Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2016/00460

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2016/00460

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19******* онд ******* аймагт төрсөн, эмэгтэй, халх, ******* дүүргийн ******* дугаар хороо, Нарийны 16 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1990.02.01-ний өдрөөс 199*******.02.1*******-ны өдрийг хүртэл *******ын ОСНААҮГ-ын цэвэрлэх байгууламжид машинистаар ажиллаж байгаад 199*******.02.1*******-ны өдрөөс жирэмсний амралт авч улмаар хүүхдээ асарч байгаад 1997.01.01-ний өдрөөс *******ын ОСНААҮГ-ын орон сууцны салбарт 1999.03.01-ний өдрийг хүртэл диспетчерээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1990.02.01-ний өдрөөс 1999.03.01-ний өдрийг хүртэл ямар хугацаанд ямар ажил эрхэлж байсан тухай хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдээгүй, зарим хугацааны даатгал төлөгдөөгүй байна. Иймд намайг 1990.02.01-ний өдрөөс 1997.01.01-ний өдрийг хүртэл *******ын ОСНААҮГ-ын цэвэрлэх байгууламжид машинистаар, 1997.01.01-нйи өдрөөс 1999.03.01-ний өдрийг хүртэл диспетчерээр тус тус ажилалж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би шаардлагаа өөрчилж байна. Одоо шүүхээр 1990.02.01-ний өдрөөс 199*******.01.01-ний өдрийг хүртэл *******ын ОСНААҮГ-ын цэвэрлэх байгууламжид машинистаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна, бусад хүсэлтээсээ татгалзаж байгаа. Би одоо ************** нас хүрсэн өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилд орсон тушаал байхгүй, байгууллагын архив шатаад бүх холбогдох бичиг баримтууд шатсан. 1986 оноос 1999 он хүртэл энэ байгууллагад ажилласан. 199******* оны 01 дүгээр сараас төрөхийн өмнөх амралтаа аваад 3 дугаар сард төрсөн, 2 жил хүүхдээ хараад 1997 онд ажилдаа эргэж орсон. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт албаны хүмүүс бичилт хийгээгүйгээс би хохироод байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан *******ийн №093417 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, №208043 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Гамшгаас хамгаалах Ерөнхий газрын гамшгийн судалгааны төвийн 200*******.02.08-ны өдрийн №32 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар, №290*******000443 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрчийн мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч ******* нь 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 199******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл *******-Ус ОСНААГ-ын цэвэрлэх байгууламжид машинистаар ажиллаж байснаа тогтоолгохыг шаардаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч *******ийн ажилд орсон, ажлаас халагдсан талаарх холбогдолтой баримтууд нь өөрт нь байхгүй, ******* ОНӨААТҮГ-ын архивт 200*******.02.08-ны өдөр гал гарч баримтууд нь шатсан байх тул түүний ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

******* нь 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 199******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл *******-Ус ОСНААГ-ын цэвэрлэх байгууламжид машинистаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

093417 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээлэл хэсэгт Газрын даргын 1990.02.1*******-ны өдрийн №21 тоот тушаалаар шугамын слесарийн үүрэгт ажлаас чөлөөлж, цэвэрлэх байгууламж ариутгах татуургын ангид тунгаагчийн машинистаар авч ажиллуулав гэсэн бичилт хийгдсэн,

 

Гамшгаас хамгаалах Ерөнхий газрын гамшгийн судалгааны төвийн 200*******.02.08-ны өдрийн №32 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 200******* оны 02 сарын 08 нд ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******-Ус НӨҮГ-ын конторын барилгад гал гарч гал түймэрт 2 давхар барилга, эд хогшлын хамт бүрэн шатсан байна гэжээ.

208043 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарын даатгуулагчийн ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл гэсэн хэсэгт ажлаас гарсан он сар өдөр 1999.02.01 гэж тэмдэглэсэн,

208043 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дээрх №290*******000443 дугаартай Баталгаажилтын хуудсаар 199*******-1997 оны 3 сар, 1999 оны 3 дугаар сараас 2000 онуудад ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон,

Ажиллаж байхдаа 199******* онд хүүхэд асрах чөлөө авч 199******* оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүүхэд төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар,

Гэрч шүүхэд өгсөн *******тэй хамт Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газрын цэвэрлэх байгууламжид хамт ажиллаж байсан. Би тунгаагчийн машинист, ******* машинист хийж байсан. Хэдэн он хүртэл ажилласан талаараа сайн санахгүй байна, би нилээн эрт ажлаасаа гарсан гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Насанбатын шүүхэд өгсөн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газрын цэвэрлэх байгууламжид хамт ажиллаж байсан. Би 1987 оны 6 сараас тухайн байгууллагад лаборантаар ажилд орсон, тэгэхэд Эрдэнэцэцэг ажиллаж байсан, 1988 оны 8 сард ЗХУ-руу суралцахаар яваад 1992 онд ирээд 1993 онд ажилдаа эргэж ороход Эрдэнэцэцэг ариутгал татуургын 3 дугаар станцад машинистаар ажиллаж байсан. Миний санахад 1999 онд манай байгууллагад ажиллахаа болиод гарсан гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд байх ба гэрчийн мэдүүлгүүд нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудтай харилцан уялдаа холбоотой, тогтоолгох гэж буй жилүүдийг тодотгосон байна гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6 дахь хэсэгт заасныг үндэслэж ******* овогт ******* 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 199******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл *******ын ОСНААГ-ын цэвэрлэх байгууламжид машинистаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ