Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2016/00593

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын *** дүгээр багт оршин суух, К овогт Сн Гын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн агуулга: Баян-Өлгий аймгийн Алтай сумын "Я" нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-нээс 1986 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэл саальчнаар, мөн тус сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 1 дүгээр сарын 01-нээс 1989 оны 1 дүгээр сарын 10-ныг хүртэл зурагчнаар, 1989 оны 1 дүгээр сарын 10-наас 1990 оны 1 дүгээр сарын 01-ний хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсныг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч С.Г шүүхэд гаргасан хүсэлтэндээ: С.Г би Баян-Өлгий аймгийн Алтай сумын "Я" нэгдэлд саальчнаар, Алтай сумын НАААҮ-ний төвд зурагчин, оёдолчноор тус тус ажиллаж байсныг Баян-Өлгий аймаг дахь Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 377 дугаартай архивын лавлагаа, Алтай сумын "Я" нэгдлийн 70 дугаар дансны түүвэр, Баян-Өлгий аймгийн Алтай сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаар тушаал, мөн төвийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр тушаал, ажиллаж байсан хамт олонтой авахуулсан фото зураг, МҮЭ-ийн 685547 дугаартай МҮЭ-ийн бат илэрхийлэх, тэр үед хамт ажиллаж байсан Т.К, М.А, К.Б нарын нотариатаар батлуулсан тодорхойлолтууд, № 201569 дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд С.Г намайг Баян-Өлгий аймгийн Алтай сумын "Я" нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-нээс 1986 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэл саальчнаар 6 жил, Алтай сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 1 дүгээр сарын 01-нээс 1989 оны 1 дүгээр сарын 10-ныг хүртэл зурагчнаар 2 жил 10 сар, 1989 оны 1 дүгээр сарын 10-наас 1990 оны 1 дүгээр сарын 01-ныг хүртэл оёдолчноор 11 сар 20 хоног тус тус улсад ажилласан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Я.С шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Хүсэлт гаргагч С.Г нь Алтай сумын Я нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар 6 жил ажилласан. Энэ ажилласныг архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 377 дугаартай лавлагаа, түүний хавсралтаар нотлогдож байгаа. Дараа нь 1987 оны 1 дүгээр сарын 01-нээс 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл зурагчнаар Алтай сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд зурагчнаар 2 жил 10 сар, 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл оёдолчноор 11 сар 20 хоног тус тус ажиллаж байсан. С.Гын Алтай сумын ахуйн үйлчилгээний төв ажиллаж байсан нь 1987 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай, 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай тушаалууд, ажиллаж байсан хамт олонтойгоор авахуулсан фото зураг, Монголын үйлдвэрчний эвлэлийн 6855 дугаартай бат илэрхийлэх, хамт ажиллаж байсан Хазира, А, Батима нарын нотариатаар батлуулсан тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

 ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Гын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хүсэлт гаргагч С.Г нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын "Я" нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-нээс 1986 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэл саальчнаар, мөн тус сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 1 дүгээр сарын 01-нээс 1989 оны 1 дүгээр сарын 10-ныг хүртэл зурагчнаар, 1989 оны 1 дүгээр сарын 10-наас 1990 оны 1 дүгээр сарын 01-ний хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. Үүнд:

-Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 377 дугаар албан бичгээр олгосон тус аймгийн Алтай сумын Я нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас иргэн С.Гын 1981-1986 он хүртэл ажилласан жилийн хөлс олгосон тухай лавлагаанд Алтай сумын Я ХАА-н нэгдлийн 70 дугаар дансны түүвэр С.Г, Улаан хад-бор бургас: 1981 оны 1 дүгээр сараас 1986 оны 12 дугаар сар дуустал хугацаанд ажилласан хоног болон олгож байсан хөлс-ний бичигдсэн байдал,

-Баян-Өлгий аймгийн Алтай сумын Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1987 оны 5 дугаар сарын 25-ны өдөр С.Гт олгосон хөдөлмөрийн дэвтэр,

- Баян-Өлгий аймгийн Алтай сумын Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1987 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаартай, Фото зурагчин ажиллуулах тухай тушаалаар С.Гыг 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулжээ,

 - Баян-Өлгий аймгийн Алтай сумын Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1989 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай, тушаалаар С.Гыг 1989 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн фото зурагчны ажлаас чөлөөлж, оёдолчноор авч ажиллуулжээ,

-Тухайн он жилүүдэд С.Гтай хамт ажиллаж байсан Кн Б /*****/, Тын К /******/, Мгийн А /*******/ нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтууд,

-Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр С.Гт олгосон №685547 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх /1987 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сар дуустал бичилт хийгдсэн/,

-Хүсэлт гаргагч С.Гын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтууд болно.

Иймд хүсэлт гаргагч С.Г нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын "Я" нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-нээс 1986 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэл саальчнаар, мөн тус сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 1 дүгээр сарын 01-нээс 1989 оны 1 дүгээр сарын 10-ныг хүртэл зурагчнаар, 1989 оны 1 дүгээр сарын 10-наас 1990 оны 1 дүгээр сарын 01-ний хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сн Г нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын "Я" нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-нээс 1986 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэл саальчнаар, мөн тус сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 1 дүгээр сарын 01-нээс 1989 оны 1 дүгээр сарын 10-ныг хүртэл зурагчнаар, 1989 оны 1 дүгээр сарын 10-наас 1990 оны 1 дүгээр сарын 01-ний хүртэл оёдолчиноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

 

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК