| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 311/2025/00750/И |
| Дугаар | 205/МА2026/00009 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 205/МА2026/00009
Ц. ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, шүүгч Б.Ариунбаяр Ерөнхий шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ..... оны 02 дугаар сарын 11-ний өдрийн .......... дугаар шийдвэртэй
........ ХХК-ийн нэхэмжлэлтэй ........ холбогдох 15,682,865 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ........, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... /цахимаар/, хариуцагч ............, хариуцагчийн өмгөөлөгч ......... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч ........... ХХК-ийн төлөөлөгч ......... нь хариуцагч ......... холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнийн төлбөрт 15,682,865 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл: ......... нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр "....... ХХК-тай .......... дугаартай Борлуулагчийн гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ......... дугаартай Барьцааны гэрээ байгуулж, борлуулагчаар ажилласан. Тэрээр ажиллаж байхдаа 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 10,435,237 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийн төлбөртэй гарсан. .... нь дээрх төлбөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд төлж барагдуулах тухай 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр компанид бичгээр тодорхойлолт гаргаж өгч байсан. ........ ХХК ........ төлбөрөө гаргуулахаар 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, дуусгавар болсон тул тус шүүхэд хандаж байна. ...... борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа дутаасан 10,435,237 төгрөгөөс Борлуулагчийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.10-т "Борлуулагч гэрээнд заасан орлого тушаах үүргийг нэг удаад бүрэн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй /хугацаа хожимдуулсан, саатуулсан, дутуу төлсөн/ бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй мөнгөн дүнгийн 0,3 хувиар тооцож, алданги төлнө" гэж заасны дагуу 5,217,619 төгрөгийн алданги тооцож, мөн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад тушаасан улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 15,682,865 /арван таван сая зургаан зуун наян хоёр мянга найман зуун жаран тав/ төгрөгийг ..... гаргуулж, компанид олгуулахаар нэхэмжилж байна. Дээрх төлбөрийг Барьцааны гэрээний 1-р зүйлийн 1.2 дахь заалт, 3-р зүйлийн 3.1-д заасан Завхан аймаг, .... сум, ..... баг, ....... тоот хаягт байршилтай ......... дугаартай 725 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн Завхан аймаг, .........сум, ...... баг, ....... тоотод байршилтай 56 м.кв талбайтай ........... дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөхийн барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие ...... итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... нь дараахь хариу тайлбарыг гаргаж байна. ........ХХК-ийн нөхөн төлбөр 15,682,865 төгрөгийг нь төлөхгүй шалтгаан нь гэрээтээс хүлээн авсан барааны үнийг таб дээрээ автоматаар өсгөж, буулгадаг тооллого, болгонд зөрж бараа материалын тоо ширхэг зөрдөг 3 компанийн дор хаяж 3 борлуулагч хийх ажлыг зөвхөн ганцаараа хариуцаж хийж байсан учир хөдөлмөрийн хөлс бага байсан. Төлөөлөгчөөр ирсэн менежер нь шөнөөр залгаж пиво авхуулсан. Ийм шалтгааны улмаас нөхөн төлбөрийг төлөхгүй нотлох баримт байгаа, ..... нөхөр нь эмчилгээтэй байгаа учир ирээд баримтуудаа гаргаж өгнө гэж тус тус тайлбарлан маргасан.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч ........ 15,682,865 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ...... ХХК-нд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч ...... холбогдуулан гаргасан иргэн ....... өмчлөлийн Завхан аймгийн ....... сумын ....... баг ........хаягт байрлах улсын бүртгэлийн ......... дугаартай, 56 мкв талбайтай, хувийн сууц, Завхан аймгийн ....... сумын ......... баг ......... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ........... дугаартай, 725 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ....... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 236,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч ....... давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ........ оны 02 сарын 21-ний өдрийн ........ дугаартай шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.3-т заасан эрхийг зөрчиж, мөн хуулийн 38.1. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41 тус тус заасан эрхийг зөрчсөн байх тул Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. ....... ХХК-н нэхэмжлэлтэй ...... холбогдох иргэний хэрэгт ......... нөхөр ......... нь 2025 оны 11 сарын 10-ны өдөр авто осолд орсон бөгөөд 14 хоног тутамд Улаанбаатар хотын ........... эмчилгээ хийлгэхээр авч яван үзүүлж, эмчлүүлдэг бөгөөд энэ тухайгаа шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч Татварын ерөнхий хуулийн 6.1.41-т заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгааны тайлбарлан бичгээр хүсэлт гарган өгсөн боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг Миний бие нь бага сартай жирэмсэн бөгөөд жирэмсний үеийн эмчилгээг Завхан аймгийн ....... эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан энэ талаар шүүхэд шүүх хуралдааныг хойшлуулах тухайгаа бичгээр хүсэлт гарган, жирэмсний хяналтын дэвтрийн хуулбар, ургийн эхоны зураг болох нотлох баримтуудаа гаргаж өгч байсан боловч шүүх түүнийг үнэлж дүгнэлгүй хэргийг хэлэлцүүлж шийдвэрлэсэн байдаг. Мөн ...... ХХК нь намайг борлуулагчаар ажиллаж байх хугацаанд нь Таб болон ................ HHK rэх фэйсбүүк пэйж нээн дотоод чат групуүддээ харилцдаг бөгөөд намайг ажлаас гарах хүртэл ашиглаж хэрэглэж байсан таб болон фэйсбүүк чатанд нь үзлэг хийлгэх хүсэлт гаргаж өгсөн боловч хүсэлтийг хангаж шийдвэрлэхээс татгалзсан байдаг. Би ажиллаж байх хугацаандаа ........... ХХК-н бараа бүтээгдэхүүнийг борлуулж тухайн өдрийн борлуулсан борлуулалтын орлогоо ...... ХХК-н данс руу шилжүүлж маргааш өдрийнхөө бараа түгээх, борлуулах зөвшөөрлөө авдаг байсан. Хэрэв өр төлбөртэй, тооцоо дутсан талаарх асуудал гарвал борлуултад гардаггүй, гаргадаггүй байсан. Заавал өргүй, төлбөргүй байж л ажилд гардаг байсан талаар шүүх хуралдааны үед болон хүсэлтдээ тайлбарлаж өгсөн боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй. Би ....... ХХК-д ажиллаж байх хугацаандаа өөрөө тооллого хийн, өөрөө баримтаа ...... ХХК-руу явуулан ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаанд нь ....... ХХК-с нэг ч удаа ирж тооцоо нийлж, тооллого хийж байгаагүй байдаг Харин миний бие өөрт байгаа нотлох баримтуудаа шүүхэд бүрэн гаргаж өгсөн боловч ИХШХШТХ-н 40.1-д заасны дагуу ...нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй хэт нэг талыг барин иргэний хэргийг мэтгэлцэх зарчим болон нотлох баримтууд, хүсэлт, хүндэтгэн үзэх шалтгаануудыг хэргийг бүрэн гүйцэд харалгүйгээр шийдвэр гаргасан. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Мөн нотлох баримтаар гаргаж өгсөн тооцооны баримтууд болон мөнгөн шилжүүлгийн баримтууд, барааны тооллого хийсэн талаарх баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд нотлох баримтуудыг үнэлээгүй бөгөөд Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ....... дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч ....... давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие .......ХХК-д ажилд ороод 15,682,865 төгрөгийн төлбөртэйгөөр ажлаас гарсанд гомдолтой байна. Манай нөхөр 2025 оны 11 дүгээр сард авто тээврийн осолд орсон. 14 хоног тутам Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэж байгаа. Би өөрөө жирэмсэн. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болох үед тонус их өгөөд, ургийн зүрхний цохилт муу байсан, ...манай нөхрийн эмчилгээ хийлгэх хугацаа давхацсан тул Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлсэн. Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгсөн боловч хүндэтгэн үзэх шалтгаан биш гээд, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож чадаагүй. ...... ХХК-д ажиллаж байх хугацаандаа таб, Завхан .......... гэсэн фейсбүүк хаяг нээж, тухайн хаягаараа .... ХХК-ийн менежерүүдэд ажлаа танилцуулан, холбогдон ажилладаг байсан. Өдрийнхөө орсон орлогын баримтыг явуулж, дараагийн өдөр нь табаа нээлгэн ажиллаж байсан. Компаниас өдөр болгон зөвшөөрөл авч ажлаа үргэлжлүүлдэг. Борлуулсан барааныхаа орлогыг өдөр болгон тушаагаад, бэлэн борлуулалт, зээлийн мэдээллээ цаг тухай бүр өгдөг байсан. Анх ажилд ороход Мобикомын ....... гэсэн дугаар нээж өгсөн. Зар тавьж бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулдаг байсан фейсбүүк хаягаа ......... дугаарт холбон нээж байсан. Бараа борлуулдаг байсан фейсбүүк хаягаа сэргээлгэх зорилгоор тухайн дугаарыг сэргээлгээд өгөөч, миний баримтууд тэнд байгаа гэж хэлсэн боловч тухайн дугаарыг сэргээх боломжгүй гэсэн. Намайг ажиллаж байх хугацаанд тооцоо нийлдэггүй байсан. Ажилд орсноос хойш ...... гэх хүн манай гэрээт борлуулагчтай тооцох нийлэх хүртэл компанийн нягтлан, санхүү хариуцсан хүн нь надтай тооцоо нийлж байгаагүй. Фейсбүүкээр өдөр болгон орлогоо мэдээлж явдаг байсан. Орлогыг хүлээн авч, табыг нээдэг байсан. Би гэрээт борлуулагчаасаа бараагаа аваад зарах үед заримдаа үнийн зөрүү үүсдэг байсан. Өнөөдөр үнэ нь хямдарсан гээд, хямд үнээр бичигдэж орж ирдэг. Энэ үнийн зөрүүг хэн төлөх ёстой талаар асуухад, үнийн зөрүүгээ өөрөө тооцоод яв гэх хариуг хэлж байсан. Нэг сарын үнийн зөрүүг тооцож өгснөөр бусад сарын үнийн зөрүүг тооцож хассан зүйл байхгүй. Сар болгон бараануудын үнэ өсөж буураад явдаг. Компаниас бараа, бүтээгдэхүүний тооцооллыг гаргуулахыг хүссэн. ...... ХХК намайг ажиллаж байхад гэрээт борлуулагчтай байсан. Намайг ажлаас гарсны дараа компани салбартай болсон. Салбарын дарга нь миний таньдаг хүн байсан. ..... ХХК-ийн зүгээс дээрх өр төлбөрийг хуваан төлөх талаар бичиг хийлгэн авсан. Би гэртээ охин, найзтайгаа хамт байж байхад .......ХХК-ийн ажилтан ирж уулзаад, хэрвээ энэ төлбөрөө бүтнээр нь төлөх боломжгүй бол хуваагаад төлөх боломжтой гэж хэлсэн. Тухайн үедээ сар, сард нь хуваагаад төлчихье гэж бодоод тухайн бичгийг хийж өгсөн. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдэх үед нэхэмжлэлийг бол хүлээн зөвшөөрөөгүй. Өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад чи энэ мөнгийг өөрөө авч хэрэглээгүй бол ..... ХХК-ийн төл гээд байгаа мөнгийг заавал төлөх шаардлагагүй гэж зөвлөсөн. Нэхэмжилж буй мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч төлнө гэж хийж өгсөн бичигтэйгээ санал нийлэхгүй байгаа гэдгээ хэлэх нь зүйтэй байх. ...Үнийн зөрүүний талаарх баримтыг нэхэмжлэгч байгууллагаас гаргуулахыг хүссэн. Жишээ нь би гэрээтээс 2250 төгрөгөөр авсан шоколадыг үнэ буурлаа гээд таб дээр 2025 төгрөг болгочихдог. Энэ зөрүүг гэрээт борлуулагчид тооцдоггүй. Тэр зөрүү нь над дээр өр үүсгэхэд нөлөөлдөг. Зээлүүдээ хугацаанд нь хаагаад явдаг. Тухайн өдрийн борлуулалт, зээлийн падааныг явуулахгүй бол табаа нээж өгдөггүй байсан. Үйл ажиллагаа хэвийн байна гээд, табаа нээж өгөөд явж байснаа жилийн эцэст өр төлбөр гэнэт гарч ирсэн. Сар болгон дутаад, үүссэн асуудал биш, 6 дугаар сард компанийн нэг ажилтан ирж гэрээт борлуулагчтай тооцоо нийлээд, над дээр өр гарч ирсэн гэж хэлсэн. Нягтлан н....... гэдэг хүнийг огт танихгүй. Би нягтлан ........ нарт өдөр тутмын үйл ажиллагаагаа танилцуулаад явдаг байсан. Өөр хэн нэгэнтэй би тооцоо нийлээгүй. Үнийн зөрүү гардаг гэдгийг манай агуулахын нярав, гэрээт борлуулагч нар гэрчээр асуугдан мэдүүлсэн байгаа гэв.
7. Хариуцагчийн өмгөөлөгч ........ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлээ ердийн журмаар гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн байдаг. Хуульд заасны дагуу тусгайлсан журмын маягтын дагуу нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ гаргаагүй. Манай талаас сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тул шийдвэрлэх боломжгүй гэж хүлээн аваагүй. Мөн хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өгсөн боловч, хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн. Зохигчид хоорондоо тооцоо нийлсэн гэж ярьдаг боловч, хавтаст хэрэгт тооцоо нийлсэн акт байдаггүй. Нэхэмжлэлдээ бэлэн мөнгө, бараа дутаасан гэж бичсэн байдаг. Ямар нэр төрлийн хэдэн ширхэг бараа дутаасан талаар асуухад энэ талаар тайлбар өгч байгаагүй. Тооцоо нийлсэн акт үйлдэн, дутаасан бараагаа нэг бүрчлэн бичээгүй байж, нотариат дээр дагуулж очоод төлбөр барагдуулах тухай баримт үйлдэн гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан байдаг. Энэ нь ямар нэр төрлийн хэдэн ширхэг ямар үнийн дүнтэй бараа дутсан талаар мэдсэний дараа хийгдэх ажиллагаа гэж бодож байна. Үндсэн тооцоо нийлсэн акт байдаггүй. Хэзээ, хэдэн төгрөгийн бараа дутаасан талаар баримт байдаггүй. Энэ нөхцөл байдлыг тодруулж асуухад ....... гэх фейсбүүк хаягаар өдөр бүр тооцоо нийлж баримтаа явуулдаг байсан гэдэг. Харилцан тооцоо нийлж гарын үсэг зурж баталгаажуулсан баримт байдаггүй. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, мөн хэргийн үйл баримтыг үнэн зөв үнэлээгүй гэж үзэж байна гэв.
8. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ....... давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............... ХХК-д албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байх үедээ бараа дутагдуулсан. Бараа дутагдуулснаа өөрөө хүлээн зөвшөөрч, “...10,435,237 төгрөгийн өр үүсгэсэн, өр төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл жил бүр 1,200,000 төгрөг төлнө” гэж гараар бичиж өгсөн. Гараар бичиж өгсөн зүйлээ нотариат дээр очиж баталгаажуулсан байдаг. Манай компанийн зүгээс төлөх ёстой байсан төлбөрөө хугацаандаа төлөхгүй байхаар нь эхлээд нь эвлэрүүлэн зуучлалд хандсан. Төлбөр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Холбогдох баримтуудыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай компанийн зүгээс ....... төлбөргүй байхад нь өр төлбөр үүсгэсэн зүйл байхгүй. Хэрвээ өөрөө бараа бүтээгдэхүүн дутаагаагүй, компанийн мөнгийг авч хэрэглээгүй бол өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд ажиллаж байсан компанитайгаа эргэж холбогдох нь зүйн хэрэг. Холбоо барихгүй алга болсон нь учир дутагдалтай байна. Хэд, хэдэн удаа шүүх хуралдаан хойшлуулсан. Хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан болохоос өмнө жирэмсэн талаараа бичиг авчирч шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг явуулсан боловч, эх нярай хүүхдийн дэвтэрт ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгааны талаар дурдаагүй байсан. .... жирэмсэн болохыг тодорхойлсон, өдөр тутмын хяналтын дэвтэр байсан. Хэвтрийн дэглэм барих талаарх эмчийн тэмдэглэгээ байдаггүй. Анхан шатны шүүхийн шүүгч шүүх хуралдааны ирцтэй холбоотой оролцогчдын саналыг харгалзан шүүх хуралдаанаа үргэлжлүүлсэн. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь эмч үзлэг хийж, ямар нэгэн магадалгаа гаргасан байхыг ойлгох байх. Хэрэгт хариуцагчийг хэвтрийн дэглэм барих шаардлагатай гэж үзсэн талаарх баримт байгаагүй. Жирэмсэн хүн эмнэлэгт үзүүлсэн баримтаа үзүүлээд, тэр баримтаа хүндэтгэн үзэх шалтгаан гэж хэлж болохгүй. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг тухай бүр ханган, хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. Фейсбүүк мессенжерт үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан. Хариуцагч ажлаа өгөөд 5-6 жил болсон. Нягтлан бодогч ........ бараа дутаасан талаар баримтыг бүрдүүлж, танилцуулахад .......... өөрөө хүлээн зөвшөөрч, төлөх талаараа хүсэлт гаргаж, нотариатаар батлуулсан байдаг. .......... арав гаруй сая төгрөгийн бараа дутаасан бөгөөд алдангид таван сая төгрөг нэмэгдсэн. Дутаасан барааны үнэ болох арван сая төгрөгөө хүлээн зөвшөөрөөд, төлөөд явж байсан бол алданги нэмэгдэхгүй байсан. Үүнийг ч ......... өөрөө мэдэж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
9. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч ....... гаргасан тайлбартай холбогдуулан нэмэлт тайлбар хэлье... Тусгайлсан журмаар буюу батлагдсан маягтын дагуу нэхэмжлэлээ гаргах байсан гэж байна. ...Улсын дээд шүүхээс баталсан маягтын дагуу нэхэмжлэлээ гаргаагүй хэлбэрийн шаардлагатай холбогдуулан тайлбараа гаргаж байгаа нь учир дутагдалтай байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон өдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч эмнэлэгт үзүүлсэн болоод, үзүүлэх шаардлагатай талаарх баримтыг хүсэлтдээ ирүүлээгүй, өөрийн жирэмсэн болсон талаарх баримтаа өгсөн байсан. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Фейсбүүкийн чат нь санхүүгийн анхан шатны баримтыг орлохгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
2. Нэхэмжлэгч ....... ХХК нь хариуцагч ........ холбогдуулан 15,682,865 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч ........ нь гэрээний үүргийг биелүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.
4. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч ......... ХХК” нь Улаанбаатар хотын ......... дүүрэгт байрладаг хүнсний барааны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хуулийн этгээд байх бөгөөд Завхан аймагт үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд хариуцагч ............ “Борлуулагчийн гэрээ” нэртэй гэрээг байгуулсан байна.
5. Зохигчид 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай борлуулагчийн гэрээг байгуулж, уг гэрээгээр .......... нь ........ ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, компанийг төлөөлөн бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэх, ....... ХХК нь ........ ажлын хөлсөнд сард 450,000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.6-д ”Борлуулагч нь хүлээн авсан бараа, бүтээгдэхүүнийг дутаасан, орлогоо дутуу тушаасан, бараа бүтээгдэхүүнийг шамшигдуулсан, завшсан, бусдад алдсан ашиглуулсан, завшуулсан бол компанид учирсан хохирлыг өөрөө хариуцан төлнө” гэж заажээ.
8. Мөн гэрээний 4.10-т “Борлуулагч гэрээнд заасан орлого тушаах үүргийг нэг удаад бүрэн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй /хугацаа хожимдуулсан/, саатуулсан, дутуу төлсөн/ бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй мөнгөн дүнгийн 0.3 хувиар тооцож алданги төлнө” гэж тус тус заасан байна.
9. Хариуцагч ......... нь нэхэмжлэгч ........ ХХК-ийн борлуулагчаар ажиллахдаа нийт 10,435,237 төгрөгийн бараа бүтээгдэхүүний орлогыг компанид тушаагаагүй дутаасан болох нь хэрэгт авагдсан “........ ХХК-ийн тооцоолол, ............ ХХК-д гаргасан өргөдөл, төлбөр барагдуулах хэлцэл зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
10. Иймд гэрээнд зааснаар хариуцагч ........ нь “........” ХХК-нд 10,435,237 төгрөгийг, гэрээнд заасан алдангийн хамт төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
11. Хэрэгт авагдсан барьцааны гэрээнээс харахад ....... нь “Борлуулагчийн гэрээний үүргийг биелүүлэх”-эд барьцаа болгон иргэн ...... өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байх бөгөөд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, маргаантай харилцаанд Иргэний хуулийн 359, 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч ........ гэрээний үүрэг, гэрээний хариуцлагад нийт 15,682,865 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
12. Хариуцагч ........ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо ” ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Мөн нотлох баримтаар гаргаж өгсөн тооцооны баримтууд болон мөнгөн шилжүүлгийн баримтууд, барааны тооллого хийсэн талаарх баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд нотлох баримтуудыг үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.
13. Анхан шатны шүүх ........ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ........... холбогдуулан 15,682,865 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дугаар зүйлийн 751.1, 752 дахь хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн байх бөгөөд тус хуулийн 752.1 д зааснаар “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар ….шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зорилго нь бага үнийн дүнтэй, маргаан багатай хэргийг аль болох богино хугацаанд, хойшлуулахгүйгээр, нэг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэдэг бөгөөд энэ талаар хэргийн оролцогчдод урьдчилан тайлбарлаж өгсөн байдаг.
14. Шүүх хариуцагч .......... тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулсан, шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус, тус товлосон боловч хариуцагч ...... хүсэлтээр тус тус хойшилсон байна.
Анхан шатны шүүхээс 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүх хурлыг дахин товлож, хариуцагч ......... хуульд заасан аргаар мэдэгдэхэд, тэрээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг дахин ирүүлснийг анхан шатны шүүх хүлээж авалгүйгээр, хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
15. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, гэрээний үүрэг, хариуцлагын талаар хийвэл зохих дүгнэлтийг хийсэн, уг дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ........ оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ........ дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ......... давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр тул хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Б.НАМХАЙДОРЖ