| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1605 |
| Огноо | 2019-10-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 1605
2019 10 23 2019/ШЦТ/1605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Н холбогдох эрүүгийн 1906055352064 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй,
Урьд 1996 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Говьсүмбэр аймгийн шүүхийн 27 дугаартай талсан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
2000 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн шүүхийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
2004 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар,
2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянголд дүүргийн шүүхийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял,
2010 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Б.Н ,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага Хуандай амралтын газарт Г.Одбаярыг шалтаг шалтгаангүй зодож эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, зүүн хацар ясны нумын хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 6 дугаар шүдний булгарал, буйланд шарх, цээж, зүүн бугалганд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Одбаярын өгсөн мэдүүлэг /хх-7-8/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын гаргасан 11040 дугаартай дүгнэлт /хх-18/, яллагдагчаар Б.Н өгсөн мэдүүлэг /хх-53/, хохирогч Г.Одбаярын хохирлын мөнгө болох 1.000.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн гэх баримт, гомдолгүй саналгүй гэх баримт /хх-59-60/, шүүгдэгч Б.Н урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа, хувийн байдлын тухай баримтууд /хх-25-26/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага Хуандай амралтын газарт Г.Одбаярыг шалтаг шалтгаангүй зодож эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, зүүн хацар ясны нумын хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 6 дугаар шүдний булгарал, буйланд шарх, цээж, зүүн бугалганд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.Одбаярын өгсөн: "...2019 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр БЗД-20 дугаар хорооны нутаг дэвсгэр "Баг хуандай" гэх газарт хувиараа тээвэр эрхлэгчдийн чуулга уулзалт болж би очсон тэр үед нийт 50 гаран хүн ба бүгд аймаг, дүүргээр баг болж суусан манай баг Говьсүмбэр аймгийн нийт 10 гаран жолооч нар байсан бид нар хоол унд хийж эдэд би бол хоёр шил архинаас нь хувааж уугаад би машины сүүдэрт мишок дэвсээд гадаа унтаж байхад Б.Н ирээд чи муу пиздаа юу хийгээд унтаад байгаа бос гэж хэлсэн тэр үед нь би босоогүй тэгтэл миний эрүү хэсэг рүү өшиглөсөн чинь миний амнаас нөжтэй цустай шүд унасан тэгэхээр нь би өө шүд унтчихлаа гэсэн чинь цаанаас манай хамт явсан жолооч нар ирээд наадах чинь хүн аллаа гээд Б.Н ыг хоёр талаас нь сугадаад аваад явсан.Харин манай найз эхнэр болох Урнаа цагдаад дуудлага өгсөн боловч цагдаа нар ирэхгүй болохоор нь би өөрөө Гачууртын цагдаагийн газарт өөрөө очсон..., Намайг Б.Н л ганцаараа цохиж гэмтээсэн мөн бид хоёрын дунд өмнө ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа байхгүй бид хоёр найзалж нөхөрлөөд 5 жил болж байна..., 2019 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр Нэг дүгээр эмнэлгийн эрүү нүүрний тасагт эрүү хадуулах хагалгаанд орж, 5 хоног хэвтэн эмчлүүлсэн одоо бол Цэргийн төв эмнэлэгт зүрх судасны тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тэгэхдээ өмнө бол хааяа зүрх өвддөг байсан..., Надад эмчилгээний зардал одоо бол надад 800,000 /найман зуун/ мянган төгрөг өгсөн цаашид миний эмчилгээнд 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг болно энэ мөнгийг нэхэмжилж байна..." /хх-7-8/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын гаргасан 11040 дугаартай дүгнэлт:
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Н өгсөн: "...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн энэ ялыг хүлээн зөвшөөрч байна..., Би хохирогч Г.Одбаярын биед учирсан гэмтлийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Одбаяртай маргалдаж улмаар Одбаярын нүүр хэсэгт нэг удаа өшиглөж тухайн гэмтлийг учруулсан..., Би өмнө нь Г.Одбаярыг цохиж зодож байгаагүй..., Хохирогч Г.Одбаярыг надаас өөр цохиж зодсон хүн байхгүй..., Тухайн өдөр би архи уусан согтолтын зэрэг өндөр байсан..., Хохирогч Г.Одбаяр бид 2-н дунд ямар нэгэн өс хонзон өр авлагын асуудал байхгуй..., Би хийсэн хэргээ хүлээж байна, миний буруу..." /хх-53/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Одбаярын хохирлын мөнгө болох 1.000.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн гэх баримт, гомдолгүй саналгүй гэх баримт /хх-59-60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Н урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа, хувийн байдлын тухай баримтууд /хх-25-26/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага Хуандай амралтын газарт Г.Одбаярыг шалтаг шалтгаангүй зодож эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, зүүн хацар ясны нумын хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 6 дугаар шүдний булгарал, буйланд шарх, цээж, зүүн бугалганд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Г.Одбаярын эмчилгээний зардалд зарцуулсан гэх 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Н өгч, хохирогч нь шүүгдэгчид гомдолгүй саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байна.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Б.Н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Н ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Б.Б.Н ад 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Н нь шүүхээс оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б.Н ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б.Н ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС