| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 033/2025/00139/И |
| Дугаар | 213/МА2025/00001 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 213/МА2025/00001
*******ийн нэхэмжлэлтэй
*******т холбогдох иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
*******ийн нэхэмжлэлтэй
*******т холбогдох
Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөр 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг Ерөнхий шүүгч Т.Ганчимэг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний 1.1-т “Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс түүний зардлаар хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ. Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ:” гэж, мөн гэрээний 2.1-т нийт ажлын хөлс нь 20,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож баталгаажуулсан байдаг.
Дээрх гэрээний 1.1.1-т /Иргэний хэрэг маргаанд өмгөөлөгч, төлөөлөгчөөр оролцох (иргэн *******, ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******,******* нарт холбогдох, "” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Өлзийтийн хийморь өөдөө” ХХК, “Үүр тээл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Өлзийтийн хийморь өөдөө” ХХК)-д холбогдох иргэний хэрэгт, нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцох/ гэж тохиролцсоны дагуу дээрх иргэний хэрэг маргаануудад өөрийн туслах болох ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, өмгөөлөгч миний ИХШХШТХуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг үндэслэн өмгөөлөгчөөр тус тус оролцож зохих шийдвэрүүдийг гаргуулан ажилласан байдаг.
Үүнд:
-Иргэн *******, ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******,******* нарт холбогдох иргэний хэрэгт Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.07-ны өдрийн 131/ШШ2024/00886 дугаартай шийдвэр
- ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Өлзийтийн хийморь өөдөө” ХХК-д холбогдох иргэний хэрэгт Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.30-ны өдрийн 131/ШШ2024/00851 дугаартай шийдвэр,
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.12.17-ны өдрийн 213/МА2024/00018 дугаартай магадлал;
“Өлзийтийн хийморь өөдөө” ХХК нь 2009 оны 11 дүгээр сарын 18-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд иргэн ******* нь үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, хувь хувьцаа эзэмшигч байдаг. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д “Үйлчлүүлэгч энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан үүргээ хугацаанд нь биелүүлэх. үүрэгтэй” гэж үйлчлүүлэгчийн хүлээх үүргийг тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 “үүргийг тогтоосон газар хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн буюу үүргээ зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүй байна. Хариуцагчтай ажлын хөлс, зардлын талаар ярилцахад хэзээ, хэрхэн төлөх талаар тодорхой хариу өгөөгүй байна. Иймд хариуцагч *******аас эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү ....” гэжээ.
2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
Бид анх ХХК болон Үүр тээл ХХК нартай үүссэн маргааныг шийдвэрлүүлэх зорилгоор өмгөөлөгч Б. Гантөмөртэй 5.000,000 төгрөгийн хууль зүйн үйлчилгээний гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн болно. Уг гэрээний дагуу шүүхийн маргаанд оролцуулах, эрх зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг хүлээлгэсэн. Дараа нь өмгөөлөгч *******ийн зүгээс ХХК-аас 60,000,000 төгрөгийн буцаан олголт авах боломжтой. Мөн Үүр тээл ХХК-аас 125,000,000 төгрөгийн алдангийг хэрэгсгэхгүй болгоно гэсэн үндэслэлээр дахин 20,000,000 төгрөгийн гэрээг санал болгосон тул бид уг амлалт, итгэлцэлд үндэслэн хоёр дахь гэрээг байгуулсан болно. Гэвч уг хоёр дахь гэрээ байгуулснаас хойш тодорхой хугацаанд хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар бидэнд ямар ч албан ёсны мэдээлэл, тайлан хэрэгжилтийн явцын тайлбар ирүүлээгүй, мөн уг хоёр компанитай эвлэрэхээс өөр оновчтой хувилбаргүй болсон тул бид өөрсдийн санаачилгаар эдгээр компанитай анх нэхэмжилсэн дүнгээрээ эвлэрэл байгуулж, өр төлбөрийнхөө оронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болно.
Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн зүгээс хоёр дахь гэрээгээр амласан үр дүн гарч хэрэгжээгүй, харин ч манай тал нөхцөл байдлыг удирдан зохион байгуулж, өмгөөлөгчийн оролцоогүйгээр энэхүү маргааныг эвлэрлээр шийдвэрлэсэн болно.
Мөн Иргэний хуулийн 290.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх ашгийг хамгаалан ажил үйлчилгээ үзүүлсэн бол уг үйлчилгээ нь зөвшөөрөгдсөн, үр дүнгээ өгсөн, эсвэл үр шимийг нь хүлээн авсан нөхцөлд зүй ёсны шаардлага гэж тооцогддог. Гэтэл дээр дурдсан нөхцөлүүд хангагдаагүй учир, нэхэмжилж буй 20,000,000 төгрөгийн төлбөр нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд өмгөөлөгч *******ийн нэхэмжилж буй 20,000,000 төгрөгийн хууль зүйн үйлчилгээний төлбөр нь мөргөлдөөнийг эцэслэхэд нөлөөлөөгүй, үр дүн нь биелээгүй, хуулийн үндэслэл дутмаг тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулж өгнө үү...гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч *******аас эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч *******т олгож,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж, шийдвэрлэжээ.
4. Хариуцагч *******ын давж заалдах гомдлын агуулга:
4.1. 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр, 303/ШШ/2025/00603 дугаартай Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч *******аас эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт 20,000,000 (хорин сая) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг өмгөөлөгч *******т олгосугай гэж шийдсэнийг миний бие тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг шийдвэр нь дараах үндэслэл, баримт нотолгоог үл харгалзан гарсан тул Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдээсэй гэж энэхүү гомдлыг гаргаж байна. Гэрээний давхардал, хуурсан үйлдэлтэй холбоотой нөхцөл: Анх миний итгэмжлэгдсэн төлөөлөгч болох ******* нь өмгөөлөгч *******тэй 2024 оны 05-р сард "Үүр тээл "ХХК, " "ХХК-н нэхэмжлэлтэй хэргүүд дээр хамтад нь 5,000,000 төгрөгийн төлбөртэй өмгөөллийн гэрээ гэрээ байгуулж, гэрээний дагуу
төлбөрийг бүрэн төлж дуусгасан байдаг. Энэ өмгөөллийн гэрээний 2 хувийг өмгөөлөгч ******* нь тухайн үедээ:"Танайд гэрээ хэрэггүй.,1 хувийг нь шүүхэд өгдөг юм." гээд авсан гэсэн. Манайд гэрээний хувь үлдээгүй гэсэн үг. Энэ төлбөр төлсөн талаар банкны баримт, тайлбар, гэрчийн мэдүүлгийг урд нь
бүрдүүлж өгсөн. 2024 оны 10-р сард ******* Баянхонгорт ирсэн үедээ надтай ганцаарчлан уулзаж "Эдгээр хэргүүдийг танайд ашигтайгаар зохицуулж болно, шүүгч.прокурор нарыг аргалахад мөнгө хэрэгтэй,яриад тохирсон байгаа. Нэхэмжлэгчийн нэхсэн алдангиудыг би бүгдийг хэрэгсэхгүй болгуулж өгье, Хэрвээ ямар ч алданги, хүү төлөхгүйгээр шийдүүлбэл 20.000.000 / Хорин сая/ төгрөгийг нь надад өгөөрэй, шүүх, прокурорын хүмүүсийг мөнгөөр аргалдаг юм шүү, илүү авахгүй, бид ялагдана гэж байхгүй, ялагдаж ч үзээгүй " гэх зэргээр амлаж, итгэл төрүүлж.гар барин ******* миний биетэй тухайн гэрээг байгуулсан. Энэ үед итгэмжлэгдсэн төлөөлөгч болох ******* Улаанбаатар хотод ажилтай
эзгүй байсан. Энэ яриа нууц шүү гэсэн.Гэрээг *******д бид хэлээгүй байсан.
Тэр өдөр би *******ыг энэ хэргүүд дээр урд нь өмгөөлөгч *******тэй гэрээ байгуулсан тухай мэдээгүй байсан. Дараа нь мэдсэн. Дараа нь энэ хэргүүд бүгд өмгөөлөгч *******, болон түүний туслах нарын
ялагдлаар дууссан байдаг.Шүүх хурлын дараа өмгөөлөгч *******:" Би ялагдчихлаа, 20 сая төгрөгийг чинь авахгүй ээ." гэж байсан боловч одоо энэ мөнгийг ямар нэгэн аргаар олж авахаар улайрч байгаа нь цаанаасаа нэхэлтэй байгаа юм болов уу гэж бодож байгаа. Гэрч болон нотлох баримтын оролцоог үл харгалзсан нь: Манай зүгээс 5,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлсөн баримт болон, гэрээний дагуу ыг гэрчээр оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргасан ч шүүх хүлээн аваагүй. Одоо бас ыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж байна. Шүүх ыг гэрчээр оролцуулж, Норовын дансаар *******т шилжүүлж байсан мөнгө хэнд өгсөн,ямар ажлын хөлс болохыг нотлуулж, бидний өгсөн нотлох баримтыг харгалзан үзэж шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Шинэ гэрээний хүчин төгөлдөр байдалд эргэлзээ байна. Тухайн хэрэг дээр өмнөх гэрээ, гэрч, төлбөрийн нөхцөл байдал нотлогдсон нөхцөлд, дараа нь байгуулсан шинэ гэрээ нь бодит байдалд нийцээгүй, итгэл дээр дөрөөлж, хуулийн хүрээнд залилан мэхэлсэн үйлдэл хийсэн. Гэвч шүүх энэ гэрээг шууд биелүүлэх шийдвэр гаргаж,
өмнөх нөхцөл байдлыг огт харгалзан үзээгүй нь нэг хэрэг дээр олон гэрээ байгуулж, давхар шийдвэр гаргасан зохисгүй жишиг болсон хэмээн үзэж, энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч байна… гэжээ.
5. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
Миний нэр дээрх шүүхэд иргэний 3 төрлийн маргаантай хэрэгт нэхэмжлэл ирсэн ба өмгөөлөгч оролцуулахаар манай эхнэр *******тэй 5,000,000 төгрөгөөр гэрээ хийгээд, өөрт нь 3,000,000 төгрөгийг бэлнээр болон туслах ын нь дансаар 2,000,000 төгрөгийг шилжүүлээд барагдуулчихсан. Дээрх хэргүүдэд ******* өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд нэг удаа бусад хуралд дандаа туслах нь Улаанбаатараас ирж, эсвэл шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. ******* Баянхонгор аймагт ирэхдээ ”...би энэ хэргүүдийг чинь бүгдийг нь янзалж өгнө, ялчих юм бол 20,000,000 төгрөг өгөөрэй...” гээд бэлдсэн маягт гаргаж ирээд надаар гарын үсэг зуруулсан. ******* өмгөөлөгч гэрээнийхээ дагуу хэлсэн ярьсандаа ч байгаагүй. Бүх хэрэгт ялгагдаад манайх хүү, алдангитай нь бүх ажлын хөлсийг төлж байгаа. ******* өмгөөлөгчид бэлнээр 3,000,000 төгрөгийг өгсөн 2,000,000 төгрөгийг туслах ын дансаар шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр ыг гэрчээр оролцуулаач гэж 3 удаа хүсэлт гаргахад, хүсэлтийг хангаагүй, мөн нотлох баримт шүүхээр бүрдүүлэх хүсэлтийг хангаагүйд гомдолтой байна гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: