| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00464/И |
| Дугаар | 103/ШШ2016/00438 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 103/ШШ2016/00438
| 2016 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 10*******/ШШ2016/004*******8 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамжны 2******* тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 1000000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Үүнээс хойш сардаа хүүгээ ч өгөхгүй, утсаа ерөөсөө авахгүй байж байгаад 2011 оны 2 дугаар сарын *******-ны өдөр 400000 төгрөг, 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 700000 төгрөг өгснийг тухайн 2 жилийн хугацааны хүүнд тооцож авсан.
2014 оны намар өөрөө ирж уулзаад, 1000000 төгрөгийг бөөнд нь өгнө гэсэн. Тэгээд 2016 оны ******* дугаар сарын 20-нд 100000 төгрөг, 2016 оны ******* дугаар сарын 26-ны өдөр 100000 төгрөг өгсөн. Эдгээр мөнгөнүүдийг би тухайн жилийн хүүнд нь тооцож авсан.
Иймээс үлдэгдэл 1000000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Шүүхэд зохигчид 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 100000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Б. нь үлдэгдэл 900000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгууллаа, гэжээ
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Б.гаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 1000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулан, нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 100000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Б. нь үлдэгдэл 900000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1000000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 100000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч 900000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр төлөхөөр, зохигчид харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *********************0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 900000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 26*******0 төгрөгийг тал хувиар нь бууруулан тогтоож, 1*******07******* төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.гаас 1*******07******* төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА