| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/06995/И |
| Дугаар | 207/МА2026/00036 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 207/МА2026/00036
| 2026 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 207/МА2026/00036 |
2026 03 19 207/МА2026/00036
Ц.”“““““ нэхэмжлэлтэй,
хариуцагч С.”“““““, М.”“““““,
Ц.”“““““ нарт холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг, Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/02468 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ц.”“““““ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.”“““““, М.”“““““,Ц.”“““““ нарт холбогдох,
Гэм хорын хохиролд хариуцагч С.”“““““аас 663,083,960 төгрөг, хариуцагч М.”“““““ээс 26,166,600 төгрөг, хариуцагч Ц.”“““““аас 6,268,360 төгрөг, нийт 695,518,920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуулын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нар цахимаар, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.”“““““, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.”“““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:
Ц.”“““““ нь хариуцагч С.”“““““д 2014-2017 оны хооронд 21 удаагийн үйлдлээр мөнгө өгч залилуулсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан боловч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2024.04.19-ний өдрийн 445 дугаар тогтоолоор С.”“““““ыг худал хэлж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар Ц.”“““““төөрөгдөлд оруулж ““““““ ХК-д ажилладаг төслүүдэд хамтарч ажиллана, хүмүүстэй уулзана, хүмүүст мөнгө өгнө гэх зэргээр удаа дараа мөнгө авч, залилах гэмт хэргийг үйлдсэн боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс хариуцагч С.”“““““д 663,083,960 төгрөг, хариуцагч М.”“““““ид 26,166,600 төгрөг, хариуцагч Ц.”“““““т 6,268,360 төгрөг, нийт 695,518,920 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн байдаг. Тэгэхээр хариуцагчийн яриад байгаа шиг заавал гэм буруутайд тооцсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх ёстой гэсэн зүйл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан Ц.”“““““, Г.”“““““ нарт холбогдох хэргийн 3-н шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг харахаар Ц.”“““““эс мөнгө авсан талаар дурдаагүй. Өнөөдрийн энэ асуудлыг өмнө нь шийдсэн зүйл байхгүй. Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.”“““““, М.”“““““, Ц.”“““““ нарын тайлбар, татгалзлын агуулга:
МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024.04.19-ний өдрийн 445 дугаартай тогтоолоор С.”“““““ намайг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон зүйл байхгүй, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. 2017 онд Ц.”“““““, Г.”“““““ нарт компанийнхаа мөнгийг залилуулсан талаараа цагдаад шалгуулсан бөгөөд 2022 онд хэргийг шийдэх хүртэл 5 жилийн хугацаанд энэ хоёр хүн хэдэн тэрбумын худал баримт бүрдүүлж, хугацаа их алдуулсан. Энэ хоёр хүний мөнгө гэж байхгүй, энэ яриад мөнгө нь манай компанийн мөнгө ба энэ хоёр хүн залилан хийж авсан. Эрүүгийн Цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүгдийг нь шалгаж, 3-н шатны шүүхээр хэлэлцэгдэж, Ц.”“““““, Г.”“““““ нарыг гэмт хэрэг хийснийг тогтоож, ялыг нь өгсөн. Ц.”“““““ нь ““““““ХК-ийн хүмүүстэй нийлж луйвар хийсэн үйлдлийг шалгуулж холбогдох байгууллагаар нь шалгуулж байгаа. Би одоог хүртэл хохирогч хэвээрээ явж байгаа. Надтай холбоотой бүх зүйлийг 5 жилийн хугацаанд Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн Цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс бүгдийг шалгасан. Энэ хоёр хүн надад өс хонзон санасандаа иймэрхүү зүйл хийгээд яваад байгааг мэдэж байна. Энэ үйл баримтыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад дахиад шийдэх тийм хуулийн зохицуулалт байхгүй байх гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/02468 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч С.”“““““, М.”“““““, Ц.”“““““ нарт холбогдох Гэм хорын хохиролд хариуцагч С.”“““““аас 663,083,960 төгрөг, хариуцагч М.”“““““ээс 26,166,600 төгрөг, хариуцагч Ц.”“““““аас 6,268,360 төгрөг, нийт 695,518,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.”“““““ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ц.”“““““ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхээс, гэм хорын хохиролд хариуцагч нараас нийт 695,518,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардпагад дараах үндэслэлээр нийцээгүй байна. 1.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 19- ний өдрийн 445 дугаар Прокурорын тогтоолоор С.”“““““ыг худал хэлж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар Ц.”“““““төөрөгдөлд оруулж “““““““” ХК-нд ажилладаг төслүүдэд хамтарч ажиллана, хүмүүстэй уулзана, хүмүүст мөнгө өгнө гэх зэргээр 2014 оноос 2017 оны хооронд буюу нийт 21 удаагийн үйлдлээр удаа дараа мөнгө авч, залилах гэмт хэргийг үйлдсэн боловч цаашид хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон буюу Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т тус тус заасан “гэмт хэргийн хөен хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн тул Ц.”“““““ нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 695,568,320 төгрөгийг С.”“““““аас гаргуулахаар энэхүү нэхэмжпэлийг гаргасан. Тодруулбал, Ц.”“““““ зүгээс уг 695,568,320 төгрөгөөс С.”“““““т 12 удаагийн үйлдлээр бэлнээр болон дансаар 220,000 ам.доллар буюу 504,683,960 төгрөгийг, 8 удаагийн үйлдлээр 158,400,000 төгрөгийг, түүний эхнэр М.”“““““т 16 удаагийн үйлдлээр дансаар 26,166,600 төгрөгийг, түүний хүү Ц.”“““““т бэлнээр болон дансаар 2,176,600 төгрөг, 2000 ам.доллар буюу 4,091.760 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т “...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад С.”“““““ нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 695,568,320 төгрөгийн бодит хохирлыг Ц.”“““““д учруулсан болох нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 445 дугаар Прокурорын тогтоол, холбогдох дансны хуулга, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байдаг. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.”“““““, М.”“““““, Ц.”“““““ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.”“““““ нараас шуүхэд мэдүүлсэн тайлбар, асуулт хариултаар нийт 695,568,320 төгрөгийн хохирол учруулсан болох нотлогдон тогтоогддог. Гэтэл, анхан шатны шүүхээс “...хариуцагч С.”“““““, М.”“““““, Ц.”“““““ нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байна” гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна. 2.Хариуцагч С.”“““““ нь дээрх хууль бус үйлдлээ хэрэгжүүлэхдээ өөрийн эхнэр М.”“““““, хүү Ц.”“““““ нарыг ашиглаж, тэдгээрийн дансыг ашиглаж Залилан мэхлэх үйлдлээ хэрэгжүүлж байсан нь хавтас хэрэгт авагдсан дансны хуулга, шүүх хуралдаан дээр асуусан хариултаар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс “...хэдийгээр нэхэмжлэгч Ц.”“““““эс хариуцагч М.”“““““ид 22,050,000 төгрөгийг, Ц.”“““““т 955,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч уг мөнгийг хариуцагч М.”“““““ хүү Ц.”“““““ нар нь нэхэмжпэгч Ц.”“““““залилах гэмт хэргийг үйлдэж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэж хэт явцуу дүгнэсэн байна. харин С.”“““““ нь дээрх хууль бус үйлдлээ хэрэгжүүлэхдээ өөрийн эхнэр, хүү хоёрын дансыг ашиглаж, улмаар дээрх мөнгийг авсан учраас хариуцагчаар тодорхойлсон. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/02468 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул шүүхэд “...гэм хорын хохирол -695.568.320 төгрөгийг хариуцагч С.”“““““аас гаргуулах тухай нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар М.”“““““, С.”“““““ нарыг татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч нараас гэм хорын хохирол нийт 695.518.920 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.”“““““ “...гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, 5 жил гүтгэж байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй тайлбар, нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх нотлох баримтыг гаргаж өгөх зарчмаар бүрдүүлэн өгнө” гэх тайлбар гаргасан байна.
3. Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.”“““““ нь С.”“““““т холбогдуулан 2020 оны 2 сард Нийслэлийн Цагдаагийн газрын мөрдөн шалгах газарт “...2014 оны 04 сараас 2017 оны 8 сар дуусталх хугацаанд нийт 21 удаагийн үйлдлээр удаа дараа мөнгө авсан, залилан мэхэлж хохироосон ...” гэх гомдол гаргаж, улмаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн мөрдөн тасгийн мөрдөгч хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, тус дүүргийн Прокурорын газрын 2024.04.19-ний өдрийн 445 дугаар Прокурорын тогтоолоор “...гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч цаашид хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон” тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т тус тус заасан “гэмт хэргийн хөен хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэл”-ээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн, энэхүү Прокурорын тогтоолд гомдол гаргаагүй байна.
5.Анхан шатны шүүх “...хариуцагч нь залилах гэмт хэргийг үйлдэж, нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй, гэм буруутайд тооцсон хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасантай нийцээгүй байна.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлд хуулиар хамгаалагдсан эрх буюу объектуудыг тусгайлан зохицуулсан тухайлбал бусдын эрх, амь нас, ...эд хөрөнгөд гэж байгаа нь гэм хороор хамгаалагдсан туйлын эрхүүд буюу тодорхой эрхийг хамгаалсан байдаг.
7.Нэхэмжлэгч Ц.”“““““ нь 2014 оны 04 дүгээр сараас эхэлж 2017 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд удаа дараагийн олон үйлдлээр өөрийн эзэмшлийн банкуудын данснаас гүйлгээ хийж бэлнээр авсан мөнгө /доллар/, бэлэн бусаар шилжүүлсэн мөнгийг аливаа этгээд өөрийн оруулсан мөнгөн хөрөнгө гэж маргаан гаргаагүй тул түүний дансанд байсан мөнгөн хөрөнгө нь хуульд зааснаар хөрөнгөнд хамаарна.
8.Хариуцагч С.”“““““ нь шүүхэд гаргасан “...энэ яриад байгаа мөнгө нь компанийн мөнгө, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024.04.19-ний өдрийн 445 дугаартай тогтоолоор намайг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон зүйл байхгүй, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Гэтэл Үндсэн Хуульд зааснаар гэм буруутайг шүүхээр тогтоогоогүй байхад нэхэмжлэгч нь гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй, ...Энэ үйл баримтыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад дахиад шийдэх тийм хуулийн зохицуулалт байхгүй байх гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, тайлбар, татгалзлалаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
9.Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын №445 дугаар тогтоолоор “...гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч цаашид хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн, ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар өөрт учирсан хохиролоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.
10.Түүнчлэн хариуцагч С.”“““““ нь өөрийн компанид санхүүгийн албыг эрхэлж ажиллаж байсан нэхэмжлэгч Ц.”“““““ эзэмшлийн дансанд байсан мөнгөн хөрөнгө нь компанийн мөнгөн хөрөнгө гэдгийг, мөн ямар шалтгааны улмаас компанид орох байсан мөнгөн хөрөнгө нь нэхэмжлэгчийн эзэмшлийн дансанд орж байсан болохыг нотолсон баримт /Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримт болох Шинжээчийн дүгнэлт/ зэргийг шүүхэд гаргаж өгөөгүй байгааг шүүх анхаарч үзээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт,эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, ...шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслэлээр тогтоогдоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, нотариатаар гэрчлүүлж батлуулсан ХААН, ХАС, Худалдаа хөгжлийн банкуудын Зарлагын маягт гэх баримтууд, Депозит дансны хуулгууд, Прокурорын газрын № 445 дугаартай тогтоол зэргийг хэрэгт ач холбогдол бүхий баримт мөн гэж үзэхээр байна.
12.Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.”““““““...гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй этгээдээс хохирлоо нөхөн төлөхийг шаардах эрхийг хэрэгжүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж улмаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай, 12 удаагийн үйлдлээр бэлнээр болон дансаар 220,000 ам доллар буюу 504,683,960 төгрөг, 8 удаагийн үйлдлээр 158,400,000 төгрөг нийт 663,083,960 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна” гэсэн дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
13.Харин анхан шатны шүүх хариуцагч М.”“““““ээс хохирол 26.166.600 төгрөг, С.”“““““аас хохирол 6,238,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь Иргэний хуульд нийцсэн байна.
14.Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Оюунбилэг нь “...нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй, үндэслэлгүй гэж хэлж мэдэхгүй байна” гэх дүгнэлт гаргасан байна.
15.Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүний гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
16.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч С.”“““““аас хохирол 663.083.960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.”“““““д олгож, хариуцагчаас Улсын тэмдэгтийн хураамж 3,473,470 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/02468 дугаар шийдвэрийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч С.”“““““аас хохирол 663,083,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.”“““““д олгож, хариуцагч М.”“““““ээс хохирол 26,166,600 төгрөг, хариуцагч С.”“““““аас хохирол 6,268,360 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
Шийдвэрийн 2 дах заалтанд “...чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэсний дараа хариуцагч С.”“““““аас Улсын тэмдэгтийн хураамж 3,473,470 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай...” гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуулыг давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас 312/ШЗ2026/01855 дугаар шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ