Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 740

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

         1.Нэхэмжлэгч *******, Хан-Уул дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 756 536 төгрөг гаргуулгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 11 353 төгрөгийг улсын төсвөөс, үлдэх 11 353 хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч *******, Хан-Уул дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 707 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн   74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

                              

                                                   

 

                                    ШҮҮГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ