Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2016/00381

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2016/00381

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1972 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 96 дугаар байрны 10 тоотод оршин суух, Боржигон овогт Шижирбаатарын Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1973 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Боловсрол цогцолбор сургуульд үйлчлэгч ажилтай, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 25 тоотод оршин суух, Түмт овогт Чулуунбаатарын Алимаад холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Эрдэнэцогт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэн, хариуцагч Ч.Алимаа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ, нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Эрдэнэцогт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 1994 оны 01 дүгээр сард Ч.Алимаатай гэр бүл болж 1993 оны 12 дугаар сард охин Нандинцэцэг төрсөн. Би 2007 онд Солонгос улс руу ажиллахаар явсан бөгөөд тэр цагаас хойш бид хамт амьдраагүй өдий хүрлээ цаашид ч хамт амьдрах боломжгүй тул эвлэрүүлэн зуучлагчид хандах шаарлагагүйгээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бидний охин 23 нас хүрч нөхөрт гаран өрх тусгаарласан, бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй, охиндоо эцгийн хувьд санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн. Би 2013 оноос өөр хүнтэй хамтран амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Алимаа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би Эрдэнэцогттой 1992 онд танилцаж, 1993 онд охин Нандинцэцэг төрсөн, бид гэрлэлтээ 1994 онд батлуулсан. Охин маань 2011 оны 6 дугаар сард 10 жилийн сургуулиа төгсөөд, нөхөр маань охинтойгоо хамт хотод байна гээд явсан тэгээд 2012 онд Солонгос улсаас ирээд Бурмаа гэдэг эмэгтэйтэй хамтран амьдарч эхэлсэн. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Эрдэнэцогт нь хариуцагч Ч.Алимаад холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ч.Алимаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Нэхэмжлэгч Ш.Эрдэнэцогт, хариуцагч Ч.Алимаа нар нь 1994 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болж, 1994 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 1993 оны 12 дугаар сард охин Нандинцэцэгийг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ш.Эрдэнэцогт нь 2007 онд Солонгос улс руу явснаас хойш зохиогчид нь 9 жил тусдаа амьдарсан, нэхэмжлэгч нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, гэрлэгчид нь эргэж амьдрах боломжгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар 3 сар хүртэл хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхгүй тул зохигчдын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Шижирбаатарын Эрдэнэцогт, Түмт овогт Чулуунбаатарын Алимаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Зохигчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Алимаагаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ