Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2016/00350

 

 

 

 

 

206 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 0/ШШ206/000

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.******* даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн - сумын дугаар багт оршин суух, ******* овогтой *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: дүүргийн дугаар хороо, 6 дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овогтой *******д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 206 оны 7 дугаар сарын 8ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.*******, хариуцагч Х.*******, нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.*******тэй 999 онд танилцаж, 200 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2000 оны 9 дүгээр сарын -ны өдөр охин А. төрсөн. Х.******* нь 2002 оноос эхлэн гэр бүлээс өөр хүнтэй харилцаатай болж, бид тусдаа амьдарсан. Одоо салаад жил болж байгаа бөгөөд хэн хэн нь өөр гэр бүлтэй, би хүүхэдтэй болсон. Охиноо төрсөн цагаас нь Х.******* харж хандаж байгаагүй, надтай нэг ч удаа уулзаагүй. Миний бие 20 онд шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж байсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж, мөн Х.*******ийг эрэн сурвалжлуулж байсан. Өнөөдрийн байдлаар Х.******* нь дүүрэгт амьдардаг, хаяг нь тодорхой байгаа тул хэргийг шийдвэрлэж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймээс эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж, охин А.******* эхийнх нь асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү, гэжээ.

Харицагч: Х.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйл байхгүй. Зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Х.******* нь гэр бүл цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Х.******* нар 2000 оны 0 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, ******* аймгийн - сумын бүртгэлийн газарт 200 оны 0 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн нь ПА №0 дугаартай гэрчилгээний хуулбар, хамт амьдарч байх хугацаандаа охин А. 2000 оны 9 дүгээр сарын -ны өдөр төрсөн болох нь Г-0 дугаартай гэрчилгээний хуулбаруудаар тус тус тогтоогдож байна.

Зохигчид нь 2002 оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4. дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж зааснаар охин А.******* эх С.*******гийн асрамжинд үлдээж, эцэг Х.*******ээр тэжээн тэтгүүлж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах бөгөөд тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч нь түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0. хувиар алданги төлөх журамтайг Х.*******д анхааруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.. дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Хүн амын амьжиргааны доод түвшинг тогтоох тухай 20 оны 0 дүгээр сарын 29ий өдрөөс эхлэн мөрдөгдсөн, амьжиргааны баталгаажих доод түвшин, бүс нутгаар ******* аймагт 60800 төгрөгөөр тооцон, хүүхдийн тэтгэлэгт жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 929600 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 4824 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2., 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4. дэх хэсэгт зааснаар ******* овогтой *******, ******* овогтой ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4. дэх хэсэгт зааснаар 2000 оны 9 дүгээр сарын -ны өдөр төрсөн охин *******ийн ******* эх С.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40..2 дахь хэсэгт зааснаар 2000 оны 9 дүгээр сарын -ны өдөр төрсөн охин *******ийн ******* нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 0 хувиар, нас хүрмэгц, 6 нас хүртэл /суралцаж байгаа бол 8 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон, эцэг Х.*******ээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Х.*******ээс гаргуулах, тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 0 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* аймгийн - сумын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нарангэрэлд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7. дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Х.*******ээс нэг жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэг нийт 929600 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 4824 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА