Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 861

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          улсын яллагч Э.Халиун,

          шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Эын Оийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909033880953 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 3, эцэг эхийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг 1 дүгээр баг, Бүргэдэй, булаг 1 дүгээр гудамжны 35 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 дугаар хэсэг, 5 дугаар гудамжны 63 тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Эын О, (регистрийн дугаар УХ 00233199),

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын хойно байрлах “Анар” пабын гадна хохирогч С.Энхбаатарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “чи ямар том болсон юм бэ” гэж хэлсэн гэх шалтгааны улмаас зодож улмаар түүний биед зүүн хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх цус хуралт зөөлөн эдийн няцрал хүзүүний баруун хажуу хэсэг  зүүн урд дунд хэсгүүдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Э.Оийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын хойно байрлах “Анар” пабын гадна хохирогч С.Энхбаатарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “чи ямар том болсон юм бэ” гэж хэлсэн гэх шалтгааны улмаас зодож улмаар түүний биед зүүн хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх цус хуралт зөөлөн эдийн няцрал хүзүүний баруун хажуу хэсэг  зүүн урд дунд хэсгүүдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Э.Од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Э.О нь 2019 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын хойно байрлах Анар пабын гадна хохирогч С.Энхбаатарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож түүний биед зүүн хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх цус хуралт зөөлөн эдийн няцрал хүзүүний баруун хажуу хэсэг, зүүн урд дунд хэсгүүдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан учруулсан болох нь:

          хохирогч С.Энхбаатарын “...Би 2019 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 7 буудлын хойно байрлах Анар пабын Мөнхбатад, /Жоохно гэж дуудаад байдаг О/, Ариука, Тэмүүжин нарын хамтаар нэг ширээн дээр пиво архи уугаад хоорондоо юм ярилцаад сууж байсан юм. Би Ариука гэдэг охинтой хоорондоо хэл амаар бие биенийгээ үгээр идээд байж байтал Ариукагын найз залуу Мөнхбат нь уурлаад “чи юу яриад байгаа юм бэ?” гэж хэлээд надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд Мөнхбаттай маргалдаж байхад О нь пабнаас гарч гадаа пабын урд зогсож байсан. Би ажлын хүн болох Тэмүүжинтэй тамхи татах гээд пабын гадаа гарсан юм. Пабын гадна Отэй хэрэлдэж эхэлсэн чинь О нь “намайг урьд өмнө нь 2 удаа цохисондоо чи муу бардам байгаа юм уу хоёулаа зодолдох уу” гэж надад хэлснээ шууд миний нүүрэн тус газарт гараараа цохисон чинь би арагшаа газарт унаад босоод ирсэн чинь дахин миний нүүрэн тус газарт хоёроос гурван удаа цохиж зодсон. Тэгсэн чинь манай ажлын залуу Тэмүүжин “ юу болоод байгаа юм бэ” гэж хэлээд намайг Оээс салгасан юм. Мөнхбат нь зодоогүй анх өгсөн мэдүүлэгтээ Мөнхбатын нүүрэн тус газарт цохисон гэж мэдүүлсэн нь андуурсан байна лээ ...” гэсэн мэдүүлэг /хх-17-18/,

          гэрч С.Мөнхбатын “...найз О нь найзтайгаа гар утсаар яримаар байна гэж хэлээд караоке дотроос гарсан чинь араас Энхбаатар нь ажлынхаа залуутай хамт тамхи татна гэж хэлээд гараад явсан юм. Би найз охинтойгоо караоке дотор дуугаа дуулаад үлдсэн. Тэгээд би нэг дуу дуулчхаад гадаа гараад ирсэн чинь Энхбаатар нь ажлынхаа залуутайгаа нийлсэн О рүү дайраад хэрүүл хийгээд байснаа хамаг хувцсаа тайлаад хоёулаа зодолдох уу гэж дайраад байсан чинь О нь “дээр чи намайг хоёр цохисондоо бардам байгаа юм уу” гэж хэлээд хоёулаа зодолдох уу гээд тэр хоёр маргалдаад байснаа О нь Энхбаатарын нүүрэн тус газарт нэг удаа цохисон чинь газарт унасан. Энхбаатар нь босож ирээд дахиад О рүү дайраад байсан чинь О нь дахин Энхбаатарын нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохисон юм. Энхбаатарын хамраас цус гарчихсан ...” гэсэн мэдүүлэг /хх-25/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ¹10579 тоот актын “…С.Энхбаатарын биед зүүн хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний баруун хажуу хэсэг, зүүн урд дунд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт /хх-28/,

Шүүгдэгч Э.Оий мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “… караоке дотроос гараад Батхүүтэй утсаар яриад зогсож байтал Энхбаатарын ажлынх нь залуу над дээр ирснээ “ чи одоо юу яриад байгаа юм бэ?, асуудал үүсгэх гээд байгаа юм уу” гэж надад хэлээд байхаар нь гар утсаа таслаад Энхбаатарын ажлынх нь залуутай ам зөрөөд хэрэлдээд зогсож байхад Энхбаатар караоке дотроос гарч ирээд Энхбаатар нь шууд над руу дайрч “чи ямар том болсон юм бэ” гэж хэлэхээр Энхбаатарт хандаж “дээр чи надтай муудалцаад намайг цохьсондоо бардам байгаа юм уу, хоёулаа гудамж эргээд зодолдох уу” гэж хэлсэн. Кароаке дотор ороод өмсөж байсан футболкаа тайлж тавьчхаад буцаж гарч ирэн Энхбаатартай маргалдахад “чи яасан цохиж чадахгүй байна уу? үзэх үү?” гэж над руу дайрч намайг хэл амаар доромжилж үгээр идээд байхаар нь Энхбаатарын нүүрэн тус газарт зүүн гараараа нэг удаа цохиход хойшоо газарт унасан. Дахин босож ирээд над руу дайраад өөрийнхөө зүүн гараараа нүүрэн тус газарт дахин нэг удаа цохиход дахин хойшоо унасан...би архи уусан байсан.... би Энхбаатарын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна....” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Гантулгад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Э.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Э.Од 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Эын Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.О нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

           

         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР