Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 612

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Хариуцагч******* нь зээлийн гэрээний үүрэгт нийт 8 586 933 төгрөгийг 2016.09.10-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016.10.10-ны өдрөөс 2017.11.10-ны өдөр хүртэл сар бүрийн 10-ны өдөр 500 000 төгрөг, 2017.12.10-ны өдөр 586 933 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох ******* тоот гэрчилгээний дугаартай, ******* улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, ******* тоот гэрчилгээний дугаартай,******* улсын бүртгэлийн дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч*******аас 76 170.5 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 76 170.5 төгрөгийг тус тус гаргуулж “*******” ХЗХоршоонд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 341 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                                            

                                           

 

 

  ШҮҮГЧ                            Д.ЭНХЦЭЦЭГ