Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00296

 

 

 

 

 

 

 

2026 02 02 210/МА2026/00296

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/10545 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ид холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,025,555 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг болон гэрээнээс учирсан хохиролд 56,486,681 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагчаас 13,025,555 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Талуудын хооронд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, энэ гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 14,300,000 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд сар бүр 633,785 төгрөг төлж байхаар эргэн төлөлтийн хуваарьтай байсан.

1.3. Хариуцагч нь 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд зээлээ хуваарийн дагуу төлж байгаад, үүнээс хойш зээлээ төлөхгүй болсон. Иймд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрт төлөгдсөн 3,993,355 төгрөгийг хасаж, төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн төлбөр 9,755,382 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

1.4. Мөн гэрээгээр тохиролцсоны дагуу зээлийн хүүд 2024 оны 02 дугаар сараас 2024 оны 7 дугаар сар хүртэл 6 сарын хугацаанд хүү төлөгдөөгүй тул сарын 52,522 төгрөгийн хүүг 6 сараар үржүүлж 315,132 төгрөгийн хүү, харин алдангийг нэхэмжлэл гаргах үед зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү нь сард 633,785 төгрөгийг эргэн төлөх байсан бөгөөд төлөлтөө хийгээгүй сардаа үржүүлэхээр 3,802,710 төгрөгийн гүйцэтгээгүй үнийн дүн гарч байгаа. Тухайн үнийн дүнгээсээ 0.5 хувиар тооцож, хоногийн 19,013 төгрөгийг шаардаж байгаа. Үүнийгээ нэмж үржүүлэхээр 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 157 хоногоор тооцож, 2,985,041 төгрөгийн алданги гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчаас үндсэн зээл 9,725,382 төгрөг, хүү 315,132 төгрөг, алданги 2,985,031 төгрөг, нийт 13,025,550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагч ******* нь ******* ХК-иас 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний дагуу жилийн 17.12 хувийн хүүтэй 30,000,000 төгрөгийн орон сууцын зээл авч, Б*******,*******,*******,******* тоот хаяг байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдан авсан. Хариуцагч нь 2013 онд орон сууцыг бусадтай худалдахаар тохиролцсон байх үед нөхрийнх нь хамаатан гэх *******, ,нар 78,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, улмаар орон сууцыг 2015 оны 08 дугаар сард нэхэмжлэгч биет байдлаар нь хүлээж авсан. 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. ******* нь 2023 оны 06 дугаар сард хариуцагч *******той уулзаж, орон сууцтай холбоотой ******* ХК-ийн зээлийн барьцаанд байгаа 13,263,828 төгрөгийн зээлийн төлбөрийг дуусгавар болгож, орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргасан. Шилжүүлсний дараа үлдэгдэл төгрөгийг хариуцан тооцохоор тохиролцсон. Нэхэмжлэгчтэй хариуцагчийн зүгээс ямар нэгэн зээлийн гэрээний харилцаа огт байхгүй.

2.2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид 14,300,000 төгрөгийг өгье, эхний ээлжид *******ны 13,000,000 төгрөгийн зээлийн төлбөр дуусгавар болгоно. Дараа нь орон сууцын төлбөрийг тохиролцохоор 14,300,000 төгрөгийг баталгаа болгох зорилгоор зээлийн гэрээ байгуулж, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 14,300,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Хариуцагч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* ХК-д 13,263,828 төгрөгийг төлж, орон сууцын зээлийг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 800,000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч *******тай үл хөдлөх, худалдах, худалдан худалдан авах гэрээ байгуулсан, хариуцагч *******ийн хувьд зээл авах санаа зорилго огт байгаагүй. Иймд *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

3.1. Орон сууцны үлдэгдэл төлбөр 35,410,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл *******ны орон сууцын зээлийн хүүд төлсөн 21,076,681 төгрөг, нийт 56,486,681 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 18,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй байна. Уг тайлбартай холбоотой *******ын гэр бүлийн хамаарал бүхий этгээд ийн *******нытоот дансны хуулгыг 2 дахь хавтаст хэргийн 18-36 дахь талд нотлох баримтаар гарган өгсөн. Хэрэгт авагдсан ийн *******ны дансны хуулгаар хариуцагч ******* 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр орлого *******оос гэх гүйлгээний утгатай 24,500,000 төгрөгийг ийн *******нытоот шилжүүлсэн байдаг.

3.3. Хариуцагч ******* нь ийн шилжүүлж байсан мөнгөн гүйлгээнээс 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 24,600,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 15,000,000 төгрөг зэрэг, нийт 39,600,000 төгрөгийг *******оос зээлж авсан мөнгөө буцааннь төлж байсан.

Нэхэмжлэгч ******* болон эхнэрнар 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр *******оос гүйлгээний утгаар орж ирсэн 18,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцааж төлөөгүй. 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн 24,880,000 төгрөгийг Сүзүки Скүдо маркийн автомашин худалдан авсан төлбөртэй төлсөн гэж нийт 82,480,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

3.4. Нэхэмжлэгч ******* болон түүний эхнэрнар *******ид өгч байсан гэх 110,770,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс манай зүгээс 82,480,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 24,290,000 төгрөг нь Сүзүки Скүдо маркийн автомашин мөнгө. 39,600,000 төгрөг, 24,600,000 төгрөг, 15,000,000 төгрөгийн зээл аваад буцааж төлсөн. Мөн зээлж авсан гэж байгаа 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18,000,000 төгрөгийг буцааж төлөөгүй. Эдгээрийг нэмбэл 82,480,000 төгрөгийг нэхэмжлэгч талд өгч байсан. 110,770,000 төгрөгөөс нэхэмжлэгчид өгсөн 82,480,000 төгрөгийг хасахаар 28,290,000 төгрөг болж байгаа.

3.5. 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний дагуу зээлсэн гээд байгаа 14,300,000 төгрөгийг нэмбэл нэхэмжлэгч нь орон сууцын холбоотой төлбөрт 42,590,000 төгрөгийг төлсөн байгаа. 78,000,000 төгрөгөөр орон сууцыг худалдан авсантай холбоотой ямар нэгэн маргаан байдаггүй. 78,000,000 төгрөгөөс 42,590,000 төгрөгийг хасвал орон сууцын үлдэгдэл төл төлбөр нь 35,410,000 төгрөг болж байгаа. Мөн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл *******анд бол зээлийн хүү, сарын хүүг хариуцагч ******* төлсөн. Үүнтэй холбоотойгоор 21,076,681 төгрөгийг манай тал нэхэмжилсэн. Нийт 56,486,681 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

4.1. Зохигчдын хооронд анх 2012 онд орон сууц худалдах, худалдан авах анхны яриа хэлэлцээр болсон байдаг. Анх тухайн орон сууцыг 78,000,000 худалдаж авахаар харилцан тохиролцсон байдаг. Энэ үйл баримт дээр талууд маргахгүй байгаа.

4.2. Орон сууцны эхний мөнгийг 2012 оны 09 дүгээр сард нэхэмжлэгчийн охин Ирланд улсаас ирснийхээ дараа 20,000 еврог солиулж, 36,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Энэ тухай гэрч нар мэдүүлсэн байдаг. 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 9 дүгээр сард охин нь ирээд дээрх 36,000,000 төгрөгийг бэлэн өгснийхөө дараа ...үлдэгдэл мөнгөө яаралтай өгмөөр байна гэхээр нь банкнаас 25,000,000 төгрөгийн зээл авч, охиныгоо Ирланд улс руу явсан өдрийн маргааш буюу 11 дүгээр сарын 16-ны өдөр 24,880,000 төгрөгийг ийн данснаас шилжүүлсэн.

*******ийн зүгээс барьцаанаас суллаж өгөөгүй байж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр орон сууцаа авчих, үлдсэн мөнгөө төлчих гэдэг асуудал яригддаг. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 18,800,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас төлж, нийт байрны үнийг бүрэн төлж, түүнээс гадна илүү давуулаад төлсөн байдаг.

4.3. Гэрчийн мэдүүлснээр Сүзүки скүдо машиныг 7,500,000 төгрөгөөр авч байсан. Иймд машиныг 5,000,000 төгрөгөөр машины зөрүүнд өгч авсан талаар үйл баримт нотлогддог. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид төлөх үүрэг байхгүй болох нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр *******, ******* нарын хооронд хэлцэл хийгдсэн байдаг. Тухайн хэлцэлд А тал нь Б талд 24 сарын хугацаатай жилийн 6 хувийн хүүтэй, 14,300,000 төгрөгийн зээлийг олгоно.

Уг зээлийн харилцаа нь зээлийн гэрээгээр зохицуулагдана гэж хэлцлийн нэгт заасан ба зээлийг хүлээн авсан даруйдаа *******ныхаа зээлийг төлнө. Мөн илүү зөрүү мөнгөнд худалдах, худалдан авах гэрээ 40,000,000 төгрөгөөр байгуулж, 2 хувийн үл хөдлөх хөрөнгийн татвар, нотариатын зардал зэргийг төлөөд 14,300,000 төгрөгийг зээлэхэд ******* нь зээлээ хаагаад байрыг суллаж өгөх боломжтой гэх байдлаар хэлцлээ хийсэн. Тухайн хэлцлийн 4-т Баянзүрх дүүргийн*******, 15 дугаар хорооллын 11 дүгээр байр, 5 тоотод байрлах 29 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн 2204001195 дугаартай 2 өрөө орон сууцны төлбөрийг 2015 онд бүрэн төлж дууссан бөгөөд өнөөдрийг хүртэл Б талд өр төлбөргүй болон энэхүү хэлцлээр дуусгасан гэж талууд тохиролцсон байдаг. Энэ үйл баримтуудаар хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6., 243 дугаар зүйлийн 243.1., 219 дүгээр зүйлийн 219.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 10,040,514 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,985,041 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн 56,486,681 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,077 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,500 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч *******оос 175,598 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Хариуцагч ******* нь 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Солонгос улсад зорчсон бөгөөд Солонгос улсад байх үедээ сэтгэцийн эмгэг тусаж, уг өвчин нь хүндэрсний улмаас ковидын хөл хориотой хугацаанд тусгай үүргийн онгоцоор яаралтай Монгол улсад /хх-ийн 46 тал/ 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдөр ирж, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн сэтгэл түгших эмгэг өвчний улмаас СЭМҮТ-д эмчилгээнд /хх-ийн 77 тал/ байнга хамрагддаг, мэргэшсэн эмчийн хяналтад байдаг болсон.

******* нь уг сэтгэцийн өвчний улмаас бусдаас айж түгших, урд өмнөх үйл явдлыг санахгүй мартагнах, зарим тохиолдолд бусдад санаа бодлоо чөлөөтэй бүрэн гүйцэт илэрхийлж чадахгүй байх зэрэг бусад эмгэг үүсдэг бөгөөд "*******" ХК-иас 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний дагуу жилийн 17.12 хувийн хүүтэй 35,000,000 төгрөгийн орон сууцны зээлээр худалдан авсан эрхийн улсын бүртгэлийндугаартай Б*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцтай холбоотой ******* болон түүний гэр бүлийн хамаарал бүхий этгээд болохнарын зүгээс хэдэн төгрөг төлсөн эсэх, мөн өөрийн зүгээс нэхэмжлэгчид болон түүний хамаарал бүхий этгээд нарт зээлж байсан мөнгөө тодорхой сайн санахгүй байгаа талаар хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс удаа дараа тодорхой илэрхийлж байгаа болно.

6.2. Хариуцагч ******* нь 2013 онд өөрийн өмчлөлийн Б*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдахаар бусадтай тохиролцсон байх үед хариуцагчийн нөхрийн хамаатан болох нэхэмжлэгч *******ын эхнэрнь 78,000,000 төгрөгт худалдан авахаар тохиролцсон.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн гэр бүл ийн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 24,880,000 төгрөгийг хариуцагчаас худалдан авсан Сузуки Эскудо маркийн автомашины төлбөр, бусад зарим төлбөр нь зээлж авч байсан мөнгөө буцаан төлсөн гэж хүлээн зөвшөөрдөггүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчнь "... Сузуки эскудо маркийн машин 2012 оны 8 сард худалдаж авсан. 15,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан..." гэх /2хх-ийн 55 тал/ мэдүүлэг нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-ийн 160 тал/-гээр үгүйсгэгддэг болно.

6.3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан ийн *******нытоот дансны хуулгаар 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр орлого оос гэх гүйлгээний утгаар 24,500,000 төгрөгийг хариуцагч шилжүүлснийг *******ид гэх гүйлгээний утгаар хариуцагчийн *******нытоот дансанд 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дээрх 24,600,000 төгрөгийг /2хх-ийн 18 тал/ буцаан шилжүүлсэн, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ээс шилжүүлэв гэх гүйлгээний утгаар 24,880,000 төгрөг /2хх-ийн 19 тал/ шилжүүлсэн, 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөрорлого гэх гүйлгээний утгаар хариуцагчид 4,000,000 төгрөг /2хх-ийн 20 тал/ шилжүүлсэн, 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ээс орлого гэх гүйлгээний утгаар хариуцагчид 6,000,000 төгрөг /2хх-ийн 20 тал/ шилжүүлсэн, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ээс шилжүүлэв гэх гүйлгээний утгаар 3,480,000 төгрөг, 4,000,000 төгрөг /2 хх-ийн 21 тал/ шилжүүлсэн, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* 1,000,000 төгрөг, 800,000 төгрөг /2 хх-ийн 25 тал/ хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч ******* нь ийн *******нытоот дансанд 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ш.оос гэх гүйлгээний утгаар 18,000,000 төгрөг /2хх-ийн 26 тал/ шилжүүлсэн, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ээс гэх гүйлгээний утгаар 210,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг /2хх-ийн 34 тал/ шилжүүлсэн, хариуцагч ******* нь ийн *******нытоот дансанд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ш.оос гэх гүйлгээний утгаар 15,000,000 төгрөг шилжүүлснийг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлэв гэх утгаар дээрх 15,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байрны мөнгө гэх гүйлгээний утгаар 16,800,000 төгрөг /2хх-ийн 36 тал/ зэрэг мөнгөн гүйлгээнүүд хийгдсэн байна.

Эдгээр мөнгөн гүйлгээгээр хариуцагч ******* нь 57,500,000 төгрөгийг нэхэмжлэгчийн гэр бүл т шилжүүлсэн,нь хариуцагч *******ийн шилжүүлж байсан 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 24,500,000 төгрөг /2xx-ийн 18 тал/, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 15,000,000 төгрөг /2хх-ийн 36 тал/-ийг буцаан шилжүүлж байсан байх тул эдгээр мөнгөн гүйлгээг хасаж тооцвол нийт 71,170,000 төгрөгийг шилжүүлж байсан байна. Хариуцагч ******* нь ийн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 24,880,000 төгрөг /2хх-ийн 19 тал/-ийг Сузуки Эскудо маркийн авто машинтай холбоотой төлбөр тул орон сууцны төлбөртэй хамааралгүй гэж хүлээн зөвшөөрдөггүй болно. Нэхэмжлэгч *******ын эхнэр тэй 2013 оны 04 дүгээр сард орон сууцыг худалдахаар тохиролцож байсан, Сузуки эскудоУБА улсын дугаартай автомашин 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ийн эзэмшилд байсан /хх-ийн 214 тал/ байсан байх тул 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 24,880,000 төгрөг орон сууцны төлбөртэй хамааралгүй болох нь нотлогддог.

6.4. Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчийн 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 24,600,000 төгрөгийг орон сууцны төлбөрт төлсөн гэх тайлбар үгүйсгэгддэг болно.

Нэхэмжлэгч *******,нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан гуравдагч этгээдэд худалдан борлуулах зорилгоор *******ны зээлийн үлдэгдэл болох үндсэн зээл 13,263,828 төгрөг, хүү 231,322.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,265.38 төгрөг /хх-ийн 43 тал/ болон үл хөдлөх эд хөрөнгийн татвар 800,000 төгрөг /хх-ийн 122 тал/ зэрэг төлбөрийг төлж барагдуулах зорилгоор хариуцагч *******ид 14,300,000 төгрөгийг шилжүүлэхдээ баталгаа болгох зорилгоор зээлийн гэрээ /хх-ийн 6 тал/, хэлцэл /хх-ийн 36 тал/, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч *******, түүний эхнэрнар хариуцагч *******ид орон сууцны төлбөрт 2013 оноос 2015 он хүртэл 46,290,000 төгрөг, 2023 онд 14,300,000 төгрөг, нийт 60,590,000 төгрөгийг төлж үлдэгдэл 17,410,000 төгрөгийг төлөөгүй болох нь нотлогддог.

6.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 36,000,000 төгрөгийг бэлэн өгсөн гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг зөрчсөн гэж үзэж байгаагаас гадна нэхэмжлэгч нь 36,000,000 төгрөгтэй холбоотой ямар нэгэн нотлох баримтыг гаргаагүй болно. Хариуцагч ******* ньболон гэрчнараас бэлэн хэлбэрээр огт мөнгө хүлээж авч байгаагүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд хоёр удаа гаргасан тайлбар зөрүүтэй, бодит үнэнд нийцээгүй байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/10545 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *******ад 10,040,514 төгрөг олгохоор шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 17,410,000 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Талуудын хувьд ах, дүү хүмүүс ба анх 2012 онд Таны байрыг худалдаж авъя гэхэд нь зөвшөөрөөд худалдахаар аман хэлцэл хийж, мөнгөө хувааж авахаар тохиролцсон. Тухайн цаг үед мөнгө өгч, авсаар байгаад 2015 онд орон сууцаа биет байдлаар аваад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөөгүй. Гэрчилгээ гаргаж өгөөгүй шалтгаанаа Зээлийн барьцаанд орон сууц барьцаалсан учраас өгч чадахгүй байна гэж хэлэхэд нь Хэсэг хүлээе гээд нэхэмжлэгч хүлээсэн. 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр талууд надтай ирж уулзаж Энэ асуудлаар зээлийн гэрээ хийнэ гэж ярилцаад 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хэлцэл гэх агуулгатай баримт бичгийг үйлдэж, тухайн хэлцлийн дагуу зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний харилцаа бий болсон.

7.2. Үүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс 14,300,000 төгрөгийг зээлсэн бөгөөд үүний үндсэн дээр хариуцагч ******* өөрийн ******* ХК дахь зээлээ хааж гэрчилгээгээ гарган өгч энэ хүмүүсийн хооронд орон сууц худалдах, худалдан авах харилцаа дуусаж, зээлийн харилцаа үлдсэн. Зээлийн төлбөрийг төлж байх хугацаанд зээлээ төлөхөө больсноос үүдэн маргаан үүсэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, сөрөг нэхэмжлэлийн агуулгаар тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь хэрэгт авагдсан хэлцэл зээлийн гэрээ болон дансны хуулгаар тогтоогдоно. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээ зөв тодорхойлж, үндэслэлтэй шийдвэрлэсэн тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,025,555 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, худалдах-худалдан авах гэрээний үүрэг болон гэрээнээс учирсан хохиролд 56,486,681 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган, талууд маргажээ.

3.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. ******* болон ******* нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 14,300,000 төгрөгийг жилийн 6 хүүтэй, 24 сарын хугацаатай *******ид зээлдүүлэх, зээлдэгч нь 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд сар бүр 633,785 төгрөгөөр зээл болон хүүгийн төлбөрийг буцаан төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх-6-8/

3.2. Мөн талууд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Хэлцэл нэртэй баримт үйлдэн, ******* /А тал/ нь ******* /Б тал/-д 24 сарын хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй 14,300,000 төгрөгийн зээлийг олгох, уг зээлийн харилцааг Зээлийн гэрээгээр зохицуулах, ******* нь хэлцлийн 1 дэх заалтад дурдсан зээлийг хүлээн авсан даруйдаа өөрийн *******ны 13,412,950 төгрөгийн үлдэгдэл бүхий зээлийг хааж, Баянзүрх дүүргийн*******,*******, 11 дүгээр байр, 5 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийндугаартай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тус банкны барьцаанаас чөлөөлөн, уг үл хөдлөх эд хөрөнгийг 40,000,000 төгрөгт тооцон худалдах, худалдан авах гэрээ байгуулан *******ад шилжүүлэх, ******* нь дээрх 2 өрөө орон сууцны үнийг 2015 онд бүрэн төлж дууссан бөгөөд өнөөдрийг хүртэл *******ид ямар нэгэн төлөх төлбөргүй болохыг дурдаж, мөн ******* нь зээлийг хүлээн авсан дариудаа ******* ХК дахь зээлээ төлөөгүй тохиолдолд ******* нь *******ад зээлийн гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх, дээрх орон сууцыг *******ын өмчлөлд шилжүүлж өгөөгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 200,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, уг баримтад нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар гарын үсэг зурж, баталгаажуулсан. /хх-36/

3.3. Зээлдүүлэгч ******* 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 14,300,000 төгрөгийг zeel гэх утгатайгаар *******ийнХК дахьтоот дансанд шилжүүлсэн. /хх-9/

4. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна.

Учир нь, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан. Нэхэмжлэгч ******* бичгээр байгуулагдсан 2 гэрээний дагуу 14,300,000 төгрөгийг хариуцагч *******ид шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн.

5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

5.1. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийнхээ хүрээнд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 633,785 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 633,785 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 633,785 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 633,785 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 633,785 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 633,785 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 633,785 төгрөг, нийт 4,436,495 төгрөгийн *******ад төлсөн ба үүнээс хойш хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийг хариуцагчаас шаардаж буй нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. /хх-9-23/

6. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч зээлийн хүүг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг орхигдуулсан байгааг залруулж, давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

6.1. Харин талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаа 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дуусах байсан боловч нэхэмжлэгч гэрээний харилцаа дуусахаас өмнө гэрээг цуцалж, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах замаар зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардсан байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу алданги шаардах эрхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

7. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

7.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35,410,000 төгрөг, ******* ХК дахь орон сууцны зээлийн хүүд төлөгдсөн төлбөр буюу гэрээнээс учирсан хохиролд 21,076,681 төгрөг, нийт 56,486,681 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.

7.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол, худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үнийг бүрэн төлж барагдуулаагүй тул худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 35,410,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Гэвч хариуцагч *******ийн ******* ХК дахьтоот дансны хуулга болон нэхэмжлэгч *******ын хамаарал бүхий этгээд болох гэрч ийн ******* ХК дахьтоот дансны хуулгаас үзэхэд 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 24,880,000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 4,000,000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 6,000,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,480,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 800,000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 75,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 16,800,000 төгрөг, нийт 71,035,000 төгрөг *******ид төлөгдсөн байна. /1хх-179-191, 2хх-18-39/

Мөн гэрчшүүхэд өгсөн мэдүүлэгтээ: 2012 оны 09 дүгээр сард том охингадаадаас ирээд, бид хоёр 20,000 еврог солиулаадресторанд *******той уулзаж 36,000,000 төгрөгийг өгсөн ба ******* ******* ХК руу Байрны бичиг баримтыг нь аваад ирье гээд орсон. Гэтэл Шинэ байрны урьдчилгаанд манай байрыг авчихсан тул баримтыг нь авч чадсангүй гэж хэлээд гарч ирсэн. Нийт 78,000,000 төгрөгийг байрны төлбөрт төлсөн. Миний бие ******* ХК-иас 25,000,000 төгрөгийн зээл авч, 24,800,000 төгрөгийг 2012 онд шилжүүлсэн. Тэрнээс хойш охинбайрны бичиг баримтыг авъя гэж шаардаж байсан боловч өгөхгүй байж байгаад 2015 оны 09 дүгээр сард манай байрыг суллаж өгсөн. Ингээд 2023 оны сүүлээр *******ын нэр дээр бичиг баримтыг нь гаргуулж авсан. Тэгэхдээ банкны зээлийн үлдэгдэл 14,600,000 төгрөгийг манайх банканд нь тушаагаад бичиг баримтыг нь авсан гэж, /2хх-55-57/

Гэрчшүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Манай дүүболон би Ирланд улсад амьдарч байхдаа мөнгө цуглуулж, Монголдоо байр авах зорилготой байсан. 2012 оны 09 дүгээр сард Монголд ирэхдээ 20,000 евро авч ирсэн ба тухайн үеийн ханшаар Найман шарга дээр солиулахад 36,000,000 төгрөг болсон. Тухайн өдөртөө Налайх орж, хоолны газрын хажууд ******* эгчтэй уулзаад 36,000,000 төгрөгөө өгсөн. Байрны ордер нь банкны барьцаанд байгаа, зээлээ төлчихвөл бичиг баримтыг нь авах боломжтой гэж хэлээд банк руу орсон. Гэтэл гарч ирээд Шинэ байрны урьдчилгаанд тооцон авсан тул удаахгүй гэрчилгээг нь гаргаж өгнө гэж хэлсэн. Ийнхүү гэрчилгээгээ авч чадаагүй ч банкнаас 25,000,000 төгрөгийн зээл авч, энэ мөнгийг *******ид дансаар шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сард байраа хүлээн авсан. 2024 онд бага дүү маань ирж уулзаад банкны төлбөрийн үлдэгдлийг төлж, бичиг баримтаа авах санал гаргаж, *******ийн өмнөөс төлбөрийг төлж бичиг баримтаа хүлээн авсан. Ингээд хамгийн бага хүү буюу 0,8 хувийн хүүтэй төлөхөөр болсон. Уг зээлийн төлбөрийг ******* 2 сар төлөөд, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ. /2хх-58-59/

Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 36,000,000 төгрөгийг 2012 оны 09 дүгээр сард ,нар төлснийг хариуцагч ******* баримтаар үгүйсгээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул дээрх төлбөрийг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцох нь зүйтэй байна.

Ийнхүү дансны хуулгаар тогтоогдсон 71,035,000 төгрөг, бэлнээр хүлээлгэн өгсөн 36,000,000 төгрөг, нийт 107,035,000 төгрөгийг *******аас *******ид орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн байх ба хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсанаар гэрээний үүрэгт дутуу төлөгдсөн гэх 35,410,000 төгрөг болох нь тогтоогдоогүй тул энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй.

Түүнчлэн талуудын гаргасан тайлбар болон хэргийн 1 дүгээр хавтасны 160-161 дүгээр тал, 214 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргийн 61-66 дугаар талд тус тус авагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Автотээврийн газарт тээврийн хэрэгслийн бүртгэх маягт, Тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээс үзэхэд Тоёота Ист маркийн тээврийн хэрэгсэл нь 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн, иргэн2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд эзэмшигчээр бүртгэлтэй байсан, харин Сузуки Эскудо маркийн тээврийн хэрэгсэл нь 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн, иргэн2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд эзэмшигчээр бүртгэлтэй байсан үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд ээс 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 24,600,000 төгрөгийг хариуцагч *******ид шилжүүлсэн нь тэдний дансны хуулгаар ногдогдох тул энэхүү 24,600,000 төгрөгийг орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцохгүй.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1395 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний 3.3 дахь хэсэгт Төлбөрийг бүрэн төлж дууссан гэж /1хх-124/, мөн өдрийн Хэлцэл-ийн 4 дэх хэсэгт ******* орон сууцны үнийг бүрэн төлсөн, *******ид ямар ч өр төлбөргүй болохыг дурдсан /1хх-36/ тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж зааснаар тухайн худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

7.3. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй боловч хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргээ зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх уг үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу ******* ХК дахь орон сууцны зээлийн хүүд төлөгдсөн гэх 21,076,681 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцсэн байна.

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/10545 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 281 дүгээр зүйлийн 281.1., гэсний дараа 282 дугаар зүйлийн 282.1., гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ

 

 

Н.ГЭРЭЛТУЯА