гэж үздэг. Иймд хүсэл зоригийн илэрхийлэл байсан боловч нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү гэрчлүүлээгүй тул хэлцэл хийсэн гэж үзэхгүй.

13.5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 43-44 дүгээр талд ******* нь 2011 оноос хойш Канад улсад хуулийн дагуу байнга амьдран сууж ...байнга оршин суух үнэмлэх олгосон нь Канад улсад байнга амьдран сууж байсан гэж шүүх үзнэ гэж Иргэний хуулийн 552 дугаар зүйлийн 552.1, 552.2-т заасныг тайлбарлан хэрэглэжээ. Иргэний хуульд байнга оршин суух гэх тодорхойлолт байхгүй ба Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.3.1-т Монгол улсад байнга оршин суугч албан татвар төлөгч гэж доор дурдсан нөхцөлийн аль нэгийг хангасан хувь хүнийг хэлэх ба үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суусан гэж заасан. Хэрэгт *******ын Монгол улсын хилээр орж гарсан лавлагааг Хил хамгаалах ерөнхий газраас гаргаж өгсөн байх ба ******* нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр улсын хилээр орох, Чингис хаан агаарын замын боомтоор 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гарах чиглэлд бүртгэгдсэн. Гэрээслэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Канад улсын Ванкувер хотод нас барсныг 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгосон. Тодруулбал, гэрээслэгч нь үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног Канад улсад бус Монгол улсад байнга оршин сууж байгаад Канад улс руу зорчиж хилээр нэвтэрснээс хойш 18 хоногийн дараа нас барсан байх тул байнга оршин суудаг гэдгийг байнга оршин суух үнэмлэх болон эрүүл мэндийн даатгалын дэвтрээр нотлох боломжгүй. Харин Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар Монгол улсад сүүлийн 1 жил тогтмол оршин сууж байсан нь нотлогдоно. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод буй Канад улсад байнга оршин суух эрхийг олгосон зөвшөөрлийн баримт болохоос тухайн үнэмлэхийг авсан этгээд нь дэлхийн хаана ямар ч хугацаагаар байсан хамаагүй Канад улсад байнга оршин суугч гэж үзэх үндэслэл биш.

13.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 88-д ...өвлүүлэгч *******ын хүүхдүүд болох охин *******, хүү ******* нарын ...хүүхдүүд нь эцэг эхтэйгээ хамт амьдарч байсан болох нь хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар... тогтоогдож байна гэжээ. Нэгдүгээр хавтаст хэргийн 146 дугаар талд хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар авагдсан. Үүнд өрхийн бүртгэлийн 1125510203331 дугаартай, Чингэлтэй дүүргийн, 1 дүгээр хэсэгт 14-13 тоотод 6 хүн бүртгэлтэй байна. Уг дэвтрийн хуулбарын суурьшлын байдал, оршин суугаа бүртгэлийг тус тус харвал зөвхөн хариуцагч ******* байнга оршин суугч, тухайн хаягт амьдардаг албан ёсны бүртгэлтэй гэж тусгасан бол нэхэмжлэгч ******* болон ******* нарыг гадаадад амьдардаг гэж бүртгэгдсэн, тухайн хаягт албан ёсны бүртгэлтэй гэсэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг гэж заасан. Үүнээс дүгнэхэд шийдвэрийн үндэслэх хэсэгт хүүхдүүд болох Б.Цэлмүүн, ******* нар эцэг, эхтэйгээ хамт амьдарч байсан гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх хэргийн нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч *******, ******* нар маргаж буй хөрөнгийг бий болоход гэрээгээр болон хуульд зааснаар хувь оролцуулсан болохоо баримтаар нотлоогүй, зөвхөн хаягийн бүртгэлийг үндэслэн тэднийг уг байранд өвлөгчтэй хамт амьдарч байсан гэж үзсэн нь үндэслэл муутай байхаас гадна, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгч болсон гэж үзэх боломжгүй.

13.7. Нэхэмжлэгч ******* нь өмгөөлөгч болон нартай 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байдаг. Харин хариуцагч ******* нь өмгөөлөгчтэй 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Өмгөөллийн тухай хуулийн 15.2-т Өмгөөлөгч хэрэг, маргааны талаар үйлчлүүлэгчийн эсрэг ашиг сонирхол бүхий этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг хориглоно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч *******той байгуулсан гэрээг цуцлаагүй атлаа сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагч *******ий өмгөөлөгчөөр шүүх хуралд оролцсон нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн.

13.8. Хэргийн нэгдүгээр хавтасны 156 дугаар тал, хоёрдугаар хавтасны 158-159 дүгээр талууд дээр худалдаа хөгжлийн банкны тоот ам.долларын дансны хуулга авагдсан. Талийгаач *******ын нас барсан өдрөөс хойш хариуцагч ******* нь ямар ч зарлага хийгээгүй нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэтэл дансан дахь хөрөнгийг зарцуулсан гэж зөвхөн нэхэмжлэгч тал маргадаг бөгөөд шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчиж хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, эрх тэгш байх зарчимд нийцэхгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

14. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

14.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 25-70-д гэрээслэлийг нотариатаар гэрчлүүлэх талаар Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн талаарх хариуцагч нарын татгалзлыг буруу гэж үзэхдээ Канад Улсын нотариатч гэрчилсэн гэрээслэл нь Монгол Улсад хүчин төгөлдөр гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Ингэхдээ хамааралгүй Гаагийн болон Венийн конвенцийн заалт, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн. Тодруулбал, Монгол Улсын иргэн нь Монгол Улсад байгаа хөрөнгөтэй холбоотой гэрээслэл үйлдэхэд Монгол Улсын хуулийн дагуу гэрчлүүлсэн тохиолдолд хүчин төгөлдөрт тооцохоор хуульчилсан. Талийгаач *******ын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн гэрээслэл хуулийн энэ шаардлагыг хангаагүй. Канад Улсын хуулиар Монгол дахь хөрөнгийг, Монгол Улсын иргэдийн өвлөх, өвлүүлэх эрх, эд хөрөнгийн эрхэд халдах боломжгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1 дэх хэсэгт Гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар, гэрээслэл хийсэн газар нотариат байхгүй бол баг, сумын Засаг даргаар гэрчлүүлнэ гэж, Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Нотариатын үйл ажиллагааг нотариатч болон энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатчийн үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан албан тушаалтан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ, 16.4-т Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалтанд энэ хуульд заасан нотариатчийн эрх, үүрэг, холбогдох бусад зүйл, заалт нэгэн адил хамаарна гэж тус тус зохицуулснаас үзэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайдаас эрх авсан нотариатч гэрээслэлийг гэрчлэхээр зааснаас Канад Улсын нотариатч гэрчлэхээр заагаагүй. Түүнчлэн, Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.3-т Энэ хуулийн 523.1, 523.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээслэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Мөн Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Нотариатын үйлдэл хийх, баримт бичиг, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдэх албан ёсны хэл нь монгол хэл байна, 9.2-т Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нотариатын үйлдэл, баримт бичгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулан өгч болно гэж тус тус зохицуулсныг шүүх анхаараагүй.

Талийгаач *******ын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн гэрээслэлийг Канад Улсын Гадаад харилцаа, худалдаа хөгжлийн яам 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, Канад улсад суух Монгол Улсын Консулын газрын нотариатын үүрэг гүйцэтгэгч Д.Уянга 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус тус баталгаажуулсан нь маргаан бүхий гэрээслэлийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдэхэд нотариат гэрчилсэн гэдгийг нотлохгүй. Нотариатч ******* нь тухайн гэрээслэлийг гэрчилсэн нотариатч задлах хуультай талаар тайлбарыг хэрэгт ирүүлдэг бөгөөд энэ нь Монгол Улсад хэн нэгэн нотариатч уг гэрээслэлийг гэрчлээгүй, Нотариатын танхимд бүртгэлгүй талаар нотолдог болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 29-д нотариатч *******ыг тухайн гэрээслэлийг өөрөө гэрчлээгүй тул өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй гэж татгалзсаныг буруутгаж дүгнэхдээ Монгол Улсын олон улсын гэрээнд харшлаагүй гэрээслэл бичиг баримт баталгаажуулагдсан байхад гэж мөн л хамааралгүй конвенц, хуулийн заалтуудыг хэрэглэсэн. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхээс Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар нотариатч нь татгалзах эрхгүй гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Нотариатч ******* нь тухайн гэрээслэлийг гэрчилсэн нотариатч задлах талаар Нотариатын үйлдэл хийх зааврын 6.15-т заасныг зөв тайлбарласан гэж хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 33-т ...гэрээслэл бичиг баримтыг нотариатч өөрөө гэрчлээгүй гэж татгалзах эрхтэй боловч гэж дүгнэсэн нь тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 30, 31 дахь хэсэгт нотариатч татгалзах эрхгүй гэж дүгнэснийхээ эсрэг дүгнээд байгааг анхаарч үзэх шаардлагатай. Шүүхээс Канад Улсад үйлдсэн гэрээслэлийг Монгол Улсын Нотариатын танхим нээх, биелүүлэх талаар Нотариатын тухай хуулиар зохицуулаагүй байхад өвлөх эрхийн гэрчилгээ олгох нь Монгол Улсын Нотариатын танхим хуулиар хэрэгжүүлэхээр байх тул иргэдэд бүхэлд нь татгалзах агуулгаар хууль зүйн нотариатын үйлчилгээ үзүүлснийг шүүх зөвтгөх боломжгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 35-т Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т өвлөх эрхийн гэрчилгээ олгох, 25.1.5-д өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах үйлдэл нь нотариатчийн хуулиар хүлээсэн хийх нотариатын үйлдэл байх бөгөөд уг үйлдэлд гэрээслэл нээх, нотариатч гэрээслэл биелүүлэгчээр томилогдсон бол гэрээслэл биелүүлэх, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах нотариатын үйлдэл тус тус багтана. Нотариатын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т Нотариатч энэ хуулийн 40.5-т заасан ...гэрээслэлийг анх гэрчилсэн нотариатч байхгүй тохиолдолд танхимын Ерөнхийлөгч энэ зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэнэ гэж зааснаар гадаад улсад зохих журмын дагуу баталгаажуулсан Монгол Улсын иргэдийн гэрээслэлийг нээж, өвлөх эрхийн гэрчилгээ олгох үүргийг танхимын Ерөнхийлөгч гүйцэтгэхээр байна гэж хуулийг буруу тайлбарласанд гомдолтой байна. Нотариатын тухай хуульд гадаад улсад хийгдсэн Монгол Улсын иргэдийн гэрээслэлийг нээж, өвлөх эрхийн гэрчилгээ олгох үүргийг танхимын Ерөнхийлөгч гүйцэтгэхээр заагаагүй. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 36, 37-д гэрээслэлийг нээж, өвлөх эрхийн гэрчилгээ олгох үүргийг танхимын Ерөнхийлөгч гүйцэтгэхээр байна гэж Монгол Улсын Нотариатын тухай хуулийг үндэслэсэн атлаа шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 45-д тухайн гэрээслэлийн хэлбэр, хүчин төгөлдөр байдалд эрх зүйн дүгнэлт хийхдээ Канад улсын Бритиш Колумб мужийн гэрээслэл, эд хөрөнгө болон өв залгамжлалын тухай хууль үндэслэсэн нь ойлгомжгүй.

14.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 70-77-д хариуцагч нарын талийгаач *******ын гэрээслэлд өөрийн үйлдлийг бүрэн ойлгох чадвартай гэдгийг нотолсон мэргэжлийн эмчийн магадалгаа байхгүй, гэрээслэлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт, хавсралт, түүний өмч болохыг нотолсон баримт байхгүй байгаа нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн байна гэсэн татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч талаас нотлох үүрэгтэй байтал шүүхээс хариуцагч *******, ******* нар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж хариуцагч нарт нотлох үүргийг хуваарилсан нь үндэслэлгүй. Түүнчлэн шүүхээс ...гэрээслэгчийн хүсэл зоригийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар хүчин төгөлдөр гэж тооцно гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Түүнчлэн, маргаан бүхий гэрээслэлд талийгаачийг эрүүл мэндийн хувьд асуудалгүй, өөрийн үйлдлийг бүрэн ойлгох чадвартай байсан гэсэн агуулга тусгагдаагүй.

14.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 78-84-д Нотариатын үйлдэл хийх зааврын дээр дурдсан зохицуулалтын дагуу гэрээслэлийг Нотариатын танхимд бүртгүүлэх, эх хувийг Нотариатчидын танхимын архивд хадгалуулах процесс ажиллагааг Монгол Улсад заавал хийхээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгөд хамаарах гэрээслэл нь нотариатын танхимын төвлөрсөн бүртгэлд бүртгэгдсэнээр хуулийн хүчин төгөлдөр болох боломжтой гэж шүүх дүгнэв... гэж үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэсгийг Нотариатын тухай хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус гэж зөв дүгнэж шийдвэрлэсэн атлаа хөдлөх хөрөнгөд хамаарах хэсэгт дээрх Нотариатын тухай хуулийн зохицуулалт үйлчлэхгүй гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

14.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 88-д өвлүүлэгч *******ын хүүхдүүд болох нь охин *******, хүү ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүд нь эцэг эхтэйгээ хамт амьдарч байсан болох нь хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Чингэлтэй дүүргийнны Засаг даргын тодорхойлолт, тэдний иргэний үнэмлэхийн хаягжилтын тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна гэж талуудын тайлбар, холбогдох нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Чингэлтэй дүүргийнны Засаг даргын тодорхойлолт, тэдний иргэний үнэмлэхийн хаягжилтын тэмдэглэл зэрэг нэхэмжлэгч *******, хариуцагч *******, ******* нарын ,, 1-40000 14-р байр, 13 тоот хаягт хамааралтай бөгөөд энэхүү үл хөдлөх хөрөнгийг өвлөхөөр талууд маргаангүй. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 90-д талийгаач *******, *******, *******, ******* нар нь хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүд байх бөгөөд гэр бүлийн зориулалтаар эзэмшиж, өмчилж байсан ,, 58 дугаар байр,, 51 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн дугаартай орон сууц, ,, Сэлх-д байршилтай,, зуслангийн зориулалттай 700 м.кв газар эзэмшиж байсан гэснийг нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Учир нь талийгаач *******, *******, *******, ******* нар хамт амьдарч байгаагүй бөгөөд ******* нь Хан-Уул дүүргийн Гранд мед эмнэлгийн хавьд өөрийн өмчлөлийн орон сууцанд амьдардаг, ******* нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн, Нийслэлийн хүрээний өргөн чөлөө, 30.1-ийн 9 тоот хаягт амьдардаг, ******* өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, 211-46 тоот хаягт амьдардаг, мөн түүний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн, гудамж 1-40 мянгат, 14 дүгээр байр, 13 тоот хаягт бүртгэлтэй боловч хэн ч оршин суудаггүй. ,, Сэлх байршилтай, 700 м.кв газар зуслангийн зориулалттай болохоос гэр бүлийн хэрэгцээний зориулалттай биш. Бид дээр дурдсан тус тусын өмчлөлийн орон сууцуудад дундын өмч гэж маргаагүй зөвхөн талийгаач *******ын цорын ганц өмчлөлийн, түүний хуваарьт хөрөнгө болох ,, 58 дугаар байр, үл хөдлөх, ,, Сэлх-д байршилтай, зуслангийн зориулалттай 700 м.кв газрын эзэмших эрх, ,,, ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээтэй, 108.3 м.кв талбайтай орон сууц, ,, мөн хотхонд байрлах авто зогсоол, мөн хотхонд байрлах 3.45 м.кв талбайтай туслах талбайн ногдох хувийг өвлөх талаар тус тус маргасан. Уг маргаж байгаа хөрөнгүүд *******ын орлогоор олж авсан, хуваарьт хөрөнгө байсан бөгөөд талийгаач *******ын хуваарьт орлогоор маргаан бүхий хөрөнгүүдийг олж аваагүй, нэхэмжлэгчийн хөрөнгө нийлсэн гэж нэхэмжлэгч талаас маргадаггүй. Талийгаач *******ын өмчлөлд бүртгэлтэй, цорын ганц нэр дээр нь байдаг хөрөнгүүд болох улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн баримтуудаар нотлогддог.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлийн 63 дугаар хуудаст *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч *******аас өгсөн мэдээллийн тухайд 2003 оноос эхлээд хариуцагч ******* АНУ-д сурч эхэлсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор түүний эцэг, эх болох *******, Б.Баянбат нар Канад Улсад хүүтэйгээ ойрхон байнга уулзаж байх зорилгоор Канад Улсад байнга оршин сууж амьдарч эхэлсэн. Яагаад Канад улсыг сонгосон гэхээр визний асуудал арай амархан АНУ-ыг бодвол виз авахтай холбоотой асуудал арай илүү амар хялбар шийдэгдэх байсан учраас 2003 оноос хойш жил болгон байнга хүүтэйгээ Канад улсад болон АНУ-д уулзах зорилгоор тухайн улсад байнга оршин суудаг, жилдээ 2 ба түүнээс дээш улиралд байнга хамт байдаг байсан гэж тайлбарладаг. 2003 оноос хойш ямар ч байсан сүүлийн 5 жилийн дотор оршин сууж байсан хугацаанаас шалтгаалаад гадаад улсын иргэн гэж тооцохоор байгаа гэж тайлбар гаргасан нь тэмдэглэгдсэн байдгаас хамтын амьдралтай байсан гэр бүлийн гишүүн гэж үзэх боломжгүй байна.

14.5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 120-д ...нас барсан *******, нэхэмжлэгч ******* нар хууль ёсны гэр бол байсан нь гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба талийгаач аав *******, ээж нарын ажил хэргийн харилцаа гүнзгийрч 2005 онд охин ******* би төрсөн гэх тайлбар нь гэр бүлээс гадуурх харилцаа үүссэн болох агуулга илэрхийлж байна. Хэрэв хууль ёсны гэр бүлээс гадуур харилцаа үүссэн бол түүнийг шүүх зөвтгөхгүй, 2005 онд охин ******* би төрсөн гэх тайлбар нь ажил хэргийн харилцаа гүнзгийрэх гэдэг ойлголтод хамаарахгүй. Энэхүү ойлголтын ялгааг тайлбарлах нь амьдралын зөв, бурууг танин мэдэж, ирээдүйд гэр бүл зохиох насанд хүрч байгаа хариуцагч *******гийн ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх ойлголт байх тул тайлбарлавал зохино гэж дүгнэснийг шүүгч эцэг нь нас барах үед насанд хүрээгүй байсан хүүхдийн эрх ашгийг хамгаалах байтал, түүний нэр төрийг гутаан доромжлон, дээрэлхсэн өнгө аястай, хүүхдийн эцэг эхээ сонгож төрдөггүйг, эцэг эхтэй байх, тэдний анхаарал халамжид байх, тэдэнтэй байнга харилцаатай байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сэтгэл санааны дарамтад орохоос хамгаалуулах, хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах зэрэг хүүхдийн эрхийг тус тус зөрчиж, өөрийн амин хувийн үзэл бодол, ёс суртахууны үзэмжээр тодорхойлж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалах гэж хэт хичээсэн үйлдэл нь шүүгчийн ёс зүйд нийцэхгүй. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 121-д харин хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар бол үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тул шүүх буруутгах боломжгүй гэжээ. Хүүхэд эрхээ зөрчигдсөн тохиолдолд өөрөө болон итгэмжит төлөөлөгчөөрөө дамжуулан холбогдох байгууллагад гомдол гаргах, өмгөөлөгч авч гомдлоо шийдвэрлүүлэх эрхтэй. Гэтэл шүүгчийн энэ үндэслэл шийдвэрлэж байгаа маргаанд нь хамааралгүй, тодорхойгүй, ойлгомжгүй, мөн л нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалсан, илт нэг талд шийдвэрлэснийг харуулдаг. Мөн хамгийн чухал асуудал бол маргаан бүхий гэрээслэлийн 9, 10 дахь заалтад насанд хүрээгүй этгээдэд хөрөнгө заавал хуваарилах талаар заасан байхад шүүх анхаарч дүгнэлт өгөөгүй. Талийгаач *******ыг нас барахад насанд хүрээгүй хүн зөвхөн түүний төрүүлсэн бага охин ******* гэдэг нь тодорхой юм.

14.6. Хэрэгт гэрээслэлийг нэхэмжлэгч талаас 4 удаа гаргасан бөгөөд нэгдүгээрт *******ын нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн англи хэл дээр гэрээслэл 6 хуудас, орчуулга 7 хуудас, хоёрдугаарт нэхэмжлэгчийн өмгөөлөгч нотлох баримттай хавсарган ирүүлсэн гэрээслэлийн орчуулга 8 хуудас, гуравдугаарт нэхэмжлэгч талаас ирүүлсэн гэрээслэл 7 хуудас бүхий англи хувилбарыг ирүүлсэн. Энэ нь Канад Улсын Гадаад харилцаа, худалдаа хөгжлийн яам 2023 оны 7 дугаар сарын 23 -ны өдөр Канад улсад суух Монгол Улсын Консулын газрын нотариатын үүрэг гүйцэтгэгч Д.Уянга 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус тус баталгаажуулсан. Энэ хувилбарт эрхэм ноён хадагтай, хавсралт бүхий энэхүү баримтыг Канадын Улсын нотариатаар баталгаажуулсан нөхцөлд хүчин төгөлдөрт тооцно. Хүндэтгэсэн, баримт бичгийн баталгаажуулах алба гэсэн англи хэл дээрх хэсэгт байхгүй, дөрөвдүгээрт нэхэмжлэгч ******* нотлох баримтаар ирүүлсэн англи хэл дээрх гэрээслэл 5 хуудас, орчуулга 8 хуудас, англи хэл дээрх хувилбарт 9 гэсэн дугаартай хуудаст нь монгол орчуулга нь эрхэм ноён хадагтай, хавсралт бүхий энэхүү баримтыг Канадын Улсын нотариатаар баталгаажуулсан нөхцөлд хүчин төгөлдөрт тооцно. Хүндэтгэсэн, баримт бичгийн баталгаажуулах алба тамга дарсан дардастай. Эндээс гэрээслэл хавсралттай, мөн нотариатаар батлуулаагүй нь харагддаг. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16-д хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан, мөн нотариатаар батлуулсан мэт зөрүүтэй дүгнэж, өөрийн үзэмжээр 3 орчуулга байгаагаас орчуулагч Г.Билигтийн орчуулгыг бүхэлд нь хуулан бичиж, буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн хэрэгт гэрээслэлийн Монгол хэл дээрх орчуулга 3 байдаг бөгөөд нэгдүгээрт нэхэмжлэлд нэхэмжлэгч талаас хавсарган ирүүлсэн гэрээслэлийн орчуулга Үлэмж өнгө ХХК орчуулгын товчоогоор орчуулсан нотариатч Ч.Отгонбаяраар Д-129 баталгаажуулсан. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн өмгөөлөгч гийн хэрэгт ирүүлсэн орчуулга БОБ ХХК орчуулгын товчоогоор орчуулсан нотариатч А.Мөнхтуяагаар Д-185 баталгаажуулсан. Гуравдугаарт шүүхээс томилсон орчуулагч ийн орчуулга байх ба эхний 2 орчуулгын тухайд яг адилхан орчуулагдсан бөгөөд өөр өөр орчуулгын газрын баталгаажуулсан тамгаараа ялгаатай. Үүнийг англи хэл дээрх эх хувиас англи хэлний багш хөндлөнгийн этгээдээр орчуулуулж үзэхэд өв залгамжлагч биш итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон агуулгатай байгаа нь илт харагддаг тул шүүхийн журмаар орчуулагч томилуулахаар хүсэлт гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2024 өдрийн 08 дугаар 12-ны өдрийн 183/Ш32024/17372 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэдэг боловч орчуулах явцад илт нэхэмжлэгчийн талд орчуулах хандлагатай, шүүгч хувийн сонирхолтой болох нь тодорхой болсон, орчуулгын нэг хуудасны үнэ 50,0000 төгрөг буюу хэт үнэтэй байснаас орчуулж эхлэхээс өмнө оруулга хийхээс татгалзах хүсэлтийг өгсөн. Гэтэл татгалзсаар байтал шүүгч орчуулагч ээр орчуулуулж, түүнийг үнэлсэн. Шүүхээс томилсон орчуулагчийн ирүүлсэн орчуулга нь дугаарлалт буруу, орчуулга агуулга алдаатай give гэсэн үг нь өгөх гэсэн агуулгатай байтал өвлүүлэх, шилжүүлэх гэж хоёрдмол агуулга гарган орчуулсан.

Англи хэл дээрх гэрээслэлийн 9 дэх хэсэгт байгаа ...I direct my Trustees to hold that part and гэсэн заалтыг Орчуулгын товчоо Бритиш Колумби мужийн хуулиар насан хүрээгүй аливаа этгээд миний өв хөрөнгөнөөс ямар нэгэн хувь хүртэх эрхтэй бол тухайн хувийг түр хадгалж байх удирдамжийг мөн дараах нэмэлт удирдамжуудыг би итгэмжилсэн этгээдэд өгч байна гэж, Орчуулагч Бритиш Колумби мужийн хуулиар насанд хүрээгүй аливаа этгээд миний эд хөрөнгөөс хүртэх эрхтэй бол миний хөрөнгөөс тухайн хувийг түр хадгалж байх ба миний бие итгэмжлэгдсэн этгээддээ дараах эрхийг олгож байна гэж тус тус зөрүүтэй орчуулдаг. Үнэндээ Бритиш Колумби улсын хуулиар насанд хүрээгүй аливаа этгээд миний эд хөрөнгөнөөс хүртэх эрхтэй бол би итгэмжлэгдсэн төлөөлөгчөө тухайн хэсгийг хадгалах чиглүүлэг ба дараах чиглүүлгүүдийг өгч байна гэж орчуулагдах бөгөөд орчуулагч чиглүүлэх (direct) гэсэн үгийг эрх олгох гэж орчуулсан байгаа нь тухайн заалтын агуулгыг алдагдуулсан.

Мөн *******ын гэрээслэлийн 12 дугаар зүйл болох үлдэгдэл эд хөрөнгийн (а)- д миний үлдэгдэл эд хөрөнгийг миний нас барсан өдрөөс хойш 30 хоногийн дараа миний эхнэр Содном овогтой Даваадолгор амьд байвал түүнд өгөх гэж заасан. Харин үүнийг орчуулагч миний эд хөрөнгөөс төлөх ёстой өр төлбөрийг төлөөд үлдсэн эд хөрөнгийг намайг нас барсан өдрөөс хойш 30 дахь хоног дээр миний эхнэр Содном овогтой Даваадолгорт өвлүүлэх /шилжүүлэх/, гэж орчуулсан байна. Орчуулахдаа нь дур мэдэн үлдэгдэл эд хөрөнгө гэсэн ойлголтод тайлбар хийхдээ алдаа гаргасан бөгөөд үлдэгдэл эд хөрөнгө гэдэг нь өр төлбөрөөс гадна тус гэрээслэлийн 11 дүгээр зүйлийн (б) (в) хэсгийг мөн барагдуулсны дараах эд хөрөнгө юм. Мөн гэрээслэлийн 11 дүгээр зүйлийн (б) (в) хэсэгт өв залгамжлалын агуулга хүртэл орсон байдаг ба тус тайлбараараа уг чухал агуулгыг алдагдуулсан байна. Мөн 30 хоногийн дараа гэсэн агуулгыг 30 дахь хоног дээр гэж орчуулсан нь заавал 30 дахь хоног дээр шилжүүлэх ёстой мэт ойлгогдож байна. Өгөх (to give) гэсэн үгийг өвлүүлэх (шилжүүлэх) гэж орчуулсан байгаа нь хүртэл гэрээслэлийг ерөнхийлж орчуулан нарийн утгыг гажуудуулсан нь харагдаж байна.

Мөн орчуулагч ийн орчуулгын дугаарлалт буруу бичигдсэн. Тухайлбал, 6 дахь заалтыг 1, 7 дахь заалтыг 2, 8 дахь заалтыг 3, 9 дэх заалтыг 4, 10 дахь заалтыг 5, 11 дэх заалтыг 6, 12 дахь заалтыг 7 гэх мэтчилэн дугаарласан ба шүүгч эдгээрийг нягталж үзэлгүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт орчуулагч ийн орчуулгыг иш татан бичиж шийдвэрлэсэн нь буруу байна. Гэрээслэлийн 3 дугаар зүйлийг орчуулагч орчуулахдаа үр удам бүрт гэснийг аливаа этгээдийн тухайн өдөр амьд сэрүүн байгаа үр удмын мэдэлд шилжүүлэхтэй холбогдуулж итгэмжлэгдсэн этгээд нь тухайн хөрөнгийг бүхэлд нь эсхүл хөрөнгийн холбогдох хэсгийг доорх байдлаар хувь тэнцүү хуваахыг хэлнэ гэж орчуулсан. Харин орчуулга үнэн зөвөөр бол үр удам бүрт гэснийг аливаа этгээдийн тухайн өдөр амьд сэрүүн байгаа тохиолдолд миний итгэмжлэгдсэн төлөөлөгчид (trustees) эд хөрөнгийг эсвэл түүнд холбогдох хэсгийг шаардлагатай тооны тэнцүү хувь болгон хуваах шаардлагатай буюу ёстой (must) гэж заасан байна. Үүнээс харахад орчуулагч нь гэрээслэлийн чухал агуулгыг буруу орчуулсан нь ойлгомжгүй байдал үүсгэy агуулгыг алдагдуулсан. Эндээс үзэхэд Билэгт орчуулагч нь энэ заалтыг буруу орчуулж утга агуулгыг алдагдуулсан нь шүүхээс буруу шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.

14.7. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8, 9-д дүгнэсэн шиг хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс Монгол Улсын шүүх шийдвэрлэх эрхгүй гэж маргаагүй бөгөөд талийгаач *******ын Канад улс, Бритиш Колумби мужийн Ванкувер хот, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн гэрээслэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр шийдвэрлэхэд Олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2.7 дахь заалт хамааралгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн, талийгаач *******ын Монгол улсад байх хөрөнгийг өвлөх маргаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн VII хэсэг хамаарахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 зүйлийн 189.1-д Монгол Улсын шүүхээр гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнтэй холбогдолтой иргэний хэргийг хянан шийдвэрлэх харилцааг зохицуулсан байна гэж маргасан.

14.8. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-20-д *******ыг англи хэл мэддэг гэж 1980 онд буюу 45 жилийн өмнө хамт сурч байсан гэх гэрч Х.Хулангийн гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэсэн байх бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нарын зүгээс *******ыг гэрээслэлээ өөрийн төрөлх хэл буюу Монгол хэл дээр Канад улсад хийгээгүй байгааг дүгнэж маргадаг бөгөөд түүнийг гэрээслэлээ англи хэлээр хийх хэмжээний англи хэл эзэмшсэн эсэхийг түүнтэй 40 гаруй жил хамт амьдарсан том хүү ******* илүү үнэн зөв тайлбар өгч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******* нь гэрээслэл бичих үед хаана аль улсад амьдарч байсан эсэхийг тодорхойлох чухал ач холбогдолтой тул 2011 оны 01 дүгээр сараас 2020 оны 09 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх лавлагааг Хил хамгаалах ерөнхий газраас дахин гаргуулах хүсэлтийг гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 192/Ш32025/31009 дугаар захирамжаар 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 09 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх лавлагааг авахаар хэсэгчлэн хангаж шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл хүсэлтийг бүрэн хангаагүй байж Канад улсад 2011 оноос хойш, тасралтгүй, тогтвортой оршин сууж байсан гэж үндэслэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн гэрээслэлийн 3 дугаар зүйлд эхнэр гэдгийг тухайн хувь хүнтэй хууль ёсоор гэрлэсэн, Канад Улсын Гэр бүл цуцлалтын тухай хуулийн дагуу хоёр жилээс илүү хугацаагаар саланги, тусдаа амьдарч байгаагүй, мөн тухайн үед Бритиш Колумби мужийн Гэр бүлийн тухай хуульд заасан гэр бүлийн эд хөрөнгөтэй холбоотой маргаан гаргаагүй байх гэж заасан. Энэ талаар шүүх дүгнээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнгөнтуулаас шүүхээс томилсон орчуулагч ийн ирүүлсэн нэхэмжлэлд ирүүлсэн буюу орчуулгын зардал 3,000,000 төгрөгийн зардал ердийн орчуулгын үнээс давсан байх тул 50,000 төгрөгийн үнэтэй байхаар өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг, нэхэмжлэгч *******ын шүүхэд ирүүлсэн Канад улсын Бритиш Коломб мужид хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн гэрээслэл, эд хөрөнгө, өв залгамжлалын холбогдох хууль заалтад үзлэг хийлгэх тухай хүсэлт нь хууль зөрчсөн байна шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг, Монгол Улсын Дээд шүүхээр дамжуулан Канад улсад үйлдэгдсэн Эцсийн гэрээслэлийг Канад улсын Ванкувер хот дах нотариатч Кэролин Р.Магуйер 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн гэрээслэл үйлдэгдэх үед хийгдсэн холбогдох баримтуудыг хуулбараар гаргуулан авах хүсэлтийг, үсгийн хэв мөн эсэхэд тусгай мэдлэг бүхий шинжээч томилуулах хүсэлтийг тус тус хангаагүй, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг шүүх хүлээн аваагүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

15. Хариуцагч *******, ******* нарын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

15.1. ******* болон ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Нотариатын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 552 дугаар зүйлийн 552.2 дахь хэсэгт Өвлүүлэгчийн иргэний эрх зүйн чадвар, гэрээслэлийн хэлбэр, гэрээслэл хийх, түүнийг өөрчлөх асуудлыг уг гэрээслэлийг хийх болон түүнийг өөрчлөх үед гэрээслэгчийн байнга амьдран сууж байсан улсын хуулиар тодорхойлно гэж заасан. Манай гэр бүл 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Канад Улсын Ванкувер хотод байнга оршин сууж амьдарч байсан.

Өөрөөр хэлбэл, Канад Улсад байнгын оршин суугч байхдаа эцсийн гэрээслэлийг Канад Улсад үйлдсэн бөгөөд мөн улсад байхдаа нас барсан тул гэрээслэл үйлдэх, гэрээслэлийн хэлбэрийн шаардлагыг Иргэний хуулийн 552 дугаар зүйлийн 552.2 дахь хэсэгт заасны дагуу Канад Улсын хуулиар тодорхойлох юм. Энэ тохиолдолд Нотариатын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах хууль зүйн боломжгүй ба эцсийн гэрээслэл нь Канад Улсын Бритиш Колумби мужийн гэрээслэл, эд хөрөнгө болон өв залгамжлалын тухай хуулийн шаардлагыг хангаж, тус хуулийн дагуу үйлдэгдсэн тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

15.2. Миний хань ******* нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Канад Улсад амьдарч байх хугацаандаа өөрийн шийдвэр, хүсэл зоригийн үндсэн дээр эцсийн гэрээслэлээ хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан үйлдсэн ба тус гэрээслэл нь хөндлөнгийн гэрч Канад Улсын Ванкувер хотын нотариатчийн тамгаар баталгаажсан. Тус гэрээслэлийг хөдлөнгийн хоёр гэрч гэрчилж нотариатын тамгыг дарж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1-д нийцэж байна. Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гэрээслэлийг нотариат гэрчлээгүй гэх давж заалдах гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

15.3. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 болон Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.3 дахь заалтыг тус тус үндэслэн давж заалдах гомдол гаргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайлбал, Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.2-т Дараахь тохиолдолд нотариатаар гэрчлүүлсний нэг адил үзнэ хэмээн нотариатаар гэрчлүүлсэнтэй адилтган үзэх 3 нөхцөлийг хуульчлан заасан байх ба уг хуулийн зохицуулалтад Монгол Улсаас гадаад улсад суугаа консулын газраар заавал гэрчлүүлэх шаардлагыг хуульд тусгайлан хуульчлан заагаагүй тул эцсийн гэрээслэлийг Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.3-т заасныг үндэслэн хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй.

Мөн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн эцсийн гэрээслэлийг эрх бүхий байгууллага Канад Улсын Гадаад харилцаа, худалдаа хөгжлийн яаманд хүргүүлсэн ба Канад Улсын Гадаад харилцаа, хөгжлийн яамны гадаад харилцааны дэд сайд Карлос Тискорниа гарын үсэг зурж 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тамга дарж баталгаажуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргүүлснийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр консулын баталгаа /легализаци/ хийж баталгаажуулсан тул гэрээслэл хүчин төгөлдөр гэрээслэл байна. Түүнчлэн, ханийн минь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хүсэл зоригийн дагуу үйлдсэн гэрээслэлийг нотариатчаар гэрчлүүлсэн, Консулын харилцааны тухай Венийн конвенцийн дагуу гэрчлэгдэж баталгаажилт хийгдсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон. Уг дүгнэлтийг хариуцагч нарын давж заалдах гомдолд няцаан үгүйсгэж нотолж чадаагүй тул энэ үндэслэлээр гаргасан гомдол нь хуль зүйн үндэслэлгүй.

15.4. Анхан шатны шүүх Консулын харилцааны тухай Венийн конвенцийн 5 (1) заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн нь бөгөөд хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан гомдолд шүүх дээрх конвенцын заалтыг хэрхэн, яаж буруу тайлбарлан хэрэглэсэн талаар үндэслэл бүхий тайлбар бичигдээгүй. Мөн зохигчид, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орчуулгын баримт дээрх тамга тэмдэг, түүний орчуулгын талаар маргаж байгаагүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар мэтгэлцэж маргаагүй. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол дурдсан асуудлаар хүсэлт гаргаагүй, анхан шатны шүүх хуралдаанд энэ талаараа маргаж, мэтгэлцээгүй, өөрийн татгалзлын үндэслэлийг нотлох, хүсэлт гаргах үүргээ хэрэгжүүлээгүй атлаа давж заалдах шатны шүүхэд уг асуудлын хүрээнд шинэ үндэслэл зааж гомдол гаргасан нь хуульд нийцэхгүй юм.

15.5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гэрээслэлийн орчуулга буруу, албан ёсны орчуулагч орчуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит байдалд нийцэхгүй. Тухайлбал, шүүх хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/22052 дугаар захирамжаар орчуулагчаар ийг томилсон бөгөөд орчуулагчийн бакалаврын дипломын хуулбар хэрэгт авагдсан. Энэ тохиолдолд орчуулагч нь англи хэлний зохих мэдлэгтэй байхыг шаардах болохоос биш заавал албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч байхыг шаардахгүй. Өөрөөр хэлбэл, шүүхээс томилогдсон орчуулагч... нь эрх бүхий байгууллагаас орчуулгын ажил эрхлэх зөвшөөрөл авсан байх хуулийн зохицуулалтыг хуулиар хүчингүйд тооцсон бөгөөд Зөвшөөрлийн тухай хууль /2022 он/-д орчуулгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хуулийн зохицуулалт байхгүй. Гэтэл хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс орчуулагч албан ёсны зөвшөөрөлтэй байхыг хуулиар болон шүүхийн практикт шаардахгүй болохыг мэдсэн атлаа ийнхүү гомдол гаргаж буй нь бодит байдлыг төөрөгдүүлэх санаа зорилгыг агуулсан гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т Орчуулагч ... санаатайгаар буруу орчуулж, хэлмэрчилбэл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ, мөн хуулийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж тус тус заасан бөгөөд шүүгч өөрийн захирамжаар орчуулга хийсэн орчуулагч ийн орчуулсан эцсийн гэрээслэлийг үнэлснийг буруутгах боломжгүй ба орчуулагчийн орчуулгыг хариуцагч нарын тайлбар, гомдлын хүрээнд үгүйсгэх хууль зүйн үндэслэл байхгүй.

15.6. ******* миний бие өөрийн хань *******ыг насан эцэслэх хүртэл хажууд нь хамт байсан ба гэрээслэл үйлдэхдээ биеийн болон сэтгэцийн хувьд эрүүл саруул байж, өөрийн шийдвэр, хүсэл зоригийн үндсэн дээр гэрээслэлээ үйлдсэн бөгөөд гэрээслэл үйлдсэн тухайгаа *******, *******, ******* нарт өөрөө амьд сэрүүн үедээ ярьж байсан. Гэрээслэл үйлдэхдээ эрүүл саруул байсан болох нь гэрээслэл, түүний агуулга болон хөндлөнгийн 2 гэрчийн үйл баримтаар хангалттай нотлогдон тогтоогддог. Хэрэв давж заалдах гомдолд гүтгэн бичсэнчлэн миний хань сэтгэцийн хувьд эрүүл бус, эсхүл согтууруулах ундаа болон мансууруулах бодисын хамааралтай байсан бол хөндлөнгийн 2 гэрч гэрээслэл үйлдэх ажиллагаанд оролцох, улмаар гэрээслэлийг гэрчлэх боломжгүй. Гэтэл талийгаач ханийн минь том хүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс талийгаачийг минь согтууруулах ундааны зүйл болон мансууруулах бодисын тогтмол хэрэглээтэй байсан мэтээр давж заалдах гомдол гаргаж байгаад гомдолтой байна.

Хариуцагч ******* нь аавынхаа гэрээслэл үйлдсэн гэдгийг тус гэрээслэлийг үйлдсэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойш аав нь нас барах хүртэл буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд сайн мэдэж байсан, нөгөөтэйгүүр аавтайгаа байнгын харилцаатай байдаг байсан. Тэрээр аавынхаа согтууруулах ундаа болон мансууруулах бодисын тогтмол хэрэглээтэй байсан эсэх, сэтгэцийн эм хэрэглэдэг эсэх зэрэг үйлдлийнхээ учир холбогдлыг мэдэхгүй байх боломжтой эрүүл мэндийн бүхий л нөхцөл байдлыг сайн мэдэх үндэслэлтэй. Түүний гомдолдоо бичсэн шиг эцэг Б.Баянбат нь ...согтууруулах ундаа болон мансууруулах бодисын тогтмол хэрэглээтэй, ... ууж хэрэглэж буй эмийн гаж нөлөө нь түүний чадамжийг алдагдуулах... үндэслэлтэй байсан бол Б.Мөнбат энэ талаарх хангалттай баримтыг бий болгох, аавынхаа бичсэн гэрээслэлд үндэслэл бүхий эргэлзээ төрөх нь ойлгомжтой байсан. Гэтэл ******* нь энэ хэргийг шийдвэрлэхэд тайлбар гаргаагүй атлаа гомдолдоо баримтгүйгээр өөрийн эцгийн нэр хүндэд санаатайгаар сөргөөр халдаж байна.

Нөгөөтэйгүүр, гэрээслэл нь өмнө дурдсанчлан Иргэний хуулийн 552 дугаар зүйлийн 552.2 дахь хэсэгт Өвлүүлэгчийн иргэний эрх зүйн чадвар, гэрээслэлийн хэлбэр, гэрээслэл хийх, түүнийг өөрчлөх асуудлыг уг гэрээслэлийг хийх болон түүнийг өөрчлөх үед гэрээслэгчийн байнга амьдран сууж байсан улсын хуулиар тодорхойлно гэж заасны дагуу гэрээслэл Канад Улсад үйлдэгдсэн, Канад Улсын хуулиар тодорхойлогдох Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааварт дурдагдсан үйл баримт, баримт бичгийг шаардахгүй. Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гэрээслэгч *******ын биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн байдал, согтууруулах ундаа болон мансууруулах бодисын тогтмол хэрэглээ нь гэрээслэлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлнө гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй.

15.7. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зуйлийн 18-д улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно гэж заасан. Энэхүү эрхийг Монгол Улсын иргэн бүр чөлөөтэй эдлэх үндсэн эрх бөгөөд манай гэр бүл Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон халдашгүй энэхүү эрхийнхээ хүрээнд 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Канад Улсын Ванкувер хотод байнга оршин суугч болсон. Мөн Монгол Улсын иргэн өөрийн төрөлх улсдаа байнга оршин суух тухай ойлголт хууль зүйн хувьд ч, бодит байдалд ч огт байх боломжгүй зүйл атал Монгол Улсын иргэнийг өөрийн улсдаа байнга оршин суугч гэх хууль байхгүй тайлбар, татгалзал, давж заалдах гомдлыг хариуцагч нар гаргасан.

Түүнчлэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.3.1-д заасныг үндэслэн талийгаач ханийг минь Монгол Улсад байнга оршин суугч этгээд хэмээн тодорхойлж давж заалдах гомдол гаргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино, мөн хуулийн 5.3-т Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч гэж доор дурдсан нөхцөлийн аль нэгийг хангасан хувь хүнийг хэлнэ гэж тус тус заасан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалт нь Монгол Улсад оршин сууж буй гадаад улсын иргэнд хамаарах хуулийн зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.3-т заасан шаардлагыг хангасан гадаад улсын иргэн Татварын Ерөнхий хуулийн 6.1.6-д оршин суугчийн гэрчилгээ гэж татвар төлөгчийг тухайн татварын жилд тус улсын оршин суугч татвар төлөгч мөн болохыг нотолж тухайн улсын татварын албанаас тогтсон загварын дагуу үйлдсэн баримт бичгийг гэж заасны дагуу оршин суугчийн гэрчилгээ авах ба энэхүү харилцаа нь Монгол Улсад оршин сууж буй гадаад улсын иргэний татвар төлөх, тооцохтой холбоотой зохицуулалт болохоос биш Монгол Улсын иргэнд хамаарах хуулийн зохицуулалт биш байдаг. Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас талийгаач ханийг минь Монгол Улсад байнга оршин суугч этгээд гэх агуулгаар гаргаж буй давж заалдах гомдол нь үндэслэлгүй.

15.8. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөө бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан бөгөөд *******, ******* нар өрх тусгаарлаагүй ба хамтдаа амьдардаг болох нь хэрэгт авагдсан Хүн, ам өрхийн бүртгэлийн дэвтэр, Чингэлтэй дүүргийнны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хаягжилтын тэмдэглэл, тэдний гэрлээгүй талаарх иргэний улсын бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Харин хариуцагч нарын зүгээс үл хөдлөх хөрөнгийг *******, ******* нар өвлөх эрхгүй хэмээн маргадаг боловч ийнхүү маргаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, нотлох үүргийн хуваарилалтын дагуу хариуцагч нар нь өөрсдийн татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Тэднийг ...маргаж байгаа хөрөнгийг бий болгоход гэрээгээр болон хуульд зааснаар хувь оруулсан болохоо баримтаар нотлоогүй зөвхөн хаягийг бүртгэлийг үндэслэн байранд хамт амьдарч байсан гэсэн үндэслэл зааж хөрөнгийг шийдвэрлэсэн гэж гомдол гаргасан нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4 дэх заалтуудтай зөрчилдсөн байх тул тус гомдлын үндэслэлгүй болохыг илтгэж байна. Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөөгч, өмгөөлөгч нарын үл хөдлөх хөрөнгийг өвлөгч нарт буруу хуваарилсан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй.

15.9. *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хөдлөнгийн англи хэлний багш гэх хүний дүгнэлт хэрэгт огт байхгүй бөгөөд хэрэгт авагдаагүй, баримтаар тогтоогдоогүй тайлбараа үндэслэн давж заалдах гомдол гаргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр орчуулагч ийг орчуулагчаар томилсон бөгөөд орчуулагчийн орчуулгад ******* намайг өвлөгч гэж орчуулсан байдаг. Мөн Иргэний хуулийн 526 дугаар зүйлийн 526.1-д Гэрээслэл биелүүлэхийг гэрээслэлээр томилогдсон өвлөгчид даалгана гэж заасан бөгөөд гэрээслэлд ******* намайг итгэмжлэгдсэн этгээд, өвлөгчөөр заасан нь хуульд нийцэж байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нар шүүгч болон орчуулагчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй атлаа давж заалдах гомдолдоо шүүгч болон орчуулагч нарыг гүтгэн бичиж байгаа нь үндэслэлгүй.

15.10. Хариуцагч *******гийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 17-20 дахь хэсэгт хийсэн дүгнэлт буюу гэрч Х.Хулангийн гэрчийн мэдүүлэгт холбогдуулан давж заалдах гомдол гаргаж буй нь үндэслэлгүй. Учир нь миний хань ******* Зөвлөлт Холбоот Улсын Гадаад хэргийн яамны Москвагийн улсын дээд сургуулийн Олон Улсын тэнхимд англи хэлний групп-т сурч төгссөн. Англи хэлний өндөр мэдлэгтэй бөгөөд англи хэлний мэдлэг шаардсан ажил, албан тушаалыг төрийн эрх бүхий байгууллагад хашиж, ажиллаж байсан. Үүнийг нь гэрч Х.Хулан нотолж мэдүүлэг өгсөн бөгөөд гэрчийн мэдүүлэг хэргийн бусад баримтаар нотлогддог тул гэрчийн мэдүүлгийг анхан шатны шүүх үнэлсэн нь үндэслэл бүхий болсон. Мөн манай гэр бүл 2011 оноос хойш Канад Улсын Ванкувер хотод оршин сууж, байнгын оршин суугчийн үнэмлэх авсан бөгөөд англи хэлний мэдлэггүй гадаадын иргэнд байнгын оршин суугчийн үнэмлэх олгох боломжгүй нь хариуцагчаас бусад хэнд ч ойлгомжтой юм.

Нөгөөтэйгүүр, хариуцагч нарын зүгээс талийгаач ханийг минь англи хэл мэддэггүй хэмээн тайлбар гаргадаг атлаа өөрсдийн татгалзлын үндэслэлийг ямар ч баримтаар нотлоогүй, нотлох баримт цуглуулах хүсэлт гаргаагүй, зөвхөн өөрсдийн тайлбарыг үнэлэх ёстой хэмээн анхан шатны шүүхийг буруутган гомдол гаргаж буй нь үндэслэлгүй. Хариуцагч *******гийн өмгөөлөгч нь ******* миний нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нас барсан хүний гарын үсгийг шинжлэх боломжгүй хэмээн тайлбар гаргаж байсан атлаа гэрээслэлд бичигдсэн гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн аваагүй хэмээн давж заалдах гомдол гаргаж буй нь үндэслэлгүй. Гэрээслэлд бичигдсэн гарын үсэг нь талийгаач ханийн минь гарын үсэг, бичвэр биш болох талаар үндэслэл бүхий тайлбар, баримтыг шүүхэд гарган өгөөгүй атлаа гарын үсгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй нь үндэслэл бүхий байна гэжээ.

 

16. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ий итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч нарын тайлбарын агуулга:

16.1. ******* болон ******* нар 1985 онд танилцаж, 1987 онд гэр бүл болсон бөгөөд ******* нь аав ээж хоёрынхоо үр хүүхэд болон дүүгийн хамт өсөж хүмүүжсэн. Талийгаач социализмын үед төрж өссөн учраас эмх цэгцтэй, сахилга дэг журамтай хүн байсан. Түүний байнга ном уншдаг соёл нь үр хүүхдүүдэд хүртэл залгамжилж үлдсэн ба чөлөөт цагаараа англи, орос хэл дээр ном уншдаг байсныг хүү ******* нь хамт амьдарч байгаагүй ч мэдэх байх. Гурван жил гаруй хугацаанд үргэлжилсэн энэ хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед талууд маш олон хүсэлтүүдийг шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх хэргийн оролцогч нарын гаргасан хүсэлт бүрийг хүлээн авч хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн дүгнэсэн. Хариуцагч *******ий хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэж байх бөгөөд нэхэмжлэгч талын шүүх хуралдааны үед өгсөн тайлбаруудыг дэмжиж байна. Иймээс талийгаач эцгийн минь эцсийн хүсэл зоригийг биелүүлэхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.

16.2. Иргэний хуульд заасан гэрээслэлийн тухай зохицуулалтыг анхаарч үзэх зайлшгүй шаардлагатай. Учир нь талуудын хооронд гэрээслэлтэй холбоотойгоор маргаан үүссэн бөгөөд гэрээслэл гэдэг нь материаллаг эрх зүйн талаас гэрээслэгчийн эцсийн хүсэл зориг ба тухайн хүсэл зоригоо хэрхэн илэрхийлж байгаа эсэх мөн илэрхийллээ хэрхэн бэхжүүлсэн эсэх асуудал яригдана. Гэтэл хариуцагч нар Канад Улсад үйлдэгдсэн гэрээслэлийг Монгол Улсын хуульд нийцэж байх ёстой буюу уг гэрээслэлийг үйлдэх үед тухайн хүний биеийн эрүүл мэндийн байдал ямар байсан нь Монгол Улсын хуульд нийцэх ёстой гэх зүйл ярьдаг. Канад улсын Колумбын хуульд гэрээслэл үйлдэх үед хөндлөнгийн 2 гэрч байна гэж заасан бөгөөд нотариат хуульд заасан тухайн шаардлагыг биелүүлсэн. Түүнчлэн, нотариатын үйлдэл нь төрөөс тусгай зөвшөөрөл олгогдсон субъектийн хийдэг үйлдэл учир гэрээслэл хийх үйлдлийг хөндлөнгийн 2 гэрч нотолж, нотариат баталгаажуулж байгаа тохиолдолд бид гэрээслэгчийг ямар нэгэн байдлаар согтуу эсвэл сэтгэцийн хувьд эрүүл биш байсан гэх гадаад улсад болсон процессыг Монгол Улсын хуульд нийцүүлж нотлох гэж оролдоод байна.

Тухайн гэрээслэлд дурдсан хөндлөнгийн 2 этгээд гэх субъектийг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Хариуцагч нарын зүгээс тухайн гэрээслэлийг Монгол Улсын Элчин сайдын яамаар батлуулах ёстой байсан гэж тайлбарласан. Олон улсын гэрээ хэлцэл буюу Монгол Улс болон Канад Улсын хооронд баталсан дипломат ёсны хүрээнд Канад улсын Гадаад хэргийн яам тус гэрээслэлийг Монгол Улсын Гадаад хэргийн яаманд шууд үзүүлсэн. Энэ нь тодорхой хэмжээний хяналтын үе шатыг дамжсан процессоор үйлдэгдсэн болох нь ойлгомжтой асуудал юм. Хариуцагч нар талийгаачийг Канад Улсад байнга оршин сууж байсан эсэх асуудлыг хөндөж ярьдаг. Гэхдээ Канад улсад байнга оршин сууж байгаа оршин суугчийг Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан байнга оршин суугч гэх тодорхойлолтоор тайлбарлах гээд байна.

Аливаа тусгаар улс өөрийн улсын нутаг дэвсгэр дээрх бүх нийгмийн харилцааг өөрийн хуулийн хэм хэмжээгээр зохицуулдаг. Шүүхийн хамгаалалт хүсэж байгаа тохиолдолд тодорхой хэмжээнд хариуцагч нарын эрх хөндөгдсөн, зөрчигдсөн байх учиртай. Хариуцагч нарын ямар эрх зөрчигдсөн нь ойлгомжгүй байдаг ба хамгийн чухал нь гэрээслэл үйлдэж буй субъектийн хүсэл зориг юм. Талийгаачийн хүсэл зоригийг хариуцагч нар өөрсдийн хүсэл зоригт нийцүүлж, ийм байх ёстой гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй. Түүнчлэн хариуцагч нарын тавьж буй шаардлага биелэгдсэн тохиолдолд тухайн хүмүүсийн ямар хөндөгдсөн эрх ашиг хэрхэн сэргэх нь огт ойлгомжгүй буюу тодорхойгүй. Анхан шатны шүүх ямар нэгэн буруу хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй.

Иймд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбарыг дэмжиж байна гэжээ.

 

17. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн тайлбарын агуулга:

17.1. Хариуцагч ******* өөрийн аав *******ын үйлдсэн гэрээслэл буюу хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр эсэх талаар ямар нэгэн байдлаар маргаагүй, харин түүнийг хүндэтгэн хүсэл зоригийг нь хүлээн зөвшөөрсөн болохыг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед тодорхой тайлбарласан. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд гэрээслэлийг нотариатаар баталгаажуулаагүй буюу нотариат нь хөндлөнгийн гэрч байсан болохыг баталгаажуулсан эсэх талаар ярьсан. Нотариат нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэдэг этгээд буюу ******* гэх хүний үйлдсэн гэрээслэл үнэн зөв, бодитой эсэх, тухайн хүн өөрийн хүсэл зоригийг илэрхийлж байгаа эсэхийг гэрчилсэн болохоос ямар нэгэн байдлаар Канад Улсын нотариат тухайн гэрээслэлийг баталсан эсэх талаар маргах нь зохимжгүй юм. Өөрөөр хэлбэл, эрх зүйн тогтолцоотой улсын гаргасан баримт бичгийг Монгол Улс үгүйсгэж болохгүй.

17.2. 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны үед хариуцагч *******гийн өмгөөлөгчийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн гэрээслэлд орчуулагч томилуулах хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг гаргаснаас хойш 11 сарын дараа буюу 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр орчуулагчаас татгалзъя гэх асуудал ярьж эхэлдэг. Дээрх хугацаанд орчуулагчийн төлбөр үнэтэй байх тул бид хувааж төлөх эсвэл энэ ажиллагааны зардлыг шүүхээс урьдчилан гаргуулах арга хэмжээ авч болох талаар асуудал яригддаг болохоос орчуулгын агуулгын талаар маргаагүй буюу орчуулгыг ямар нэгэн байдлаар татгалзах талаар яриагүй. Гэтэл гэрээслэл орчуулагдаж ирсний дараа тухайн орчуулгаас татгалзъя гэх хүсэлтийг хариуцагч нар гаргадаг. Орчуулагч томилогдсоноос хойш хариуцагч нарын зүгээс тухайн орчуулга ямар нэгэн байдлаар алдаа дутагдалтай байна гэх талаар маргаагүй атлаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны үед хариуцагч *******ын өмгөөлөгч дахин шинжээч томилуулъя гэх хүсэлт гаргасан. Орчуулагч маргаан бүхий гэрээслэлийг орчуулахдаа орчуулагчийн статусаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа болохоос уг орчуулгатай холбоотойгоор шинжээч томилогдоогүй. Шинжээч томилогдсоны дараа шинжилгээг бүрэн бус, дутуу, бодитой бус гэж үзсэн тохиолдолд дахин эсвэл нэмэлт шинжээч томилуулах хүсэлт гаргахаар Шүүх шинжилгээний тухай хуульд заасан. Иймээс хариуцагч нар дахин шинжээч томилуулах хүсэлт гаргах болон тухайн хүсэлтийг нь анхан шатны шүүх хангах эрх зүйн боломж, үндэслэл байгаагүй.

17.3. Хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдолд талийгаачийг Канад улсад байнга оршин суух эрхтэй эсэх талаар дурдаж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан журмыг үндэслэдэг. Гэтэл тухайн журмын зохицуулалт нь Монгол Улсад оршин сууж байгаа гадаад иргэдэд чиглэсэн харилцааг зохицуулсан. Нийтийн эрх зүйн харилцааг зохицуулж байгаа хууль, дүрэм, эрх зүйн актаар хувийн эрх зүйн харилцааны үг, өгүүлбэрийг тодорхойлж тайлбарлах боломжгүй. Жишээлбэл, Татварын ерөнхий хуулиар зохицуулж буй хүндэтгэн үзэх шалтгааныг гэрээний эрх зүйн харилцааны хүндэтгэн үзэх шалтгаантай адилтган тайлбарлах боломжгүйтэй адил юм. Гадаад улсын иргэнд чиглэж буй эрх зүйн актаар Монгол улсын иргэний оршин суугаа газрыг байнга эсвэл байнгын бус эсэхийг тодорхойлох боломжгүй буюу үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбар, мөн хариуцагч *******ий итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

18. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-аас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ******* хотод 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн нас барагч *******ын гэрээслэл хүчин төгөлдөр гэж тооцох, өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******, *******, *******, ******* нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн дараах шаардлагуудыг гаргасан. Үүнд:

ХХК-ийн 80 хувийн 13,351 ширхэг нийт 13,351,200 төгрөгийг үнэ бүхий хувьцаа эзэмших эрх,

,,, хаягт байрлах 51 м.кв талбайтай, орон сууцны өмчлөх эрх,

,,, зуслангийн зориулалтаар 700 м.кв газар эзэмших эрх,

,,, ******* ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-тэй, 108.3 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрх,

,,д байрлах, ******* ХХК-тай байгуулсан Авто зогсоолын захиалгын гэрээтэй авто зогсоолын өмчлөх эрх,

,,д байрлах ******* ХХК-тай байгуулсан туслах талбайн захиалгын гэрээтэй, 3.45 м.кв талбайтай туслах талбайн өмчлөх эрх,

Төрийн банк тоот данс дахь мөнгөн хөрөнгө 457,750 төгрөг,

Худалдаа хөгжлийн банкны тоот тэтгэврийн данс дахь мөнгөн хөрөнгө 1,007,992.22 төгрөг,

Худалдаа хөгжлийн банкны тоот төгрөгийн харилцах данс дахь мөнгөн хөрөнгө 7,724,583.55 төгрөг,

Худалдаа хөгжлийн банкны тоот /CNY/ юанийн хадгаламжийн данс дахь 437,662 юань буюу 218,922,909 төгрөг,

Худалдаа хөгжлийн банкны тоот ам.долларын данс дахь 7,946.55 ам.доллар буюу 28,477,274.49 төгрөг зэрэг

эд хөрөнгүүдийг өвлүүлсэн Канад улсад 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн гэрээслэл хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, гэрээслэл хүчин төгөлдөр болохыг тогтоосон үр дагавар болох өв хөрөнгийг өмчлөх эрхийн бүртгэлд *******ыг Улсын бүртгэлд бүртгүүлэхийг тус тус даалгах,

хариуцагч *******аас 247,400,183 төгрөг гаргуулах тухай

 

Дээрх шаардлагуудыг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч *******аас нас барагч *******ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, ХХК-ийн 26.6 хувийн энгийн хувьцаа болох 4439 ширхэг энгийн хувьцаа эзэмших эрхийг гаргуулах, мөнгөн хөрөнгийн өөрт ногдох хэсэг 225,600,566 төгрөг тус тус гаргуулах тухай,

хариуцагч *******гаас нас барагч *******ын өвлөгдөх эд хөрөнгийг 3 хувааж, ХХК-ийн 80 хувийн хувьцаа болох 13,351 ширхэг энгийн хувьцааны 26,6 хувь болох 4439 ширхэг энгийн хувьцаа гаргуулах, нийт 62,819,286.52 төгрөгөөс өөрт ногдох хэсэг 20,939,762 төгрөг гаргуулах, үл хөдлөх хөрөнгө нийт 558,238,000 төгрөгөөс ногдох хэсэг 186,079,333 төгрөг, валютын данснаас ногдох хувь 72,894,065 төгрөг тус тус гаргуулах тухай,

хариуцагч *******, ******* нараас нас барагч *******ад ногдох хэсэг 295,777,707 төгрөгөөс хууль ёсны өвлөгч нар адил хэмжээгээр өвлөж, ногдох хэсэг 59,155,542 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус гарган маргасан.

 

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гаргасан Канад Улсын Бритиш Колумби мужийн Ванкувер хотод 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн нас барагч *******ын гэрээслэл хүчин төгөлдөр болохыг тооцох, өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах шаардлагаас татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

4. Нас барагч *******ын ******* хотод 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн гэрээслэлээр өв залгамжлуулах өв хөрөнгө нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2.7-д зааснаар маргааныг Монгол Улсын шүүх шийдвэрлэнэ гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

5.1. Нас барагч *******, ******* нар нь 1987 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн, хариуцагч *******, ******* нар нь тэдгээрийн хүүхдүүд, мөн нас барагч ******* болон нарын дундаас хариуцагч *******, нас барагч ******* болон нарын дундаас хариуцагч ******* нар төрсөн түүний хүүхдүүд байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна. /хх-ийн 18, 89, 217-218/

 

5.2. Нас барагч *******ад Канад Улсын Засгийн газрын зөвшөөрлөөр байнга оршин суух үнэмлэх олгосноор тэрээр 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус улсад амьдрах болсон нь хэргийн нэгдүгээр хавтасны 142-144 дүгээр тал дахь Канад улсаас олгосон бүртгэлийн дугаартай байнгын оршин суугчийн болон эрүүл мэндийн даатгалын үнэмлэх зэрэг баримтын хуулбараар нотлогдсон. /1-р хх-ийн 142-144/

 

5.3. Нас барагч ******* нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Эцсийн гэрээслэл-ийг англи хэл дээр үйлдэж Канад Улсын нотариатч баталгаажуулсан, тэрээр 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Канад Улсын Бритиш Колумби мужийн Ванкувер хотод нас барсан байна. /1-р хх-ийн 17, 134-141, 220/

 

6. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ гэж заасан. Буга овогт Дэжидийн Баянбатын нас барсан өдөр болох 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өв нээгдсэн гэж шүүх зөв дүгнэсэн байна.

 

6.1. Монгол Улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу нас барагч *******ын эхнэр *******, түүний хүүхдүүд болох хүү *******, *******, охин *******, ******* нар хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. Гэвч Монгол Улсын Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.3 дахь хэсэгт зааснаар өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэнэ, мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.4 дэх хэсэгт хуульд заасан өв залгамжлалыг гагцхүү өвлүүлэгч гэрээслэлээр өөрчлөх эрхтэй гэж тус тус заасан. Өвлүүлэгч ******* Канад Улсын Бритиш Колумби мужийн Ванкувер хотод гэрээслэл үйлдэж, Канад Улсын нотариатчаар уг гэрээслэлийг гэрчлүүлсэн байна. Иймээс хуульд заасны дагуу гэрээслэлийг үндэслэн өвийг хувиарлах учиртай.

 

6.2. Монгол Улсын Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-т Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдсэн газар гэнэ гэж заасан. Нас барагч ******* Канад Улсын Бритиш Колумби мужийн Ванкувер хотод нас барсан учир түүний сүүлчийн оршин сууж байсан Канад Улсын Бритиш Колумби мужийн Ванкувер хотыг өв нээгдсэн газар гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул энэ талаарх хариуцагчийн *******ын татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Дээрх гэрээслэл нь хилийн чанадад Канад Улсын Бритиш Колумби мужийн Ванкувер хотод  үйлдэгдсэн тул олон улсын эрх зүйн маргаан гэж үзнэ.

 

7.1. Хариуцагч *******, ******* нар хуульд зааснаар өвлүүлэгч Монгол Улсын нотариатаар эсхүл Канад Улсад байгаа Монгол Улсын консулын газрын нотариатын үүрэг гүйцэтгэгчээр гэрээслэлийг гэрчлүүлэх байсан. Канад Улсын нотариатчаар гэрчлүүлсэн гэрээслэлийг Монгол Улсад хүчин төгөлдөр гэж үзэхгүй гэж татгалзан маргаж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй болно. Учир нь Нотариатын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нотариатч гэрээслэлийг гэрчлэх, Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 7 дугаар зүйлийн 7.1.6-д хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар нь Консулын болон нотариатын үйлчилгээ үзүүлэх, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасан бүртгэлийг хөтлөх үүргийг тус тус зохицуулсан. Харин Монгол Улсын хуулиар хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэнийг тухайн амьдарч буй улсын нотариатаар гэрээслэл гэрчлүүлэхийг хориглож хязгаарлаагүй байна. Иймд нас барагч ******* нь Канад Улсад гэрээслэл үйлдэж, тухайн улсын нотариатаар гэрчлүүлсэн нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

 

7.2. Консулын баталгаа буюу легализаци гэдэг нь нэг улсын албан бичиг, баримт бичгийг нөгөө улсад хүчинтэй гэж хүлээн зөвшөөрүүлэхийн тулд дипломат-консулын байгууллагаар дамжуулан жинхэнэ эсэхийг баталгаажуулах ажиллагаа юм. Канад Улсын нотариатын баталгаа хийгдсэн гэрээслэл баримт бичигт Канад Улсын Гадаад харилцаа, худалдаа хөгжлийн яам буюу // нь баталгаажуулалт хийгдсэнээр гадаад улсад ашиглах боломжтой болох бөгөөд Канад улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны дахь консулын газар нь Канад Улсын Гадаад харилцаа, худалдаа хөгжлийн яамны // хийсэн баталгааг дахин баталгаажуулахыг консулын легализаци хийсэн гэж үзэх юм байна.

 

7.3. Хэргийн баримтаар 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн нас барагч *******ын гэрээслэлийг Канад Улсын нотариат гэрчилж баталгаажуулсныг Канад Улсын Гадаад харилцаа, худалдаа хөгжлийн яам буюу //-д хүргүүлж, тус яамны гадаад харилцааны дэд сайд Карлос Тискорниа гарын үсэг зурж, 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр баталгаажуулан тамга дарж, Канад улсад суугаа Монгол Улсын элчин сайдын яамны дахь консулын газарт хүргүүлсэн ба тус консулын газраас 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр консулын баталгаа хийгдсэн байна. /1-р хх-ийн 134-141, 167-170, 4-р хх-ийн 223, 231/

 

7.4. Хэргийн нэгдүгээр хавтасны 141 дүгээр тал дахь баримт нь Канад улсын Гадаад харилцаа, худалдаа Хөгжлийн яам буюу //-н баримт бичиг баталгаажуулах алба нь хавсралт бүхий энэхүү баримт буюу нас барагч *******ын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн гэрээслэлийг Канад Улсын нотариат баталгаажуулсан нөхцөлд хүчин төгөлдөрт тооцно гэсэн агуулгатай байна. Уг албан бичгийн хавсралт гэх баримт нь гэрээслэлийн хавсралт бус уг гэрээслэлийг хавсаргаж ирүүлсэн албан бичиг байна. Иймд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гэрээслэл бүрэн бус хавсралттай байсан... гэх гомдлыг хангахгүй.

 

7.5. Монгол Улс Гадаад улсын албан бичгийг баталгаажуулах, шаардлагыг халах тухай 1961 оны Гаагийн конвенцэд 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэгдэн орсон, 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Харин Канад Улс энэ конвенцэд 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэгдэн орсон, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон байна. Гэтэл нас барагч *******ыг гэрээслэл үйлдэх, нас барах үед Канад Улс Гадаад улсын албан бичгийг баталгаажуулах, шаардлагыг халах тухай 1961 оны Гаагийн конвенцэд нэгдэн ороогүй байсан тул апостиль хэрэглэх боломжгүйгээс Олон улсын гэрээний Венийн Конвенцид нийцүүлэн консулын легализаци хэрэглэж, Канад Улсаас Монгол Улсад ашиглах гэрээслэлд хоёр улсын консулын баталгаажуулалт хийгдсэн нь Монгол Улсын Иргэний хуулийн 539 дүгээр зүйлийн 539.1-т заасантай нийцжээ.

 

7.6. Канад Улсын Гадаад харилцаа, худалдаа хөгжлийн яам буюу // нь Канад Улсад үйлдэгдсэн гэрээслэл баримт бичгийг гадаад улсад хэрэглэхийн өмнө баталгаажуулахдаа нас барагч ******* нь Канад Улсад гэрээслэл үйлдэж, тус улсын нотариатчаар гэрчлүүлсэн, уг гэрээслэлд нотариатын гарын үсэг, тамга жинхэнэ гэдгийг нотолсон бөгөөд энэ гэрээслэл баримт бичиг Канад Улсын албан ёсны баримт гэж баталж, Канад Улсын Гадаад харилцаа, худалдаа хөгжлийн яамнаас баталгаажуулж, улмаар Канад улсад суугаа Монгол Улсын элчин сайдын яамны дахь консулын газраар дамжуулан гэрээслэлд консулын баталгаа хийгдсэн тул Монгол Улсын Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1-д заасан гэрээслэлийн хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээслэл гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс анхан шатны шүүх конвенцийн дагуу бичиг баримтын баталгаажуулалт хийгдсэн гэж зөв дүгнэсэн байх тул энэ талаарх хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй.

 

8. Монгол Улсын Иргэний хуулийн 552 дугаар зүйлийн 552.1 дэх хэсэгт өвлөх эрхийн харилцааг өвлүүлэгч хамгийн сүүлд нутаг дэвсгэр дээр нь байнга амьдран сууж байсан улсын хуулиар зохицуулна гэж, мөн хуулийн 552 дугаар зүйлийн 552.2-т өвлүүлэгчийн иргэний эрх зүйн чадвар, гэрээслэлийн хэлбэр, гэрээслэл хийх болон өөрчлөх үед гэрээслэгчийн байнга амьдран суугаа улсын хуулиар тодорхойлно гэж тус тус заасан.

 

8.1. Нас барагч ******* нь Монгол Улсын иргэн бөгөөд 2011 оноос Канад Улсад байнгын оршин суух эрх авсан, Канад Улсаас Монгол Улсад ирж очин амьдарч байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Канад Улсын Бритиш Колумби мужийн Ванкувер хотод нас барсан тул Канад Улсын хуулийг тайлбарлан хэрэглэх нь Монгол Улсын Иргэний хуулийн 552 дугаар зүйлийн 552.1-д заасныг зөрчихгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгахгүй.

 

8.2. Монгол Улсын Иргэний хуулийн 540 дүгээр зүйлийн 540.1-т Шаардлагатай бол шүүх иргэний хэрэг, маргаан шийдвэрлэх буюу иргэний эрх зүйн бусад харилцааг зохицуулахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд харшлаагүй гадаад улсын хууль, эрх зүйн болон олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэм хэмжээг хэрэглэж болно гэж, мөн хуулийн 541 дүгээр зүйлийн 541.1-т Шүүх, арбитр гадаад улсын хуулийг хэрэглэхдээ түүний хэм хэмжээний агуулгыг тэдгээрийн албан ёсны тайлбар, хэрэглэдэг практикт нийцүүлэн тогтооно гэж тус тус заасан.

 

8.3. Анхан шатны шүүх гадаад улсын хэм хэмжээ болох Канад Улсын Бритиш Колумб мужийн Гэрээслэл, эд хөрөнгө болон өв залгамжлалын тухай хууль (BCs Wills, Estates and succession act)-ийг тайлбарлан хэрэглэхдээ тэдгээрийн албан ёсны www.bclaws.gov.bc.ca нэгдсэн системд үзлэг хийж, хууль зүйн мэргэжлийн орчуулагч томилон орчуулж, Бритиш Колумб мужийн Гэрээслэл, эд хөрөнгө болон өв залгамжлалын тухай хууль (BCs Wills, Estates and succession act)-ийн хэм хэмжээний агуулгыг хэрэглэн, эрх зүйн дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй байхаас гадна энэ талаар талууд маргахгүй байна.

 

8.4. Канад Улсын Бритиш Колумб мужийн Гэрээслэл, эд хөрөнгө болон өв залгамжлалын тухай хууль (BCs Wills, Estates and succession act)-ийн 37 дугаар зүйлийн 37(1)-ийн (а)-д бичгээр үйлдсэн байх, (b)-д гэрээслэлийн төгсгөлд гэрээслэл үйлдэгчийн гарын үсэг, эсхүл уг гарын үсгийг гэрээслэл үйлдэгч өөрийн гарын үсэг мөн болохыг 2 эсхүл түүнээс олон гэрчийг нэг дор байлцуулж хүлээн зөвшөөрсөн, (с)-д гэрээслэл үйлдэгчийг байлцуулж хоёр эсхүл түүнээс олон гэрчийн гарын үсэг бүхий гэж тус тус заасан.

 

8.5. Гэрээслэлийг нас барагч ******* 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Канад Улсын Бритиш Колумби мужийн Ванкувер хотод өөрийн биеэр үйлдсэн, уг гэрээслэлд Б.Баянбатыг гарын үсэг зурах үед түүний хүсэлтээр Канад Улсын нотариат Кэролин , нотариатын туслах нар гэрчийн хувьд байлцаж, хоёул гарын үсэг зурсан гэж дурьдаад уг гэрээслэлд гэрээслэл үйлдэгч Б.Баянбат болон энэ 2 гэрч гарын үсэг зурж, тамга дарсан байна. Тиймээс анхан шатны шүүх Канад Улсын Бритиш Колумб мужийн Гэрээслэл, эд хөрөнгө болон өв залгамжлалын тухай хууль-д зааснаар нас барагч ******* гэрээслэлийг өөрийн биеэр үйлдэж гарын үсэг зурсан болохыг 2 гэрч байлцаж хоёул гарын үсэг зурж, нотариатын тамга дарснаас гадна гэрээслэлийг эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдсэн болохыг нотариатын гэрчилсэн үйлдлээр тогтоогдсон тул хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээслэл гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

8.6. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Канад Улсын Ванкувер хот дахь нотариатч Кэролин Р.Магуйер-гээс нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай захирамжаар, гэрээслэлийн 1-5 хуудаст авагдсан талийгаач *******ын нэрийн товчлолыг ДБ гэж тэмдэглэсэн бичлэгт гарын үсгийн үнэн зөвийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай захирамжаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь талийгаач *******ын  2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ******* хотод үйлдсэн эцсийн гэрээслэл хүчин төгөлдөр, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байх тул нотлох баримт гаргах, шинжээч томилох шаардлагагүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй. /4-р хх-ийн 64-65, 200-201/

 

8.7. Мөн Канад Улсын Бритиш Колумб мужийн Гэрээслэл, эд хөрөнгө болон өв залгамжлалын тухай хууль-д нийцүүлэн гэрээслэлийг тус улсын нотариат гэрчилсэн нөхцөлд Монгол Улсын Нотариатын хуулийн 41 дүгээр зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 6-д заасан шаардлага болох гэрээслэлд нас барагч *******ын өөрийн үйлдлийг бүрэн ойлгох чадвартай гэдгийг нотолсон мэргэжлийн эмчийн магадлагаа, гэрээслэлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт, хавсралт, түүний өмч болохыг нотолсон баримт байхыг шаардахгүй. Учир нь Монгол Улсын Иргэний хуулийн 548 дугаар зүйлийн 548.4-т Монгол Улсын хуулийн шаардлагыг хангасан бөгөөд гадаадад хийсэн хэлцлийг зөвхөн хэлбэр зөрчсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй гэж заасан. Иймд нас барагч *******ын гэрээслэлээр илэрхийлсэн хүсэл зоригийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар хүчин төгөлдөр гэж тооцсон шүүхийн дүгнэлт зөв байх тул энэ талаарх хариуцагч нарын татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8.8. Түүнчлэн, шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай захирамжаар ийг оруулагчаар томилсон бөгөөд анхан шатны орчуулагчийн орчуулсан гэрээслэлийг үнэлснийг буруутгах үндэслэлгүй. Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан шүүхээс томилогдсон оруулагч дутуу оруулсан, агуулгын хувьд алдаатай байсан, өөр орчуулагч томилуулах хүсэлтийг хангаагүй... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

 

9. Анхан шатны шүүх нас барагч *******ын гэрээслэлийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атлаа Монгол Улсын Нотариатын танхимын гэрээслэлийн төвлөрсөн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг гаргаж бүртгүүлээгүй, эх хувь гэрээслэлийг Нотариатын танхимын архивд хадгалуулаагүйгээс түүний үл хөдлөх хөрөнгөд холбогдох гэрээслэлийг хүчин төгөлдөрт тооцох боломжгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй болсныг дараах байдлаар залруулж, шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулна.

 

9.1. Нэхэмжлэгч нь Нотариатын үйлдэл хийх зааврын 6 дугаар зүйлийн 6.6, 6.16-д заасны дагуу гэрээслэлийг нотариатын танхимд бүртгүүлээгүй, нотариатын танхимын архивт хадгалуулаагүй байх нь нас барагчийн хүсэл зоригийг үгүйсгэх, хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд давж заалдах шатны шүүх нас барагч *******ын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Канад Улсын Бритиш Колумби мужийн Ванкувер хотод үйлдсэн гэрээслэлийг хүчин төгөлдөр, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, гэрээслэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хүчинтэй гэж дүгнэнэ.

 

Иймээс шүүх үл хөдлөх эд хөрөнгө гэрээсэлсэн хэсгийг хүчин төгөлдөр буст тооцож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үл хөдлөх эд хөрөнгийг гэрээслэлийн дагуу хуваарилаагүй гэж үзэх үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нь энэ шийдэлд давж заалдах гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцүүлэн шийдлийг хэвээр үлдээв.

 

9.2. Нас барагч *******ын Канад Улсын Бритиш Колумби мужийн Ванкувер хотод 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн Эцсийн гэрээслэл-ийн агуулгад ...гэрээслэл нь Бритиш Колумби мужийн Ванкувер хотноо үйлдсэн, эхнэр Бритиш Колумби мужийн Ванкувер хотын оршин суугч Содном овогтой Даваадолгорыг өөрийн итгэмжлэгдсэн этгээдээр томилж, өөрийн итгэмжлэгдсэн этгээдэд өөрийн бүхий л эд хөрөнгөө уг эд хөрөнгө хаана байгаагаас үл хамааран ... захиран  зарцуулахаар өгч, эд хөрөнгөөс төлж барагдуулах өр, албан татвар, оршуулга, гэрээслэл, нас барсантай холбоотой бусад зардал, нас барсны дараа үлдсэн бүх эд хөрөнгөтэй холбоотой төлөх ёстой эд хөрөнгийн, бэлэглэлийн, өв залгамжилж авсан хөрөнгийн болон нас барсантай холбоотой бусад татвар, хураамжийг төлөх, үлдсэн эд хөрөнгийг нас барсан өдрөөс хойш 30 дахь хоног дээр эхнэр Содном овогтой Даваадолгорт өвлүүлэх /шилжүүлэх/, хэрэв намайг нас барсан өдрөөс хойш 30 хоногийн дараа Содном овогтой Даваадолгор нас барсан байвал төлөх ёстой өр төлбөрийг төлөөд үлдсэн эд хөрөнгийг миний хүүхдүүд болох Баянбат овогтой Мөнхбат, Баянбат овогтой Цэнгүүн, Баянбат овогтой Наранбаатар нарт нас барсан өдрөөс хойш 30 дахь хоног дээр хувь тэнцүү хувааж олгоно. Харин тухайн өдрөөс өмнө миний аль нэг хүүхэд нас барсан байвал түүний нэг болон нэгээс дээш тооны үр удам тухайн өдөр амьд байвал миний эд хөрөнгийг хуваахдаа, тухайн нас барсан миний хүүхдийн хүртэх хувийг түүний хүүхэд буюу миний үр сад тус бүрд олгоно. Миний бие энэхүү гэрээслэлийг өөрийн биеэр 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдэж гарын үсэг зурсан болно... гэжээ.

 

9.3. Дээрх гэрээслэлд гүйцэтгэгч буюу итгэмжлэгдсэн этгээдээр нас барагч ******* өөрийн эхнэр *******ыг томилохоор заасан нь Бритиш Колумби мужийн Гэрээслэл, эд хөрөнгө болон өв залгамжлалын тухай хууль (BCs Wills, Estates and succession act)-ийн 56 дугаар заалтыг зөрчөөгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. /4-р хх-ийн 11, 42 хуудас/

 

9.4. Нас барагч *******ын ******* хотод 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн гэрээслэлийн Гүйцэтгэгч ба Итгэмжлэгдсэн этгээд гарчигтай 4.(а)-д миний бие өөрийн эхнэр Бритиш Колумби мужийн Ванкувер хотын оршин суугч Содном овогтой Даваадолгорыг өөрийн итгэмжлэгдсэн этгээдээр томилов...гэж, Миний өв хөрөнгийг захиран зарцуулах тухай гарчигт Миний бие өөрийн итгэмжлэгдсэн этгээдэд өөрийн бүхий л эд хөрөнгөө уг эд хөрөнгө хаана байгаагаас үл хамааран дараах байдлаар захиран  зарцуулахаар өгч байна гэж  заасан.

 

9.5. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 39.2 дахь хэсэгт Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно гэж, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэж, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

 

9.6. Нас барагч *******ын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн гэрээслэлд өөрийн бүх эд хөрөнгө гэх хүсэл зоригийн агуулгад түүний өмчлөлд хууль ёсны дагуу байгаа бүх эд хөрөнгө байх бөгөөд уг эд хөрөнгө хаана байгаагаас үл хамааран гэх хүсэл зоригийн илэрхийлэл нь гэрээслэгчийн эд хөрөнгө хаана байгаагаас үл хамааран буюу аль ч улс оронд байгаагаас үл хамааран өөрийн бүхий л хөрөнгөө  итгэмжлэгдсэн этгээдэд захиран зарцуулах эрх олгогдсон тул нас барагч  *******ын үлдээсэн уг гэрээслэл нь зөвхөн Канад Улсад байгаа эд хөрөнгөд хамаарна гэх хариуцагч *******, ******* нарын татгалзал гэрээслэлийн агуулгаар няцаагдсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

10. Нас барагч ******* нь эрхийн улсын бүртгэлийн дугаартай ,,, хаягт байршилтай, 51 м.кв талбайтай, орон сууцны өмчлөгчөөр, ,,,, зуслангийн зориулалтаар 700 м.кв талбайтай, нэгж талбарын 142600489 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрын эзэмшигчээр тус тус бүртгэлтэй. Харин ******* ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, гэрээгээр ,, 108.3 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 462,914,000 төгрөгөөр, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Авто зогсоол захиалгын гэрээ-г байгуулж, авто зогсоолыг 49,000,000 төгрөгөөр, мөн өдөр Туслах талбайн захиалгын гэрээ-г байгуулж, 3.45 м.кв талбайтай туслах талбайг 11,385,000 төгрөгөөр тус тус худалдан авсан бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-аас төлбөрийг бүрэн төлсөн гэж тайлбарласан. /1-р хх-ийн 219, 2-р хх-ийн 46-47, 53-62/

 

10.1. Мөн нас барагч *******ын өмчлөлд ХХК-ийн 80 хувийн 13,351 ширхэг хувьцаа эзэмших эрх, Төрийн банк   тоот данс дахь мөнгөн хөрөнгө 457,750 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны тоот тэтгэврийн данс дахь мөнгөн хөрөнгө 1,007,992.22 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны тоот төгрөгийн харилцах данс дахь мөнгөн хөрөнгө 7,724,583.55 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны тоот /CNY/ юанийн хадгаламжийн данс дахь 437,662 юань буюу 218,922,909 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны тоот ам.долларын данс дахь 7,946.55 ам.доллар буюу 28,477,274.49 төгрөг буюу хөдлөх хөрөнгүүд байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /1-р хх-ийн 120-121, 123,125, 126, 154-156, 2-р хх-ийн 135, 138, 141/

 

10.2. Анхан шатны шүүх нас барагч *******ын дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж дүгнэн өвлүүлэгч *******ад ногдох эд хөрөнгийн хэмжээ нь 206,045,112 төгрөг /276,161,449 + 29,997,000 + 462,914,000 + 49,000,000+11,400,000=824,180,449:4 гишүүн/ гэж тодорхойлж хууль ёсны өвлөгч *******, *******, *******, ******* нарын сөрөг шаардлагыг тус бүр 41,209,022 /206,045,112:5 өвлөгч/ төгрөгөөр хангаж, нэр бүхий 5 үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг эхнэр *******ын өмчлөлд биет байдлаар нь шилжүүлж, нэхэмжлэгч *******оос 41,209,022 төгрөг тус тус гаргуулж хариуцагч *******, *******, *******, ******* нарт олгож шийдвэрлэсэн нь үнэслэлгүй болсон.

 

Учир нь нас барагч *******ын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн гэрээслэлд өөрийн бүхий л эд хөрөнгөө уг эд хөрөнгө хаана байгаагаас үл хамааран захиран  зарцуулахаар өгсөн байх тул гэрээслэлд заасан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн хуваарилалтын аль аль хэсэг хүчинтэй байх тул анхан шатны шүүхийн үл хөдлөх эд хөрөнгө гэрээсэлсэн хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцсон буруу байгааг дээрх байдлаар залруулан дүгнэв. Өөрөөр хэлбэл, анхан шатын шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээслэлийн дагуу хуваарилаагүй гэж үзнэ. Гэвч нэхэмжлэгч нь энэ шийдэлд давж заалдах гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцүүлэн шийдлийг хэвээр үлдээсэн болно.

 

10.3. Үүнтэй холбогдуулан хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ХХК-ийн 26.6 хувь болох 4439 ширхэг энгийн хувьцаа гаргуулах, 184,391,544 төгрөг гаргуулах, хариуцагч *******ий сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,946,520 төгрөг гаргуулах, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,946,520 төгрөг гаргуулах, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ХХК-ийн 80 хувийн хувьцааны 26,6 хувь болох 4439 ширхэг энгийн хувьцаа эзэмших эрхийг гаргуулах, нийт 238,704,138 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүх шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

10.4. Түүнчлэн, нэхэмжлэгч гэрээслэлийг хүчин төгөлдөрт тооцуулах гэсэн нь нэхэмжлэлийн үндэслэл байх тул нэхэмжлэлийн шаардлага гэж шийдвэрлэхгүй. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нас барсан *******ын Канад Улсын Бритиш Колумби мужийн Ванкувер хот, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн үл хөдлөх хөрөнгөд холбогдох гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцож, 2 дахь заалтад нас барсан Буга овогт Дэжидийн Баянбатын ******* хот, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хөдлөх хөрөнгө гэрээсэлсэн гэрээслэлийг хүчин төгөлдөр гэж тооцож гэснийг хасаж, найруулгын өөрчлөлт оруулна.

 

11. Хэрэгт авагдсан нас барагч *******ын ******* хотод 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн гэрээслэлд орчуулгаар нэхэмжлэгч *******ыг итгэмжлэгдсэн этгээд гэж, мөн өв хүлээн хүлээн авагч нь ******* болохыг заасан. Хууль зүйн үүднээс үзвэл өв хүлээн авагч болон итгэмжлэгдсэн этгээд нь нэг этгээд байж болно.

 

11.1. Монгол Улсын Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.3 дахь хэсэгт Гэрээслэгч бүх эд хөрөнгөө хууль ёсны өмчлөгч бус этгээдэд гэрээслэх тохиолдолд өвлүүлэгчийн насанд хүрээгүй буюу хөдөлмөрийн чадваргүй, түүнчлэн түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр /эхнэр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, хууль ёсны бусад өвлөгчдөд хуульд зааснаар өвлүүлбэл зохих хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлүүлнэ. Ийнхүү заавал өвлүүлэх хэсгийн хэмжээг тодорхойлохдоо хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өвлүүлэгчид оногдох хэсгийг оролцуулан тооцно гэж заасан. Гэвч өвлүүлэгч гэрээслэл үйлдэхдээ өөрийн бүх эд хөрөнгийг хууль ёсны өвлөгчийн нэгэнд гэрээсэлсэн тул Монгол Улсын Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь өвлүүлэгчийн бүх эд хөрөнгийг гэрээслэлийн дагуу өвлөх эрхтэй байна. Энэ тохиолдолд Монгол Улсын Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.3 дахь хэсэг заасан нөхцөл байдал бүрдэхгүй тул бусад хууль ёсны өвлөгч нарт өвийг хуваах үндэслэлгүй гэж дүгнэнэ.

 

11.2. Дээрх үндэслэлээр ,,,, 51 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөх эрх, ,,,, зуслангийн зориулалтаар 700 м.кв газар эзэмших эрх, ,,, ******* ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-тэй, 108.3 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрх, ,, Вега Сити хотхонд байрлах, дугаартай ******* ХХК-тай байгуулсан Авто зогсоолын захиалгын гэрээ-тэй, А-65 дугаартай авто зогсоолын өмчлөх эрх, ,, Вега Сити хотхонд байрлах № дугаартай ******* ХХК-тай байгуулсан Туслах талбайн захиалгын гэрээ-тэй, 3.45 м.кв талбайтай туслах талбай, түүнтэй холбогдох өмчлөх эрхийг тус тус хууль ёсны өвлөгч *******т шилжүүлж, үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр *******ыг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д заасныг зөрчихгүй.

 

11.3. Түүнчлэн, анхан шатны шүүх гэрээслэгч *******ын Канад Улсын Бритиш Колумби мужийн Ванкувер хотод 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн ХХК-ийн 80 хувийн 13,351 ширхэг хувьцаа эзэмших эрх, Төрийн банк тоот данс дахь мөнгөн хөрөнгө 457,750 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны тоот тэтгэврийн данс дахь мөнгөн хөрөнгө 1,007,992.22 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны тоот төгрөгийн харилцах данс дахь мөнгөн хөрөнгө 7,724,583.55 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны тоот /CNY/ юанийн хадгаламжийн данс дахь 437,662 юань буюу 218,922,909 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны тоот ам.долларын данс дахь 7,946.55 ам.доллар буюу 28,477,274.49 төгрөг зэрэг хөдлөх хөрөнгүүдийг гэрээсэлсэн гэрээслэлийг хүчин төгөлдөр болохыг тогтоож, өвлөгч *******т шилжүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

 

11.4. Мөн хэргийн баримтаар нас барагч ******* болон хариуцагч ******* нарын хамтран эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны тоот /CNY/ юанийн хадгаламжийн данс дахь 877,600 юань, Худалдаа хөгжлийн банкны тоот ам.долларын данс дахь 15,893.11 ам.долларыг өв нээгдсэн өдрөөс хойш нас барагч *******ын ногдох мөнгөн хөрөнгийг хариуцагч ******* бүхэлд нь захиран зарцуулсан нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх дээрх 2 данс дахь 50 хувь буюу өвлөгдөх хөдлөх хөрөнгө болох 437,662 юань буюу 218,992,909 төгрөг, 7,946.55 ам.доллар буюу 28,477,274 төгрөг нийт 247,470,183 төгрөгийн хөдлөх хөрөнгө өвлөгч *******т шилжихээр байсан тул хариуцагч *******аас ногдсон өв 41,209,022 төгрөгийг түүний захиран зарцуулсан өвийн хөрөнгө 247,470,183 төгрөгөөс хасаж, үлдэх 206,261,161 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. /1-р хх-ийн 155, 2-р хх-ийн 141/

 

12. Нас барагч *******ын Канад Улсын Бритиш Колумби мужийн Ванкувер хотод 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн Эцсийн гэрээслэл-ийн 9 болон 10 дахь хэсэгт Бритиш Колумба мужийн хуулиар насанд хүрээгүй өвлөгч хувь хүртэх эрхтэй бол тухайн хувийг хэрхэх талаар заасан. Гэрээслэлийн агуулгаас үзвэл гэрээслэл үйлдэх үед мэдэгдээгүй байсан насанд хүрээгүй өвлөгчид хамаарахаар байх тул энэ заалтын дагуу хариуцагч *******д хөрөнгө гэрээсэлсэн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь ******* нас барагч *******аар овоглосон түүний хүүхэд болох нь тогтоогдсон байсан байна. Иймд хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан ...гэрээслэлд насанд хүрээгүй этгээдэд хөрөнгө заавал хуваарилах талаар заасан байхад шүүх анхаарч дүгнэлт өгөөгүй... гэж гомдлыг хангахгүй.

 

13. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6, 2 дахь заалтад мөн хуулийн 530 дугаар зүйлийн 530 дугаар зүйлийн 530.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг хасаж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

14. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлтийг оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/07760 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6 дахь заалт болон нэхэмжлэгч *******т холбогдох нас барсан *******ын ******* хот, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн үл хөдлөх хөрөнгөд холбогдох гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцож гэснийг,

2 дахь заалтын ...530 дугаар зүйлийн 530.1 дэх заалт болон нас барсан Буга овогт Дэжидийн Баянбатын ******* хот, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хөдлөх хөрөнгө гэрээсэлсэн гэрээслэлийг хүчин төгөлдөр гэж тооцож гэснийг тус тус хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 1,690,927 төгрөгийг, хариуцагч *******гийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 2,220,168 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ