Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2016/00450

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2016/00450

Улаанбаатар хот

 

Эрх хязгаарлах арга хэмжээ авах тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч T.Эрдэнэтунгалаг би,

Зөрчил гаргагч: 1973 онд ******* аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, *******ын дулааны станц ТӨХК-д эдийн засагч ажилтай, ******* дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 8 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох эрх хязгаарлах арга хэмжээ авахуулах тухай ******* дүүрэг дэх ******* хэлтсийн хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд ******* дүүргийн ******* хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад *******, зөрчил гаргагч , хохирогч , нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* хэлтэс нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зөрчил гаргагч нь 43 настай, дээд боловсролтой, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2 хүүхэд нь оюутан, бага хүү нь ******* дүүргийн Боловсрол цогцолбор сургуульд сурдаг. Зөрчил гаргагч нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ар гэртээ агсам согтуу тавьж, ******* байгууллагад шалгагдсан. 2016 онд 3 удаа ******* байгууллагад саатуулагдсан. Зөрчил гаргагч нь Дулааны станцад ажилладаг, сарын 30 хоногийн 28 өдөр нь согтуу байдаг гэж эхнэр нь хэлсэн. Сүүлийн 2 жил архи уух нь эрс нэмэгдэж, согтуу гэртээ ирэхээрээ эхнэрээ байнга харддаг, гэрийнхээ эд зүйлийг авч шиддэг гэх зэрэг гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулдаг мөн 3 дугаар хорооны хамтарсан багийн хурлаар хохирогчид учрах эрсдлийн үнэлгээ дунд зэрэг гэж дүгнэсэн. Тиймээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүлийн 9.1.8 дахь хэсэгт заасны дагуу зөрчил гаргагч Д.******* Монгол улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.5 дахь хэсэгт заасан арга хэмжээнүүдийг авахуулахаар хүсэлт гаргаж байна гэв.

Хохирогч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай нөхрийн хувьд сүүлийн 2 жил архи уух нь ихсэж, ар гэртээ согтуу ирж, агсам тавьдаг болсон. Сүүлд архи ууж ирээд том охин болон бага хүүдээ гар хүрсэн байсан. Тиймээс ******* байгууллагад хандсан юм. Ямар учраас архи уугаад байдгийг нь өөрөө л мэдэх байх. Миний зүгээс болон үр хүүхдийнх нь зүгээс архи уухад нь нөлөөлсөн шалтгаан байхгүй. 3 жилийн өмнөөс -д ажилладаг гэдэг хүүхэнтэй танилцаж, түүнтэйгээ дотно харьцаатай болсон тэр хүүхэн уруу татаж архи уудаг болгосон. Би аргаа бараад тэр хүүхэний ээжтэй нь уулзахад манай охин байнга согтуу явдаг, танай нөхөртэй хамт уугаад байдаг юм байна гэж надад хэлсэн. Би өөрөө тэр хүүхэнтэй уулзсан, их ёс зүйгүй бүдүүлэг хүүхэн байсан. Манай нөхрийн цалингийн карт надад байдаг, үр хүүхдийнхээ сургалтын төлбөр, амьдралын хэрэгцээ шаардлагаа олсон хэдэн төгрөгөөрөө зохицуулаад амьдарч байна. Бусдаас дутах зүйлгүй амьдарч байгаа боловч ганц болохгүй зүйл нь архины асуудал байна. Согтуу орж ирээд агсам тавина, намайг хий харддаг ийм байдалтай амьдарна гэдэг маш хэцүү. Эрүүлдээ энэ хүн шиг сайн хүн, сайн аав байхгүй ээ. Архинаас гарах байх гэж зөндөө л хүлээлээ. Гэтэл 7 хоногийн 4-5 өдөр нь архи уудаг хүн. Нөгөө хүүхэнхэнтэй утсаар ярьж, орой согтуу ирэхэд утсан дээр нь тэр хүүхэний дугаар байж байдаг. Би нөхөрт нь хэлж ар гэр үймүүлсэн хэргээр шүүхэд өгнө шүү? гэж хэлэхэд, нөхөр нь бид 2 нялх хүүхэдтэй, та битгий шүүхэд өгөөрэй гээд гуйгаад байсан тийм өрөвдөлтэй аргаа барсан хүмүүс байдаг л юм байна лээ. Иймээс эрх хягаарлах арга хэмжээнээс тусдаа амьдрахыг даалгахыг зөвшөөрч, харин албадан сургалтанд хамруулах шаардлагагүй гэж үзэж байна гэв.

Зөрчил гаргагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний үнэнийг хэллээ, гэхдээ би тэр хүүхэнтэй холбоотой байхаа больсон. Энэ явдал аль 7-8 жилийн өмнөх асуудал шүү дээ. Миний хувьд тусдаа амьдрахыг даалгах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Одоо манай байгууллагын удирдлагууд солигдож байгаа учраас албадан сургалтад хамрагдахыг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг албадан сургалтад хамрагдсаныг шинэ удирдлагууд мэдвэл архины хамааралтай нөхөр байна гээд ажлаас халчихаж магадгүй гэж бодож байгаа. Би 7 хоногийн 5 өдөр архи уудаг хүн биш, найз нөхөд, хамт олонтойгоо уух үе байдаг нэг өдөр уухаараа маргааш нь дахиад уучихдаг юм. Миний хувьд гэр бүлдээ агсам, согтуу тавьсанаа санадаггүй, гэртээ оронгуутаа санаа амраад тасарчихсан байдаг. Би станцад ороод 3 жил болж байна. Энэ хугацаанд архины асуудлаар ажил төрөлдөө алдаа дутагдал гаргаж байгаагүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт хохирогчийн гомдол, ******* байгууллагын ажилтны эсхүл өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримтыг үндэслэн хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авах тухай шийдвэрийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.8 дахь хэсэгт заасны дагуу гаргана гэж зааснаар ******* дүүргийн ******* хэлтэс нь ******* овогт ******* ******* Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн зүйлийн 16.1.1, 16.1.2, 16.1.4, 16.1.5 дахь хэсгүүдэд заасан эрх хязгаарлах арга хэмжээ авахуулах хүсэлтүүдийг шүүхэд ирүүлжээ.

нь байнга архи уудаг болох нь захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох талаар хохирогч гийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид аюул учруулах эрсдлийн түвшинг үнэлэх маягт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

******* хэлтсийн хэсгийн байцаагч *******, 3 дугаар хорооны нийгмийн ажилтан нарын хамтарч гаргасан Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээгээр үйлчлүүлэгчид аюул учрах эрсдэлийн түвшин дунд зэрэг гэсэн дүгнэлтийг хийжээ.

Шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэх явцад хохирогч нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт заасан зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулах хүсэлтээсээ татгалзаж, 16.1.1 дэх хэсэгт заасан тусдаа амьдрахыг даалгах хүсэлтийг дэмжиж байна гэснийг ******* хэлтсийн төлөөлөгч зөвшөөрч маргаагүй болно. Иймд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт зааснаар тусдаа амьдрахыг даалгах эрх хязгаарлах арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7, 18 дугаар зүйл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* Баттөгсийг 3 /гурав/ сар тусдаа амьдрахыг даалгах эрх хязгаарлах арга хэмжээ авсугай.

2.******* хэлтсийн төлөөлөгч болон хохирогч нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт заасан зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай.

3.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 8, 9, 10 дугаар зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэврийн гүйцэтгэлийг хамтран хариуцан биелүүлэхийг ******* дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга, 3 дугаар хорооны Хэсгийн байцаагч, 3 дугаар хорооны Нийгмийн ажилтан нарт тус тус үүрэг болгосугай.

4.Шийтгэврийн хувийг зөрчил гаргагч, хохирогч болон ******* дүүргийн 3 дугаар хорооны засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.

5.Зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийтгэврийг гарсан өдрөөс хойш эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан тохиолдолд шийтгэвэрт заасан эрх хязгаарлах арга хэмжээг зогсоох үндэслэлгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ