Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 473

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 704 285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан******* банкны татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн   74.5 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 10 771 төгрөгийг гаргуулж******* банкинд буцаан олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 453 төгрөгийн үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

                                                                                          

 

ШҮҮГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ