| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0873/Э |
| Дугаар | 879 |
| Огноо | 2019-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 879
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч П.Ганбаатар,
шүүгдэгч З.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Их Монгол овогт Зоригтбаатарын Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909033690985 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, эмэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Их Монгол овогт Зоригтбаатарын Э, (регистрийн дугаар ) гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч З.Э нь 2019 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мийтинг” баарны гадаа иргэн Л.Ханбүргэдийг хувийн таарамжгүй харьцаа буюу хэл амаар доромжилсон гэсэн шалтгааны улмаас маргалдан зодож эрүүн мэндэд нь зүүн ухархайн дотор, доод ханын зулгарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч З.Эг 2019 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мийтинг” баарны гадаа иргэн Л.Ханбүргэдийг хувийн таарамжгүй харьцаа буюу хэл амаар доромжилсон гэсэн шалтгааны улмаас маргалдан зодож эрүүн мэндэд нь зүүн ухархайн дотор, доод ханын зулгарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч З.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч З.Э нь 2019 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мийтинг” баарны гадаа иргэн Л.Ханбүргэдийг хувийн таарамжгүй харьцаа буюу хэл амаар доромжилсон гэсэн шалтгааны улмаас маргалдан зодож эрүүн мэндэд нь зүүн ухархайн дотор, доод ханын зулгарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч О.Ханбүргэдийн "...2019 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө найз Дулаанжаргалын хамт “Мийтинг” бааранд орсон. Тэгээд 02-03 цагийн хооронд баарны үүдэнд зогсож байхад манай дүү шиг жаахан байрын хүүхэд нэлээн ахимаг насны хүнтэй баар руу орох гээд явж байхаар нь баарны хамгаалагчид наад охиныхоо бичиг баримтыг шалгаарай, жаахан байж хөгшин хүнтэй явлаа гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй над дээр ирээд чамд ямар хамаатай юм гэж хэлээд маргалдаад байсан. Тэгсэн татаж байсан газарт унахаар нь авах гээд тонгойтол тэр эмэгтэй миний зүүн нүд рүү өшиглөсөн. Би тэр хүнийг урьд харж байгаагүй, гомдолтой байна, шүүх эмнэлэгт үзүүлнэ ..." гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
гэрч Ч.Баярсайханы “...тэгээд Эг өвгөнтэй явалддаг энэ тэр гээд байсан. Э тэр залуу хоёрын хооронд хэрүүл болсон. Тэгж байгаад тэр залуу нэг тонгойхдоо нүдээ өшиглүүлсэн юм шиг байна лээ, би яг өшиглөхийг нь хараагүй. Тэр залууд Эгаас өөр гар хүрсэн хүн байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн ¹10598 тоот актын “…Л.Ханбүргэдийн биед зүүн ухархайн дотор, доод ханын зулгарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 9 дүгээр хуудас/,
яллагдагч З.Эгийн "...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, өмгөөлөгч авахгүй. Мийтинг баарны үүдэн зогсож байсан Ханбүргэд намайг харчхаад хөгшин хүнтэй явалддаг гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Ханбүргэд тонгойчихсон байхаар нь би нүд рүү өшиглөчихсөн юм. Ханбүргэд намайг хэл амаар доромжлоод янхан гээд байхаар нь өшиглөсөн, өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч З.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч З.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч З.Эд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч З.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч З.Эд 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Их Монгол овгийн Зоригтбаатарын Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Эг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан З.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч З.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР