Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2016/00461

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2016/00461

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* *******, ******* даатгалын хэлтсийн ******* *******/РД:*******82041113/, ******* *******/РД:82100205/ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Улсын бүртгэлийн 729 тоот гэрчилгээтэй, ******* дүүргийн ХХК нь 2016.03.31-ний өдрийн байдлаар 2.536.882 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй. Үүнийг төлүүлэхээр удаа дараа хаягаар нь очсон боловч хаягандаа байхгүй байх бөгөөд тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 20 оны 12 дугаар сард нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 20.12.10-ны өдрийн 2512 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Иймд тус компанийн захирал ******* *******, нягтлан бодогч ******* ******* нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү, энэ хоёр хүн гэр бүлийн хүмүүс гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан 20.12.10-ны өдрийн 2512 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, ******* дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2016.10.17-ны өдрийн 241, 2016.10.13-ны өдрийн 4 дугаартай тодорхойлолт, ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 20 оны 12 дугаар сарын тайлан, 2016 оны 1-3 сарын тооцоо зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

******* дүүргийн ******* *******, ******* даатгалын хэлтэс нь Э.*******, Б.******* нарыг эрэн сурвалжлуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Э.*******, Б.******* нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд мөн болох нь ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 20 оны 12 дугаар сарын тайлан, 2016 оны 1-3 сарын тооцоо, ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 20 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нар нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

******* ******* /РД:*******82041113/ нь хамгийн сүүлд ******* дүүргийн 3 дугаар хороо, хороолол дугаар байрны 1 тоот хаягт, ******* ******* /РД:82100205/ нь хамгийн сүүлд ******* дүүргийн 3 дугаар хороо, 30 дугаар байрны 12 тоотод хаягт тус тус оршин суудаг байсан, одоо тухайн газраа оршин суудаггүй, бүртгэлтэй хэвээр байгаа, Э.******* нь 969795 дугаарын, Б.******* нь 969794 дугаарын гар утастай зэрэг мэдээллийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар ******* *******, ******* ******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д зааснаар хариуцагч нарыг эрэн сурвалжлах, түүнийг хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Хариуцагч Э.*******, Б.******* нар нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* *******, ******* даатгалын хэлтэст анхааруулсугай.

4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Энхчимэгт даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* дүүргийн ******* *******, ******* даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.