| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 197/2025/22855/И |
| Дугаар | 210/МА2026/00396 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00396
2026 02 13 210/МА2026/00396
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/17517 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 15,789,075 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний дагуу төлбөрийг төлөөгүйн улмаас талууд Түрээсийн гэрээг цуцлах тухай акт үйлдэж 15,789,075 төгрөг төлөх тооцоо гарсан боловч төлөөгүй үндэслэлээр гэрээний үүрэгт 15,789,075 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК нь гардан авсан боловч тайлбар, татгалзал гаргаагүй байна.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасан журмын дагуу үнэлж, эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай шаардлагад нийцсэн байна.
3.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр түрээсийн гэрээг байгуулж, тус гэрээгээр Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, ******* давхрын 100,9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үсчин, гоо сайхны салоны үйлчилгээний зориулалтаар 2 жилийн хугацаатай түрээслэх, эхний жилд 1 м.кв-ийг 30,000 төгрөгөөр тооцож сарын түрээсийн төлбөрийг төлөх, дараагийн жилд 1 м.кв-ийг 36,000 төгрөгөөр тооцож сарын түрээсийн төлбөрийг төлөх, мөн барьцаа 3,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ. /хх-7х, 9-16х/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болохыг зөв тогтоосон байна.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
4.1. Талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээний 4.7-д ...түрээсийн төлбөр, менежментийн төлбөрийг ...сар бүрийн 25-ны өдрийн дотор түрээслүүлэгчээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн төлнө гэж, мөн 11.1.3-д Түрээслэгч нь түрээсийн төлбөр болон бусад төлбөрийг 2 сараас дээш хугацаагаар төлөөгүй бол түрээслүүлэгч гэрээ цуцлах эрхтэй байхаар заажээ. /хх-9-16х/
4.2. Түрээслэгч ******* ХХК нь түрээсийн төлбөрөө хугацаанд нь зохих ёсоор төлөөгүй тул түрээслүүлэгч ******* ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 25/10 дугаар албан бичгээр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж, талууд 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Түрээсийн гэрээг цуцлах тухай акт үйлдэж, гэрээг дуусгавар болгож, ******* ХХК нь төлбөрийн үлдэгдэл 15,789,075 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх үүрэгтэйг баталгаажуулжээ. /хх-20-21х/
4.3. Хариуцагч ******* ХХК нь дээрх актын дагуу төлбөрийг төлсөн, эсхүл нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-иас түрээсийн төлбөрт 15,789,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.
5. Хариуцагчийн төлөөлөгч *******л нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гардан авсан, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлээр *******-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөн оролцох эрхийг олгосон байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755 .4-т заасан хугацаа, журмын дагуу шүүхэд нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
5.1. Мөн хариуцагчаас шүүхэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 251002786 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоолын хуулбарыг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтыг эх хувиар нь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувиар гаргах шаардлагыг хангаагүй байх тул уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай хариу тайлбар болон тус хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгаж байгаатай холбоотой албан бичгийг хавтас хэрэгт өгсөн... гэх гомдлыг хангахгүй.
6. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гаргаагүй, хариуцагчийн ...түрээсийн талбайд байсан өөрийн хөрөнгийг зөөж байгаад цахилгаан тасалсны улмаас 2 давхрын шатнаас унаж бэртсэн гэх гомдолд дурдсан үндэслэл нь энэхүү түрээсийн төлбөрийг гаргуулахтай холбоотой уг иргэний хэрэгт хамааралгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг шүүхэд өгсөн боловч хэлэлцээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай гомдлыг хангахгүй.
7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/17517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,895 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Н.ОЮУНТУЯА