Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 559

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* эзэмшлийн “*******” маркын ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай суудлын автомашиныг ******* 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 11 410 983 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгч 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******оос 70 200 төгрөг гаргуулж ******* олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* 110 950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 245 005 төгрөгийг улсын төсөвт хэвээр тус тус үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ