Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/00599

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШШ2026/01196 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 6,444,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 6,444,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч хохирлын хэмжээ их гэсэн агуулгаар эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4.Нэхэмжлэгчийн өмчлөлийн******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байрны ******* тоот хаягт байх ******* өрөө орон сууцны дээд давхрын айл буюу *******тоот хаягт байх орон сууцны ариун цэврийн өрөөний угаалтуурын холигч цоорч 2025.06.29-ний шөнө ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд 6,444,200 төгрөгийн хохирол учирсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

5.Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцагч хариуцан арилгах үндэслэлтэй, хариуцагчийн гэм буруу, түүний шалтгаант холбоо тогтоогдсон байх тул хариуцагч *******гаас нийт хохиролд 6,444,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

5.1.Орон сууцны инженерийн шугам сүлжээнд гарсан эвдрэл, ус алдсан гэмтлийн шалтгааныг тодорхойлсон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын *******-ийн 2025.07.09-ний өдрийн дүгнэлтэд хариуцагч буюу ******* тоот орон сууцны угаалтуурын холигч цоорсны улмаас ус алдсан болохыг тогтоож, мөн нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны нойлын өрөө, коридор, жижиг өрөө, том өрөөнүүдийн хана таазны замаск хуурч, паркетан шал норж гэмтсэн гэж, ******* ХХК-аар хохирлын үнэлгээний тайланд ...хана таазаар ус нэвчиж, том өрөө болон гал тогоо, коридорын таазны замаск, эмульс хуурч урсаж, ханын цаас хууларч, урагдаж халтардаж, унтлагын өрөөний ханын цаас хуурч халтардсан, таазны замаск, эмульс халтартаж хуурч, угаалгын өрөөний хаалга норж хөөж гажиж, том өрөө болон гал тогоо, коридор хэсгийн паркетан шал хөөж дэвтэж, овойж атирсан хохирлын үр дагаврыг арилгахад 6,051,200 төгрөг шаардлагатай гэж тус тус тогтоосон баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь зөв.

5.2.Хариуцагч нь ...хохирлын мөнгөн дүнгийн хэмжээг илт их... гэсэн үндэслэлээр маргаж байгаа боловч уг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолсон гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх ******* ХХК-аар хохирлын үнэлгээний тайланд дурдсан хэмжээгээр буюу бодит хохирлыг тооцож хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт нийцэж байна.

Түүнчлэн, ******* ХХК-ийн хохирлын үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 8.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул хариуцагч талын ...үнэлгээ өндөр тогтоосон гэх гомдлыг хангахгүй.

5.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох субьектив эрхтэй ба нэхэмжлэгч уг хохирлыг хариуцвал зохих этгээдээр *******г тодорхойлж, хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авахдаа өөрийн оршин суух хаягийг ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байрны ******* тоот гэж дурджээ. Түүнчлэн, хариуцагч нь ...өөрийгөө уг хохирлыг хариуцвал зохих этгээд биш... гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхэд тухайлан маргаагүй, мэтгэлцээгүй тул энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШШ2026/01196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,057 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН

 

Э.ЭНЭБИШ