Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/00594

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/10162 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4/7 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамжаар *******-иас 1,195,621,533 төгрөг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн. Тус захирамжийн дагуу *******т албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Гэтэл *******-ийн гүйцэтгэх захирал ******* өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, хороо, хороолол, дугаар байр, хаягт байршилтай, 86 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр, битүүмжлэх хураах тогтоолгүйгээр, үнийн санал авахгүйгээр худалдан борлуулан, хууль зөрчин өмчлөх эрх шилжүүлснийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/04111 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 0 сарын 22-ны өдрийн 210/МА2024/0056 магадлалаар дээрх орон сууцны өмчлөгчөөр *******г тогтоосон.

1.2 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааны төлбөрийг хууль зөрчин төлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12, 71.13 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Дуудлага худалдааны ялагч эд хөрөнгийн үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хугацаанд төлөх ёстой байтал уг хугацаанаас өмнө төлсөн. Өөрөөр хэлбэл, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 4/7 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гаргахаас өмнө төлбөрийг төлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд ялагч болсон орон сууцны өмчлөх эрх үүсээгүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04-227/5360 дугаар мэдэгдлээр албадан чөлөөлөх мэдэгдэл өгсөн ажиллагаа нь хууль бус. Мөн нь анхны дуудлага худалдааны төлбөрийг буцаан авсан нь дуудлага худалдаанаас татгалзаж, өмчлөх эрх үүсэхгүй болсон байхад 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр буцаан төлүүлсэн нь хууль бус.

1.3 Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасныг зөрчиж, дуудлага худалдаа болсноос хойш 14 хоногт гараагүй тул хууль зөрчсөн. Мөн хууль зөрчсөн тул албадан дуудлага худалдааг дахин зарлах боломжгүй буюу үнэлгээ хийгдсэнээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байгаа тул дахин үнэлгээ хийлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байтал ******* хууль зөрчсөн байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4/7 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамжаар *******-иас 1,195,681,533 төгрөгийг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч *******-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ******* өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн хороо, хороолол, байрны хаягт байршилтай, 86 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахад дуудлага худалдааны ялагч болсон.

2.2 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/04111 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 0 сарын 22-ны өдрийн 210/МА2024/0056 магадлалаар дээрх орон сууцны өмчлөгчөөр *******г тогтоож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхээс барьцааны гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 17 зүйлд заасны дагуу худалдан борлуулж өмчлөх эрх шилжүүлэх тогтоол гаргасан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 17 зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасныг баримтлан албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4/7 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч *******гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/27439 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 *******-ийн гүйцэтгэх захирал ******* өмчлөлийн, хаягт байршилтай орон сууцыг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр, битүүмжлэх хураах тогтоолгүйгээр, үнийн санал авахгүйгээр худалдан борлуулан, хууль зөрчин өмчлөх эрх шилжүүлснийг мэдсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/04111 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 0 сарын 22-ны өдрийн 210/МА2024/0056 магадлалаар дээрх орон сууцны өмчлөгчөөр *******г тогтоосон.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааны төлбөрийг хууль зөрчин төлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12, 71.13 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

4.2 Дуудлага худалдааны ялагч эд хөрөнгийн үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хугацаанд төлөх ёстой байтал уг хугацаанаас өмнө төлбөрийг төлсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13 дахь хэсэгт заасны дагуу орон сууцны өмчлөх эрх үүсээгүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04-227/5360 дугаар мэдэгдлээр албадан чөлөөлөх мэдэгдэл өгсөн ажиллагаа нь хууль бус болсон.

Мөн нь анхны дуудлага худалдааны төлбөрийг буцаан авсан нь дуудлага худалдаанаас татгалзаж, өмчлөх эрх үүсэхгүй болсон байхад 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр буцаан төлүүлсэн нь хууль бус болсон.

4.3 Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасныг зөрчиж, дуудлага худалдаа болсноос хойш 14 хоногт гаргаагүй тул хууль зөрчсөн, мөн хууль зөрчсөн тул албадан дуудлага худалдааг дахин зарлах боломжгүй буюу үнэлгээ хийгдсэнээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байгаа тул дахин үнэлгээ хийлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байтал ******* хууль зөрчсөн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Албадан дуудлага худалдааны ялагч нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дэнчингийн мөнгөнөөс гадна дуудлага худалдаагаар худалдаж авсан үлдэгдэл төлбөр болох 167,150,000 төгрөгийг тухайн газрын дансанд байршуулсан бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4/7 дугаартай албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг үйлдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасны дагуу 14 хоногоос хэтрүүлэхгүйгээр ялагчид биечлэн гардуулан, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан.

5.2 Хэргийг шалгах материалыг үзвэл, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ялагч хүсэлт гарган дэнчингийн мөнгийг үлдээж, үлдсэн төлбөрийг өөрийн данс руу шилжүүлсэн нь албадан дуудлага худалдааны ялагч хэвээр байгааг нотолж байна. Үүний шалтгаан нь ******* анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлсэнтэй холбоотой бөгөөд дуудлага худалдааны ялагч нь үлдсэн төлбөрөө сүүлд нь нэмж төлсөн мөнгөө авсан. Харин дэнчингийн мөнгө тухайн байгууллагын дансанд хадгалагдаж байсан.

Дээрх нөхцөл байдлаас үүдэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04111 дугаар шийдвэр, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 0 сарын 22-ны өдрийн 0056 магадлалаар *******г өмчлөгчөөр тогтоож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлөх даалгаврыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймээс дуудлага худалдааны ялагч хэвээр байгаа бөгөөд дээрх шийдвэрүүдийн дагуу манай байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль ёсны дагуу үргэлжлүүлэн явуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4/7 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамжаар *******-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох, иргэний хэрэгт нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч 1,192,526,143 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 59,626,307 төгрөг, 2020 оны 0 сард 357,757,843 төгрөг, 2020 оны 04 дүгээр сард 536,636,764 төгрөг, 2020 оны 06 дугаар сард 238,505,228 төгрөг төлөх, уг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийн нэг болох ******* өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, хороо, хороолол, дугаар байр, хаягт байршилтай, 86 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар хангуулахаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /1хх 22-23, 57-59/ Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

3.1 Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 20280918 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /1хх 61/, дээрх орон сууцыг 2021 оны 0 сарын 23-ны өдрийн 20280918/17 дугаар тогтоолоор битүүмжилж /хх 67/, 2021 оны 0 сарын 27-ны өдрийн 20280918/2 тогтоолоор хураан авсан /1хх 71/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд нийцжээ.

3.2 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/2 тогтоолоор тухайн орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ болох 205,000,000 төгрөгийн 70 хувь 143,500,000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар тогтоожээ. /1хх 82/

3.3 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2021/08531 дугаар захирамжаар *******-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох, иргэний хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02429 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй тухайн орон сууцыг үнэлсэн үнэлгээнд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлсэн байна. /1хх 92-94/

3.4 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/02234 дугаар шийдвэрээр *******т холбогдуулан гаргасан -ийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дээрх орон сууцыг 205,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг /1хх 95-98/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 00111 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /1хх 107-110/

4. Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 0 сарын 29-ны өдрийн 4/24 дугаар тогтоолоор ******* өмчлөлийн дээрх орон сууцны анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар товлосон. /1хх 111/ Улмаар, мөн өдрийн албадан дуудлага худалдааны ялагчаар тодорсон болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэлээр тогтоогдсон. /1хх 119-123/

4.1 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 4-151/8380 дугаар мэдэгдлээр орон сууц 181,500,000 төгрөгөөр 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон тул 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд сайн дураар чөлөөлж шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгөхийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн байна. /1хх 124-125/

4.2 Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4/7 дугаар тогтоолоор төлбөр төлөгч *******-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч шилжүүлсэн. Уг тогтоолыг өмчлөгч т танилцуулсан байна. /1хх 126/

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна гэж заасны дагуу төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

4.3 Мөн анхны албадан дуудлага худалдааны ялагч болсон 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 167,150,000 төгрөгийг байршуулсан. /1хх 127/ Өмчлөгч нь шүүхэд хандсан тул албадан дуудлага худалдааны ялагчийн хүсэлтээр 167,150,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр буцаан шилжүүлсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна. /1хх 129, 132/

Төлбөр төлөгч болон өмчлөгч нарт дуудлага худалдааны ялагч тодорсон, төлбөр төлөхийг хэн алинд нь мэдэгдсэн боловч төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдал тогтоогдсон тул дуудлага худалдааны ялагч 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр орон сууцны төлбөрийг байршуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ....анхны албадан дуудлага худалдааны төлбөрийг хууль зөрчин төлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12, 71.13 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх газрын дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх газраас буцаан олгосон нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд ...анхны дуудлага худалдааны төлбөрийг буцаан авсан нь дуудлага худалдаанаас татгалзаж, өмчлөх эрх үүсэхгүй болсон байхад 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр буцаан төлүүлсэн нь хууль бус болсон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

4.4 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлсэн баримтаар дуудлага худалдааны ялагч гийн шилжүүлсэн 181,500,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төлбөр авагч -д шилжүүлсэн байна. /1хх 199/

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/04111 дугаар шийдвэрээр тухайн орон сууцны өмчлөгч ийг хууль бус өмчлөгч болохыг тогтоож, тус орон сууцны өмчлөгчөөр *******г тогтоож, уг хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлөхийг *******т даалгаж шийдвэрлэжээ. /1хх 11-16, 133-144/

5.1 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 0 сарын 22-ны өдрийн 210/МА2024/0056 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, тухайн орон сууцны өмчлөгчөөр *******г тогтоосон өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. /1хх 17-19, 145-150/ Уг магадлалд ...уг орон сууцыг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр болсон албадан дуудлага худалдаанд оруулахад 181,500,000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болж, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. ...Ийнхүү шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгөд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэний дараа барьцаа хөрөнгийн өмчлөгчид холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бус болох, өмчлөгч солигдох зэрэг нь нэгэнт хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. гэж дүгнэжээ. /1хх 19/

5.2 ******* 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/1349 тоот албан бичгээр ...үнэлгээ болон албадан дуудлага худалдааны тогтоол хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүх хянаж эцэслэн шийдвэрлэсэн байхад таныг шүүхийн шийдвэрээр худалдан борлуулсан орон сууцны өмчлөгчөөр тогтоосон үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох боломжгүйг мэдэгдье гэх хариуг *******д өгсөн байна. /1хх 187-188/ Иймд анхан шатны шүүх орон сууцны өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхэд нөлөөлөхгүй, барьцааны үүрэг хэвээр хадгалагдана гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

6. Төлбөр төлөгч болон өмчлөгч нар шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор 2022 оны 0 сарын 29-ний өдрийн 4/24 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 зүйлийн 63.1 дэх хэсэгт хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор худалдан борлуулах ажиллагааг явуулахаар заасныг зөрчөөгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/10162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

М.БАЯСГАЛАН