| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00257/И |
| Дугаар | 103/ШШ2016/00277 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2016/00277
| 016 оны 06 сарын өдөр | Дугаар 10*******/ШШ016/0077 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-******* ******* дугаар багт оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
******* дүүргийн дугаар хороо, тоотод оршин суух, овогт - - холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 016 оны 06 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г., хариуцагч Э.-, нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 001 онд Э.-ой танилцан улмаар 005 оны дүгээр сарын 11-нд гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон.
Бидний хамтран амьдрах хугацаанд 005 оны дүгээр сарын -ны өдөр хүү Н., 007 оны дугаар сарын 14-ний өдөр хүү Н. нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 0 онд салж хүүхдүүдээ нэг нэгээр нь авч тусдаа амьдрах болсон. Тэр цагаас хойш хүү нь эцэг Э.-ын асрамжид ******* дүүрэгт амьдарч, хүү Н.г ээж Г. би өөрийн асрамжинд авч ******* аймгийн ******* суманд амьдарч байна. Одоо бид тус тусын амьдралтай, гэр бүлтэй болсон, миний бие жирэмсэн 6 сартай, цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг, асрамжийн асуудал, эд хөрөнгийн талаар маргаангүй болно гэв.
Хариуцагч Э.- шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 001 онд танилцаж 005 онд гэрлэлтээ батлуулсан. 0 онд тусдаа амьдарч хүү миний асрамжинд, хүү ээжийнхээ асрамжинд үлдсэн. Миний хувьд мөн гэр бүлтэй болж хамт амьдарч байгаа. Цаашид эвлэрэх боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг, асрамж болон эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Г. нь хариуцагч Э.- холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Нэхэмжлэгч Г., хариуцагч Э.- нар нь 001 онд танилцаж үерхэж байгаад 005 оны дүгээр сарын 11-нд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүсгэн амьдарч байх хугацаандаа 005 оны дүгээр сарын -нд хүү Н., 007 оны дүгээр сарын 14-ний өдөр хүү Н. нарыг төрүүлсэн, гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 0 оноос хойш тусдаа амьдарсан болох нь гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогджээ.
Зохигчид удаан хугацаагаар тусдаа амьдарсан, аль аль нь гэр бүлтэй болсон, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, талууд гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан тохиролцсон нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.
Зохигчид хүү Н. эцэг Э.-ын, хүү Н.г эх Г.******* асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Зохигчид эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлгийн асуудлаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Овогт - -, ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 005 оны дүгээр сарын -нд төрсөн хүү Н. эцэг Э.-ын, 007 оны дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Н.г эх Г.******* асрамжинд тус тус үлдээсүгэй.
*******. Зохигчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдьсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* хоногийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид,олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА