Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2016/00382

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 10*******/ШШ2016/00*******82

хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19******* онд *******-******* аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, ам бүл 5, ээж, ******* охины хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны *******7 тоотод оршин суух, ******* овогт хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2015 оны 8 дугаар сарын 01ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Ц. 2006 онд гэр бүл болж, 2008 оны 8 сарын 0*******-ны өдөр охин төрүүлсэн. Бид хотод 2006-2012 он хүртэл амьдарч байгаад ээж маань ганцаараа харах хүнгүй болоод *******т шилжиж ирсэн. ажил хийгээд ирэн очин байдаг байсан. 2016 оны 2 сард аймгийн суманд явж байгаа нас барсан тул охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл гэрлэлтээ баталгаа байхгүй учир хамтын амьдралтай байснаа тогтоолго гэсэн. Иймд намайг 2007 оны 6 сараас 2016 он хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, гэрэл зургууд, гэрч Д., О. нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х. нь талийгаач нөхөр Ц. 2007 оны 6 сараас 2016 он хүртэл хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох болсон үндэслэлээ заахдаа Хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн юм гэжээ.

Х. шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Х. нь Ц. 2007 оны 6 дугаар сараас 2016 он хүртэлх хугацаанд 9 жил хамтран амьдарч хамтран амьдрах хугацаандаа 2008 оны 8 дугаар сарын 0*******-ны өдөр охин Б. төрүүлсэн бөгөөд түүний эцэг Ц. нь 2016 оны ******* дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь:

ын №0000148*******7******* дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, Б.ийн төрсний гэрчилгээний хуулбар, хамтран амьдарч байх хугацаандаа нөхөр хүүхдийн хамт 2011, 2014 онуудад авахуулсан гэрэл зураг,

Гэрч О.ийн шүүхэд өгсөн Би ХХК-д хамт ажилладаг байсан юм. Одоогоос 7-8 жилийн өмнө надад хүнтэй сууж хүүхэдтэй болсон, хашаа байшин авсан гээд 100-н айлд байдаг гэртээ авч ирж цай уулгаж байсан. ыг нас барсан тухай огт мэдээгүй ээ эхнэр нь бид хоёрыг хамт амьдарч байсан талаар мэдэх гэрч хэрэгтэй байна гэхээр нь ирлээ гэжээ,

Гэрч Д.ын шүүхэд өгсөн Би оюутан байхдаа эгчийн дүү нартай хамт байр хөлслөн амьдардаг байхад ах, эгч хоёр ирдэг байсан. Тэднийх 2007 онд 100-н айлд хашаа байшин авч бид хэд тэднийд суух болсон. Тэр хоёрын дундаас гэдэг охин төрсөн, 2006 онд би охиныг нь харж өгдөг байсан. Эхний зураг нь тэдний охин хамаатных охин хоёрын зураг байна, дараагийн зургийн голд сууж байгаа хүн ах, яагаан дээлтэй эмэгтэй бол эгчийн бэр, бусад нь эгчийн дүү нар байна. Энэ зургууд бүгд 100-н айлд байдаг гэртээ авахуулсан зураг байна гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтууд нь нотариатаар гэрчлүүлсэн, гэрчид хууль сануулан мэдүүлэг авсан, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо харилцан хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овогт ыг овогт 2007 оны 6 дугаар сараас 2016 он хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ