Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 690

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, О ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын газар ашиглах эрхийн сунгасан шийдвэр гаргахгүй байгаас эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийг сунгасан шийдвэр гаргахыг даалгах, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. 

Иймд О ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Газар ашиглах эрхийг сунгасан шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, газар ашиглах эрхийг сунгасан шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч бүхэлд нь татгалзаж байгаа тул тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дд О ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр олгосон итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах эрхийг олгосон байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтанд гарын үсэг зурсан болно. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан “Баянзүрх дүүргийн Засаг даргын газар ашиглах эрхийн сунгасан шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийг сунгасан шийдвэр гаргахыг даалгах, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ О ХХК бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ды улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                         М.БАТЗОРИГ