Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2016/00454

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 10*******/ШШ2016/00454

******* хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19******* онд ******* хотод төрсөн, эмэгтэй, ам бүл *******, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны 1******* тоотод оршин суух, ******* овогт ******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Д.Мандах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ******* хивсний үйлдвэрт нэхэгч, туслах нэхэгчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ******* хивс ХК-д нэхэгчээр тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн А51 тоот ажилд орсон тушаал, ******* хивсний үйлдвэр, ******* хивс ХХК болж хуулийн этгээдийн эрх зүйн байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан гаргасан 1992 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн А-01 тоот тушаалууд нь тус тус олдохгүй байх тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох нөхцөл байдал үүсээд байна. Иймд намайг 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ******* хивсний үйлдвэрт туслах нэхэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү, би одоо 51 настай, 4 хүүхэдтэй үндэслэлээр тэтгэвэртээ гарах гэж байгаа гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан Б. №15*******624 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгажуулсан хуулбар, 2016.08.18-ны өдрийн 0*******-2/*******8******* дугаартай Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа, гэрэл зургууд, гэрчийн мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч нь 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* хивсний үйлдвэрт туслах нэхэгчээр ажиллаж байснаа тогтоолгохыг шаардаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б. ажилд орсон, ажлаас халагдсан тушаалууд архиваас гарч ирээгүй байх тул түүний ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа 50 нас хүрсэн, олон хүүхэдтэй үндэслэлээр өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

нь 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* хивсний үйлдвэрт туслах нэхэгчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

15*******624 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээлэл хэсэгт Хивсний үйлдвэрийн даргын 1985.05.*******0-ны өдрийн А-51 тоот тушаалаар нэхэх цехэд нэхэгчээр авч ажиллуулав, Хивсний үйлдвэрийн даргын 1991.12.*******0-ны өдрийн А-56 тоот тушаалаар үйлдвэр Хувьцаат компанийн зохион байгуулалтад орсон тул ажлаас чөлөөлөв гэж тус тус бичилт хийгдсэн,

2016.08.18-ны өдрийн Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын ******* хивс ХК-ийн захирлын 1995 оны тушаалыг шүүж үзэхэд ******* ажлаас чөлөөлсөн баримт байхгүй байна гэсэн лавлагаа,

1986-1989 онуудад ажиллаж байх хугацаандаа хамт олонтойгоо авахуулсан гэрэл зургууд, /******* ширхэг /

Гэрч шүүхэд өгсөн Би 1969 онд Герман улсад хивсний мэргэжлээр сурч ирээд 19*******1 оноос ******* хотын Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа хивсний үйлдвэрт ажилд орсон. Мандахтай 1985 оноос 1995 он хүртэл хамт ажиллаж байсан. туслах нэхэгч хийдэг байсан гэсэн мэдүүлэг,

Гэрч шүүхэд өгсөн нь ******* хотын Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа хивсний үйлдвэрт туслах нэхэгчээр миний дагалдан ажилтнаар анх ажилд орж байсан. Би Мандахтай 1985 оноос 1995 он хүртэл хамт ажилласан гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв. Харин клиникийн лабораторид өгсөн шинжилгээний баримтууд, өвчтөний картын хуулбар зэрэг нь хэрэг маргаанд хамааралгүй учраас нотлох баримтаар үнэлээгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 дахь хэсэгт заасныг үндэслэж ******* овогт ******* 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* Хивсний үйлдвэрт туслах нэхэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж *******0.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ