| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2016/00586/И |
| Дугаар | 130/ШШ2016/00594 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2016/00594
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын ** дүгээр багт оршин суух, Б овогт Мн Бийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: Ж Дтай 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч М.Б шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Ж.Дтай гэр бүл болсон. Улмаар бид хоёр 3 хүүхэдтэй болж 2014 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хамтран амьдарсан бөгөөд тухайн өдөр нөхөр Ж.Д нас барсан юм. Том охин Нг хадам ээж Багил асарч авсан. Тухайн үед бид хоёр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авч байсан боловч бидний гэрлэлтийг журмын дагуу бүртгээгүй, зөвхөн гэрчилгээ бичиж өгсөн байна. Иймд Ж.Дтай 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Бийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 267 дугаар албан бичигт М овогтой Б /*******/ нь Алтай сумын 1992-1997 оны гэрлэлтийн бүртгэлийн журналд бүртгэгдээгүй гэсэн боловч Мн Б, Ж Д нар нь 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Үүнд: -Ж.Д, М.Б нарын БӨ№540131, БӨ№525293 дугаартай БНМАУ-ын паспортын 10 дугаар хуудасны гэрлэлтийн байдал гэх хэсэгт нөхөр Ж Д, эхнэр Мн Б, гэрчилгээний дугаар 16, 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн байдал,
-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх товчооноос олгосон гэрлэлтийн гэрчилгээнд: БНМАУ-ын иргэн 1967 онд төрсөн Ж Д, 1969 онд төрсөн М.Б нар 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон учир иргэний гэр бүлийн дэвтэрт 1992 оны 8 дугаар сарын 19-ний өдөр бүртгэв,
-Баян-Өлгий аймгийн Алтай сумын Улсын бүртгэгчээс 1997 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр олгосон 162 дугаар төрсний гэрчилгээнд: Хүүхдийн овог С, эцгийн нэр Д, нэр Н, хүүхдийн эцэг Ж Д, эх Мн Б,
-Мөн 2005 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр олгосон 11 дугаартай төрсний гэрчилгээнд: Хүүхдийн овог С, эцгийн нэр Д, нэр Ш, хүүхдийн эцэг Ж Д, эх Мн Б хэмээн тус тус бичигдсэн байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Ж Д, Мн Б нар нь 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хүсэлт гаргагч М.Бд мэдэгдсэн боловч хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.5-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т зааснаар Ж Д, Мн Б нар 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, 1992 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тус тус тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК