Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 362

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “*******” ХХКомпанийн, хариуцагч ******* гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.770.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 1.770.750 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* 20.422 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 20.422 төгрөгийг тус тус гаргуулж “*******” ХХКомпанид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 40.845 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

                                            

                                          

 

  ШҮҮГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ