| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00458/И |
| Дугаар | 103/ШШ2016/00453 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2016/00453
| 20******* оны ******* сарын 7 өдөр | Дугаар *******3/ШШ20*******/00*******3 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* өргөн чөлөө гудамжны *******-Б байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: дүүгийн дүгээр хороо, 2 дугаар гудамжны тоотод оршин суух, овогт холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны ******* дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Т. нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 20******* оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ай танилцаж, 202 оны 7 дугаар сарын -ний өдрөөс эхлэн хамтран амьдарсан.
Энэ хугацаанд хүү Ц. 20 оны 5 дугаар сарын *******-ны өдөр төрсөн ба Б. нь Бурхан халдун группэд ажилладаг байсан бөгөөд цалингаараа байнга архи ууж, гэр бүлээс гадуурх харилцааг хоёр ч удаа үүсгэсэн. Тухайн үед би Б. удахгүй хүүхэд маань төрнө, өөрсдийн амьдралаа бодох хэрэгтэй, архи уухаа больж найз нөхөдтэйгээ уулзахаа багасга гэж хэд хэдэн удаа хэлж ойлгуулахыг оролдсон боловч эцэст нь найз нөхдөдөө уруу татагдсан. Энэ учир байдлаа Б.ын эцэг болох хэлсэн боловч хүүгээ өмөөрөн Чамайг жирэмсэн хоцорч байгаад миний инээд хүрч байна, хохино гэж хэлсэн. Иймээс бидний дунд зан харилцааны таарамжгүй байдал үүсч, 20 оны дүгээр сарын 09-ний өдөр салаад, гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас хүүгээ төрөх үед өөрийнхөө нэрээр овоглож, төрсний гэрчилгээг нь авсан.
Б. нь 20 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүүгээ 3 сар 5 хоногтой байх үеэс хойш 7 удаа эргэж ирсэн. Хүүгээ эргэж ирэхдээ байнга согтуу ирдгээс гадна, хүүгээ өвчтэй байгааг нүдээрээ харж, мэдсэн хэрнээ санаа тавьж нэг ч удаа эм тариа, сүү, живхний мөнгө өгч байгаагүй. Хүү маань одоо 2 нас сартай, цэцэрлэгт явж, би өөрийн гэсэн эрхэлсэн тодорхой ажилгүй, оюутан тул Ц.ы эцэг нь мөн болохыг тогтоож, Б.аас хүүхдийн тэтгэлэг гаргаж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.ы төрсөн эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Т., хариуцагч Б. холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т., хариуцагч Б. нар 20******* онд танилцаад, 202 оноос эхлэн 20 оны дүгээр сар хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд хамтран амьдрах хугацаанд хүү Б. 20 оны 5 дугаар сарын *******-ны өдөр төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 2. дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хүү ыг төрүүлэн, хүүхэд эрүүл саруул, өсөн бойжиж байх тул тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ.
Нэхэмжлэгч нь Б.ыг хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан боловч хариуцагч шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад миний хүү гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргасан болохыг дурьдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2 дахь хэсэгт заасан эрх үүргийн хувьд хүүхдээ хүмүүжүүлэхэд зохигчид тэгш эрх, үүрэгтэй оролцох ба нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг уг үүргээ биелүүлэх, хүүтэйгээ уулзахад хориглох эрхгүй байна.
Иймээс Гэр бүлийн тухай хууль-ийн 2 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ мөн хуулийн 0 дүгээр зүйлийн 0.., 0..2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг Б.аас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Ц.ыг тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******., *******3 дугаар зүйлийн *******3..5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, 205 оны 0 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн амьжиргааны баталгаажих доод түвшин 8500 төгрөгөөр тооцож, хүүхдийн тэтгэлэгт жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг .2.00 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 327 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дүгээр зүйлийн .. дэх хэсэгт зааснаар тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., *******, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА