Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 494

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 108 649 966.66 төгрөгийн шаардлагын 9 900 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэх 98 749 966.66 төгрөгийг 2016 оны 10 сарын 02-ны өдрийн дотор нэхэмжлэгч “*******” ББСБ-ХХКомпанид бүрэн төлвөл нийт өр төлбөрийг 75 000 000 төгрөгөөр тооцох, 2016 оны 10 сарын 02-ны өдөр бүрэн төлөөгүй тохиолдолд нийт төлбөрийг 98 749 966.66 төгрөгөөр тооцох, сайн дураар эс биелүүлбэл зээлийн төлбөрийг зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дугаарын гэрчилгээ бүхий Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Туул гол гудамжны 32 дугаар байрны 6 тоотын 88 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 15 м.кв талбайтай автозогсоолыг тус тус албадан борлуулж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар *******ээс  651 699 төгрөг гаргуулж “*******” ББСБ ХХКомпанид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 701 199.83 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ                             Д.ЭНХЦЭЦЭГ