| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1593 |
| Огноо | 2019-10-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 1593
2019 10 18 2019/ШЦТ/1593
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
Улсын яллагч М.Үүрийнтуяа,
Шүүгдэгч Х.О , түүний өмгөөлөгч Д.Барсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.О холбогдох эрүүгийн 1906 05115 2020 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймагт хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн, Х.О .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.О нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Рийч" нэртэй зочид буудлаас иргэн Э.Батчулууны эзэмшлийн Хуавей Р-10 загварын гар утсыг хулгайлж 352.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Тэнсэж өгнө үү.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох
баримтуудаас хохирогчоор Э.Батчулууны өгсөн мэдүүлэг /хх-4/, “Дамно" ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-11-12/, яллагдагчаар Х.О ийн өгсөн мэдүүлэг /хх-28-29/, хохирогч Э.Батчулуунд хохирол төлсөн гэх баримт /хх-31/, Х.О ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-30/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Х.О нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Рийч" нэртэй зочид буудлаас иргэн Э.Батчулууны эзэмшлийн Хуавей Р-10 загварын гар утсыг хулгайлж 352.700 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.Батчулууны өгсөн: "...2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рийч нэртэй зочид буудалд найз Энхтөр, Цогоогийн эхнэр Отгоо гэх нэртэй эмэгтэй бид 3 хамт байж байсан. Бид 3 хараа нэртэй 0,5 литрийн архи хувааж уусан. Улмаар би унтаад 16:00 цагийн үед сэртэл миний гар утас алга болсон байсан. Намайг сэрэхэд манай найз болох Энхтөр байж байсан. Харин миний гар утас алга болсон байхаар нь би буудлын ресепшинээр камерын бичлэг шүүлгэхэд миний утсыг Отгоо гэх эмэгтэй нь авч гарч байгаа нь тодорхой болсон. Хулгайд алдсан гар утас маань хар бор өнгийн хар хавтсан гэртэй 2018 оны 8 дугаар сард найз Х.О 1.750.000 төгрөгөөр худалдаж авч байсан" /хх-4/ гэх мэдүүлэг,
“Дамно" ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-11-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Х.О ийн өгсөн: "...Манай нөхөр Н.Цогтсайхан нилээн согтоод унтсан байсан би Батчулуун, Төрөө 2-той хамт гэрээсээ гаргаж өгөх гээд доошоо уруудаад автобусны буудал орсон. Улмаар Автобусны буудал дээр очоод зочид буудал орж архи авч ууя гэсэн, би хамт таксинд суугаад Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах Рийч гэх зочид буудлын 2 давхарт 4 номерийн өрөөнд орсон Улмаар зочид буудалд орохдоо нэг шил 0,5 л Хараа архи авч ороод Батчулуун. Төрөө бид нар архиа хувааж ууж дуусгаад би нилээн согтоод унтсан байсан. Унтаж сэрээд дахин нэг шил 0,5 л хараа архи аваад 3-лаа хувааж уусан. Тэгээд зочид буудлын өрөөнөөс гэр рүүгээ харих гээд гарахдаа орон дээр байсан Батчулууны хар өнгийн утсыг авч гарсан. ...Би зочид буудлаас гараад таксинд суусан, суусан таксиндаа мартаад буусан байх, сайн санахгүй байна" /хх-28-29/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Батчулуунд хохирол төлсөн гэх баримт /хх-31/,
Х.О ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-30/ зэрэг болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Х.О нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Батчулуун, яллагдагч Х.О нарын өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, Х.О яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Х.О нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Рийч" нэртэй зочид буудлаас иргэн Э.Батчулууны эзэмшлийн Хуавей Р-10 загварын гар утсыг хулгайлж 352.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Х.О т гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.О нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Х.О т ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Х.О ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д
заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Х.О нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Х.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС