Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2016/00436

 

 

 

 

 

20************** оны *******0 сарын ************** өдөр

Дугаар *******03/ШШ20**************/00*******3*******

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, задгайн ******* дүгээр гудамжны тоотод оршин суух, овогт холбогдох эд хөрөнгөнд учирсан хохирол *******0*******5000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20************** оны 9 дүгээр сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 20************** оны ******* дугаар сарын 0-ноос 0*******-нд шилжих шөнө өөрийн 5*******-0 БРА улсын дугаартай Fit машинтай, Наран хороолол орохоор Соронз баарны урд талын ******* замын уулзвар дээр зөвшөөрөгдсөн дохиогоор зүүн гар тийш эргэтэл төв замаар хоёр морьтой хүн давхиж ирээд, нэг нь миний машины зүүн талаас мөргөөд, Ж. урд салхины шилэн дээр унаж, шил хагалсан. Тухайн үед би ослын зогсолтын гэрлээ асаагаад зогссон. Ингээд дээрх асуудал Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, ахлах дэслэгч А. байцаагч шалган, Ж. *******00 хувь буруутай үйлдэл болохыг тогтоосон. Авто машины эвдрэлийн үнэлгээ гаргуулахад **************5000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнийг Ж. болон түүний ээж Ч. нар ******* дугаар сарын 09-ний өдрөөс ******* дугаар сарын 23-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн боловч одоо хүртэл төлөхгүй, би машинаа засуулж чадахгүй байна. Би машинаараа таксинд явж, өөрийн охин болон дүү нараа тэжээж, мөн сургууль цэцэрлэгт нь хүргэж өгдөг. Таксинд явахад өдөрт 20000 төгрөгийн орлоготой байдаг. Гэтэл 20************** оны ******* дугаар сарын 0-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ямар нэг орлогогүй учир хүүхдийн хичээлийн бэлтгэл гээд өр зээл тавиад явж байна. Хохирол төлүүлэх асуудал дээр Цагдаагийн байгууллага ямар нэг арга хэмжээ авахгүй байсаар байгаад шүүхэд ханд гээд материалыг хаасан байна.

Иймд машины эвдрэлийн хохирол **************5000 төгрөг, 20************** оны ******* дугаар сарын 0-ны өдрөөс 9 дүгээр сарын 0-ны хоорондох таксинд явж чадаагүй орлого *******00000 төгрөг /30 хоногт өдрийн 20000 төгрөгөөр тооцсон/, нийт *******0*******5000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.т **************5000 төгрөгийг 20************** оны *******0 дугаар сарын 25-ны өдөр 200000 төгрөг, 20************** оны ************** дүгээр сарын *******5-ны өдөр 2*******5000 төгрөгийг тус тус төлж барагдуулна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Т. нь хариуцагч Ж.өөс эд хөрөнгөнд учирсан хохирол *******0*******5000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******00000 төгрөгнөөсөө татгалзаж, хариуцагч **************5000 төгрөгийг 20************** оны *******0 дугаар сарын 25-ны өдөр 200000 төгрөг, 20************** оны ************** дүгээр сарын *******5-ны өдөр 2*******5000 төгрөгийг төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.*******, *******.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.   ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч овогт холбогдох эд хөрөнгөнд учирсан хохирол *******0*******5000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа *******00000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч **************5000 төгрөгийг 20************** оны *******0 дугаар сарын 25-ны өдөр 200000 төгрөг, 20************** оны ************** дүгээр сарын *******5-ны өдөр 2*******5000 төгрөгийг төлөхөөр, зохигчид харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30590 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож *******5295 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ж.өөс *******5295 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

*******.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА