Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00295

 

 

 

 

 

 

 

2026 02 02 210/МА2026/00295

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/18297 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

11,260,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх, хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 11,260,000 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тодруулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцсоны дагуу 16,500,000 төгрөгт, 7 хоногийн хугацаатай орон сууцны засварын ажил гүйцэтгүүлэхээр тохиролцож, урьдчилгаа төлбөрт 8,250,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч дээрх тохиролцооны дагуу тодорхой хэмжээний засварын ажил хийж гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэж байх явцад үл ойлголцол гарч, улмаар ажлыг зогсоож, урьдчилгаа гэж шилжүүлсэн 8,250,000 төгрөгөөс үлдсэн 2,010,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, ажлын хөлсний бусад хэсэг нь хийсэн ажлын гүйцэтгэлд буюу тухайн байранд үлдсэн гэж тайлбарлан маргажээ.

 

Энэ тохиолдолд анхан шатны шүүх талууд 16,500,000 төгрөгт ямар хэмжээний, ямар ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон, үүнээс хариуцагч ямар ажлыг хийж гүйцэтгэсэн, хийж гүйцэтгэсэн ажил нь хэдий хэмжээний үнэлгээтэй болсон зэрэг үйл баримтыг тодруулж, тогтоох нь талуудын гэрээ цуцалсантай холбоотой маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

 

4. Түүнчлэн талууд гүйцэтгэсэн ажил үнэ, хэмжээний талаар маргаж, нэхэмжлэгч талаас хэрэгт хэвлэсэн хар зураг, хариуцагчаас ажил гүйцэтгэсэнтэй холбоотой гарсан зардлын зарцуулалт гэж дансны хуулгын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт ямар үйл баримтыг нотолж байгаа, уг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөнтэй холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан үзлэг хийж бэхжүүлэх эсэхийг тодруулах, хариуцагчийн гаргасан баримтыг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй, хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байгаа тохиолдолд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нотлох баримтаас хасаж, талуудад мэтгэлцэх боломжийг олгох зэрэг ажиллагааг явуулах байжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/18297 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ

Н.ГЭРЭЛТУЯА