| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 197/2025/09933/И |
| Дугаар | 210/МА2026/00386 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00386
2026 02 13 210/МА2026/00386
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2026/00692 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Зуучлалын гэрээний үүрэгт 4,490,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 4,490,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Талууд 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдахад зуучлах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь *******,*******,*******,*******, тоот хаягт байршилтай, 65.61 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн хүрээнд түүнтэй хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, төлөөлж хэлцэл хийх, ******* нь зуучлалын гэрээний хөлсөнд 426,000,000 төгрөгийн 2.2 хувьтай тэнцэх хэмжээний хөлс төлөх, гэрээний хугацаа 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл үйлчлэхээр тус тус тохиролцсон. /хх-12-14/
3.2. Улмаар хариуцагч ******* болон нарын хооронд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 429,000,000 төгрөгөөр д худалдсан. /хх-17-18/
4. Хариуцагч нь гуравдагч этгээд буюу хэлцэл хийх этгээдтэй нэхэмжлэгчийг холбож өгөх үүргээ биелүүлээгүй, хариуцагч өөрөө худалдан авагчийг олсон тул зуучлалын гэрээний хөлсний үлдэгдэл 4,350,000 төгрөгийг төлөх үүрэггүй гэж маргасан байна.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хариуцагчийн төлбөл зохих хөлсний хэмжээг тогтоож шийдвэрлэсэн боловч алдангитай холбоотой тооцоолол алдаатай болсон байх тул давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулан нэхэмжлэлээс хангасан үнийн дүнд өөрчлөлт оруулна.
5.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.
Дээрх гэрээний дагуу, нэхэмжлэгч байгууллагын зуучлалын үр дүнд хариуцагч нь тай 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд хэргийн баримтаар хариуцагч өөрөө худалдан авагчийг олсон талаарх баримтгүй, энэ талаарх гаргасан татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй талаарх анхан шатны дүгнэлт үндэслэл бүхий болсон.
Ийнхүү гэрээнд тохиролцсон 426,000,000 төгрөгийн 2.2 хувь болох 9,372,000 төгрөгийн 9,350,000 төгрөгөөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодорхойлж, улмаар хариуцагчийн зуучлалын гэрээний хөлсөд төлсөн 5,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 4,350,000 төгрөгийг алдангийн хамт гаргуулахаар шаардсан байх ба нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар зуучлалын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Учир нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн шаардсан зуучлалын гэрээний хөлсний үлдэх хэсэг болох 4,350,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.
6. Харин нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан алданги 140,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ алдангийн хэмжээг буруу тооцоолсон байна.
Талууд гэрээний 6.3-т Зуучлуулагч нь гэрээнд заасан хугацаанд зуучлалын хөлсийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг зуучлагчид үл маргах журмаар төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн.
Хариуцагч 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн тул үлдэх, гүйцэтгээгүй үүрэг 4,350,000 төгрөгийн 0.5 хувь 21,750 төгрөгийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 3 хоногийн алданги 65,250 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 4,350,000 төгрөг, алданги 65,250 төгрөг, нийт 4,415,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
7. Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэх гомдлыг хүлээн авах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Учир нь,
7.1. Хариуцагч 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн гэрч оролцуулах тухай хүсэлтийг шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 197/ШЗ2025/52241 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба шүүх татгалзлын үндэслэлээ ...хариуцагч гэрч асуулгах хүсэлтдээ гэрчээс ямар үйл баримтыг тодруулах, тухайн үйл баримт хэрэгт ямар хамааралтай болох талаар дурдаагүй... гэснийг буруутгах үндэслэлгүй.
Мөн дээрх хүсэлтийг шийдвэрлэснээс хойш хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хариуцагчаас нотлох баримт бүрдүүлэх боломжийг шүүхээс хангаж олгосон байх тул хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2026/00692 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 4,415,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын 86,800 гэснийг 80,794 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Н.ГЭРЭЛТУЯА