Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2016/00292

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар *******/ШШ2016/00292

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* *******-******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн дугаар хороо, Наран хороолол, дугаар байрны ******* тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 1-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цолмон, хариуцагч М.жил, нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч П. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нь 2007 онд М.жилтэй танилцаж 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. 2008 оны 7 дугаар сарын 19-ний өдөр охин жил овогтой - төрүүлсэн.

2011 оны ******* дүүрэгт шилжин ирж амьдарсан. 2012 оны хавраас бид хоёр үе үе маргадаг байснаа сүүлдээ даамжирч охин бид хоёрыг аав, ээж рүү хөөдөг болсон. Нөхөр маань өөр хүнтэй холбогдож, тэр нь жирэмсэн болж хүүхдийг нь төрүүлсэн. 2015 оны 7 дугаар сараас хойш одоог хүртэл бид тусдаа амьдарч байгаа. Охин Э.- Улаанбаатар хотод ******* дүүргийн 9 дүгээр сургуулийн 2 дугаар анги төгссөн. Тусдаа амьдарч эхэлсэнээс хойш охиндоо тэтгэлэг өгч байгаагүй.

Иймээс бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй.

Хариуцагч М.жил шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний зүгээс ямар нэгэн эсэргүүцэх зүйл байхгүй. Охиндоо тэтгэлэг төлнө. Цаашид өсөж том болоход нь хүртэл тусална. Охиноо би хаяхгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч П. нь хариуцагч М. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч П., хариуцагч М.жил нар 2007 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр гэр бүл болж, 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь Г-7******* тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хамт амьдарч байх хугацаандаа охин Э.- 2008 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрүүлсэн болох нь Г-1902 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тус тус тогтоогдож байна.

2004 оноос 2008 оныг хүртэл гэрлэгсэд нь хамт амьдарч байгаад гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид нь 201 оноос хойш тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, нөхөр М.жил нь хамтран амьдрагчтай, хүүхэдтэй болсон, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.

Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах бөгөөд тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч нь түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг М. анхааруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Хүн амын амьжиргааны доод түвшинг тогтоох тухай 2015 оны 01 дүгээр сарын 29ий өдрөөс эхлэн мөрдөгдсөн, амьжиргааны баталгаажих доод түвшин, бүс нутгаар *******т дүүрэгт 185400 төгрөгөөр тооцон, 1 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 1.112.400 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 1248 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт жил, ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дэх хэсэгт зааснаар 2008 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин овогт жилийн -, эх П.******* асрамжинд үлдээсүгэй.

. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2008 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин жилийн - 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон, эцэг М.жилээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар М.жилээс гаргуулах, тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нарангэрэлд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч М.жилээс нэг жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэг нийт 1.112.400 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 1248 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА