Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 119

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,Улсын яллагч орлогч прокурор Л.Мөнхбаяр,Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэйявуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийнхуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэжирүүлсэн Б.Тт холбогдох 1930000000079 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны06 сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 29 настай,эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамтДорнод аймаг Халхгол сумын 1 дүгээр баг Шим мандалын ...тоотод оршин суух,улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 01дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхийангийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-тзааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, Б.Т.Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:Яллагдагч Б.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатараймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг Овоотын 311 тоотод байх хохирогч Д.Сын гэрт нэвтрэн орж 140,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хуульбусаар хулгайлан авсан,- 2019 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4дүгээр баг Худалдааны 2 тоотод байх хохирогч М.Бгийн гэрт нэвтрэн оржбэлэн 500,000 төгрөг, алтан ээмэг, мөнгөн гинж, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж зэрэг 23төрлийн эд зүйлс хулгайлан авч 962,000 төгрөгийн хохирол учруулсан,- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2дугаар баг задгай тоотод байх хохирогч М.Сын пинд нэвтрэн орж мөнгөн хазаар2 ширхэг, эмээлийн мөнгөн баавар 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хуульбусаар хулгайлан авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан,- 2018 оны 12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээрхорооны нутаг дэвсгэр “Бест” автомашин угаалгын газраас хохирогч Н.ЭынСамсунг коре 2 маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуульбусаар хулгайлан авч 235,000 төгрөгийн хохирол учруулсан,- 2018 оны 12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээрхорооны нутаг дэвсгэр “Бест” автомашин угаалгын газраас хохирогч Т.Хосбаярын 22-21УНӨ улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгслээс хэтэвч, дугтуйтай 440,000төгрөг, хэтэвчинд байсан 90,000 төгрөг, Самсунг Эс 3 маркийн гар утас, виски, уурынаппарат, савхин бээлийн зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаархулгайлан авч 770,281 төгрөгийн буюу бусдад нийт 2,857,281 төгрөгийн хохирол

учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлохбаримтуудыг шинжлэн судлав. Үүнд:- Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Сүхбаатараймгийн Дарьганга суманд хоёр айлаар орсон. Сүхбаатар суманд нэг айлын амбаар рууорсон. Улаанбаатар хотод машин уулгын газарт ажиллаж байхдаа машинаас тэдгээрзүйлийг авсан. Би 4 дүгээр анги төгссөн, уншиж бичиж чадна. Эцэг, эх Дорнод аймгийнХалх гол суманд байдаг. Эцэг, эх, хоёр дүүгийн хамт амьдардаг байсан. Хөдөө айлынмал хариулдаг байсан. 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 3дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймгийн хорихангид эдэлж байгаад магадланд орж суллагдсан. Биеэр 1 жил 7 сарын хугацаагаархоригдсон. Суллагдсанаасаа хойш Дорнод аймгийн Халх гол суманд хүний мал маллажбайсан. Улсын аварга малчин хүний адууг хардаг, 500.000 төгрөгийн цалин авчбайсан.2018 оны 10 дугаар сард Улаанбаатарт очсон. Улаанбаатарт автомашинугаалгын газарт ажиллаж байсан. 14 хоноод 300.000 орчим төгрөгийн цалин авдагбайсан. Угаалгын газарт тавьдаг машинаас авсан. Сүхбаатар сум, Дарьганга сум рууажил хийх гээд ирсэн. Тухайн үед ямаа самнах үе эхэлчихсэн байсан юм. Дарьгангасуманд таньдаг айл байхгүй. Эхлээд хаашаа Сүхбаатар сум руу очсон.Тэнд очоод 2-3айлын ямаа самнасан. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо төлөөгүйбайгаа. Ажил хийгээд төлнө. Өмгөөлөгчийн хөлс төлөх боломжгүй байсан тул өмгөөлөгчаваагүй. Өмгөөлөгч авах эрхээр чинь хангасан ойлгож болно.Намайг 2019.04.11-нийөдрөөс эхлэн цагдан хорьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....гэв.- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Сын: 2019 оны 04 дүгээр сарын 01-нийөдрийн 21 цагийн үед манай эхнэр Ганхуяг “ гэрийн урд цонхоор хулгай орж 140,000төгрөг алдагдсан байна “ гэхээр нь би хэсгийн төлөөлөгчид мэдэгдэх гэсэн боловч утсыгнь мэдэхгүй байсан юм. Маргааш өглөө нь манай эхнэр сумын цагдаагийн байран дээрмэдэгдэх гэж очсон боловч тухайн үед суманд хүн нас барчихаад цагдаагийн хэсгийнгадаа олон хүн байхаар нь ажил ихтэй байгаа юм байна гэж бодоод хэлэлгүй хүрээдирсэн байсан. 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр Ганхуяг гэрээсээ 16 цагийн үедсоёлын төвд бүжгэнд орохоо явсан гэдэг ба 20 цагийн орчим гэртээ ирэхэд хулгайорсон байдаг юм. Би 2019 оны 04 дүгээр сарын 02-ны орой гэртээ ирэхэд тэр хүний мөрэлсэн дээр маш тод харагдаж байхаар нь зургийг нь авсан. Сэжиглэж байгаа хүнбайхгүй. Манайхаас 140,000 төгрөг алдагдсан. Би 140,000 төгрөгөө нэхэмжилж байгаабөгөөд гэмт хэрэгтэнд хуульд заасан арга хэмжээг тооцуулмаар байна... гэх мэдүүлэг/хх-7/,- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зураг /хх 2-4, /- Гэрч Б.Ганхуягийн: Би 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн орчимсоёлын төв рүү явж тоглолт үзчихээд 20 цагийн орчим гэртээ ирэхэд манай урд талынцонх нээлттэй байхаар нь гэртээ хулгайч орчихсон юм байхдаа гэж бодоод гэрийнхээ эдхогшлыг үзэхэд ханын тавиалганд байсан 140,000 төгрөг байхгүй байсан. Тэгээд биД.С руу ярьж болсон зүйлийн талаар хэлсэн ба маргааш өглөө нь сумынхаацагдаагийн хэсэг рүү очиход өмнөх орой нь хүн нас барчихаад цагдаагийн байрны гадааолон хүн байхаар нь санаа зовоод хэлээгүй юм. дараа нь манай хэсгийн төлөөлөгч

манайд ирж гэрт үзлэг болон зураг авчихаад явсан... гэх мэдүүлэг /хх-9/,- Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Бгийн: Би 2019 оны 04 дүгээр сарын02-ны өдөр 17 цагийн орчим хөдөө гэр рүүгээ яваад 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн урд талын цонх нээгдээд хулгайч орж эд зүйлалдагдсан байсан. Тухайн үед сумын хэсгийн төлөөлөгч рүү ярьж дуудлага өгсөн.Манай гэрээс 500,000 төгрөг, алтан ээмэг/сүүжин/, мөнгөн гинж кулантай, харшигтгээтэй мөнгөн ээмэг, жижиг сувд унжсан мөнгөн ээмэг, урт зууван хэлбэртэй мөнгөнбөгж, 2 ширхэг виза карт/Хаан банк/, Энх-Амгалан хааны сувинер, 2 ширхэг хүрэн баарболон бусад эд зүйл алдагдсан. Би хэсгийн төлөөлөгчөөс нийт 18 тооны эд зүйл хүлээнавсан ба байхгүй байгаа эд зүйлээс дурдвал дөрвөлжин кулантай хүзүүний зүүлт,гурвалжин хэлбэртэй 2 ширхэг мөнгөн бөгж, гурван яст мэлхийн хэлбэртэй мөнгөн бөгж,хөх цэнхэр өнгийн түрийвч, 500,000 төгрөг, 2 ширхэг виза карт, жи-мобайлынтовчлууртай утас байхгүй байна. Алтан ээмэг нь ямар үнэтэй байдгийг мэдэхгүй байна.ямар ч байсан 5 цен 3 пүн гэж байсан. Мөнгөн гинж кулантай 250,000, шаргал өнгийндундаа улаан шигтгээтэй хос ээмэг 20,000, шаргал өнгийн дундаа улаан шигтгээтэйбөгж 15,000, цагаан өнгийн дундаа чулуун шигтгээтэй мөнгөн ээмэг 70,000, цагаанөнгийн дундаа улаан шигтгээтэй дөрвөлжин мөнгөн кулан 50,000, 6 ширхэг цэнхэршигтгээтэй ээмэг 1 хос 3,000, цагаан өнгийн дундаа цагаан шигтгээтэй хос мөнгөн ээмэг3,000, цагаан өнгийн доороо цагаан сувдтай хос мөнгөн ээмэг 40,000, шаргал өнгийндундаа цагаан сувдтай ээмэг 5,000, цагаан өнгийн голдоо 7 цагаан шигтгээтэй ээмэг2,000, шаргал өнгийн чулуу мэт эд зүйл буюу хув 5,000, хөх өнгийн чулуу 3,000, цэнхэрөнгийн чулуу 3,000, зоос 1,000, бөөрөнхий шаргал өнгийн шигтгээ 2,000, шаазан Энх-Амгалан хааны сувинер 20,000, хүрэн өнгийн дээрээ цэцэг шувууны зурагтай ваар 2ширхэг тус бүр нь 20,000, дөрвөлжин кулантай мөнгөн хүзүүний зүүлт 200,000,гурвалжин хэлбэртэй 2 ширхэг мөнгөн бөгж тус бүр 30,000, гурван яст мэлхийнхэлбэртэй мөнгөн бөгж 30,000, хөх цэнхэр өнгийн түрийвч 75,000, хоёр ширхэг виза карттус бүр 5,000, жи-мобайлын товчлууртай утас 110,000 төгрөгөөр тус тус үнэлжбайна...гэх мэдүүлэг /хх 41-42/- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зураг /хх 33- 36 /- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл.2019.04.10. /хх- 37/- Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл.2019.04.17. /хх- 38/- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын үнэлгээний комиссын 2019 оны 04 дүгээрсарын 17-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх- 50- 52/- Гэрч Г.Борхүүхэний: Би 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн орчимхөдөө гэр рүүгээ яваад 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагийн үед гэртээ ирэхэдманай гэрийн урд талын цонх нээгдээд хулгайч орж эд зүйл алдагдсан байсан. Тухайнүед сумын хэсгийн төлөөлөгч рүү ярьж дуудлага өгсөн. Манай гэрээс 500,000 төгрөг,алтан ээмэг/сүүжин/, мөнгөн гинж кулантай, хар шигтгээтэй мөнгөн ээмэг, жижиг сувдунжсан мөнгөн ээмэг, урт зууван хэлбэртэй мөнгөн бөгж, 2 ширхэг виза карт/Хаан банк/,Энх-Амгалан хааны сувинер, 2 ширхэг хүрэн баар тус тус алдагдсан. Алтан ээмэг ньямар үнэтэй байдгийг мэдэхгүй байна. ямар ч байсан 5 цен 3 пүн гэж байсан. Мөнгөнгинж кулантай 250,000, хар шигтгээтэй мөнгөн ээмэг 40,000, жижиг сувд унжсан ээмгийгүнэлж мэдэхгүй байна, урт зууван хэлбэртэй мөнгөн бөгж 30,000, гурван яст мэлхийнхэлбэртэй мөнгөн бөгж 30,000, цэцэг хэлбэртэй мөнгөн бөгж 30,000, Энх-Амгалан хааны

сувинер , хүрэн өнгийн дээрээ цэцэг шувууны зурагтай 2 ширхэг ваараа үнэлж мэдэхгүйбайна...гэх мэдүүлэг /хх-44/,- Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Сын: Манайх сумын урд захад уурынзуухны хойд талд хашаатай бөгөөд би цагаан сар өнгөрөөгөөд 2019 оны 02 дугаарсарын сүүлээр гэрээ аваад хөдөө мал дээрээ гарсан. Тэгтэл 2019 оны 03 дугаар сарын21-ний өдөр сумын урд байдаг хашаанаасаа эхнэр Б.Эрдэнэсувд аргал авах гээдочиход уг хашаанд байдаг 2 пингийн хаалга онгорхой байхаар над руу утсаар пингийнхаалга онгорхой байна гээд ярихаар нь яасан юм бол мөнгөн эмээл байгаа даа үзээрэйгэж хэлсэн. Очоод үзэхэд зүүн талын пингийн зүүн урд талд мөнгөн эмээлийг гаргасанмодон дээр нэг бааврыг авсан байсан гэсэн. Мөн баруун талын цэнхэр пинд ногоондээлэнд ороогоод тавьсан байсан 2 ширхэг мөнгөн хазаар алга болсон байна эсэн.Тэгээр би тэр орой сумын төвд ирсэн. Эмээлийн нэг ширхэг мөнгөн баавар нь дундынхюм. Одоо эмээлдээ байгаа баавартай ижил, алдагдсан 2 хазаарын сүүлийн үеийнхазаар нь 5 мөнгөн товруутай төмөр амгайтай, хазаарын суран дээр зайтай мөнгөөрбөгжилсөн мөнгөн хазаар байгаа. Дээр үеийн хазаар нь зэс амгайтай, амгайны хажууталдаа морины толгойтой 5 мөнгөн товруутай хазаарын сурыг ойр ойрхон мөнгөөрбөгжилсөн, жолоотой мөнгөн хазаар байсан. Сүүлийн үеийн мөнгөн хазаараа 500,000,дээр үеийн мөнгөн хазаараа 2,000,000 төгрөгөөр үнэлнэ. Эмээлийн мөнгөн баавраа50,000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх- 63- 64/,- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зураг /хх 57- 60 /- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын үнэлгээний комиссын 2019 оны 03 дугаарсарын 24-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх- 84/- Гэрч Б.Эрдэнэсувдын: 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр сумын төвийн урдзахад уурын зуухны хойд талд байдаг хашаандаа очиж аргал, хөрзөн авахад угхашаанд байдаг 2 пин цоожтой байсан. Тэрнээс хойш очилгүй байж байгаад 2019 оны03 дугаар сарын 21-ний өдөр дахин аргал хөрзөн авахаа очиход 2 пин цоожгүй, хаалгань нээлттэй байсан. Тэгэхээр нь нөхөр Сайнбаяр руу хэлэхэд аймгийн цагдаад дуудлагаөгсөн. Тэгээд манай нөхөр мөнгөн эмээл байгаа ороод үзчих гэхээр нь цэнхэр пин рүүорж үзсэн ба зүүн талын пингийн зүүн талд эмээлийн мод нь байгааг хараагүй юм. Пиндотроо 2 хазаараа үзэхэд байхгүй байсан. ” гэх мэдүүлэг /хх- 66/,- Гэрч Б.Гуатуяагийн: Б.Т нь надтай эх нэгтэй ах дүүс юм. 2019 оны 01дүгээр сарын эхээр надтай холбоо бариагүй байж байгаад манай гэрт хүрээд ирсэн.Ирэхдээ ах нь Улаанбаатар хотоос ирлээ гэж байсан. Тэгээд манайд цагаан сарөнгөрөөсөн. 2019 оны 03 дугаар сарын 01-нд би Б.Ттай хамт хөдөө айлын ямаасамнахаар яваад 2019 оны 03 дугаар сарын 16-нд ирсэн. 2019 оны 03 дугаар сарын 18-нд архи уучихаад согтуу манайд ирэхээр нь би архи уулаа гэж загнахад надтаймаргалдаж гарч яваад түүнээс хойш уулзаагүй ” гэх мэдүүлэг /хх10/,- Гэрч Д.Энхбатын “ Би 2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 21 цагаас өглөө 09цаг хүртэл мөн 2019 оны 03 дугаар сарын 19-ний орой 21 цагаас өглөө 09 цаг хүртэлээлжинд гарсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 20, 21-нд амраад өнөөдөр буюу 22-нд ээлжинд гарч байна. Манай уурын зуух урагшаа харсан байдаг болохоор ээлжиндгарах хугацаанд ямар нэгэн сэжигтэй зүйл анзаараагүй... гэх мэдүүлэг /хх-69/,- Хохирогч Т.Хосбаярын: Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн

орчим өөрийн эзэмшлийн 22-21 УНӨ улсын дугаартай Ланд-200 машинаа байрныугаалгын газарт оруулж тавьсан юм. Уг угаалгын газарт би гэрээгээр машинаабайрлуулж тавьдаг. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 10 цагт машиндээрээ ирэхэд машины хаалга хагас онгойсон, машин дотор байсан хамаг зүйлийг эмхзамбараагүй болгосон байсан тул эд зүйлээ бүртгэж үзэхэд голын хайрцагт байсан борөнгийн 2 жилийн өмнө 270,000 төгрөгөөр авсан ширэн хэтэвч, дугтуйтай 440,000 төгрөг,хэтэвчинд байсан 90,000 гаран төгрөг, самсунг маркийн Эс-3 гар утас 100,00 төгрөгөөрүнэлж байна, мөн ХО виски 240,000 төгрөг, уурын аппарат 40,000 төгрөг, нэг хос савхинбээлий 20,000 төгрөгөөр үнэлнэ, эдгээр зүйлс алга болсон. Ингээд камер шүүхэдзогсоолд байсан бүх машиныг ухаж төнхсөн байна... гэх мэдүүлэг /хх- 129/,- Хохирогч Н.Эын: Манай зохион байгуулагч Лхагвасүрэн өнөөдөрөглөө 09 цагийн үед над руу утсаар яриад өрөөнд байсан компьютер алга болсон байнагэхээр нь ажил руу ирж явахад 22-21 дугаартай Ланд-200 машинаас хэтэвч бас бус зүйлалга болсон байна гэсэн. Ингээд би ажил дээр ирээд камер шүүхэд манайд ажиллажбайгаа угаагч Бат-Эрдэнийн Төмөрхуяг гэдэг залуу 02:40 цагаас 05:40 цагийн хоорондхулгай хийсэн нь бичигдсэн байсан. Төмөрхуяг нь 12 сарын 04-ний өдөр манай угаалгынгазарт зарын дагуу ирж ажилд орсон юм. Манай оффисын өрөөнд байсан дэлгэц ньсаарал гар нь хар өнгөтэй, самсунг кори-2 нөтебүүк байсан. Анх 1,200,000 төгрөгөөр2011 онд авч байсан одоо 600,000 төгрөгөөр үнэлж байна. Мөн зогсоолд байсан 12машиныг бүгдийг нь ухсан байна. Машинаа тавьсан хүн түлхүүрээ үлдээчихдэг юм... гэхмэдүүлэг /хх-132-133/,- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зураг /хх 112-119/- Best car wash авто угаалга гэсэн бичигтэй 3 цаг 11 минут 07 секундын бичлэгбүхий хар өнгийн сиди /хх-122/- Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-123-124/- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээрсарын 22-ны өдрийн 2218 дугаартай “ 1, 3 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 1дугаартай гарын мөр нь Папилон системийн нэгдсэн санд байгаа Төмөрхуяг Бат-Эрдэнэгэсэн этгээдийн зүүн гарын эрхий хурууны хээтэй тохирч байна ” гэх дүгнэлт /хх- 136-141/- Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан.2019 оны 5 сар /хх-144-145/- Б.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-86/- Б.Тийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-87/- Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “ Б.Тийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй ” гэх албанбичиг /хх-85/- Б.Тийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 88/- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ныөдрийн 01 дугаартай шийтгэх тогтоол /хх-100-102/

- 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/11, 2019 оны 04 дүгээр сарын 15-ныөдрийн 5/12, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 5/26 дугаартай Эрүүгийн хэргийгнэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-29, 54, 105-106 /- Б.Тт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, сунгах тухайшүүгчийн захирамжууд /хх-20-22, 96-97, 185-186/ зэрэг болно.Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасанүндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ачхолбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийнүндэслэл болгосон болно. Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатараймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг Овоотын 311 тоот дахь иргэн Д.Сынгэрт цонхоор нь нэвтрэн орж 140,000 төгрөгийг авсан,2019 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4дүгээр баг Худалдааны 2 тоот дахь М.Бгийн гэрийн цонхоор нэвтэрч биет500,000 төгрөг, алтан ээмэг, мөнгөн гинж, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж зэрэг 23 төрлийнэд зүйлс хулгайлан авч 962,000 төгрөгийн хохирол,2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2дугаар багийн задгайд байх М.Сын пинд нэвтрэн мөнгөн хазаар 2 ширхэг,эмээлийн мөнгөн баавар 1 ширхэгийг авч 750,000 төгрөгийн хохирол,2018 оны 12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн дүгээрхорооны нутаг дэвсгэр “Бест” автомашин угаалгын газраас хохирогч Н.ЭынСамсунг коре 2 маркийн зөөврийн компьютерийг хулгайлж 235,000 төгрөгийн хохирол,мөн угаалгын газар тавьсан Т.Хосбаярын 22-21 УНӨ улсын дугаартай Ланд 200маркийн тээврийн хэрэгсэлд нэвтэрч хэтэвч, дугтуйтай 440,000 төгрөг, хэтэвчиндбайсан 90,000 төгрөг, Самсунг Эс 3 маркийн гар утас, виски, уурын аппарат, савхинбээлийн зэрэг эд зүйлийг хулгайлан авч 770,281 төгрөгийн, бусдад нийт 2,857,281төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Тийншүүхийн хэлэлцүүлэгт өсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Д.С,М.Б, М.С, Н.Э, Т.Хосбаяр, гэрч нарын мэдүүлгүүд,Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургууд, Дарьганга сумын үнэлгээнийкомиссын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ, Сүхбаатарсумын үнэлгээний комиссын 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйлийнүнэлгээ, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн 2019 оны 04 дүгээрсарын 22-ны өдрийн 2218 дугаартай дүгнэлт, Best car wash авто угаалга гэсэн бичигтэй3 цаг 11 минут 07 секундын бичлэг, Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгхэрэг авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдожбайна.Хэргийн баримтаар шүүгдэгч Б.Т нь өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах,ашиг олох зорилгоор сумдад очиж айлын гэрт цонхоор нь орох, мөн пингийн хаалгыгэвдэх, угаалгын газарт тавьсан машиныг хаалгыг нээж нэвтрэх зэргээр бусдын эдхөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйл баримттогтоогдоно.Энэ нь хохирогч Т.Хосбаярын “ 22-ны өглөө 10 цагт угаалгын газарт тавьсанмашин дээрээ ирэхэд машины хаалга хагас онгойсон, дотор байсан хамаг зүйлийг эмхзамбараагүй болгосон байсан. Эд зүйлээ бүртгэхэд голын хайрцагт байсан 2 жилийнөмнө 270,000 төгрөгөөр авсан бор өнгийн ширэн хэтэвч, дугтуйтай 440,000 төгрөг,

хэтэвчинд байсан 90,000 гаран төгрөг, Самсунг Эс-3 маркийн гар утас, Икс О виски,уурын аппарат, нэг хос савхин бээлий зэрэг зүйлс алга болсон... гэх,хохирогч Н.Эын “ Манай зохион байгуулагч Лхагвасүрэн өглөө 09цагийн үед над руу утсаар яриад өрөөнд байсан компьютер алга болсон байна гэхээрнь ажил руу ирэхэд 22-21 дугаартай Ланд-200 машинаас хэтэвч, бас бус зүйл алгаболсон байна гэсэн. Ингээд камер шүүхэд манайд ажиллаж байгаа угаагч Бат-Эрдэнийн Төмөрхуяг гэдэг залуу 02:40 цагаас 05:40 цагийн хооронд хулгай хийсэн ньбичигдсэн байсан. Манай оффисын өрөөнд байсан дэлгэц нь саарал гар нь хар өнгөтэй,самсунг кори-2 нөтебүүкийг авсан байсан. Мөн зогсоолд байсан 12 машиныг бүгдийг ньухсан байна. Машинаа тавьсан хүн түлхүүрээ үлдээчихдэг юм... гэх,хохирогч Д.Сын “ 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 21 цагийнүед манай эхнэр Ганхуяг “ гэрийн урд цонхоор хулгай орж 140,000 төгрөг алдагдсанбайна “ гэсэн. 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр Ганхуяг гэрээсээ 16 цагийн үедсоёлын төвд бүжигэнд орохоо явсан гэдэг ба 20 цагийн орчим гэртээ ирэхэд хулгайорсон байдаг юм. Би 2019 оны 04 дүгээр сарын 02-ны орой гэртээ ирэхэд тэр хүний мөрэлсэн дээр маш тод харагдаж байхаар нь зургийг нь авсан... гэх,хохирогч М.Бгийн “ Би 2019 оны 04 дүгээр 04-ний өдрийн 10 цагийнүед гэртээ ирэхэд манай гэрийн урд талын цонх нээгдээд хулгайч орж эд зүйлалдагдсан байсан. Гэрээс 500,000 төгрөг, алтан ээмэг/сүүжин/, мөнгөн гинж кулантай,хар шигтгээтэй мөнгөн ээмэг, жижиг сувд унжсан мөнгөн ээмэг, урт зууван хэлбэртэймөнгөн бөгж, 2 ширхэг виза карт/Хаан банк/, Энх-Амгалан хааны сувинер, 2 ширхэгхүрэн баар болон бусад эд зүйл алдагдсан...гэх мэдүүлэг,хохирогч М.Сын “2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр эхнэрБ.Эрдэнэсувд над руу утасдаад 2 пингийн хаалга онгорхой байна гээд ярихаар ньмөнгөн эмээл байгаа даа үзээрэй гэж хэлсэн. Зүүн талын пингийн зүүн урд талд мөнгөнэмээлийг гаргасан, модноос нэг бааврыг авсан, мөн баруун талын цэнхэр пинд ногоондээлэнд ороогоод тавьсан байсан 2 ширхэг мөнгөн хазаар алга болсон байна гэсэн...гэхмэдүүлгүүд,хохирогч Т.Хосбаярын ” өөрийн эзэмшлийн 22-21 УНӨ улсын дугаартай Ланд-200машинаа байрны угаалгын газарт оруулж тавьсан юм. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 10 цагт машин дээрээ ирэхэд машины хаалга хагас онгойсон, машин доторбайсан хамаг зүйлийг эмх замбараагүй болгосон байсан тул эд зүйлээ бүртгэж үзэхэдголын хайрцагт байсан бор өнгийн 2 жилийн өмнө 270,000 төгрөгөөр авсан ширэнхэтэвч, дугтуйтай 440,000 төгрөг, хэтэвчинд байсан 90,000 гаран төгрөг, самсунгмаркийн Эс-3 гар утас 100,00 төгрөгөөр үнэлж байна, мөн ХО виски 240,000 төгрөг,уурын аппарат 40,000 төгрөг, нэг хос савхин бээлий 20,000 төгрөгөөр үнэлнэ, эдгээрзүйлс алга болсон. Ингээд камер шүүхэд зогсоолд байсан бүх машиныг ухаж төнхсөнбайна... гэх,хохирогч Н.Эын” Лхагвасүрэн өглөө 09 цагийн үед над руу утсааряриад өрөөнд байсан компьютер алга болсон байна гэхээр нь ажил руу ирж явахад 22-21 дугаартай Ланд-200 машинаас хэтэвч бас бус зүйл алга болсон байна гэсэн. Ингээдби ажил дээр ирээд камер шүүхэд манайд ажиллаж байгаа угаагч Бат-ЭрдэнийнТөмөрхуяг гэдэг залуу 02:40 цагаас 05:40 цагийн хооронд хулгай хийсэн нь бичигдсэнбайсан. Манай оффисын өрөөнд байсан дэлгэц нь саарал гар нь хар өнгөтэй, самсунгкори-2 нөтебүүк байсан. Анх 1,200,000 төгрөгөөр 2011 онд авч байсан одоо 600,000төгрөгөөр үнэлж байна. Мөн зогсоолд байсан 12 машиныг бүгдийг нь ухсан байна... гэхмэдүүлгүүд,“ Best car wash авто угаалга “ гэсэн бичигтэй 3 цаг 11 минут 07 секундын бичлэгбүхий хар өнгийн сиди /хх-122/

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2218 дугаатай “ 1, 3дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 1 дугаартай гарын мөр нь Папилонсистемийн нэгдсэн санд байгаа Төмөрхуяг Бат-Эрдэнэ гэсэн этгээдийн зүүн гарын эрхийхурууны хээтэй тохирч байна ” гэх дүгнэлтүүдээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдоно. Б.Т гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээрүйлджээ. Тэдгээр нь бусдын эд зүйлийг авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бусшинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хүн байнга амьдрах байшин, эд зүйл хадгалахпин, машин угаалгын газрын өрөө болон машинд нэвтэрч эд зүйлийг хүчхэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохиролучруулжээ.Шүүгдэгч Б.Тийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн 2.1 буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттайорон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөдпрокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэнгэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ст учирсан 140,000 төгрөг,М.Бгийн 562.600 төгрөг, М.Сын 750,000 төгрөг, Н.Эын235,000 төгрөг, Т.Хосбаярын 770,281 төгрөгийн хохирлууд төлөгдөөгүй тул шүүгдэгчБ.Таас гаргуулж тэдгээрт олгох нь зүйтэй болно.Хохирогч М.Бн хохирлыг Сүхбаатар аймгийн Дарьганга сумынүнэлгээний комиссын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ,М.Сын хохирлыг Сүхбаатар сумын үнэлгээний комиссын 2019 оны 03 дугаарсарын 24-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ, Н.Э, Т.Хосбаяр нарын хохирлыгДамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар тус тус гаргасан ба хохирлынүнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нар маргаагүй байна.Б.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэхнөхцөл байдлууд тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.Тийн удаа дараагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэннь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлөгдөөгүй байгаа зэрэггэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийхувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн2.1-д зааснаар хорих ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэжшүүх үзлээ.Б.Тийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 88 хоногийг хуульд зааныдагуу эдлэх ялд оруулан тооцох ба хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эдхөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэхажиллагааны зардалгүй болно.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Бест кар ваш” Best car wash автоугаалга гэсэн бичигтэй 3 цаг 11 минут 07 секундын бичлэг бүхий хар өнгийн сидиг хэрэгтхавсаргах ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд тус шүүхийн 2019.06.27-ныөдрийн 150 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх аргахэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаарзүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:1. Шүүгдэгч Б.Тийг хүн байнга амьдрах, үйлажиллагаа явуулах орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах буюу Эрүүгийн хуулийнтусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайдтооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгчБ.Тийг 4 /дөрөв / жил 7 / долоон/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаарялтан Б.Тт оногдуулсан 4 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорихбайгууллагад эдлүүлсүгэй.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгтзааснаар ялтан Б.Тийн цагдан хоригдсон 88 хоногийг эдлэх ялд оруулантооцсугай.5. Ялтан Б.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгхэвээр үргэлжлүүлсүгэй.6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Бест кар ваш” авто угаалга гэсэнбичигтэй 3 цаг 11 минут 07 секундын бичлэг бүхий хар өнгийн сидиг хэрэгтхавсаргасугай.7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэххэсэгт зааснаар ялтан Б.Таас 140.000 төгрөг гаргуулан Сүхбаатар аймгийнДарьганга сумын 4 дүгээр багийн иргэн, хохирогч Д.Ст, 562.000 төгрөгийгДарьганга сумын 4 дүгээр багийн иргэн, хохирогч М.Бд, 750.000 төгрөгийгСүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн иргэн, хохирогч М.Ст,235.000 төгрөг гаргуулан Нийслэлийн БЗД-ийн 1 дүгэээр хорооны иргэн, хохирогчН.Э, 770,281 төгрөг Нийслэлийн БЗД-ийн 1 дүгэээр хорооны иргэн, хохирогчТ.Хосбаяр нарт тус тус олгосугай.8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, ялтанБ.Таас гаргуулах хэрэг хянан шалгах ажиллагааны зардалгүй болохыг тус тусдурдсугай.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэхзааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёснытөлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаасхойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдахшатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыгтайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахьхэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолдтогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН