| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/2647/И |
| Дугаар | 489 |
| Огноо | 2016-08-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 489
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2 920 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч *******, *******, ******* нар нь “*******” ХХК- ББСБайгууллагад үлдэх 85 000 000 төгрөгийг 2016.09.01-ний өдрөөс 2017.02.01-ний өдөр хүртэл сар тутам 1 000 000 төгрөг, 2017.03.01-ний өдрөөс 2018.02.01-ний өдөр хүртэл сар тутам 1 500 000 төгрөг, 2018.03.01-ний өдрөөс 2018.07.01-ний өдөр хүртэл сар тутам 10 000 000 төгрөг, 2018.08.01-ний өдөр 11 000 000 төгрөгийг тус тус төлөх, төлүүлэхээр тохиролцож, хариуцагч нар нь зээлийн төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй хоёр сар ба түүнээс дээш хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргаж, гэрээний нийт үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 8 дугаар байрны 36 тоот 30 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө /улсын бүртгэлийн дугаар *******/ болон барьцаат зээлийн гэрээнд заасан бусад барьцаа хөрөнгөөр хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар *******, *******, ******* нараас 582 950 төгрөг гаргуулж “*******” ХХК- ББСБайгууллагад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 116 819 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ