| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0154/э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2019-08-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 150
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгч Т.Ч нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн яллагдагч Т.Чд холбогдох 1930003180187 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, 1991 оны 02 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баруун-Урт сумын 9 дүгээр баг ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т.Ч
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Т.Ч нь согтуугаар 2019 оны 7 дугаар сарын 23-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, ...тоотод хохирогч Э.Үг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь зүүн бугалга, баруун тохой, шуу, эрхий хурууны харалдаа, зүүн ташаа баруун өвдөгний дотор хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн гарын эрхий хуруу, баруун өвдөгний дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 1930003180187 дугаар хэргээс:
Шүүгдэгч Т.Ч мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 07 дугаар сарын 23-ны 18 цагийн үед танил дүү Сүхчулуун, Оргил нартай тааралдаж 2 литрийн пиво уугаад шөнө 23 цагийн үед гэр рүүгээ такси дуудаж хүргүүлсэн. Тэр өдрөөс өмнө бид хоёр гэр бүлийн хардалтаас болж хоорондоо маргалдаж муудаад тусдаа 4 хоног байсан юм. Тэгээд гэртээ очоод фэйсбүүкээр өөр эрэгтэй хүнтэй харилцсан талаар ярьж хоорондоо маргалдаж муудтал яасан ч байсан чамд хамаагүй гээд байхаар нь би ялааны алуураар хэд хэдэн удаа гарын бугалга, гуя хэсэгт цохисон. Над руу тамхины сав, гутал шидээд байхаар нь гэрийн халаадтай нь гэрээс гаргаад 5-10 минут орчим байлгаж байгаад оруулсан гэх мэдүүлэг /хх-23-24х/
Хохирогч Э.Ү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг ...тоот гэртээ байхад нөхөр Т.Ч нь согтуу орж ирээд намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. 2019 оны 07 дугаар сарын 19-нд би гэртээ хоноогүй архи ууж ирэх байх гээд айгаад найзындаа хоносон. Гараараа хоолой боож алгадсан, гутлаараа толгой руу цохисон, өргөөд орон дээр шидсэн, үснээс зулгаасан, гадаа гаргаад 30-аад минут хаалгаа нээхгүй зогсоосон. Зүүн гарын бугалга тулсан, зүүн мөр болон баруун өвдөг шуу хөхөрсөн. Би гомдолтой байна хуулийн дагуу шийдэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-11х/
Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 390 дугаартай дүгнэлтэд: 1. Э.Үгийн биед зүүн бугалга баруун тохой, шуу, эрхий хурууны харалдаа, зүүн ташаа баруун өвдөгний дотор хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн гарын эрхий хуруу, баруун өвдөгний дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ /хх-15х/,
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 69 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний тухай прокурорын санал /хх-45/
Аюулын зэргийн үнэлгээний маягтанд аюулын зэрэг 17 оноо буюу өндөр /хх-5х/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9/350 дугаартай тодорхойлолт /хх-25х//
Т.Чулуун-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27х/
Хохирогч Э.Үгийн Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-42х/
Шүүгдэгч Т.Чулуун-Эрдэнийн Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-43х/
2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 5/21 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-44х/
2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 69 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-45х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Ч нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг ...тоотод согтуугаар эхнэр хохирогч Э.Үг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь зүүн бугалга, баруун тохой, шуу, эрхий хурууны харалдаа, зүүн ташаа баруун өвдөгний дотор хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн гарын эрхий хуруу, баруун өвдөгний дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Чулуун-Эрдэнийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Э.Үгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 390 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Чд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Чулуун-Эрдэнийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Т.Чулуун-Эрдэнийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.Чулуун-Эрдэнийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэрээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Т.Ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Т.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Т.Чулуун-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Чд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Чулуун-Эрдэнийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч Т.Чулуун-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000
Шүүгдэгч Т.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Ү гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Улаангууд овогт Түвшинжаргалын Чулуун-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чулуун-Эрдэнийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Т.Чд оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
6. Ялтан Т.Ч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Ү гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА