Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 32

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч Ж.Баттогтох

 Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч:Б.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.*******

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Т.*******

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч: Б.*******

Нарийн бичгийн дарга: Э.******* 

          Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж шийдвэрлэсэн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 251 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, гуравдагч этгээд, Н.******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 08 сарын 28-ны өдрөөс Хөдөлмөрийн яамны харьяа Завхан аймаг дахь Политехникийн коллежид сургалтын албаны менежерийн албан тушаалын ажилд томилогдсон. Ингээд ажиллаж байгаад Б/82 тоот тушаалын үндэслэлээр 2015 оны 08 сарын 28-ны өдрөөс сургалтын менежерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна.

Гэтэл тус коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.******* нь 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128 дугаар мэдэгдэл ирүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд Мэргэжлийн болон техникийн боловсрлын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц орон тоог батлах тухай А/126 дугаар тушаалаар батлагдсан бүтэц, Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.*******гийн ирүүлсэн тушаал хэрэгжүүлэх чиглэлийн дагуу тантай байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 буюу ажил олгогчийн санаачлагаар цуцалсан.

Монгол Улсын Хөдөлмөрийн яамны 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 3/2430 тоот албан бичигт Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц орон тоог батлах тухай А/126 дугаар тушаалыг хэрэгжүүлж ажиллахдаа дараах чиглэлийг анхаарна уу.

1. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг захиргаа аж ахуйн болон сургалтын гэсэн 2 албатай болгож, сургалтын албыг сургалтын албаны менежер, захиргаа, аж ахуйн албыг захиргаа хүний нөөцийн албаны менежер тус тус удирдахаар тооцсон тул тухайн албыг /хуучин/ удирдаж байсан сургалтын албаны дарга, захиргаа, аж ахуйн албаны даргыг мөнхүү албадын менежерээр ажиллуулахаар зохион байгуулалт хийх,

2. Дээр дурьдсан зохион байгуулалт хийгдэхтэй уялдуулан танхимийн эрхлэгч, сургалтын менежер нарыг арга зүйч болон бусад сургалтын албанд тохирох албан тушаалд шилжүүлэн ажиллуулах зохицуулалт хийх гэж чиглэл өгсөн байдаг.

Миний хувьд 128 дугаар мэдэгдлийг хүлээн аваад өмнө эрхэлж байсан албан тушаал буюу........албан тушаалд ажиллана гэж ойлгож байсан. Гэтэл захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.******* нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б.*******ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Б/82 дугаар тушаалд байгууллага хамт олны нэр төрд харшлах сөрөг үйл ажиллагааг зохион байгуулж, албан тушаал эрх мэдлээ хувийн зорилгод ашигласан, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн байна.

Би өмнө нь сахилгын болон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргаж байгаагүй тул намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй юм. Иймд 2015 оны 11-р сарын 27-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц орон тоог батлах тухай А/126 дугаар тушаалын дагуу зохих албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү хэмээн танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2013 онд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байхад Хөдөлмөрийн яамны сайдын тушаалдаар захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Бид нар 2 жил гаран хамт ажилласан. Засгийн газар өөрчлөгдсөнөөр гэдэг сайд ирсэн. Тухайн сайд ирж намайг ажлаас халаад ******* гэдэг хүнийг сургуулийн захирлаар томилсон. Тэр үеэс л өнөөдрийн яригдаад байгаа асуудал өрнөсөн. Би өнөөдрийн шүүх хуралдаанд бүх асуудлыг дэлгэрэнгүй ярихыг хүсч байна. *******ыг ******* сургалтын менежерийн албан тушаалд томилсон юм байна лээ. Дараа нь захирал солигдож намайг захирал болоход ******* албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд багш ажилчдыг уруу татаж, турхирч хамт олноос гарын үсэг цуглуулсан баримт үйлдсэн. Энэ ажлыг ******* өөрөө зохион байгуулсан гэдгийг тухайн гарын үсгээ зурсан багш, ажилчид нотолж байгаа. 2 хуудас бүхий цаасан дээр багш ажилчидаар гарын үсэг зуруулж авчихаад өөрөө дараа нь түүнийгээ 6 хуудас болгож өөрчлөөд Хөдөлмөрийн яам, аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар өгсөн байсан. Би аймгийн Цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллага, аймгийн Төрийн албаны салбар зөвлөл, Авилгатай тэмцэх газруудад шалгуулсан. Энэ шалгалтуудаар эрүүгийн хэрэг үүсгэхээр, ямар нэгэн нотцой зөрчил байхгүй гэж дүгнэсэн. ******* сая ярьж байна. 3 багш нийлээд хичээл заасан байхад надад ганцхан арга хэмжээ авсан гэж ярьлаа. Сургуулийн өмч хөрөнгийг дур мэдэн ашиглаж, хэнд ч хэлэлгүйгээр сургалт явуулсан байсан учраас би *******т арга хэмжээ авсан. ******* ер нь архи уудаг. Болж л өгвөл архи уучихдэг хүн юм. Мөс ачих үед жолоочийн буруугаас болж би хариуцлага хүлээсэн гэж ярьж байна. Гэтэл тухайн мөс ачих үед ******* архи уусан байсан. Манай сургууль шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэсний дараа хэсэг нөхдүүд сургууль дээр ирж шөнөжин архидсан байсан. Тэр нь маргааш өглөө нь сургууль дээр ирэхэд нотлох баримтууд нь үлдсэн байсан. Гадаа хайсан дотор бөөлжсөн, сургуулийн коридор дотор бөөлжсөн, Соёлын танхимд юу болсон юм гэмээр байдалтай байсан. Тиймээс би ажилчидаа дуудан уурлаж загнасан. 48 хүний гарын үсэг цуглуулж зурсан цаасан дээрх олон үгнүүд нь намайг гүтгэсэн байсан. Би тэрийг нь хүн бүрээс асууж нотлуулахаар хүсэлт гаргасан. Шүүхийн зүгээс зарим хүсэлтийг хангасан. Заримыг нь хангаагүй. 44 заалт бүхий 40 хүний гарын үсэгтэй бичигт олон гүтгэлэг байгаа. Хамгийн энгийн 1 жишээг хэлье. Манай номын санчаар ажиллаж байсан Мөнхцэцэг гэдэг хүнийг би ажилд нь авсан. ******* ажлаас халсан байхад намайг тэр хүнийг ажлаас халахдаа тэтгэмж өгсөн байна гэж бичсэн байсан. Энэ бол гүтгэлэг. Мөн намайг ямар нэгэн ажил хийх ёс зүйгүй хүн гэж бичсэн байсан. Би тэр талаар нотлуулмаар байна. Ер нь би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргана гэж бодож байгаа. Манай сургуулийн чанарын хяналтын ажилтан ******* гэж хүн байдаг. *******, ******* нар хамт олны хурал дээр пресентаци тавьчихсан. Хүн бүрт нэр хоч өгчихсөн. Бидний нотолсон нотолгоо энэ байна гэж байгаа үйлдлүүд нь хамт олныг хагалган бутаргасан, хамт олны нэр төрд нөлөөлсөн үйлдэл байсан учраас би байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан холбогдох заалтуудыг баримталж тушаал гаргасан. Энэ үйл явдалтай зэрэгцээд манай сургууль дээр Хөдөлмөрийн яамны сайдан 126 дугаар тушаалын дагуу бүтцийн өөрчлөлт хийх болсон. Түүнээс өмнө манай сургууль Сургалтын алба, түншлэл олон нийттэй харилцах алба, аж ахуйн гэсэн 3 албатай байсан. Энэ 126 дугаар тушаалаар сургалтын алба, түншлэл олон нийттэй харилцах албыг нийлүүлж сургалтын алба болгоод сургалтын албаны менежер удирдахаар шийдвэрлэсэн юм. ******* гэдэг хүн тухайн үед түншлэл олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан. Ажлын байрны тодорхойлолтоор бол сургалтын албаны ажил түншлэл олон нийттэй харилцах албаны ажлаас хасагдаагүй байдлаар заагдсан байсан. Тиймээс ******* би энэ ажлыг хийх ёстой гэж үзэж байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүгчийн захирамжаар ажилд нь томилсон.

Б.*******ын хавтаст хэрэгт авагдсан бүсийн арга зүйчээр ажиллаж байхдаа надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хавсаргасан байна лээ. Тэр гэрээ нь өмнөх ажлынх нь гэрээ юм. Сая гаргаж өгч байгаа гэрээ нь *******тай байгуулсан гэрээ нь юм. Би *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******ыг 2016 оны 11 сарын 27-ны өдөр тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.5, мөн хуулийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн байдаг. Гэтэл 2015 оны 10 сарын 06-ны өдөр 128 тоот мэдэгдэл өгсөн байдаг. Тухайн мэдэгдэлдээ таныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар буюу орон тооны цомхотголоор ажлаас халах гэж байна хэмээн мэдэгдэл өгсөн байдаг. Тэгэхээр энэ нь анхнаасаа ажлаас халахаар төлөвлөгдсөн байсан асуудал байна гэж үзэж байгаа. Ямар үндэслэлээр ажлаас халахаа сайн мэдэхгүй яваад байсан юм бол уу гэж бодмоор зүйл анзаарагдсан. Иймд Б.*******ыг ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагаар нь зохих санд нь төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******ыг ажлаас чөлөөлөх тушаал нь нилээд олон зүйл заалтыг үндэслэж гарсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.5, 40.1.4, мөс сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл заалтыг үндэслэсэн байгаа. Хөдөлмөрийн гэрээний 6.2.3.ё-д зааснаар байгууллагын нэр төрд харшлах үйл ажиллагаа зохион байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Уг тушаалыг хариуцагч байгууллагын төлөөлөгч дэмжиж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Анхан шатны шүүх:  Хєдєлмєрийн тухай хуулийн 128 дугаар зїйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан  овогт ын *******ыг Хөдөлмөрийн яамны харьяа Завхан аймаг дахь Политехникийн коллежийн сургалтын албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 6.161.016 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 6.161.016 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг Хөдөлмөрийн яамны харьяа Завхан аймаг дахь Политехникийн коллежид үүрэг болгож, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 113526 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн доторЗавхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.*******ын нэхэмжлэлтэй Полтехникийн коллежид холбогдох иргэний хэрэгт Полтехникийн коллежийн өмгөөлөгчөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа билээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 251 тоот шийдвэрийг 2016 оны 08 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч танилцаад дараах давж заалдах гомдолыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа батлах гэж гаргаж өгсөн, тушаалын үндэслэл хэсэгт авагдсан Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 20-ний өдрийн 423 тоот захирамжид буюу мэтгэлцэж байгаа үйл баримтад дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр гарснаар хууль ёсны эрх ашиг нь зайлшгүй зөрчигдөх гуравдагч этгээдийг оролцуулалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хөдөлмөрийн гэрээн дээр маргаагүй байна... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна учир нь коллежийн захирлаар ажиллаж байсан ******* нь Сэлэнгэ аймагт томилолтоор явж байсан үедээ Б.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаал гаргасан байдаг.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтыг баримталсан буюу нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон боловч тогтоох хэсгийн агуулга хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан байгаа нь үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон зөрчлүүд байхгүй байна гэж дүгнэсэн учир дутагдалтай байна гэж үзэж байна. Мөн давж заалдах гомдол бичих үед 2016 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл хавтаст хэрэгт байсангүй.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 251 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.*******ын нэхэмжлэлтэй Полтехникийн коллежид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацаана олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шийдвэрлэсэн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 251 тоот шийдвэрийг хариуцагчийн төлөөлөл болох Т.******* миний бие 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шийдвэртэй танилцаад гомдол гаргаж байна.

1. *******ын нэхэмжлэлтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан албан тушаал эрх мэдлээ хувийн зорилгод ашигласан, хамт болныг хагалган бутаргах сөрөг явуулга явуулж байгууллага хамт олны нэрд харшлах зөрчил гаргасан баримтуудыг бүрдүүлж гэрчээр асуулгах баримтуудад байгаа үг, өгүүлбэр гүтгэлгийн шинжтэй олон зүйлийг нэг бүрчлэн шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүсэлтийг ихэнхийг шалгаагүй, шалгаагүй тухай гомдол 2 удаа гаргасан ч хариуцагчийн талд хэрэг болох гол зүйлүүдийг шалгаагүй болно.

2. Хавтаст хэрэгт авагдсан зарим баримтыг эх хувиар нь Хөдөлмөрийн яамнаас гаргуулах хүсэлт биелэгдээгүй.

3. Хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Н.*******ийг шүүх хуралдаанд оролцуулаагүй.

4. Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 432 дугаартай шүүгчийн захирамжаар Н.*******ийг сургалтын албаны менежерээр ажиллуулах шийдвэр гарч түүнийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Гэтэл сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 251 тоот шийдэрээр Б.*******ыг сургалтын албаны менежерийн албан тушаалд эгүүлэн томилохоор тогтоолоо. Нэг албан тушаалд 2 хүн ажиллах шүүхийн шийдвэр гарлаа.

5. 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахад шаардагдах зарим зүйлсийг хавтаст хэргийн материалтай танилцаж тодруулах хүсэлтээ гаргахад хавтаст хэрэгтэй танилцуулсангүй.

Дээрх байдлуудаас шүүх нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэээд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 251 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох гомдол гаргаж байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч Б.*******ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Гуравдагч этгээд Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Политехникийн коллежид 1995 оноос математикийн багш, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, алба хариуцсан менежерийн үүрэгт ажлыг гүйцэтгэж тасралтгүй 21 жил үр бүлээлтэй ажиллаж байна. Монгол улсад мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлсэд өөрийн бүтээлч идэвх санаачлага, ур чадвараа дайчлан ажиллаж 3500 гаруй мэргэжилтэй ажилтаныг ажил хөдөлмөр, амьдралтай нь ...., 1000 гаруй төгсөгч мэргэжлээрээ дараа шатын их, дээд сургуульд суралцаж төгссөнөөс математикийн мэргэжилээр 150 суралцагч эзэмшсэн мэргэжлээрээ үр бүлээлтэй ажиллаж амьдарч байна. Тус сургуулийн сургалтын алыа хариуцсан менежерийн үүрэгт ажлын хүрээнд орон нутаг, компани аж ахуйн нэгж, ажил олгогчидтой хамтран ажиллаж ажлын байр, эрэлттэй мэргэжлийн судалгаа хийх, сургалгаанд тулгуурлан Хөдөлмөрийн яаманд ....санал өгөх, баталгаажулах, сургалтын үйл ажиллагаатай холбоотой дүрэм журам, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, нийгмийн түншлэлийг эрчимжүүлж, суралцагчдыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах төгсөгчдийн ажил .... нэмэглүүлэх, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, .... хөгжлийн хангах, сургалтын таатай орчин бүрдүүлэх, суралцагчдын хөгжил төлөвшил, эрүүл мэндийн хангах чиглэлээр олн үр дүнтэй ажлуудыг удирдан зохион байгуулж хөдөлмөрийн яам, орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран ажиллаж байна. 2015 оны 06 дугаар сарын 17-нд тус сургуулийн захирлаар томилогдсон С.******* нь Хөдөлмөрийн сайд С.ийн 2015 оны 06 сарын 29-нд гаргасан А/123 тоот тушаалыг хэрэгжүүлэхдээ Нийгмийн түншлэл олон нийттэй харилцах албыг сургалтын албатай /үйл ажиллагаа орон тоо нь хэвээр хадгалагдаж байгаа/ нэгтгэснийг харгалзаагүй ба С.*******г 2007-2013 онд захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хангалтгүй ажиллаж байгааг шүүмжилсэн, мөн 2015 оны 06 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад хамт өрсөлдөж, би тэнцсэн ба С.*******г намын бодлогоор захирлын ажлыг авсныг хүлээн зөвшөөрөлгүй Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан зэрэгт хонзогнож, илт улстөржиж намайг орон тооны цомхотголд оруулж 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/42 тооттушгаалаар ажлаас шууд халсан. Би С.*******гийн халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Миний өөрийн аав Д. нь өндөр настай Улаанбаатар хотод амьдардаг. 2016 оны 06 сарын 10-нд тархинд нь цус харваж хүндээр өвчилсөн тул сургуулийн ......

Миний чөлөөний хугацаа дууссан....бие улам муудаж 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр үр хүүхдүүдийг нь яаралтай ир гэж дуудуулсан учраас мөн сургуулийн захиргаанд албан ёсоор хүсэлт гаргаж 5 өдрийн чөлөө авч 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 16:00 цагас автобусанд сууж Улаанбаатар явсан. /Автобусны билет эх хувар хавсаргав. 4 ш/ Балжинням шүүгчтэй 2016 оны 07 дугаар сарын05-ний үдээс өмнө өөрийн биеэр уулзаж, гачигдол зовлонгоо хэлж өдрийн автобусаар явна гэдгээ хэлээд Б.*******ын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаагаа албан ёсоор бичгээр өгсөн. Гэтэл миний гачигдол зовлон, хүсэлтийг үл хэргэсэн намайг хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй мэтээр үзэж, шүүх хуралдааныг хийж, Б.*******ыг сургалтын албаны менежерийн ажилд тогтоосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүх хуралдааны үйл явцыг мэдэхгүй байсан учир 2016 оны 08 дугаар сарын 30-нд шүүгчийн туслах Гүнчинсүрэнтэй уулзаж, давж заалдах гомдол гаргах тухайгаа хэлж, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахыг хүссэн. Хавтаст хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байхгүй байсан ба намайг хавтаст хэрэгтэй танилцах боломжгүй болохыг хэлж, хавтаст хэргийг авсан. Надад шүүх хуралдааны тэмдэглэл зайлшгүй хэрэгтэй болохыг дахин хэлж, шүүгчийн туслахыг эрж хайсны эцэст хуралдааныг даргалагч шүүгчийн гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажаагүй дөнгөж хэвлэсэн тэмдэглэлийг өгсөн.

Миний Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүгчийн захирамжаар сургалтын алба хариуцсан менежерийн ажилд томилогдсоныг үгүйсгэсэн, шүүх хуралдаанд эрх ашгаа хамгаалж, гуравдагч этгээдээр оролцох боломж олгоогүй, 2016 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Б.*******ын хэлж ярьсан намайг мэдлэг чадваргүй, ёс зүйгүй мэтээр гүтгэн доромжилсон, өөрийнхөө сургалтын албаны ажилд томилогдсон тушаалыг авсан хугацааг худлаа мэдүүлж, / уг тушаалыг 09 сар гаргаж авсан тухайгаа өмнө нь сургалтын албаны дарга байсан Ж. иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлж, нэхэмжлэл гаргаж, асуудлаа шийдүүлсэн байгаа/ Сэлэнгэ аймагт томилолтоор явсан хугацаанд өөрийгөө гэртээ байсан гэх, хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл явцаахлэж мэдэхгүй зэрэг зөрчил илт байсаар байтал шүүгч нэг талыг барьж асуудалд хандсан, захирал байсан С.*******, Б.******* нар нь Сэлэнгэд ажлаар явж байх хугацаандаа сургуулийн тамга тэмдгийг ашиглан байгуулсан хөдөлмөрийн гэрээг маргаангүй гэж үзэж, Б.*******ыг сургалтын албаны менежерийн ажилд тогтоосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн тус сургуулийн сургалтын албаны менежерийн ажилд анхан шатны шүүхийн шийдвэрээр 2 хүн ажиллах болсон нь хууль зүйд нийцэхгүй байна. /2015 оны 11 сарын 20-ний өдрийн 423 тоот шийдвэрээр Н.******* миний бие 2016 оны 07 сарын 06-ний өдрийн шийдвэрээр Б.*******/

Иймд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс зарим нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулахаар анхан шатны шүүхэд хүсэлт угаргаж байсан боловч шүүх хүсэлтийг маань хангаагүй. Мөн энэ хэрэгт гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас түүнийг шүүх хуралдаанд заавал оролцуулахыг хүсч байсан боловч оролцуулаагүй. Нэг албан тушаал дээр шүүхийн шийдвэр гарснаар хоёр хүн ажиллах болчихоод асуудал үүссэн. Давж заалдсан гомдлоо дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын Б.******* өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаж буй тушаалын үндэслэх хэсэгт заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь заалтыг баримталсан байсан. Мөн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 432 тоот захирамж дээр дурдсан зүйлүүд дээр шүүх дүгнэлт хийгээгүй. Шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр Н.*******ийг татсан боловч шүүх хуралдаанд оролцуулаагүй.

Хөдөлмөрийн гэрээний үндэслэх хэсэг 6.2.3ё-д үнэлэлт өгөхдөө хөдөлмөрийн гэрээг хийж байх үед маргаагүй байхад маргасан гэж шүүх дүгнэсэн байдаг. Хөдөлмөрийн гэрээ нь 2016 оны 8 дугаар сарын 28-нд байгуулагдсан. Харин 8 дугаар сарын 28-ны өдөр Политехникийн коллежийн захирал, болон нэхэмжлэгч хоёр Сэлэнгэ аймаг руу томилолтоор явсан байдаг.

Мөн тушаалд нэр төрд харшлах гэсэн заалт орсон байсан. Хэдийгээр тушаалын зарим хэсэг нь хүчингүй болсон ч уг тушаалыг бүхэлд нь хүчингүй болсон гэж үзэх үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь заалтыг тушаалын үндэх хэсэгт заасан байсныг шүүх үнэлж шийдвэр гаргасан. Мөн процессийн хувьд давж заалдах гомдол бичих гээд хавтаст хэрэгтэй танилцах үед шүүх хуралдааны тэмдэглэл унших боломжоор хангаагүй. Иймээс давж заалдсан гомдлоо дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тушаалыг бид 28-ны өдөр сургууль дээр байж байгаад гаргасан юм. Мөн хамт олны дунд пресентац тавьсан зүйл байхгүй, тэр асуудал намайг халагдсанаас хойш болсон үйл явдал. Гарын үсэг зурсан гэдэг асуудлын хувьд би зөвхөн гарын үсэг л зурсан болохоос биш өөрөө зохион байгуулж хийсэн ажиллагаа биш гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч гомдолдоо анхан шатны шүүх нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй гэж үзсэн байсан. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтыг гаргуулах хүсэлт байсан учраас тухай бүр шүүгч хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргасан байсан. Гуравдагч этгээд хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотлох баримтгүй шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг 2 удаа гаргаж шүүх хуралдаан 2 удаа хойшилж байсан. Сүүлд 3 дахь удаа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн ч мөн шалтгаанаа нотлох баримтыг ирүүлээгүй байсан учраас анхан шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт заасан үндэслэл, мөн 432 дугаар шүүгчийн захирамжинд үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж байгаа боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар дурдсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 болон тухайн орон тоон дээр өөр албан тушаалтан шүүхийн шийдвэрээр томилогдож ирж байгаа тохиолдолд өмнө нь ажиллаж байсан ажилтанг бүрмөсөн ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Гуравдагч этгээд нэгэнт анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй учраас шүүх тэр талаар дүгнэлт хийх шаардлагагүй байсан. Мөн хэргийн оролцогч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахаар бичгээр хүсэлт гаргаагүй бол тэмдэглэлтэй танилцуулах албагүй байдаг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Завхан аймаг дахь Полтехникийн коллежэд холбогдуулан 2015 оны 11-р сарын 27-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн сургалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Хөдөлмөрийн яамны харьяа Завхан аймаг дахь Полтехиникийн коллежийн захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.******* нь 2015 оны 11-р сарын 27-ны өдрийн Б/82 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11-р сары 20-ны өдрийн 432 тоот захирамж, Хөдөлмөрийн хамт олны дотоод журмын 10.5.4, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар 6.2.3,ё заалтуудыг тус тус баримталжээ.

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын тушаалынхаа үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг нь Б.*******ыг ажлаас халах үндэслэл мөн эсэхэд дүгнэлт хийж, тушаалын бусад үндэслэл, болон хэрэгт авагдсан бусад баримтанд үнэлэлт, дүгнэлт өгөөгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.*******ын маргаж буй тус сургуулийн сургалтын албаны менежерийн албан тушаалд Н.******* ажиллаж байгаа бөгөөд түүнийг Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжыг үндэслэн тус албан тушаалд ажиллуулсан гэж хариуцагч байгууллага тайлбарлажээ.

Хариуцагч байгууллага шүүхийн дээрх шийдвэрийг Б.*******ыг ажлаас халах тушаалын үндэслэл болгож, хэрэгтбаримтаар ирүүлжээ.

Мөн хариуцагч байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.*******ийг биедаасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Л.*******ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан шүүгчийн захирамж гаргажээ.

Гэвч шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Н.*******ийн анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэснээс гадна түүний шүүхэд гаргасан тайлбар, баримтыг хэрхэн үнэлсэн талаар шүүхийн шийдвэрт огт дурьдаагүй байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.5 , 29.2 дахь хэсэгт заасан гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчжээ.

Нөгөө талаар хэргийн 12р хуудсанд Н.*******ийг Завхан аймаг дахь Полтехникийн коллежийн сургалтын албаны менежерийн албан тушаалд томилуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрсөнийг баталсан Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 20-ны өдрийн 432 дугаартай захирамжийг хариуцагч байгууллага тушаалын үндэслэл болгосон байх ба уг захирамж хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад шүүх уг захирамжийг хэрхэн үнэлсэн эсэх нь ойлгомжгүй үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 , 40.3 дахь заалттай нийцээгүй байна.

Дээрх зөрчилүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 167.1.5 дахь хэсэгт заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс алдааг зөвтгөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх үндэслэл муутай дүгнэлт хийж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан, хойшлуулсан захирамжууд үг үсэг, утга найруулгын алдаа ихтэй, мөн хэргийг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн зэрэг зөрчилүүд гаргасан байх бөгөөд дахин ийм зөрчил гаргахгүй байх,хэргийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэхийг хатуу анхааруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 251 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР