| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 103/2016/00303/И |
| Дугаар | 103/ШШ2016/00305 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2016/00305
| 2016 оны 0******* сарын 0******* өдөр | Дугаар 3/ШШ2016/00305 | ******* хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, ам бүл 2, хүүхдийн хамт ******* хот ******* дүүрэг 1 дүгээр хороо, ******* дүгээр байр ******* тоотод оршин суух овогт /РД:ЙТ*******0**************0*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19******* оны дугаар сарын *******-ний өдөр аймгийн суманд төрсөн, ******* настай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт дүүргийн 1 дүгээр хороо дугаар байрны тоотод оршин суух овгийн /РД:НУ**************18/-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.,нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Г., нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Б. шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б. нь 2009 онд Г.той гэр бүл болж амьдарч байгаад 20.06.26-нд охин төрүүлсэн. Бидний хамтын амьдралын явцад зан харилцааны таарамжгүй байдал үүсэж цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болж 2013 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, 6 настай охин одоо эхийн асрамжид байна. Бид 20*******.08.20-нд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар орж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн бөгөөд одоо Г. эхнэр, хүүхэдтэй болж өөр амьдралтай болсон тул 2009 оны 199 дугаартай гэрлэлтийг цуцлуулах, мөн охин эхийн асрамжид үлдээхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд, хуралдаанд гаргасан тайлбартаа:Бид хоорондоо таарахгүй, тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн хэн нь бусадтай гэр бүлийн харьцаатай болсон тул гэрлэлтээ цуцлуулах, охиноо эхийх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Охинтойгоо хүссэн үед ээж нь зөвшөөрч уулзуулахыг шийдвэртээ тусгуулахыг хүсэж байна гэжээ.
Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б. хариуцагч Г.т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, хүүхдээ эх Б.гийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Гэрлэгчид 2009.12.25-нд гэр бүл болж, тэдний дундаас төрүүлсэн болох нь тэдний шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрлэлтийн 01518******* дугаартай, хүүхдийн төрсний дугаартай гэрчилгээнүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбаруудаар нотлогдож байна./ хх-ийн 4-5 дугаар тал/
Гэрлэгчид хамтын амьдралын хугацаанд таарамжгүй харьцаатай, 2013 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарсан, хариуцагч өөр хүнтэй хамтын амьдралтай болсон, цаашид эвлэрэх боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэн тэдний гэрлэлтийг цуцалж, 20.06.26-ны өдөр төрсөн 6 нас 1 сартай охин ийн Анхмааг эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэгчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг хуульд заасан үүрэгтэйг зохигчид анхааруулбал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж *******0,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан, эх хувиараа, эсхүл нотариатаар батлуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХнь:
1. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт /РД:ЙТ*******0**************0*******/, овогт /РД:НУ**************18/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5 дахь хэсэгт заасныг баримтлан 20.06.26-ны өдөр төрсөн 6 настай ийн Анхмааг эх Б.гийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаагүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.9-д заасныг баримтлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.оос улсын тэмдэгтийн хураамж *******0,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.*******-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ