| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00357/И |
| Дугаар | 103/ШШ2016/00381 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2016/00381
| 2016 оны 09 сарын 06 өдөр | Дугаар *******3/ШШ2016/00381 | ******* хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******72 онд ******* аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* хотын ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* онд аймгийн суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, цогцолбор сургуульд үйлчлэгч ажилтай, дүүргийн дугаар хороо, 2 тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., хариуцагч Ч., хариуцагчийн өмгөөлөгч Ж., нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие *******94 оны 01 дүгээр сард Ч.тай гэр бүл болж *******93 оны 12 дугаар сард охин төрсөн. Би 2007 онд Солонгос улс руу ажиллахаар явсан бөгөөд тэр цагаас хойш бид хамт амьдраагүй өдий хүрлээ цаашид ч хамт амьдрах боломжгүй тул эвлэрүүлэн зуучлагчид хандах шаарлагагүйгээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бидний охин 23 нас хүрч нөхөрт гаран өрх тусгаарласан, бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй, охиндоо эцгийн хувьд санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн. Би 2013 оноос өөр хүнтэй хамтран амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Ч. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би той *******92 онд танилцаж, *******93 онд охин төрсөн, бид гэрлэлтээ *******94 онд батлуулсан. Охин маань 2011 оны 6 дугаар сард ******* жилийн сургуулиа төгсөөд, нөхөр маань охинтойгоо хамт хотод байна гээд явсан тэгээд 2012 онд Солонгос улсаас ирээд гэдэг эмэгтэйтэй хамтран амьдарч эхэлсэн. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш. нь хариуцагч Ч. холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ч. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч Ш., хариуцагч Ч. нар нь *******94 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болж, *******94 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа *******93 оны 12 дугаар сард охин ийг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ш. нь 2007 онд Солонгос улс руу явснаас хойш зохиогчид нь 9 жил тусдаа амьдарсан, нэхэмжлэгч нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, гэрлэгчид нь эргэж амьдрах боломжгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар 3 сар хүртэл хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхгүй тул зохигчдын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Зохигчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.гаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.4, 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ