Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 213/МА2026/00009

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 1******* дугаар сарын 05-ны өдрийн 303/ШШ*******0*******5/0090******* дугаар шийдвэртэй,

 

******* нэхэмжлэлтэй,

******* холбогдох

 

“Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Рашаант ******* дугаар баг, ******* дугаар байр, ******* тоотод ******* өрөө байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, байрны үнээс өөрт ногдох хэсэг хэсэг 68,*******11,000 төгрөгийг, тавилгын 11,000,000  төгрөгийн, хөргөгч  плиткийн үнэ 1,64,000 төгрөгийн, засвар хийсний төлбөр *******,500,000 төгрөгийн  нийт 15,14,000 төгрөгийн 50 хувь болох ,58,000 төгрөгийг, граашийн үнэ *******,000,000 төгрөгийг нийт 85,98,000 төгрөг гаргуулах тухай  тухай иргэний хэргийн нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Л.Бор нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг Ерөнхий шүүгч Т.Ганчимэг *******0*******6 оны 01 дүгээр сарын *******-ний өдөр хүлээн авч, илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Л.Бор, хариуцагч ******* түүний өмгөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Рашаант ******* дугаар баг, ******* дугаар байр, ******* тоотод ******* өрөө байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, байрны үнээс өөрт ногдох хэсэг 68,*******11,000 төгрөг, тавилгын үнэ 11,000,000 төгрөг, гал тогооны хөргөгч, цахилгаан зуухын үнэ 1,64,000 төгрөг, байрны засварын үнэ *******,500,000 төгрөг, граашийн үнэ *******,000,000 төгрөг нийт 85,98,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 *******015 оноос ******* дансанд Байр авах мөнгөө байршуулж эхэлсэн, *******016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр охин Өлзийдэлгэр төрж, бид хоёр *******015 оны 6 дугаар сараас *******0*******4 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан. Бид Рашаант ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байранд захиалга өгч *******019 оны ******* дугаар сард шинэ байрандаа орсон. Энэ үед Оюун-Эрдэнэ ******* дугаар байрын ******* өрөө байр, граашийг авах судлахаар,Эх бүрдэн кампани захирал Дагвабазартай бид ******* уулзаж давхрын баруун хойд ******* өрөө байрны зургийг харж тохиролцоод дараа нь ******* *******0,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэж худлаа хэлж байсан нь анхан шатны шүүхээр гэрээ ил болоход 4,400,000 төгрөгөөр гэрээ хийснийг нь мэдсэн болно.би гэрээ хийчихлээ гэж хэлээд надаас нийт 63,445,035 төгрөгийг олон удаагийн шилжүүлгээр өөрийн дансандаа авсан.Энэ байрны 85% хувийг ******* би төлсөн нь баримтаар харагдаж байна. Баянхонгор сумын Рашаант ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дугаартай *******-н өрөө байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, байрны үнэнд ******* би 53,445.035 төгрөгийг Л.Оюун-Эрдэнийн ХААН банкин дахь дансанд байршуулсан.

1.******* Байрыг худалдан авангуутаа ******* би өөрөө хүн хөлсөөр ******* өрөөг 3 өрөө болгон хүүхдийн жижиг өрөө гаргаж. 3-н өрөөний халаагууруудыг би сольсон. Хүн хөлслөх болон материал худалдан авахад надаас *******,500,000 төгрөгийн зардал гарсан.

1.3 Байрандаа ороход миний том хүү Швед улсаас доллар шилжүүлэн 11,5*******4,000 төгрөгийн тавилга ав гэснээр гэртээ иж бүрэн тавилга авч тавьсан Баянхонгор аймгаас гал тогооны хөргөгч, цахилгаан зуух 1,64,000 төгрөгөөр авсан.

1.4 Би граашийн үнэ *******,000,000 төгрөгийг төлсөн учир өөрийн эзэмшлийн Ланд *******0 маркийн машины номерыг байрны подвалд байрны дарга н.Баясгаланд танилцуулж хаягжуулан *******019 оноос *******0*******4 он хүртэл эзэмшиж ирсэн болно.

Иймд Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Рашаант ******* дугаар баг, ******* дугаар байр,******* тоотод ******* өрөө байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, байрны үнээс өөрт ногдох хэсэг хэсэг 68,*******11,000 төгрөгийг тавилга болон засвар хийсний15,14,000 төгрөгийн 50 хувь болох ,58,000 төгрөгийг, граашийн үнэ *******,000,000 төгрөгийг нийт 85,98,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагч Л.Оюун-Эрдэн шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

*******.1 Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* дугаар байрын давхрын ******* тоот, ******* өрөө байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хувьд: Миний өмчлөлд Баянхонгор сумын Рашаант ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны ******* тоот ******* өрөө орон сууц байдаг бөгөөд энэхүү байрыг авахад ******* зүгээс оруулсан мөнгө гэж байхгүй. Би 4,400,000 төгрөгөөр н.Дагвабазар гэх хүнээс худалдаж авсан, орлогын эх үүсвэр нь миний аав н.Лундаажанцангийн нэр дээр байсан ******* өрөө орон сууцыг *******01 онд 65,000,000 төгрөгөөр зараад энэ мөнгө миний дансанд орж ирээд энэ мөнгийг би н.Дагвабазар гуайн данс руу шилжүүлж байсан, үлдэгдэл мөнгийг эх авсан үлдэгдэл мөнгийг бэлнээр тооцоо хийж дуусгасан.

         *******.******* Маргаан бүхий байрын үнээс өөрт ногдох 68,*******11,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Миний өмчлөлийн байр гэх хүнтэй ямар ч хамааралгүй тул түүнд ногдох хөрөнгийн асуудал яригдахгүй гэж үзэж байна.

*******.3  Тавилгын үнэ 11,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Манай гэрт ын авсан гэх тавилга байхгүй, ямар тавилга хаанаас авсан талаараа нотлох байх гэж үзэж байна.

*******.4 Маргаан бүхий байрны засвар хийлгэхэд оруулсан гэх *******,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Би өөрийн амьдарч байх энэ хугацаанд ирж надтай уулзаж засвар хийсэн зүйл сайхгүй, засвар хийсэн гэх хүмүүстэй уулзаж байгаагүй болно. Иймд ******* гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...”гэжээ.

3. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч ******* болон өмгөөлөгч Л.Бор нарын давж заалдах гомдлын агуулга:

3.1 Шүүх ИХШХШтХуулийн 40.1, 40.*******-д заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэснийг зөрчсөн учир шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлд зааснаар ******* нь *******тэй хамтын амьдралтай байх хугацаандаа байрны үнэнд түүний дансанд шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга болон бусад нотлох баримтуудыг хуульд заасан аргаар ойлгомжтой байдлаар бүрэн бүрдүүлж өгсөн.

3.******* Л.Оюун-Эрдэнийн 5*******461548 тоот дансанд *******015 онд 5,893,*******85 төгрөг, *******016 онд 6, 986,550 төгрөг, *******01 онд *******,*******38,000 төгрөг, *******018 онд 5,885,000 төгрөг , *******019 онд *******,535,000 төгрөг, *******0*******0 онд 16,45*******,000 төгрөг, *******0*******1 онд *******,841,000 төгрөг, *******0************** онд 1,835,000 төгрөг *******0*******3 онд 1,*******45,000 төгрөг нийт 6*******,9*******,835 төгрөг шилжүүлсэн мөнгөний баримт хэрэгт авагдсан дансны хуулгаар тодорхой харагддаг.

3.3 ******* Шинэжинст сумын төвд байрлах уурын зуухыг *******018 онд *******85,000,000 төгрөгөөр худалдаж урьдчилгаанд орж ирсэн 50,000,000 төгрөгийн, МЕмаркийн *******00 машинаа 13,000,000 төгрөгөөр зарж нийт 63,000,000 төгрөгийн орлоготой болж байсан энэ үед байр *******018 онд ашиглалтад орсон. ******* ээж С.Маадайгийн байрыг *******01 онд 65,000,000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь авсан гэх боловч бусдын эзэмшилд байсан байр төдийгүй цаг хугацааны хувьд зөрүүтэй харагддаг.

3.4 Шүүх захирамж гаргаж *******, ******* нар хоорондын өр төлбөрийн тооцоог тусгай дэвтэрт  үзлэг хийсэн. Тэр дэвтэр дээр бичсэн тооцоог үзэхэд *******0*******0 оны ******* дугаар сарын 0*******-ны өдөр Оюун-Эрдэнэд байрны үнэ гэж 11,000,000 төгрөг, Дагвабазарт *******,000,000 төгрөгийг *******0*******1 оны дугаар сарын 08-ны өдөр дансаар шилжүүлснийг, т нийтдээ 33,500,000 төгрөгийн өглөгтэй гэж бичсэнийг Оюун-эрдэнэ өөрөө шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрдөг төдийгүй хэрэгт авагдсан дансны хуулгаар давхар нотлогддог.

3.5 Шүүхэд Л.Оюун-Эрдэнийн зүгээс т 30,086,509 төгрөгийг шилжүүлсэн гэж  13 хуудас дансны хуулгыг гаргаж өгсөн байсан. Түүний дансны хуулгыг ******* дансны хуулгатай тулгаж үзэхэд нийт **************,031,500 төгрөгийг шилжүүлсэн байсан.Харин 39 хүний данс руу мөнгө шилжүүлснээ ******* данс руу шилжүүлсэн гэж худлаа бичсэн, ХААН банкны зарим хуулгыг давхардуулан хоёр дахин авч 8,055,800 төгрөгийг илүү тооцсон байсан.Энэ талаар шүүхэд *******0*******5 оны 1******* дугаар сарын 0*******-ны өдөр дээрх баримтуудыг нотлох баримтаас хасуулах талаар тайлбартаа бичиж шүүх хуралдаанд ч хүсэлт гаргасан боловч энэ хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан.Л.Оюун-Эрдэнийн ХААН банкны 5*******461543 тоот дансанд 4,4*******,835 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон. Түүний өгсөн гэх **************,031,500 төгрөгийг хасаж тооцоход ******* 5*******,39,335 төгрөгийг ХААН банкны дансны хуулгаар авах тооцоо гарч байсан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад ямар ч ач холбогдол өгөөгүй, дүгнэлт хийгээгүй.

Талуудын хоорондын маргаан бүхий байрыг шинжээчийн *******0*******4 дүгнэлтээр 14*******,300, 000 төгрөгөөр үнэлсэн. ******* насанд хүрээгүй охин хөрөнгө оруулагч болдоггүй учир байрны үнийг талуудад хувааж шийдвэрлэх боломжтой байсан.

3.6 Хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын гаргасан тайлбар нотлох баримтуудтай харьцуулахад 9 жил хамтын амьдралтай байсан нь тогтоогддог. Иргэний хуулийн 119.*******-т зааснаар ******* ба түүнээс дээш этгээдийн хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байхаар заасан. Шүүх маргаан бүхий Рашаант ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны ******* тоотын ******* өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр *******ыг тогтоосон атлаа эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх үндэслэл болно гэдгийг анхаарч үзсэнгүй. Иргэний хуулийн 119.3-д зааснаар ******* өөрийн хөрөнгийг оруулсан гэдгээ нотлох баримтуудаар нотолж,   өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохироогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй... гэж заасан байхад шүүх анхаараагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй гэж үзэж байна. Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 1******* дугаар сарын 05-ны өдрийн 303/ШШ*******0*******5/0090******* дугаартай шийдвэрийг дахин хянаж өгнө үү...”гэжээ.

 

            4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Рашаант ******* дугаар баг, ******* дугаар байр, ******* тоот, ******* өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр *******ыг тогтоож, Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.5, *******8.8 дах хэсэгт тус тус зааснаар  хариуцагч *******эс байрны үнэнд төлсөн *******,000,000 төгрөгийг, засвар хийлгэсэн төлбөрийн 1,*******50,000 төгрөгийг, нийт 11,*******50,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,539,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8*******,090 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 194,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, шийдвэрлэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* гаргасан тайлбартаа: “...

Миний зүгээс ******* байрны үнэд шилжүүлсэн мөнгөний талаарх нотлох баримт, дансны хуулгануудыг шүүхэд бүрэн гаргаж өгсөн байхад шүүх миний гаргаж өгсөн нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй. Шүүх яагаад үнэлэхгүй байгааг шийдвэрт бичээгүй орхигдуулсан. Би байр авахаар Шинэжинст сумын уурын зуухнаас урьдчилгаа авсан мөнгө, машин, адуу мал зарсан орлого нийлээд 94,000,0000 төгрөг надад бэлэн байсан. Би байр авах санаатай энэ мөнгийг би ******* өгөөд дуусгасан. ******* *******01 онд аавынх нь нэр дээр байсан байрыг зараад шууд н.Дагвабазарын дансанд өгсөн гэснийг шүүх хариуцагчийн амаар дүгнэсэн. Бодит байдал дээр бусдын өмчлөлтэй байсан орон сууцыг бэлэглэлийн журмаар авсан юм уу гэдэг нь тогтоогдоогүй. *******014 онд энэ байрыг 65,000,000 төгрөгөөр зарсан гэх боловч дансны хуулганы харьцааг харахад *******018 оноос төлж эхэлсэн байгаа нь дансны хуулгаар харагдаж байгааг шүүх авч хэлэлцээгүй. Л.Оюун-Эрдэнийн ээж С.Маадайн хувьд 65,000,000 төгрөгийг шууд өгөх хүн биш юм. Харин С.Маадай намайг шүүхээр *******0,000,000 төгрөг гэрээс хулгай хийсэн, АТМ-ээс *******,000,000 төгрөг чамд өгсөн гэж худлаа хэргүүд гаргаж ирж анхан шатны шүүх шүүх хэрэгсэхгүй болсон. Би олон жил нягтлан хийсний хувьд дансны энэ тооцоо харьцааг байнга хийдэг. ******* маш их зальтай, худлаа их ярина. ******* 30,000,000 төгрөг өгсөн мэтээр дансны хуулга гаргаж өгөхдөө *******016 оны Хаан банкны дансны хуулгыг ******* дахин давхардуулан *******,91,000 төгрөгөөр өөр хүний дансанд хийсэн 5,138,000 төгрөгийг нийт 8,055,009 төгрөгийг анхан шатны шүүхэд давхардуулан гаргаж өгсөн. Энийг шүүх авч хэлэлцээгүй. Байрыг Энх Нахиа хувьцаат компани *******0*******4 оны 8 дугаар сарын байдлаар 133,300 төгрөгөөр үнэлэгдсэн. Би ******* нийт 61,9*******,835 төгрөгийг өгсөн.Энэ нь дансны хуулгаар харагдаж байгаа. Хаан банкны дансны хуулгаар ******* миний дансанд 30,086,509 хийсэн гэснийг хуулгаар шалгаж үзэхэд **************,0031,500 төгрөг миний дансанд хийсэн байдаг. Энийг би Л.Оюун-Эрдэнийн дансны хуулгаар нотлох баримтаар 61,9*******,835 төгрөгийг хийснээс Л.Оюун-Эрдэнийн **************,031,500 төгрөгийг хасаж тооцоход 39,89,335 төгрөгийг би хийсэн байгаа юм. Би энэ байрны үнийн дүнгийн 53,6%-ийг би нотлох баримтаар хийсэн гэж өөрийгөө үзэж байна гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Л.Бор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх н.Дагвабазарт шилжүүлсэн *******,000,000 төгрөг, засвар хийсний 1,*******50,000 төгрөг, нийт 11,*******50,000 төгрөгийг гаргуулж шийдсэн. ******* өөртөө 94,000,000 төгрөгийг хуримтлуулчихсан байсан. Хүүхэд нь Шведэд байдаг хүүхэд нь мөнгө явуулсан, мөн Шинэжинстийн уурын зуухыг зарсан, машинаа зарсан гээд 94,000,000 төгрөгийг өөртөө хуримтлуулчихсан байсан. Ингээд *******тэй танилцаж ******* дугаар байранд орохоор болоод энэ байранд ******* зүгээс хөрөнгө оруулалт хийсэн. Хамтын амьдралтай байсан, гэр бүлийн баталгаагүй байсан. Нийт өмч хөрөнгө нь зохигчийн дунд нийлж, холилдсон асуудал байгаа. Шүүх хамтран өмчлөгчөөр тогтоосон.Хуульд хамтран өмчлөгчөөр тогтоосон тохиолдолд түүний эд хөрөнгө холилдсон, нийлсэн байдлыг салгаж өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ гээд заачихсан байдаг. Гэтэл өмч хөрөнгийн нийлсэн, холилдсон байдлыг гаргуулж шийдэж чадаагүй байна. Хуульд заасан энэ аргаар бүрдүүлсэн нотлох баримтуудыг үнэлж чадаагүй. Яагаад гэхээр хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулганууд бол ерөөсөө ******* нягтлан хүний хувьд маш сайн бүрдүүлж өгсөн. Тэр дансны хуулгануудад байгаа Хаан банкны дансны хуулганууд хэрэгт авагдсан дансны хуулгануудыг шүүх ерөөсөө үнэлээгүй орхигдуулсан. Дээрээс хувийн тооцооны хар дэвтрийг ******* хөтөлж байсан. Энэ дэвтэр дээр 33,500,000 төгрөг *******т өгөх ёстой шүү гээд *******, ******* нар гарын үсэг зурсан. Шүүх хар дэвтрийг үзлэг хийгээд захирамж гаргаад нотлох баримтын хэмжээнд үнэлсэн ч 33,500,000 төгрөгийг орхигдуулсан. Хавтаст хэргийн 81 дүгээр хуудсанд Хаан банкны 153 дугаартай дансны хуулгаар 11,000,000 төгрөг орсон байхад шүүх энийг тооцоонд оруулж тооцоогүй орхисон. *******т Л.Оюун-Эрдэнийн зүгээс өгсөн гээд байгаа 30,000,000 төгрөгийн дансны хуулгаар гаргаж ирсэн. Тэр дансны хуулгыг ******* өөрийнхөө дансны хуулгатай харьцуулаад дүгнэж 8,000,000 гаран төгрөгийг илүү тооцчихсон. Л.Оюун-Эрдэнийн зүгээс **************,000,000 төгрөгийг өгсөн байсан. Энэ өгөөд байгаа мөнгөнүүдийг үзэхээр ******* зээлтэй байгаад хөдөө явахдаа энэ миний зээлийг төлөөдхөөрэй гээд өгсөн мөнгөнүүдийг нь эргүүлээд буцаагаад өгсөн байгаа. Тухайлбал *******0*******0 оны 5 дугаар сарын 31-нд 1,06*******,000 төгрөг ******* рүү ******* шилжүүлсэн байдаг. Тэрийг *******0*******0 оны 5 дугаар сарын *******8-нд ******* 1,06*******,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн байдаг. Яагаад гэхээр тухайн үед зээлийн мөнгийг төлж чадаагүй байсан учраас эргүүлээд төлчихсөн гэх жишээтэй. Л.Оюун-Эрдэнийн зүгээс шилжүүлсэн гэх мөнгөнүүд ийм учиртай юм гэдгийг би тодруулж хэлэх гээд байгаа юм. Тийм учраас ******* зүгээс шилжүүлсэн энэ мөнгийг шүүх гаргаж шийдэж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй, орхигдуулсан, дүгнэлт хийгээгүй, тэр Хаан банкны дансны хуулга хэрэгт хангалттай авагдсан. Тэгээд энэ баримтуудад ******* зүгээс ******* байрны үнэ “...оюун байр...” гээд хийгээд байсан. Энийг үнэлээгүй орхигдуулсан. ******* нийтдээ ингэж 60,000,000 гаруй сая төгрөг өгчихсөн байхад шүүх н.Дагвабазарт шилжүүлсэн *******,000,000 төгрөг, засвар хийсний 1,*******50,000 төгрөгийг гаргаж шийдсэн байгаа. Тэгэхээр ******* тухайн байранд орохдоо ******* өрөө байр 4.000.000 төгрөгөөр энэ байрыг худалдаж авсан гэрээ хийгдсэн байдаг. Дундын хөрөнгөөр энэ байрны үнэ төлөгдсөн. Тэгтэл шүүх энийг дундын хөрөнгө гэж үзэж шийдээгүй. Хамтран өмчлөгчөөр тогтоочихсон учраас энэ байрны үнийг хувааж шийдэх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзээд байна гэв.

 

. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Э.Оюун-Эрдэнэ гаргасан тайлбартаа: ‘...миний бие *******015 онд *******тай анх танилцсанаас хойш нэг дор амьдарч байгаагүй, дундаасаа *******016 оны 4 дүгээр сард нэг сайхан охинтой болсон. Үүндээ би ******* гэдэг хүнд талархаж явдаг. Байрны хувьд *******0******* онд миний аав Лундаажанцан гэж хүн н.Дагвабазар гуайн байранд ******* өрөө байрыг авч байсан. Тэгээд *******0******* оноос авхуулаад би *******01 он хүртэл энэ байрандаа хүү, охины хамт амьдарч байсан. ******* гэж хүнтэй би энэ байранд амьдарч байгаагүй. Гэхдээ хүний эцэг болсон хүний эх болсон улсууд хүүхдийнхээ төлөө хариуцлагатай байх үүднээс энэ хүн тодорхой хэмжээний баяр ёслолоор ирдэг, явдаг байсан. Өөрөө *******015 оноос өнөөдрийг хүртэл гэхгүйгээр одоо ямар ч байсан өөрийнх нь ******* хүүхэд эхнэртэй нь цуг хамтран өмчилдөг 44 дүгээр байрны 01 тоотод өөрөө харьяалалтай байдаг. *******01 онд миний аав өөрийн нэр дээр байгаа байраа зарахыг надад зөвшөөрсөн. Би аавынхаа нэр дээр байгаа байрыг н.Батцэцэг гэдэг хүнд зарсан. Итгэмжлэл нь над дээр гарсан. Энэ байрыг нь зараад *******018 оны 1******* дугаар сард н.Дагвабазар гэдэг хүнтэй би өөрөө энэ маргалдаад байгаа ******* дугаар байранд захиалга өгсөн. *******018 оноос авхуулаад байрны мөнгөнд би цалингаасаа нэг төгрөг ч төлж үзээгүй, энэ хүнээс би нэг төгрөгийг ч энэ байрны мөнгөнд шилжүүлээгүй. Аавынхаа нэр дээр байсан байрыг анх зараад *******01 оны 3 дугаар сарын 1*******-нд ямарваа нэг юмыг авахдаа бэлгэдэл байдаг шиг н.Батцэцэг гэдэг эгч “...миний дүү танай байрыг эгч нь авна шүү...” гээд анхны 1,000,0000 төгрөгийг *******01 оны 3 дугаар сарын 1*******-нд хийсэн. Дараа нь *******01 оны 3 дугаар сарын 1-нд 5,000,000 төгрөг хийсэн. *******018 оны 5 дугаар сарын **************-нд н.Батцэцэг гэдэг хүнээс 15,000,000 төгрөг орж ирээд *******018 оны 5 дугаар сарын *******3-нд нь н.Дагвабазар гэдэг хүний дансанд *******,000,000 төгрөгийг, *******018 оны дугаар сарын 0*******-нд *******,500,000 төгрөг, *******018 оны 8 дугаар сарын 1-нд н.Батцэцэгээс 1,500,000 төгрөг орж ирэнгүүт би *******018 оны 8 дугаар сарын 19-нд 1*******,500,000 төгрөг болгоод н.Дагвабазарын дансанд, *******018 оны ******* дугаар сарын 1-нд 13,500,000 орж ирсэн, *******018 оны ******* дугаар сарын 15-нд 9,000,000 төгрөг орж ирээд 1-нд нь Дагвабазарын данс руу шилжүүлсэн. *******019 оны 01 дүгээр сарын 0*******-нд 15,000,000 орж ирээд *******019 оны 01 дүгээр сарын 03-нд нь би 15,000,000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн. Хамгийн сүүлд нь *******019 оны 4 дүгээр сарын *******9-нд 5,000,000 төгрөг орж ирснийг би *******019 оны 5  дугаар сарын 4-нд н.Дагвабазар гуайн данс руу 1,000,000 төгрөг хийгээд дараа нь бэлнээр очиж 6,400,000 төгрөг дараа нь дансаар *******019 оны 6 дугаар сарын *******-нд 6,180,000 төгрөг төлөөд хамгийн сүүлд тооцоо дуусах гээд бэлнээр 1,8*******0,000 төгрөгийг өгсөн. Үндсэндээ өөрийнхөө аавын байраа зараад мөнгийг нь байрандаа өг гэснийг нь ямар ч зарцуулдаггүйгээр байранд хийсэн. Энэ байрны мөнгө төлж байх хугацаанд ******* гэж хүний данснаас миний дансанд байранд төлөхөөр ямар ч мөнгө төвлөрч байгаагүй нь дансны хуулгаар нотлогдоно. Эцэг, эхийн үүрэг хариуцлагын хувьд мөнгө орж гардаг байсан. Гэхдээ их хэмжээний мөнгө орж байсан удаа байхгүй. Нөгөө талдаа хүүхдийн хариуцлага гэдэг зүйл яригдаж байсан байх. Хүүхдээ хооллоно, памперс авна гэх мэтчилэн өдөр тутмын жижиг сажиг юман дээр орж гарч байсан мөнгө дансны хуулгаар байгаа...”, “...граашийн хувьд *******019 оны   дугаар сарын 06-ны өдөр би “...оюу гараашны үнэ...” гээд 5,000,000 төгрөгийг байр ашиглалтад орохоос өмнө төлсөн. Ашиглалтад дөнгөж орчихсон байхад танаас би нэг ч төгрөг авч байгаагүй. Ингээд бүх юмаа би өөрийнхөө данснаас н.Дагвабазар гуайн данс руу төлснийг би баримтаараа гаргаж өгсөн. Таны данснаас над руу *******0,000,000 гаран сая төгрөг орж ирсэн юм байна. Гэхдээ энэ чинь *******015 онд 1,660,000 төгрөг, *******016 онд 3,300,000 төгрөг, *******01 онд *******,*******00,000 төгрөг, *******018 онд 5,800,000 төгрөг, *******019 онд 4,500,000 төгрөг *******0*******0 онд 6,400,000 төгрөг, *******0*******1 онд 1,000,000 төгрөг, *******0************** онд *******,000,000 төгрөг гэх мэтчилэн явсаар байгаад нэлээн хэдэн жилийн мөнгө төвлөрөөд *******0,000,000 гаран сая төгрөг байна. Хар дэвтэр гээд ярих шиг боллоо....” “...Энэ хар дэвтрийг би ерөөсөө мэдэхгүй. Өөрөө баахан юм биччихээд хүн рүү шууд тулган шаардаад байдаг. 9 дүгээр цэцэрлэгээс компани руу орсон мөнгийг ******* өгсөн байрны мөнгө гээд дайраад байх юм. Энэ юу юм бэ? Би ойлгохгүй байна. Яахаараа төрийн байгууллагын төрийн банкаар орсон данс миний дансанд орсон гэж яригдаад байгаа юм. Төрийн ажлыг төрийн ажлынх нь дансаар хөтөлдөг байх. Тэрийг би ойлгохгүй, мэдэхгүй байна. Тавилгын 11,000,000 төгрөг гэсэн байна. Энэ хүнтэй *******015 онд намайг танилцахад байсан миний гэрийн тавилга өнөөдөр тэр хэвээрээ байж байгаа. Би ороо ч солиогүй. ******* охин дээрээ хааяа нэг ирж хайрлахдаа өмссөн хувцастайгаа, солиод явах цүнхтэй хувцастайгаа ороод ирдэг байсан..,”... Энэ хүн Шинэжинст сумд уурын зуух ажиллуулж, тодорхой хэмжээний өвөл болох гэж байгаа учраас мөнгө хэрэгтэй байна гээд намайг мөнгө олж өг гэсэн. Тэгээд би тухайн үед манай ээжид бэлэн мөнгө байж байдаг байсан учраас би ээжээсээ *******,000,000 төгрөг авч өгсөн. тухайн үед нэлээн орой болчихсон байсан. Ингээд энэ хүнд өгсөн мөнгө тухайн үедээ орж ирээгүй байсан. Дараа нь энэ хүн  мөнгөтэй болсон байх. Тэгээд *******,000,000 төгрөгөө өгөх гэхээр нь би ээжээс асуусан юм. Ээжээ таны мөнгийг өгөх гэсэн юм гэсэн чинь ээж аав, ээж ******* нь мөнгөөр яах вэ дээ, миний охин байр авч байгаа бол тэр лүүгээ хийлгэчихгүй юу даа гэхээр нь би энэ хүнийг би н.Дагвабазар гуайн данс руу хийчих гэж хэлээд би хийлгэсэн. Тэрнээс биш энэ хүн надад тэгж хэдэн саяар нь хэрэглэ гээд мөнгө өгөхөөр тийм хүн биш. Би энэ хүнээс тэгж мөнгө авахаар ч хүн биш. Би мөн шүүхийн гаргасан шийдвэрт санал нийцэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Юу гэвэл энэ байрыг авахад би энэ хүнтэй хамтарч гэрээ байгуулаагүй, энэ хүнээс би нэг ч төгрөг аваагүй. Тэр *******,000,000 төгрөг гээд байгаа чинь миний ээжээс авсан өр байгаа. Миний ээж хүртэл тодорхой мэдүүлэг өгчихсөн байгаа. Тэгэхэд тэрийг шүүх авч хэлэлцээгүй. Нөгөө талдаа тэр *******,000,000 төгрөг чинь миний ээжид очих ёстой байсан таны өр байгаа. Тийм учраас би энэ *******,000,000 төгрөгийг төл гэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* дугаар байрын хамтран өмчлөгчөөр гэсэн нэг заалт орсон байсан. Яагаад хамтран өмчлөгчөөр гэж байгаа юм бэ, энийг би бас хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ бас хэлье гэв.

 

8. Өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатын шүүхийн *******0*******5 оны 1******* дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна гэж дүгнэж байгаа. Хариуцагч шүүхэд хандаж сөрөг нэхэмжлэл гаргасан. Хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Хариуцагч татгалзлаа бас нотлох үүрэгтэй. Энэ хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх шийдвэрээ гаргаж байгаа. Тийм учраас шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна гэж дүгнэж байгаа. Байрны үнээс өөрт ноогдох хэсгийг буюу 68,*******11,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн маргаан бүхий ******* дугаар байрыг хариуцагч ******* нь н.Дагвабазар гэдэг хүнтэй очиж уулзаад орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад н.Дагвабазар гэдэг хүнийг гэрчээр асуулгасан. н.Дагвабазарын хувьд ******* гэдэг хүнийг танихгүй, уулзаж байгаагүй, энэ хүн надтай ирж гэрээ байгуулаагүй, байрны мөнгийг ******* төлсөн талаар тодорхой гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Энэ байрны мөнгөнд би ийм ийм мөнгө оруулсан юм гэж нэхэмжлэгч яриад байна. Хэрэгт гэрчээр н.Батцэцэг гэдэг хүнийг гэрчээр асуулгасан байдаг. н.Лүндээжанцан гэдэг хүний нэр дээр байсан байрыг н.Батцэцэг гэдэг хүнд зараад, н.Батцэцэгээс Л.Оюун-Эрдэнийн данс руу нийтдээ 65,000,000 төгрөг орсныг энэ 4,400,000 төгрөгөөр захиалан бариулах гэрээ байгуулж авсан байрны үнэ рүү нэг ч мөнгийг өөртөө авахгүйгээр 65,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь он, сар, өдөртэйгөө дансны хуулгаар харагдаж байгаа. Тодорхой хэмжээгээр хүснэгтлээд шүүхэд өгчихсөн байгаа. Мөн давж заалдах шатны шүүхэд тайлбар гаргахдаа тодорхой тайлбарлаад хүснэгт маягаар гаргаад өгчихсөн байгаа. Тэгэхээр 4,400,000 төгрөгөөр авсан байрны үнээс 65,000,000 төгрөг нь н.Батцэцэгээс орж ирсэн мөнгийг шилжүүлсэн. Энэ нь баримтаар нотлогдож байгаа. Мөн *******аас би мөнгө төгрөг шилжүүлсэн гэх боловч яг энэ байрны мөнгө рүү шилжүүлж байсан цаг хугацаатай тохирохгүй. Эндээс орж ирсэн мөнгөөр байрны мөнгө төлөөгүй болох нь нотлогдож байгаа. Харин *******,000,000 төгрөгийг шүүх *******эс гаргуулж шийдвэрлэсэн байгаа. Л.Оюун-Эрдэнийн хувьд манай ээжээс зээлсэн мөнгө юм гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Энэ дээр манайх гэрчээр С.Маадайг оролцуулсан. С.Маадай нь *******,000,000 төгрөгөө зээлсэн талаар тодорхой мэдүүлдэг. Гэхдээ сүүлийн хэрэг дээр энэ талаарх баримт авагдаагүй учраас шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд ******* данснаас орж ирсэн *******,000,000 төгрөгийг *******эс гаргуулж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Тавилгын үнэ гээд 11,000,000 төгрөг нэхэмжилсэн. Гал тогооны хөргөгч, плита гээд 1,64,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар тодорхой баримт гаргаж өгөөгүй, ямар тавилга авсан юм, энэ талаар үзлэг ч хийлгээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс энэ дээр тодорхой ажиллагаа хийлгээгүй. Энийгээ нотолж чадаагүй учраас шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Байрны засварын үнэ *******,500,000 төгрөгөөс 1,*******50,000 төгрөгийг гаргуулж шийдсэн. Энэ дээр гэрчүүдийн мэдүүлэг авагдсан. Мөн Л.Оюун-Эрдэнийн хувьд “...манай байранд засвар хийж байсан талаар мэдэхгүй, би тэр гэрчүүдийг хараагүй, засвар хийж байсан хүмүүсийг хараагүй, шинэ байр учраас засвар хийх ямар ч шаардлагагүй...” гэдэг талаар тайлбар өгдөг. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн “...нэг паар сольчихсон байсан...” гэдэг мэдүүллийг үндэслээд шүүх ямар ч байсан тодорхой хэмжээний засвар үйлчилгээ хийсэн юм байна гэдгээр нэхэмжилж байгаа *******,500,000 төгрөгийн 1,*******50,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байдаг. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд гараашны үнэ *******,000,000 төгрөг гэж нэхэмжилсэн боловч тухайн гараашийг 5,000,000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг *******019 оны дугаар сарын 6-ны өдөр ******* н.Дагвабазар гэдэг хүний данс руу 5,000,000 төгрөг шилжүүлчихсэн байгаа. Шүүх Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.8-ыг үндэслээд түүний оруулсан мөнгө гэдгээр *******,000,000 төгрөгийг гаргуулаад хамтран өмчлөгчөөр тогтоогоод шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд тухайн маргаан бүхий байрыг авахад оруулсан мөнгө нь н.Батцэцэгээс орж ирсэн мөнгө гэдэг нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Талуудын хувьд харилцан бие бие рүүгээ тодорхой хэмжээний мөнгө шилжүүлсэн байдаг. Энэ дээр шилжүүлсэн нь магадгүй үр хүүхдийнхээ тэжээн тэтгэх хоол, хувцас хунарт зарцуулж байсан гэдгээр хэн аль руугаа шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогддог. Гэхдээ н.аас орж ирсэн мөнгийг байрны мөнгө рүү шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

*******. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Э.Оюун-Эрдэнэд холбогдуулан “Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Рашаант ******* дугаар баг, ******* дугаар байр, ******* тоотод ******* өрөө байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, байрны үнээс өөрт ногдох хэсэг 68,*******11,000 төгрөгийг тавилга болон засвар хийсний15,14,000 төгрөгийн 50 хувь болох ,58,000 төгрөгийг, граашийн үнэ *******,000,000 төгрөгийг нийт 85,98,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3.Зохигчид *******015 оны 8 дугаар сард танилцаж, тэдний дундаас *******016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр охин У.Өлзийдэлгэр төрж, эцэг, эхийн үүргийг гүйцэтгэн *******0*******4 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд гэрлэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгүүлээгүй амьдарсан нь тэдний тайлбар болон хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн *******0*******4 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 131/ШШ*******0*******4/00905 дугаар шийдвэрээр тогтоогдсон.(1хх1*******-*******5)

 

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.******* дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй, улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны  бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үл хөдлөх хөрөнгийн үнээс 68,*******11,000 төгрөг  гаргуулах шаардлагын хүрээнд залруулна.

 

  1. Үл хөдлөх хөрөнгийн үнээс 68,*******11,000 төгрөг  гаргуулах шаардлагын тухайд:

*******.1 Зохигчид иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч  *******015 оны 8 дугаар сараас *******0*******4 оны 3 дугаар сар хүртэл есөн жилийн хамтын амьдралын хугацаанд Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* дугаар баг, ******* дугаар байр, ******* тоотод байршилтай, 6*******,01 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг 4,400,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон Эх бүрдэн ХХК-ийн захирал Б.Даваабазартай *******018 оны 1******* дугаар сарын *******5-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-г Э.Оюун-Эрдэнэ байгуулжээ.(1хх68-*******)

*******.******* Улмаар дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Э.Оюун-Эрдэнийг Эрхийн улсын бүртгэлийн Ү-03*******0004*******9 дугаарт бүртгэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг *******0*******3 оны 9 дүгээр сарын 1*******-ны өдөр олгосон байна.(1хх145)

*******.3 Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ” гэж заасны дагуу *******, Э.Оюун-Эрдэнэ нар гэрлэлтээ бүртгүүлээгүй учир гэрлэгчид буюу нөхөр, эхнэр гэж үзэхгүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн харилцаа үүсэхгүй болно.

 

  1. Иргэний хуулийн
  •  *******8 дугаар зүйлийн *******8.1-д “...хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно...”;
  • *******8 дугаар зүйлийн*******8.8-д “...дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй...”;
  • 119 дүгээр зүйлийн 119.*******-т”...хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна...”;
  • 119 дүгээр зүйлийн119.3.-д “...энэ хуулийн 119.*******-т заасны дагуу бий болсон эд хөрөнгийг өмчлөх эрхийн талаар маргаан гарвал эд хөрөнгө нийлэх, холилдохоос өмнө гол, эсхүл ихэнх хэсгийг өмчилж байсан этгээд шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нөгөө этгээд өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй боловч эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй...” гэж тус тус заажээ.

 

4. Анхан шатны шүүх ‘...талуудыг хамтын амьдралын хугацаанд, хэн алиных нь хүч хөдөлмөрөөр бий болсон хэсгээр өмчлөх дундын өмчид хамаарна...” гэж дүгнээд нэхэмжлэгч *******ыг Эрхийн улсын бүртгэлийн Ү-03*******0004*******9 дугаарт бүртгэгдсэн,  Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* дугаар баг, ******* дугаар байр, ******* тоотод байршилтай, 6*******,01 м.кв талбай бүхий ******* өрөө, үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, энэ шийдэлд хариуцагч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчмыг үндэслэн нэмж эрх зүйн дүгнэлт хийхгүй.

 

  1. Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад:
    1. Хариуцагчийн аав н.Лундаажанцангийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг *******01 онд 65,000,000 төгрөгөөр иргэн Д.Батцэцэгт худалдан борлуулж, Хаан банк дахь худалдан авагчийн 5*******3303491 данснаас хариуцагч Э.Оюун-Эрдэнийн эзэмшлийн 5*******461548 дансанд *******01 оны 3 дугаар сарын 1*******-ны өдрөөс *******019 оны 4 дүгээр сарын *******9-ний өдрийн хооронд 65,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар гэрчийн мэдүүлсэн мэдүүлгийн тэмдэглэл хэрэгт авагдсан.(1хх115-1*******0,1хх13-15)
    2.  Хариуцагч Э.Оюун-Эрдэнэ худалдан авсан ******* дугаар байр, ******* тоотод байршилтай орон сууцны үнийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5*******461548 дугаар данснаас тухайн банк дахь 5**************50354******* дугаар дансанд *******018 оны 5 дугаар сарын *******3-ны өдөр *******,000,000 төгрөгийг, *******018 оны дугаар сарын 0*******-ны өдөр *******,500,000 төгрөгийг, *******018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 1*******,500,000 төгрөгийг, *******018 оны ******* дугаар сарын 1-ны өдөр 9,000,000 төгрөгийг, *******019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөгийг, *******019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр  Хаан банкны 5**************5199093 дансанд 1,000,000 төгрөгийг, *******0*******3 оны 6 дугаар сарын *******3-ны өдөр 6,180,000 төгрөгийг нийт 56,180,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар Хаан банк дахь депозит хуулгаар нотлогдож, 8,8*******0,000 төгрөгийг төлсөн гэх тайлбар банкны баримтаар тогтоогдоогүй болно.(*******хх**************-*******8) 
    3. Дээрхээс дүгнэхэд хариуцагч Э.Оюун-Эрдэнэ нь аавынхаа өмчлөлийн орон сууцыг Д.Батцэцэгт худалдан борлуулсан 65,000,000 төгрөгийг, өөрийн худалдан авсан гэх ******* дугаар байр, ******* тоотод байршилтай, ******* өрөө орон сууцны төлбөрт бүхэлд шилжүүлсэн гэж маргасан тайлбар няцаагдаж байна.
    4.  Харин хариуцагч Э.Оюун-Эрдэнэ нь Хаан банк дахь  данснаас *******019 оны 6 дугаар сарын 0-ны өдөр“...Оюу грашны үнэ...” гэсэн утгатайгаар  дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлжээ.(1хх*******50)Тухайн граашийг нэхэмжлэгч эзэмшиж, сар бүрийн урсгал зардал болох цахилгаан, дулаан,  цэвэрлэгээний төлбөрийг төлж байсныг үгүйсгэхгүй.
    5. Нэхэмжлэгч ******* нь *******015 оноос эхлэн орон сууц худалдан авахаар хамтран амьдарсан Э.Оюун-Эрдэнийн дансанд нийт 5*******,39,335 төгрөгийг шилжүүлсэн гэж маргах боловч  хэрэгт авагдсан баримтаар  *******0*******1 оны дугаар сарын 08-ны өдөр Хаан банк дахь 5**************50354******* дугаар дансанд “…Bayanhon Oyu bair…” гэсэн утгатайгаар *******,000,000 төгрөгийг шилжүүлснийг  анхан шатны шүүх  орон сууц авахад оруулсан хувь гэж тодорхойлсон нь зөв.
    6. Харин *******аас нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5**************5*******539******* данснаас *******0*******0 оны ******* дугаар сарын 0*******-ны өдөр “...Bayanhon УЛКА...” гэх утгатайгаар шилжүүлсэн 11,000,000 төгрөгийг нь байрны төлбөрт төлөгдсөн гэж дүгнээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгахгүй боломжгүй юм.
    7. Нэхэмжлэгч ******* нь *******015 оноос *******0*******4 оны 3 дугаар сарын хугацаанд орон сууц худалдан авахаар 94,000,000 төгрөгийг хуримтлуулсан, *******018 оны 1******* дугаар сарын *******5-ны өдөр Эх бүрдэн ХХК-ийн захирал Б.Даваабазартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, байр худалдан авахад 39,89,335 төгрөгийн хувь оруулсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.
    8. Хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******., 38.1-дэх хэсэгт зааснаар шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй.  Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгөд оруулсан 68,*******11,000 төгрөгт холбоотой  баримтыг  нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй, давж заалдах шатны шүүх энэ хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан банкны баримтыг үнэлсэн болохыг  дүгнэв.
    9. Иймд, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтын хүрээнд Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.8-д зааснаар дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс нэхэмжлэгчийн оруулсан хувь болох18,**************0,000 төгрөгийг хариуцагч Э.Оюун-Эрдэнээс гаргуулж, ******* олгож, нэхэмжлэлээс үлдэх 49,991,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

6. Зохигчид есөн жилийн хамтын амьдралын хугацаанд хэн аль нь бие биеийнхээ дансанд тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлж байсан үйл баримт нь  хүний амьдралын анхдагч хэрэгцээ болох бие биеэ хайрлах, хүнс, хувцас,  хэрэглээний төлбөр, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, эрүүл мэндээ хамгаалах, ахуй хэрэглээндээ зарцуулах зэрэг зайлшгүй бий болох өдөр тутмын жам ёсны хэрэгцээг хангаж байсан байна гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн граашийн төлбөр *******,000,000 төгрөгийн, тавилгын 11,000,000 төгрөгийн, хөргөгч  плиткийн үнэ 1,64,000 төгрөг гаруулах шаардлагыг баримтаар нотлогдоогүй, засвар хийсэн зардалд *******,500,000 төгрөг гаргуулах шаардлага нь гэрч ,, нарын мэдүүлгээр  нотлогдсон гэж үзэж *******,500,000 төгрөгийн 50 хувь болох 1,*******50,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлтэй болжээ.(1хх65-6,1хх81-83,1хх*******50, *******хх**************9)

 

8. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” гэж зааснаар Эрхийн улсын бүртгэлийн Ү-03*******0004*******9 дугаарт бүртгэгдсэн, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* дугаар баг, ******* дугаар байр, ******* тоотод байршилтай, 6*******,01 м.кв талбайтай,  орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны  өмчлөгчөөр Л.Оюун-Эрдэнийг бүртгэсэн Улсын бүртгэл үнэн зөв байх  бөгөөд тухайн бүртгэлтэй тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч ******* маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд, нэхэмжлэгч ******* үл хөдлөх хөрөнгө худалдан авахад  оруулсан хувь18,**************0,000 төгрөгийг, засвар хийсэн 1,*******50,000 төгрөгийг нийт 19,40,000 төгрөгийг  тус тус хариуцагч  *******эс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 66,3*******8,000 төгрөгт ногдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гаргасан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 530,645 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас *******55,300 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.*******-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 1******* дугаар сарын 05-ны өдрийн 303/ШШ*******0*******5/0090******* дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн ******* дэх  заалтад өөрчлөлт оруулж  хариуцагч Оюун-Эрдэнээс 19,40,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66,3*******8,000 төгрөгийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  530,645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Оюун-Эрдэнээс *******55,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 1******* дугаар зүйлийн 1*******.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119. дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ

                                           ШҮҮГЧИД                                      Ч.БАЯРЦЭНГЭЛ                                                                     

                                                                                                            Л.НЯМДОРЖ