Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 242

 

                              

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

          Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1973 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 43 настай, ам бүл 3,  хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо 39 дүгээр байрны 57 тоотод оршин суух Тайжууд овогт Чимэдийн Тогтох /РД:ОЭ73090362/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1967 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 49 настай, жолооч мэргэжилтэй, Багануур ХК-д оператор ажилтай,  ам бүл 1, Багануур дүүргийн 5 дугаар хороо 4 дүгээр байрны 01 тоот оршин суух Борлууд овгийн Чулууны Бат-Очир /РД:ОЗ67052812/-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Тогтох, хариуцагч Ч.Бат-Очир, нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ч.Тогтох шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1992.03.09-нд Ч.Бат-очиртой гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бид хамт амьдрах хугацаанд нөхөр архи ууж гэр орондоо ирэхдээ тайван байдлыг алдагдуулж янхан, гичий олон эрийн дэвсгэр,  эр болгоныг чинь ална чи надад төлөөд барахгүй өртэй, чиний ах дүү миний хүчинд шилжин ирсэн гэж сэтгэл санаагаар дарамталдаг байсан. Энэ байдлыг засахаар амьдрах хугацаанд дүүргийн Цагдаагийн хэлтэстэй байнга хамтарч ажиллаж ирсэн. 2013.11 дүгээр сард гэр бүл цуцлах хүсэлт гаргаад 3 сарын эвлэрүүлэх хугацаанд нөхөр энэ байдлаа ухамсарлан засна гэж эвлэрсэн. Мөн гэр бүлийн дотно харьцаанд таардаггүй, цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Гэр бүл болоод 1996.02.03-нд охин Б.Баяржаргал, 2007.07.19-нд хүү Б.Баярмандах нар төрсөн. Хүү Б.Баярмандахыг миний асрамжид үлдээж эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй болно.Эвлэрүүлэн зуулчлалын ажиллагаанд бид амжилт олоогүй гэжээ.

Хариуцагч Ч.Бат-Очир шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Ч.Тогтохтой 1992 онд гэр бүл болж, 1996 онд охин Баяржаргал 2007 онд хүү Баярмандах нарыг төрүүлсэн. Өнгөрсөн хугацаанд эхнэр Ч.Тогтох нь 1998 оноос комиссын бараа зарж байх хугацаанд өөр хүнтэй нэр холбогдож миний сэтгэлд гүн шарх үлдээж байсан ч эр хүний хувьд үг дуугүй тэвчиж, үр хүүхдээ бодож ирсэн. Би найз нөхөд, баяр ёслолоор архи ууж ирж байсан. Тэр үед ухаангүй ирж байсан болохоор юу ч санадаггүй. Маргааш өглөө чи намайг тэр архи уудаг, янхан, гичийтэйгээ очиж амьдар чам шиг газрын бэтэг шиг амьтантай амьдрах сонирхол алга, чамаас сайхан залуу байна гэж хэлж байсан. Зарим тохиолдолд өшиглөх, маажих явдал байсан ч тэр болгоныг тэвчиж эр хүний жудгийг бодож амьдрах хугацаанд нэгч гар хүрч байгаагүй. Дээрх шалтгаанаар гэр бүлээ салгах үндэслэл болгож байгаа ба хуулиар олгогдсон 3 сарын эвлэрүүлэх хугацааг үл ойшоон өөрийн шийдвэрийг хэвээр үлдээх гэж байгаа тул надад татгалзах зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй  гэжээ. 

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

            Нэхэмжлэгч Ч.Тогтох хариуцагч Ч.Бат-Очирт холбогдуулан гэрлэлт  цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, хүүхдээ эх Ч.Тогтохын асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж байна.

           Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

            Гэрлэгчид 1992.03.09-нд гэр бүл болж, тэдний дундаас Б.Баяржаргал, Б.Баярмандах нарыг төрүүлсэн болох нь тэдний шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрлэлтийн 02 дугаартай, хүүхдүүдийн төрсний Г-312 дугаартай гэрчилгээнүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбаруудаар зэргээр нотлогдож байна./ хх-ийн 5 дугаар тал/

Гэрлэгчид хамтын амьдралын хугацаанд таарамжгүй харьцаатай, нэхэмжлэгчийн сэтгэл зүйн дарамттай байгаа байдал, 2013 оноос хойш тэд тус тусдаа амьдарсан цаашид эвлэрэх боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь хүлээн зөвшөөрчээ.

Гэр бүлийн маргаан болон гэр бүл цуцлах асуудлаас болж хүүхдийн эрх ашиг хөндөгдөж, хохирол амсдаг учир энэ байдалд хүргэхгүй байх талаас нь шүүх анхаарч, гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын эвлэрүүлэх арга хэмжээг авч Багануур дүүрэг дэх “Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн төв”, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалд уламжилсан боловч тодорхой үр дүн гараагүй учир гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, 2007.07.19-ний өдөр төрсөн 8 настай хүү Бат-Очирын Баярмандахыг эхийнх нь асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцгээс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэгчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг хуульд заасан үүрэгтэйг зохигчид анхааруулбал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг  гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт зааснаар хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэмдэгтийн хураамжийн дүнгээс тооцон гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

      Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан, эх хувиараа, эсхүл нотариатаар батлуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХнь:

       1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтланТайжууд овогт Чимэдийн Тогтох/РД:ОЭ73090362/, Борлууд овогт Чулууны БатОчир/РД:ОЗ67052812/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

     2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007.07.19-ний өдөр төрсөн 8 настай Бат-Очирын Баярмандахыг  эх Ч.Тогтохын асрамжид үлдээсүгэй.

     3. Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Бат-Очирын Баярмандахыг 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.Бат-Очироос тэтгэлгийг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

      4. Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаагүй болохыг дурдсугай.

      5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

     6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бат-Очироос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 1,112,400 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж  31,248 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай. 

      7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

      8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

     9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                  

                                          ДАРГАЛАГЧ                                  Т.ГАНЧИМЭГ