| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00374/И |
| Дугаар | 103/ШШ2016/00384 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2016/00384
| 2016 оны 09 сарын 0 өдөр | Дугаар 10/ШШ2016/008 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* улсын ******* хотын ******* ******* ******* *******12 ******* ******* тоотод оршин суух, ******* овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19 онд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, - ОНӨАТҮГ-т , дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоотод бүртгэлтэй боловч дүүргийн 2 дугаар хороо, дүгээр хэсэг 1 тоотод охины хамт түр оршин суух, овогт чөдөрийн холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б. итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч Т., нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1999 оны 12 дугаар сард Т.тай гэр бүл болсон. 2002 оны 12 дугаар сарын 1-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж 2000 оны 12 дугаар сарын 01-ний өдөр охин Б. төрүүлсэн. Бидний харьцаа таарамжгүй болсон тул 200 оноос хойш тусдаа амьдарсан, энэ хугацаанд охин Б. нь аав дээрээ амьдарч байгаа, бид дахин цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүүхдийн асрамж тогтоож, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: эгч охиноо ой хүрээгүй байхад ахаас салж тусдаа амьдарсан. Охин нь одоо 16 нас хүрсэн аавтайгаа хамт амьдардаг. Иймд охиныг нь аавынх нь асрамжид үлдээж, гэрлэлтийг нь цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Т. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид 1999-2001 он хүртэл хамт амьдарсан. Охиноо 8 сартай байхад надад орхиод явсан түүнээс хойш бид тусдаа амьдарсан. 2012 онд ******* улс руу яваад ирээгүй байгаа. Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, охиноо өөрийхөө асрамжид үлдээнэ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Т. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч Б., хариуцагч Т. нар нь 1999 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2002 оны 12 дугаар сарын 1-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2000 оны 12 дугаар сарын 01-ний өдөр охин төрүүлсэн болох нь гэрлэлтийн баталгааны хуулбар болон төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогджээ.
Зохигчид нь 200 оноос буюу 11 жил тусдаа амьдарсан, гэрлэгчид нь эргэж амьдрах боломжгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар сар хүртэл хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхгүй тул зохигчдын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Охин нь аавтайгаа хамт амьдардаг, амьдрах орчин, сурч боловсрох хүмүүжих нөхцөл хүүхдийн өөрсдийнх нь санал зэргийг харгалзан охин аавынх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 0.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт , овогт чөдөрийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1. дахь хэсэгт зааснаар 2000 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б. эцэг Т.ын асрамжид үлдээсүгэй.
.Зохигчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч Т. нь нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
.Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох аймгийн сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.аас 0.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119., 119. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ