| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00100/И |
| Дугаар | 103/ШШ2016/00324 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2016/00324
| 201******* оны 07 сарын 21 өдөр | Дугаар 10*******/ШШ201*******/00*******24 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 2******* настай, ******* боловсролтой, ам бүл *******, ******* дүүргийн ******* хороо ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 2******* настай, тусгай боловсролтой, мэргэжилтэй, ам бүл *******, аймгийн ******* дугаар баг ******* дугаар гудамжны 01 тоотод оршин суух овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны 2 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: би 2008 онд Ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд Хүнсний технологийн коллеж-д элсэн суралцсан. Энэ хугацаанд оюутны дотуур байранд амьдарч байхдаа тус байранд амьдардаг байсан Г.эй 2009 оны 10 дугаар сараас үерхэж эхэлсэн. 2009 оны 12 дугаар сард би жирэмсэн болсон. Жирэмсэн байх хугацаанд ааш нь хувирч нэг биш удаа уурлаж, хэл амаар байнга доромжилж, гар хүрч ширүүн авир гаргадаг болсон. 2010 оны 9 дүгээр сарын 28-нд ******* дүүргийнхээ эмнэлэгт охиноо өлгийдөн авсан. 2010 оны 10 дугаар сарын 01-нд гэрлэлтээ батлуулсан. нь ШУТИС-д сурч байгаа гэж худлаа ярин ******* жил гаран хотод тусдаа амьдарсан. Хотод байх хугацаандаа хичээлд огт явдаггүй, ажил ч хийдэггүй, охин бид хоёрт юугаар ч тусалдаггүй байж байгаад 201******* оны ******* дугаар сард цэрэгт татагдан явсан. Цэрэгт явсан нэг жилийн хугацаанд би охинтойгоо 2-******* удаа эргэж очсон. 2014 оны ******* дугаар сард цэргээс халагдаад бид хоёр дээр ирэхгүйгээр аймаг руу гэрлүүгээ яваад нилээн хоног дуудуулж байж ирсэн. Ирэхдээ ааш зан нь нилээн хувирсан байсан. Ингээд 2 жил холбоогүй байсан. 2009-201******* онд амьдрах хугацаанд гэр бүл болж тусдаа амьдраагүй. Өдийг хүртэл охин бид хоёр аав, ээжийндээ амьдарч байна. Ганц нэг ирэхдээ намайг байнга доромжилж зоддог байсан. Аав ээжийг минь хүртэл хэл амаар доромжилж байсан. 201******* оны 4 дүгээр сард шүүгч дээр хуралд орж эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч бид эргэж уулзаагүй, эвлэрэх боломжгүй байна. Иймд охинооо өөрийн асрамжинд үлдээж гэрлэлтээ цуцлуулж тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Миний бие нь гэрлэлт цуцлах, тэтгэмж тогтоох, хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Хэл амаар доромжилж байсан нь үнэн. Намайг хүүхэдтэй минь уулзуулж, яриулдаггүй. Ийм учраас цаашид охинтойгоо уулзаж байх хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэгээс гадна тухай бүр ярилцаад охиндоо тусламж дэмжлэг үзүүлж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч нь хариуцагч Г. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь аймагт оршин суудаг хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Нэхэмжлэгч О.Ууганцарал, хариуцагч нар нь 2009 оны 10 дугаар сараас үерхэж үерхэж байгаад 2010 оны 09 дүгээр сарын 28-нд охин төрсөн. 2010 оны 10 дугаар сарын 01-нд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүсгэн амьдарч байгаад гэр бүлийн таарамжгүй харьцаа, хариуцагчийн хэл амаар доромжлох, зүй бус харьцах зэргээс шалтгаалан 201******* оноос хойш огт уулзахгүй, тус тусдаа амьдарсан болох нь гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогджээ.
Талууд бие биенээ гэх хайр сэтгэлгүй болсон, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх ******* сарын арга хэмжээ авсан боловч ч үр дүнд хүрээгүй байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.
Зохигчид охин Ч.г эх О. асрамжинд үлдээхээр тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.******* дахь хэсэгт зааснаар охин г эх О. асрамжид үлдээн эцэг ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 2******* дугаар зүйлийн 2*******.2 дахь хэсэгт эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа *******лэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно гэж заажээ.
Мөн хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 2*******.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 2*******.******* дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж хуульчилсан байна.
Иймд талуудад нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг охинтой нь уулзахыг хориглох эрхгүй, хариуцагчид Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэхийг анхааруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 201******* оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 18*******400 төгрөгөөр тооцон, 1 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 1.112.400 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж *******1.248 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан, гаргаж өгсөн байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт Ууганцацрал, овогт Чинбилэг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.******* дахь хэсэгт зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 28-нд төрсөн охин Чинбилэгийн г эх О. асрамжинд үлдээсүгэй.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Чинбилэгийн г тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн *******0 хувиар, 11 нас хүрмэгц, 1******* нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон, эцэг ээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар ээс гаргуулах, тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын *******0 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
*******. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч ээс нэг жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэг нийт 1.112.400 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж *******1248 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА