Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 576

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “*******” СӨХолбооны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 237 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 237 500 төгрөгийн 120 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор, 117 500 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* 3 887.5 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 3 887.5 төгрөгийг тус тус гаргуулж “*******” СӨХолбоонд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 7 775 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                                            

                                          

 

 

  ШҮҮГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ